Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0334

 

2022 05 02 128/ШШ2022/0334

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, А********** НҮТББ-ын гомдолтой, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э************* холбогдох ...Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э************* ************дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэг талаас А**************** НҮТББ-ыг төлөөлж Г.М***************, нөгөө талаас Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э************** нар доорх нөхцлүүдийг харилцан тохиролцож гэрээ байгууллаа. Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э************** зүгээс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ************* шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, А***************** НҮТББ гэснийг Г.М************** болгож, * сая төгрөгийг ************* болгож өөрчлөх, Г.М************* зүгээс шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг сайн дураар биелүүлж, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд А**************** НҮТББ-ын гомдолтой, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Энхжаргалд холбогдуулан ...Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э************** *************** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч А******************** НҮТББ-ыг төлөөлж Г.М*************, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э*************** нар нь эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э*********** нь А************* НҮТББ-д 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ************** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн ********** төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э************* зүгээс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ********** шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, А**************** НҮТББ гэснийг Г.М****************** болгож, * сая төгрөгийг ******* төгрөг болгон өөрчлөх, Г.М************** зүгээс шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг сайн дураар биелүүлж, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн байна.

Түүнчлэн хэргийн оролцогчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу А***************НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******************, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э***************нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан А**************НҮТББ-ын гомдолтой, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э*************** холбогдох ...Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э************ ************ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт ********* төгрөгийг ************* болгож, А**************** НҮТББ гэснийг Г.М****************** болгож өөрчлөх, ************* төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор сайн дураар төлөхөөр тохирсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.М****** даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА