Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 06

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр     2021/ДШМ/06     Хэрлэн сум                                  

 

Т.А-тхолбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0007/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Б.Бямбасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н / цахимаар /

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А-ын давж заалдах гомдлоор эрүүгийн 2039003540201 дугаартай 3 хавтас, нийт 545 хуудастай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаад  танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Т.А нь  2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.З-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэнд нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож  алсан,

-2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .........2-03 тоотод өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох хамтран амьдрагч Г.Х-ыг бусадтай хардан улмаар түүний нуруун тус газар хутгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн Т.А-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

   Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/  жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/  жилийн  хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 240   цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 10  /арав/ жил 30 /гуч/  хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан 10 жил 30 хоногийн   хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.А-ынцагдан хоригдсон 131 хоногийг  эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.А-с 5806000 төгрөгийг гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н-д олгуулахаар, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо: Хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалтын  явцад шүүгдэгч намайг зөвхөн  яллаж  буруутгахын тулд  мэдүүлгийг  бүрдүүлсэн. Хэрэгт  холбоотой  этгээдүүдийг  дутуу шалгасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ш.Н, талийгаачийн эхнэр  Г.Саранчимэг нар мэдүүлэг өгөхдөө  талийгаачийг Баярбат гэх хүнд зодуулсан талаар  мэдүүлсэн байдаг. Энэ талаар Баярбатаас асуусан  тодруулсан зүйл байдаггүй, авч хэлэлцээгүй орхигдуулсан  тул дахин шалгаж, давж заалдах шатны шүүх хуралд  гэрч  Г.Саранчимэг, хууль ёсны төлөөлөгч Ш.Н нарыг  оролцуулах  саналтай байна гэжээ.

Шүүгдэгч Т.А давж заалдах  шатны шүүхэд  гаргасан тайлбартаа: Баярбат гэх хүнийг  энэ хэрэгт шалгуулах хүсэлтэй, мөн шүүхийн шинжилгээний  дүгнэлтийг эс зөвшөөрч байна.  Иймд хэргийг прокурорт буцаалгах хүсэлтэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд эсрэг байр суурьтай байна. Хэрэгт холбоотой  этгээдийг дутуу шалгасан, анхан шатны шүүх хуралдаанд гэрч Саранчимэг мэдүүлэг өгөхдөө  З-с хэн зодсон талаар асуухад Баярбатад зодуулсан гэж мэдүүлдэг  өгсөн, дээрх үндэслэлээр нэмэт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр   анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож прокурорт буцааж өгнө үү гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  шүүгдэгч Т.А-т гомдолтой байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хяналтын прокурор Б.Бямбасүрэн  давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаан,  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлж, шинжээч, гэрч нарыг оролцуулж үнэн зөв дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн  давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө  үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.А нь  2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.З-тойхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэнд нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож  алсан,

-2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булаг 2-03 тоотод өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох хамтран амьдрагч Г.Х-ыг бусдадтай хардан улмаар түүний нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-04/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-05-11,12-19/, Т.А-ын хувцсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20-22/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-29-33/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-37-38/, Шүүхийн шинжилгээний албаны №87, 421 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-156-160, 2хх-43-44/, хохирогч Г.Х /1хх-15-17,2хх-19/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н /1хх-15-17, 2хх-19/, гэрч Н.Баярцогт, Г.Саранцэцэг, Д.Ган-Эрдэнэ Э.Саранчимэг, Г.Цацралчимэг /1хх-70, 80-81, 85-86,90,68/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх Т.А-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж  хүнийг алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

            Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Т.А-ын гаргасан “талийгаач З нь Баярбат зодуулсан гэсэн тул хэргийг дахин шалгуулах” тухай гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд:

 - Т.А-ын“Би уурлаад Зоригтыг цохиод өшиглөсөн, нүүрэн хэсэгт нэг удаа цохисон, дараа нь  цээжинд нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Хаалга тогшсон, онгойлгоход Цогтбаатар орж ирсэн.” гэх  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-247-250/,

- Гэрч С.Цогтбаатарын “Намайг буцаж З-н гэрт ороход З-н хамраас цус гарсан хаалганы хажууд газар сууж  байсан. Гэрт А, З, Х нар байсан. Шалан дээр цус харагдаж байсан.” гэх мэдүүлэг /1хх-64-66/,

   - Гэрч  Н.Баярцогтын  “08 дугаар сарын 24-ний өдөр 14-16 цагийн үед..ороход талийгаач Э.З нь танигдахын аргагүй  зодуулсан байдалтай шал, шалны үүд хэсэгт цус нөжөрч тогтсон, хувцас, нүүр,  гар хэсэг битүү цус болсон байсан. Хэнд зодуулсан талаар асуухад А зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-69-70/,

-  Гэрч Г.Саранцэцэгийн “08 дугаар сарын 24-ний өдрийн  15 цаг 40 минутын үед  очиход  Зоригт хаалга онгойлгосон. Нүдэн  дотор нь цус хурчихсан,  баруун хацар дээр нь ярагдсан байсан. 08 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн орчимд манай нөхөр  Ган-Эрдэнэ, Саранчимэг, З бид хэд салхинд гарахаар Мөрөн сумын Эхэн-Ус  гэх газарт  очиж уугаад 22 цагийн үед Хэнтий аймгийн төвд Хийдийн 15-08 тоотод ирэхэд талийгаач Э.З,  Саранчимэг нар  машины арын суудал дээр  унтаад үлдсэн. Өглөө 06 цаг өнгөрч байхад Саранчимэг З амьсгалахгүй байна, түргэн дуудаарай гэсэн” гэх мэдүүлэг /1хх-80-81/,

- Гэрч Д.Ган-Эрдэнийн “08 сарын 24-ний өдөр  15 цагийн үед Саранчимэгийнд очиход З хаалга онгойлгосон. З аймар зодуулчихсан байсан. З-с нүүрээ яасан гэхэд  нэг залуу өшиглөөд гэсэн” гэх мэдүүлэг /1хх-85-86/,

- Гэрч Э.Саранчимэгийн “08 сарын 25-ны өглөө талийгаач намайг хараад гүйгээд  ирсэн. Тэгээд  нүүр амыг нь харахад хүнд зодуулсан байдалтай  нүүр нь  хөхрөөд хавдчихсан байсан. Хэнд зодуулсан талаар асуухад хэнд зодуулснаа мэдэхгүй  байна гээд хөл дээрээ тогтож  чадахгүй уруул ам нь  салганаад байсан...  Шөнө талийгаач миний өвөр дээрээс  ойчсон байхаар нь  сэрээгээд яахав гээд 06 цагийн үед сэрээх гэсэн хариу өгөхгүй амьсгалахгүй байсан, талийгаачийн  нэг талын чих нь хөхөрчихсөн, баруун талынх нь нүдний доор  зүсэгдсэн  шархтай байсан” гэх мэдүүлэг /1хх-90/,

- Гэрч  Г.Цацралчимэгийн “2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  14 цаг  өнгөрч байх үед нөхөр Н.Баярцогтын хамт Л-46 байранд ороход З-ын нүүр ам нь цус болсон, шалан дээгүүр нөжөрсөн цус байсан. З-с яасан бэ гэхэд  А  зодчихоод явчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-68/,

-  Талийгаач Э.З “тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ, ...гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 36-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой” гэсэн  Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний  өдрийн №87 дугаартай шинжээчийн  дүгнэлт /1хх-160/ зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Т.А согтуугаар талийгаач Э.З-той маргалдаж, түүнийг цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас талийгаачийн биед шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүд үүссэн, уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд талийгаачийг нас барахаас 36-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл  хохирол хор уршигийн хооронд  шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Т.А Э.З-ыг зодож алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн  байна.

Харин гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр, цаг хугацаанд тэнд Баярбат гэгч байгаагүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, камерийн бичлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн ажиллагаагаар тогтоогдоогүй байх ба зөвхөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч Г.Саранчимэгийн өгсөн “ ..Баярбат цохьсон гэж хэлсэн, дараа нь Баярбат намайг зодоогүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр тухайн эрүүгийн хэргийг прокурорт буцааж, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл байхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “хэргийг дахин шалгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр  сарын 04-ний  өдрийн 2021/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А-ын гаргасан “хэргийг дахин шалгуулах” агуулга  бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Т.А-ын цагдан хоригдсон 78             хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Г.БОЛОРМАА