Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шавь овогт Цогтийн Энхтүвшин, Монгол овогт Далайн Хосбаяр нарт холбогдох эрүүгийн 201707000087 дугаарын хэргийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, бага боловсролтой, малчин, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт,  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-9 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Шавь овогт Цогтын Энхтүвшин РД:ДЮ83040171 гэв.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 7-35 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Монгол овогт Далайн Хосбаяр РД:ДЭ79052514 гэв.

 

    Шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн Улаан хуруу гэх газраас иргэн Н.Цэцэгдуламын 11 тооны хонь, 7 хурга нийт 18 тооны малыг ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

2

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн Улаан хуруу гэх газраас иргэн Н.Цэцэгдуламын 11 тооны хонь, 7 хурга нийт 18 тооны малыг шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж иргэн Н.Цэцэгдуламд 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан болох нь.

 

 

Шүүгдэгч Ц.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 5 дугаар сарын 23-ны үдээс хойш хөдөөнөөс орж ирээд доор хаваржиж байхдаа аргал овоолсон байсан. Тэрийгээ авахаар Д.Хосбаярыг хоёулаа явъя гээд явсан. Очсон чинь аргал байхгүй байсан. Тэгээд худгийн тэргээр орж жоохон аргал түүж авсан. Жимгэр гэдэг дээр өвлийн нуруулдаад овоолсон аргал байсан тэрийг ачих гээд байж байтал араас хэдэн хонь гараад ирэхээр нь Түвшингийнх нүүгээд явсан. Тэдний хонь байх гээд ачъя гээд ачиж аваад наашаа ирсэн. Маргааш нь Заяа гэдгийн хонь алга боллоо гэсэн. Тэгэхээр нь тэдний хонь байсан юм байна буцааж аваачиж тавья гээд маргааш нь өнжөөд нөгөөдөр нь буцааж аваачиж тавьсан. Тэгсэн маргааш нь хэсгийн төлөөлөгч нь ирээд хонь нь байхгүй байна гээд явж хайж 11 хонийг нь олж өгсөн. Ачсан хониноос 2 төлөг 1 хурга байхгүй байсан. Тэр айл хоёр хургатай хонь байхгүй байна гэсэн. Сүүлд нь хоёр хургатай хонь, хоёр төлөг, нэг ямаа долоон мал төлөөд дээр нь хайсан бензин тос маслын үнэ гээд 150.000 төгрөг төлсөн. Хохирогч гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Ялыг минь хөнгөлж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Хосбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ц.Энхтүвшин хөдөөнөөс орж ирээд аргалд явъя гээд орой 7 цагийн үед Тайширын зүгт явсан. Овоолсон аргал байгаа гээд очсон чинь аргал нь байхгүй байсан. Дэрсэн дотроос аргал түүгээд хойд талын өвөлжөө дээрээс очоод овоолсон аргалаас авч байсан чинь хэдэн хонь гараад ирсэн. Тэгээд энэ хэдийг ачна гэж хэлээд ачсан. Авчираад баруун өвөрт тавьчихаад маргааш нь дүүтэйгээ Давааны аманд явж байсан чинь над руу утсаар яриад манай таньдаг хүний хонь байсан байна хоёулаа буцаагаад аваачаад тавъя гээд 5 дугаар сарын 25-ны орой буцааж гэрийнх нь ойролцоо аваачиж тавиад ирсэн. Тэгээд 5 дугаар сарын 27-ны өдөр хайгаад олоогүй, 5 дугаар сарын 28-ны өдөр айлын хонинд нийлсэн байна гээд 11 тооны мал хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хэргийг минь хөнгөлж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Цэцэгдуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед манай хониноос хургатайгаа нийлээд 18 тооны хонь тасарсан байсан... Манай гэрийн ардуур цагаан өнгийн портер машин

 

3

 

харагдсан. Тэгээд харанхуй болсон болохоор маргааш өглөө больё гэж бодоод унтаад өгсөн... Хонио хайж байгаад Хатанбаатар гэдэг айлын эзгүй өвөлжөөний урдуур гарсан чинь машины мөр байсан. Тэгээд тухайн хашааны хаалга байнга хаалттай байдаг байсан чинь нээчихсэн байхаар нь үзтэл мал оруулж хашаад чирсэн мөр болон ноосны тасархай зэрэг зүйлс үлдсэн байсан учир хонинуудааа алдсан болохыг мэдээд цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ24/,

 

Гэрч Б.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 5 сарын сүүлээр гэртээ унтах гээд байж байсан чинь Энхтүвшин нэг танихгүй залуутай хоёулаа цагаан өнгийн портер маркын машинтай хонь ачиж ирсэн. Тэгээд манай хотонд 9 хонь, 5 хурга буулгаад явсан. Буцаж яваад 2 хоногоос ирээд авцгаасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-26/,

 

Хохирогч Н.Цэцэгдуламын цагдаагийн газарт ирүүлсэн “...Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Н.Цэцэгдулам миний бие эм хонь 2, хурга 2, төлөг 2, борлон 1 нийт 7 тооны мал хүлээн авлаа. Бензины мөнгө 150.000 төгрөг авсан. Одоо Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нар нь миний хохирлыг бүрэн төлсөн тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт,

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмэдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ5-7/

 Нийт 11 тооны хонь хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ9-11/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

 

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарыг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Цэцэгдуламын мэдүүлэг /хх-22-23-рт/, гэрч Б.Болдын мэдүүлэг /хх-25-

 

4

 

26-рт/, гэрч Д.Одонбаярын мэдүүлэг /хх-27-28-рт/, гэрч Ч.Цэрэндоржийн мэдүүлэг /хх-34-рт/ зэрэг нотлох баримтыг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Хохирогчийн ирүүлсэн хүсэлт /хх-24-рт/, гэрч Д.Одонбаярын мэдүүлгийг улсын яллагч уншиж танилцуулсан, Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-29-30-рт/, Ц.Азбаярын мэдүүлэг /хх-31-32-рт/, Д.Хосбаяр, Ц.Энхтүвшин нарын ял шалгах хуудас /хх-74-75-рт/, багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх76-77-рт/, мөн банкнуудаас авсан тодорхойлолтууд, Авто тээврийн газраас авсан Цогтын Энхтүвшин нь тээврийн хэрэгсэлгүй нь үнэн гэсэн тодорхойлолт, мөн Д.Хосбаярын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нар нь хохирогч Н.Цэцэгдуламын 11 тооны хонь, 7 хурга нийт 18 тооны малыг хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутайд тооцож, Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.000.000 төгрөгний үнэлгээ бүхий 64-63 ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн porter маркын авто машин нь Д.Одонбаярын өмчлөлийн машин байх ба Хас банкнаас зээл нэмж авахдаа Хас банкны эзэмшилд шилжүүлсэн байх тул уг машиныг эзэмшигч Хас банкинд буцаан олгож 2002 оны Эрүүгийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөгийг Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нараас гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

5

 

Иймд шүүх шүүгдэгч нарыг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нар нь бага насны 2-3 хүүхэдтэй, эхнэрүүд нь ажил хийдэггүй. Хүүхдүүдээ хараад гэртээ байж байдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

 Энэ хэрэгт Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогч Н.Цэцэгдуламд хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавь овогт Цогтын Энхтүвшин, Монгол овогт Далайн Хосбаяр нарыг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарт тус бүрд нь оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарт оногдуулсан тус бүрийн 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 жилийн  хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5. 2002 оны Эрүүгийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөгийг Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. 64-63 ГАҮ улсын дугаартай porter машиныг эзэмшигч Хас банкны эзэмшилд буцаан олгосугай.

7.  Энэ хэрэгт Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогч Н.Цэцэгдуламд хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдсугай.

8. Ц.Энхтүвшингийн өмчлөлийн 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 ямааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг хүргүүлсэн буюу өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Энхтүвшин, Д.Хосбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА