Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 00202

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Ж.О- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-т холбогдох эрүүгийн 201714000362 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Тайж нар овгийн Жигмэддоржийн О-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженэр мэргэжилтэй, “**** ОНӨХК-д дулааны машинист ажилтай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** багийн *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: хх****************/

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.О- нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод эхнэр А.Б-г архи уусан гэх шалтгаанаар маргалдан зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч А.Б-гийн “2017 оны 3 сард намайг ажил дээрээ нэг пиво уучихаад байж байтал манай нөхөр ирээд намайг хоёр удаа алгадсан. Энэ үед нь би цагдаад мэдэгдээгүй. Харин 06 сарын 06-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр ажлаасаа ирсэн. Улмаар удалгүй бэр эгч нь болох Б- ирсэн. Манайд цай уучихаад хүүхдүүдтэй явж байна хүргээд өг гэсэн. Гэтэл манай нөхөр О- ядраад байна намайг хүргэж өгчихөөд хүрээд ир гэхээр нь Б- эгчийг хүргэж өгчихөөд гэрт нь тэднийд дүүтэй нь хамт гурвуулаа нэг нэг лааз пиво уусан. Манай нөхөр залгахаар нь би пиво уучихлаа машин барьж болохгүй байна ирээд авчих гэтэл өмнөөс уурлаад байсан. Удалгүй манай нөхөр нилээд ууртай орж ирээд намайг явъя гэхээр нь явахгүй, болоогүй байна гэтэл намайг үснээс зулгаасан. Энэ үед Б- Д- хоёр боль гээд бид хоёрыг салгах гэтэл түлхэж холдуулчихаад намайг өшиглөх үед нь би гараараа хаатал гарын шууны савхан яс гэмтсэн. Эмнэлэгт очиж очоод үзүүлтэл гарын шууны савхан яс цуурсан байсан гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-11-р хуудас/

 

2. Гэрч Ч.Д-ийн “О- ах уурлаад хүрч ирээд Б-г үснээс нь зулгаагаад  явна гэж хэлээд байсан. Б- явахгүй гээд байсан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Би очоод ахыг түлхээд шууд салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

3. Гэрч Д.Б-ий “О- орж ирээд Б-г чи яасан овоо хулгайч вэ? архи уугаад машин унадаг хэн бэ гээд Б-гийн гарнаас татаад байхаар нь Б- би явахгүй, чамтай хамт явахгүй гэхэд одоо боль гээд би дундуур нь ороход намайг О- түлхээд газар унагаасан. О- Б-г өшиглөх гэхэд Б-г гараараа хааж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

4. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 575 дугаартай дүгнэтийн “А.Б-гийн биед зүүн шууны ясны цууралт, зүүн шуу болон баруун гуянд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ясны цууралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2017 оны 06 сарын 06-нд үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/ болон Ж.О-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 22-23-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 25-р хуудас/ зэргийн шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.О- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй  гэв.

 

            Шүүгдэгч Ж.О- нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод эхнэр А.Б-г архи уусан гэх шалтгаанаар маргалдан зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Б-гийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 575 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ж.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч А.Б- мөрдөн байцаалтын шатанд “Миний бие нөхөр Ж.О-тай маргалдан биед учруулсан гэмтэл одоо эдгэрч эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгч туслана уу” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Ж-н О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ж.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.О- нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-т урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС