Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/00140

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги /Регистрийн дугаар: 89086055 /

Хариуцагч: ,,,,, нарт холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , онлайнаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Батчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38.140.279 төгрөгийг төлж чадаагүйгээс Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас ийн өмчлөлтэй сендвичен барилгыг шийдвэрийн гүйцэтгэлийн албанаас төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийсэн билээ. Гэтэл уг үнэлгээг хийхдээ барилгын онцлог шинж, ашигласан элэгдэл, бодит орлого зарлага зэргийг харгалзан үзэлгүй Үйлчилгээний зориулалттай барилга гэх байдлаар үнэлгээ гаргажээ. Уг барилга нь сендвичен буюу зөөврийн барилга билээ. Уг барилга Барилгын тухай хуульд заасан зөвшөөрөл авсан даацын барилга биш бөгөөд тухайн барилгын онцлогийг харгалзан үзэлгүй үнэлгээ гаргасан байна. Мөн үнэлгээг хийхдээ орлогын зарлагын аргыг хэрэлэсэн гэх боловч орлого зарлагын бодит байдлын талаарх татварын тайлан холбогдох баримтыг огт харгалзан үзэлгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. үнэлгээний байгууллагаас 2019.10.01 ны өдөр хийж дүгнэлт гаргахдаа дээрх барилгын онцлог шинж, орлого зарлагыг харгалзан үзээгүй 164.225.300 төгрөгөөр үнэлсэн талаар 2019.10.04 ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас танилцуулсан. саналаар хийгдсэн нь үнэлгээний байгууллагын үнэлгээ хийхдээ А зэрэглэлийн газарт байрлаж байгаа бусад обьектуудтай жишиж үнэлгээг тогтоосон гэх боловч эдгээр обьектуудын кв м 250-1000 мкв талбайтай 70.000.000-250000000 сая төгрөгөөр 2019 онд худалдаалагдсан, үнэлэгдсэн обеьктуудтай жишиж үнэлгээг гаргасан атлаа тэднээс өндөр үнэтэйгээр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Уг үнэлгээг эх баримтаар өгөх боломжгүй гэсэн ба хуулбарлан авах хүсэлт гарахад мөн боломжгүй гэх хариуг өгсөн. Шүүхийн журмаар гаргуулахад өгөх боломжтой гэсэн. Иймд хүсэлтээр хийгдсэн үнэлгээний байгууллагын 2019.10.01 ны өдрийн 64/03 тоот үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4362 дугаар шүүхийн шийдвэрээр , нараас 38 140 279,05 төгрөг гаргуулж Хас банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ийн өмчлөлийн Хас банкинд барьцаалсан Өрлөг Зэлмэ ХХК-ны нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2101016808, Ү-2101010761 Г-)15749 эд хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18140378/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр н 04-ний өдрийн 18140378/07 дугаартай тогтоолоор хураан авсан.

Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор шинжээч шинжээчээр томилсон бөгөөд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээн дээр гомдол гаргаж ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаартай шүүхийн шийдвэрээр, Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны 107 дугаартай магадлалаар хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Ингээд тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар дахин талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 164 225 300 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно. Иймд ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Итгэлт Эстимэйт ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь ******* дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар/хэлтэс/-ийн 55-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ын 2019 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/07 тоот шинжээч томилох тогтоолын дагуу **************, 3-р баг, Уурхайчин 3 хороолол 13-р байрны ард байрлалтай 2ш үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэрэг хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн №64/03 тоот үнэлгээний тайланг хүргүүлсэн.

Уг тогтоолын дагуу судалгаа шинжилгээ хийн бид ҮОУС-ын аргын дагүу орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үзэж зах зээлийн жиших хандлагын аргад ач холбогдол өгөн тооцож дүгнэлт гаргасан.

Бидний үнэлгээ хийж буй обьект нь Эрдэнэт хотын 3-р микрт, 3-13-р байрны ард, Орос 8-р цэцэрлэгийн урд байрлалтай, 1-р барилгын хувьд сууриараа 10,6м*6,4м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, налуу төмөр дээвэртэй, 2-р барилгын хувьд сууриараа 8,0м*6,8м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, төмөр налуу дээвэртэй, хуванцар рамтай вакум цонхтой, төвийн дулааны шугаманд холбогдсон барилгууд байсан. Зах зээлийн жиших хандлагын дагуу бүх үнийн мэдээллийг энэхүү үнэлгээг шинэчлэн хийх үед буюу 2019 оны 09 дүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, Итгэлт Эстимэйт ХХК-нд холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байна.

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/Ш32017/04362 дугаар захирамжийн дагуу хариуцагч , Г.Манлайбаатар нараас 38,140,279.05 /гучин найман сая нэг зуун дөчин мянга хоёр зуун далан есөн төгрөг таван мөнгө/-ийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэрийн дагуу ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч ийн өмчлөлийн Хас банкинд барьцаалсан нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох **************ын, 3-р баг Уурхайчин, 3 хороолол, 13-р байрны ард байрлах улсын бүртгэлийн Ү-2101010761 дугаартай 40м/кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2101016808 дугаартай 40 м/кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьект, 0208855 гэрчилгээний дугаартай 80 м/кв талбайтай эзэмших эрхтэй газдугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18140378/07 дугаартай тогтоолоор хураан авсан байна.

Хариуцагч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас урьд нь албадан дуудлага явуулахаар талуудаас үнийн санал авахад талууд зөрүүтэй санал өгсөн тул тус газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 164.225.300 төгрөгөөр үнэлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэтэрхий хямд үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүхийн зүгээс шинжээчийн гаргасан үнэлгээг зах зээлийн үнийн ханшаас их, бага үнэлсэн байна гэж дүгнэх боломжгүй байна.

Харин хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/07 дугаартай тогтоолоор шинжээчээр томилохдоо шинжээчийг дуудан ирүүлж биеийн байцаалттай танилцах, тогтоолыг танилцуулах, эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг хийгээгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр 18-ны өдрийн тэмдэглэлд Төлбөр төлөгч ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК үнэлгээний байгуулллагыг томилсон ба уг үнэлгээний байгууллагын үнэлгээчин А.Баасанпүрэв нь шинжээч томилох тогтоол, эрх үүргийг хүлээн авсан болно. Шинжээч томилох тогтоол дээр Итгэлт Эстимэйт ХХК-ийн даргын гарын үсэг тамга тэмдэг дарагддаг гээд гарын үсэг, тамга тэмдгээ дараагүй болно гэсэн байх бөгөөд А.Баасанпүрэв гэж хэн болох Итгэлт Эстимэйт ХХК-ныг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн шинжээчээр томилсон тогтоолд Итгэлт Эстимэйт ХХК-ийн захирал компанийг төлөөлөн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, мөн эрх, үүрэгтэй танилцах ёстой байсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, мөн хуулийн 9.2-д Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байх тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,9.2-д заасныг баримтлан Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч нараас тус тус 35,100 төгрөг гаргуулан нэхэмлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН