| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүхийн тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* ******* 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 31 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь бага насны хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч ******* 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дотоож 2 ширхгийг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлж, яллах дүгнэлтэд дурдагдсан хээтэй даавуун бүтээлгийг энэ хэргийн хамт ирүүлээгүйг дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.******* урьд авсан “хязгаарлалт тогтоох”, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ТӨРБОЛД
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
З.УУГАНБАЯР