2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1049

 

 

 

 

 

 

 

 

 

  2025        04         24                                    2025/ШЦТ/1049

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт О.Э-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ********* дүүргийн *** дугаар хороо, ****  тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Чтэй хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн өөрийн төрсөн хүү болох 6 сартай Э.Эийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний биед халдаж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн чамархайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Дахин архи ууж ийм асуудал гаргахгүй. Би хүүхдээ зодоогүй. Манай эхнэр хүүхдээ булааж авахдаа мөрөнд цохиж хүүхдийн завжнаас нь цус гарсан. Би хүүхдийнхээ биед хөхөрч няцартал нь цохиж зодоогүй. Эхнэрийг түлхэж хүүхдээ булаацалдсан. Би эхнэрийг мөнгө шилжүүлчих гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэр мөнгө шилжүүлсэн гээд надаас хүүхдийг булааж авсан. Би гэм буруугаа хүлээж байна. ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Ч-ийн “...өчигдөр орой хүүхдийн мөнгө миний дансанд орчихсон байхаар нь би нөхөр О.Эад хэлсэн бөгөөд манай машин эвдэрчихсэн болохоор машинаа засуулахдаа хэрэглэнэ гэж нөхөртөө хэлсэн. Hөxөp О.Э 2025 оны 2 дугаар сарын 20-ны орой 19-20 цагийн орчим ганцаараа дэлгүүрээс идэх юм аваад ирье гээд гарсан.... өглөө нөхөр 08 цаг 10 минутын орчим охин М-н сургууль дээр "school police" хийнэ гээд гарсан. 09 цаг өнгөрч байхад манай ээж Ц над руу залгаад Э сургууль дээр очоогүй байна гэж байна гэхээр нь би нөхөр рүүгээ залгахад сургууль дээр ирчихсэн сургуулиас хантааз дохиур аваад хүнгүй болохоор нь машин дотор сууж байна гэхээр нь би нөхрөөсөө уучихсан юм уу гэхэд ганц пиво уусан гэсэн. Удаагуй нөхөр гаднаас ганцаараа орж ирээд пизда минь чи мөнгө яачихсан юм гэхээр нь би наадах чинь бас өр шүү дээ, чи "school police"-оо хийгээд дуусчих, тэгээд хэдүүлээ дэлгүүр             оръё гэж хэлэхэд О.Э намайг том өрөөнд буйдан дээр бага хүү Э-г хөхүүлээд сууж байхад миний үснээс зулгааж шууд газар унагаагаад миний толгой дээр гутлаараа дэвсээд байсан. Энэ үед хүү Э уйлаад байхаар нь би Э-с хүүгээ хөхүүлээд чамд мөнгө өгье гэж хэлж гуйгаад хүүхдээ хөхүүлээд сууж байхад Э-г гараараа нуруу хэсэгт 1 удаа гараараа цохиход хүүгийн нүүр хөхрөөд амьсгалахгүй болчихсон. Тэгээд би нөхөр Э-с хүүгээ тайвшруулаад хажуудаа суулгаад тэр хооронд би өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн. 103-т хүү нүүр гар нь хөхрөөд амьсгалахгүй байна, нөхөр зодоод гэсэн дуудлага өгсөн. Намайг хурдан мөнгө өг гээд над руу дайраад намайг үсдээд дахин зодож эхэлсэн. ...Э намайг цагдаа дуудсаныг мэдээд миний мууг үзэх гэлээ гэж хэлээд намайг дахиад толгой хэсэг рүү гар болон хөлөөрөө олон удаа цохисон...." гэх мэдүүлэг / хх-ийн 16-23 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Ц-н "... Манай хүргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ зодоод байдаг. Манай охин Ч хааяа нэг манай гэрт ирдэг нүд ам нь хөх няц болсон зодуулсан байдалтай хүрээд ирдэг, намайг асуухаар нөхөр бид 2 маргалдаад гэж хэлж байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаартай " Э.Эийн уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай .... Б. Ч-н духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэн боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ********* дүүргийн *** дугаар хороо, ****  тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Чтэй хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өөрийн төрсөн хүү болох 6 сартай Э.Эийг бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний биед халдаж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн чамархайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нарын зүгээс хохирол, хор уршгийн баримт гаргаагүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч О.Э гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би механик савлагч ажилтай учир нэг удаа боломж олгож өгнө үү. Сарын үндсэн цалин 2.500.000 төгрөг байдаг” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ********* дүүргийн *** дугаар хороо, ****  тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Чтэй мөнгө өгсөнгүй гэж хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өөрийн төрсөн хүү болох 6 сартай Э.Эийг бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний биед халдаж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн чамархайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Чамин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...өчигдөр орой хүүхдийн мөнгө миний дансанд орчихсон байхаар нь би нөхөр О.Эад хэлсэн бөгөөд манай машин эвдэрчихсэн болохоор машинаа засуулахдаа хэрэглэнэ гэж нөхөртөө хэлсэн. ...О.Э намайг том өрөөнд буйдан дээр бага хүү Э-ийг хөхүүлээд сууж байхад миний үснээс зулгааж шууд газар унагаагаад миний толгой дээр гутлаараа дэвсээд байсан. Энэ үед хүү Э уйлаад байхаар нь би Энхбатаас хүүгээ хөхүүлээд чамд мөнгө өгье гэж хэлж гуйгаад хүүхдээ хөхүүлээд сууж байхад Эрхэмийг гараараа нуруу хэсэгт 1 удаа гараараа цохиход хүүгийн нүүр хөхрөөд амьсгалахгүй болчихсон. Тэгээд би нөхөр Э-с хүүгээ тайвшруулаад хажуудаа суулгаад тэр хооронд би өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн. 103-т хүү нүүр гар нь хөхрөөд амьсгалахгүй байна, нөхөр зодоод гэсэн дуудлага өгсөн. Намайг хурдан мөнгө өг гээд над руу дайраад намайг үсдээд дахин зодож эхэлсэн. ...Э намайг цагдаа дуудсаныг мэдээд миний мууг үзэх гэлээ гэж хэлээд намайг дахиад толгой хэсэг рүү гар болон хөлөөрөө олон удаа цохисон...." гэх мэдүүлэг, гэрч Ж.Ц-н "... Манай хүргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ зодоод байдаг. Манай охин Ч хааяа нэг манай гэрт ирдэг нүд ам нь хөх няц болсон зодуулсан байдалтай хүрээд ирдэг, намайг асуухаар нөхөр бид 2 маргалдаад гэж хэлж байсан...." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны хэлстсийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай " Э.Эийн уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай .... Б. Ч-ийн духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэн боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Ч болон өөрийн бага насны хүүхэд Э.Э нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Ч-ийн болон өөрийн бага насны хүүхэд Э.Э нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.Эын үйлдэл нь “Хоёр болон түүнээс дээш хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс 172.682 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналыг гаргаж байна” гэв.

 

            Шүүгдэгч О.Э эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Намайг уучлаарай. Нэг удаа боломж олгоно уу” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч О.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж нийгэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.      

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.Э нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Ч, насанд хүрээгүй хохирогч Э.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Э нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Э-г “хоёр болон түүнээс дээш хүнийг, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Хохирогч иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.АЮУШЖАВ