Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/00531

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/00531

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *******, Тайж овогт Бямбажавын Оюун-Эрдэнэ /Регистрийн дугаар: ОТ85020860,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, зураа 7-6 тоотод оршин суух, Өөлд овогт Уртнасангийн Болортуяа /Регистрийн дугаар: ФБ96111042, 99649536/-д холбогдох

350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Хангайн бүс худалдааны төвд өмдний лангуу ажиллуулдаг. ******* нь миний лангуун дээр 4 сар худалдагчаар ажиллахдаа 15 ширхэг буюу 350,000 төгрөгний бараа дутаасан. ******* бараагаа хүлээн зөвшөөрч 350,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-нд төлнө гэсэн боловч төлөөгүй. Иймд 350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие нь 2019 оны 09 дүгээр сараас Хангайн бүс худалдааны төвд өмдний тасагт 4-20 лангуунд *******тай ажлын зараар уулзаж тохиролцож ажилд орсон. Үүнээс хойш ажлаа яг таг цагт нь маш сайн ажилласан. Би 2020 оны 01 дүгээр сарын 16-нд ажлаасаа гарахаа хэлж ******* болох эхнэр нь надаас ирж хүлээж авсан. Тооллого хийх явцад бараа дутсан гэж гарч ирсэн. Үүнээс өмнө сар болгон тооллого хийдэг байсан. Би бараа бүтээгдэхүүнийг тоолж тулгаж л өгдөг харин дэвтэр дээрээ барааны үлдэгдлээ тэмдэглэж үлддэггүй байсан юм. Үүнээс 4 сар ажиллах хугацаандаа 3-4 удаа чөлөө авч байсан. Намайг байхгүй хугацаанд нөхөр болох ******* өөрөө лангуун дээр суудаг байсан. Энэ хооронд хүлээлцэж тоолж байгаагүй. Бараа дутсан дутлаа гэх болгонд лангууны үнээр би цалингаасаа суутгуулж барагдуулдаг байсан болно. Сүүлийн 2 сарын цалингаасаа тал тал цалингаа өгч хасуулж байсан. Үнэхээр намайг байхгүй хооронд үнэн шударга хасалт над дээр бичилт хийж байсан уу үгүй юу би сайн мэдэхгүй байна. Мөн ажлаас гарах өдрөө хүртэл ажилласан хоногийн бүх цалингаа суутгуулсан. Тухайн үед өр гарлаа төлж барагдуул гэхэд нь ажилд ороод төлье дөө гэж бодож бичгээр хүлээн зөвшөөрсөн болно. Үүнээс хойш 7 хоногийн дараа өөрсдийнх нь лангуунаас 3 лангууны цаана өөр хүний лангуун дээр ажилд орсон юм. Гэтэл эхнэр ******* нь өглөө болгон хаалгаар орж ирэх болгондоо над дээр ирж олон нийтийн олон хүний өмнө над руу уурлаж хашгичиж мөнгөө нэхдэг байсан. Энэ нь надад маш том дарамт болдог. Үүнээс хэд хоногийн дараа мөн нөхөр нь ирж мөнгө төгрөгөө авъя, давраад байгаарай гэх зэргээр дарамталж мөнгө нэхсэн. Бас болоогүй миний сууж байсан лангууны эзэнд маш муухай муухайгаар миний тухай худал үнэн зүйл маш их ярьсан байсан. Түүнээс хойш би ажиллах боломжгүй болоод ажлаасаа гарсан болно. Дээр хэлсэнчлэн намайг байхгүй хооронд өөрсдөө суудаг байсан нь үнэн. Үнэхээр дутсан гээд байгаа бараагаа өөрсдөө ч дутаадаг байсан юм бил үү би сайн хэлж мэдэхгүй байна. Энэ хооронд цалингаасаа өчнөөн суутгуулж байсан. Мөн дээрээс нь өр нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас дутаасан барааны үнэ буюу 15 ширхэг өмдний 350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь ******* нь миний лангуун дээр 4 сар худалдагчаар ажиллахдаа 15 ширхэг буюу 350,000 төгрөгний бараа дутаасан. ******* бараагаа хүлээн зөвшөөрч 350,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-нд төлнө гэсэн боловч төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд бараа дутлаа гэх болгонд лангууны үнээр цалингаасаа хасуулдаг байсан. Тухайн үед өр гарлаа барагдуул гэхэд нь ажилд ороод төлчихье дөө гэж бодоод бичгээр хүлээн зөвшөөрсөн болно гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь Баян-Өндөр сумын Хангайн бүс худалдааны төвд өмдний лангуу түрээслүүлэн ажиллуулдаг болох нь Хангайн бүс худалдааны төвд талбай түрээслэх гэрээгээр нотлогдож байх бөгөөд хариуцагч нь уг лангуун дээр 4 сар ажиллаж ажиллах хугацаандаа 15 ширхэг өмд буюу 350,000 төгрөг дутаасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар тооцооны дэвтэр зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.

Түүнчлэн хариуцагч нь 2020 оны 01 дүгээр 09-ний өдөр нэхэмжлэгчид Миний бие нь Хангайн бүс худалдааны төвийн өмдний тасагт 4-20 тоот лангуунд худалдагчаар 2019 оны 9 сарын 27-ноос 2020 оны 1 сарын 07-ны өдрийг дуустал ажилласан. Энэ хугацаанд гарсан бараа дутагдлыг би 2020 оны 1 сарын 15-наас 2 сарын 28-ны хугацаанд төлж барагдуулна. Дутагдсан 15 шрхэг өмдний 350.000 төгрөгийг ******* эгчид төлнө гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн байх ба, дээрх бичгийг үйлдэж гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан *******гаас 350,000 төгрөг гаргуулан *******д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 11,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН