| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2021/0915/З |
| Дугаар | 128/ШШ2022/0442 |
| Огноо | 2022-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0442
2022 06 09 128/ШШ2022/0442
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Б*******************НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б************************** НҮТББ нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалт нь "********************" ТББ-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ"-ний үүргээ зөрчсөн. Эко жишиг тээвэр төслийн оролцогч, тээврийн компани болон тээвэрчид, "Б**************" ТББ-ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл Хэсэгчлэн татгалзаж болно." Мөн 66.2. "Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*********** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Миний бие "Б*****************" ТББ-ийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн хөгжлийн сайдад холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа "1. Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаартай "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай" дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, 2. Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120-01 дугаартай "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай" дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах" гэж тус тус нэмэгдүүлсэн билээ. Гэтэл нэхэмжлэгч "Б***************ТББ нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А22/169 дугаартай "Хүсэлт гаргах тухай" албан бичгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн тул миний бие нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхэд гаргасан дээрх 2 нэмэгдүүлсэн шаардлагаасаа мөн адил бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б*************** НҮТББ-аас, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан ...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалт нь "Б************" ТББ-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ"-ний үүргээ зөрчсөн. Эко жишиг тээвэр төслийн оролцогч, тээврийн компани болон тээвэрчид, "Б*****************************" ТББ-ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах, Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаартай "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай" дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021. 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120-01 дугаартай аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч ************************ НҮТББ нь тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Баян зам тээвэрчдийн холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А************ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд ********************* НҮТББ-аас, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалт нь "Б******************* ТББ-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ"-ний үүргээ зөрчсөн. Эко жишиг тээвэр төслийн оролцогч, тээврийн компани болон тээвэрчид, "Б******************* ТББ-ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах, Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаартай "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай" дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021. 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120-01 дугаартай аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б*****************НҮТББ-аас, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан ...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалт нь "Б****************ТББ-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ"-ний үүргээ зөрчсөн. Эко жишиг тээвэр төслийн оролцогч, тээврийн компани болон тээвэрчид, "Б****************ТББ-ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 тоот тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах, Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаартай "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай" дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Монгол улсын зам, тээврийн хөгжлийн яам Улсын байцаагчийн 2021. 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120-01 дугаартай аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б************НҮТББ-аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА