Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/39

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                     

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, шүүгч Д.Уранчимэг, З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн

Улсын яллагч *******

Иргэдийн төлөөлөгч *******

Гэрч *******

Хохирогч *******, *******, *******, *******, *******, ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нар цахимаар

Хохирогч , , , , , ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             

Шүүгдэгч нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ,,,,,,,,,,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ аймгийн сумын 7 дугаар баг Найрамдлын өндөрлөг 159 дүгээр байранд оршин суух иргэн гээс Япон улсаас суудлын тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдаагаар худалдан авсан, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тухайн автомашин ирэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 11 сая төгрөг,  2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7 сая төгрөгийг шилжүүлэн авч залилан нийт 18.000.000 төгрөгийг залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 9 дүгээр багийн 1800б байрны 18 тоотод оршин суух иргэн ээс Япон улсаас суудлын “G Тоуоtа Рrius-41” загварын тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн тухайн иргэн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэмж “G Тоуоtа Рrius-41” загварын тээврийн хэрэгсэл худалдан авахаар хандахад өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 21.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Япон улсаас худалдан авсан тээврийн хэрэгслүүдийг Монгол улсад ирсэн, Монгол улсын Гаалийн талбайд буусан гэх зохиомол байдлыг зориуд бий болгож үргэлжилсэн үйлдлээр залилан нийт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар багийн иргэн Япон улсаас Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 02 дугаар сарын 17-оос 2022 оны 07 дугаар сарын 09-ний хооронд 18.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар багийн Ундраагийн 1-1002 тоотод оршин суух иргэн мөнгө зээлээч 3 хоногийн дараа өгнө гэж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4.000.000 сая төгрөг зээлж зохиомол байдлыг зориуд бий болгож залилсан,

 Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар багийн Нарлагийн 1-4 тоотод оршин суух иргэн аас урьд машин худалдан борлуулж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан дахин машин худалдан авахаар хандахад  2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр нийт 11.000.000 сая төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 Үргэлжилсэн үйлдлээр иргэн *******д Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирнэ хэмээн итгэл төрүүлэн хуурч, улмаар сэлбэгийн төлбөрт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 43.000.000 төгрөгийг Хаан банкны , 5926078072 тоот данснуудаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирнэ гэж хуурч, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17.597.400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14.976.150 төгрөг нийт 32.573.550 төгрөгийг дансаар иргэн шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар баг 6-6 тоотод оршин суух хохирогч т Япон улсаас захиалгаар машин оруулж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 34.000.000 төгрөгийг залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар баг Нарлаг 6-602-1 тоотод оршин суух хохирогч Япон улсаас захиалгаар машин оруулж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын эхээр 5.000.000 төгрөг нийт 33.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар баг Нарлаг бага тойруу 47 дугаар байранд оршин суух хохирогч гээс Япон улсаас захиалгаар машин оруулж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 35.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15- ны өдөр 15.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 53.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******т найз нь дамжуулан Япон улсаас автомашин оруулж ирнэ гэж итгэл төрүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 16, 06 дугаар сарын 16, 30-ны өдрүүдэд нийт 15.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

 Үргэлжилсэн үйлдлээр иргэн гэх хүнд Япон улсаас хямд машин оруулж ирж байгаа гэж итгүүлэн машины зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Тоёота Приус-20 маркийн машин болон никель обуд авахаар 10.400.000 төгрөгийг, хохирогч М.Бямбадорж нь Тоёота приус-20 маркийн машины төлбөр болох 10.000.000 төгрөгийн хамт нийт 20.400.000 төгрөгийг шилжүүлснийг  өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр хохирогч Япон улсаас гаальтай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг зарахаар тохиролцож, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Тоёота Приус- 41 маркийн тээврийн хэрэгсэл худалдана хэмээн Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч *******оос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.000.000 төгрөгийг залилсан,

 Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар баг Найрамдлын гудамж 208-11 тоотод оршин суух иргэн машин худалдана гэж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр нийт 15.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр хот дүүрэг 33-р хороо Тахилтын 3-232 тоотод оршин суух иргэн Япон улсаас тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирнэ, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 17 сая төгрөгөөр худалдан борлуулах боломжтой гэж итгүүлэн, авто машиныг захиалсан, Монголд ирнэ, ирчихсэн байгаа гэх зохиомол байдлыг бий болгож 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр нийт 13.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо 39-7 тоотод оршин суух иргэн аас Япон улсаас суудлын тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны дугаартай дансаар 25.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийг залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын 7 дугаар баг Залуус хороолол 30 дугаар байр 9 тоотод оршин суух иргэн *******т Япон улсаас тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирнэ гэж, тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 16 сая төгрөгөөр худалдан борлуулах боломжтой гэж итгүүлэн авто машиныг захиалсан Монголд ирнэ, бүтсэнгүй, харин Лексус RX350 маркийн тээврийн хэрэгсэл 40 гаран сая төгрөгт борлуулах боломжтой гэж гэх зохиомол байдлыг бий болгож 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны хооронд нийт 12 удаагийн гүйлгээгээр 38.663.000 төгрөг шилжүүлэн авч 19 хүнд нийт 438.436.550 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... бид 2 бол 10 жилийн найз 10 жилээс хойш холбоотой байж байгаад 2021 онд г Японд байж байгааг мэдээд холбогдоод “ПРИУС 20” маркийн тээврийн хэрэгсэл авч байсан. Тэр машиныг авах уу, зарах уу гэж асуухад нь зарчих гэсэн тэгээд надад тэр мөнгийг өгч байсан. Дахиад ээж аавдаа машин авч өгөх гээд 8 саяыг хийсэн. Одоо 8 саяыг нэхэмжилж байна...” гэв.

2. Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... д 18 сая төгрөг өгсөн тэрнээс 3 унагатай гүү 1 азарга 7 тооны адуу 10 саяд бодож авсан 1.5 саяыг өгсөн одоо үлдэгдэл 6.5 саяыг нэхэмжилж байгаа...” гэв.

3. Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... гийн аав ээжийг таньдаг Аарийдоо нь 2021 онд манай хүүхэд Японоос дугуй оруулдаг гээд та дугуй захих юм уу гэсэн. Тэгэхээр нь дугуй авч болно гэж хэлсэн, дараа нь бас машин оруулж ирдэг гэхээр нь би 2021 оны 12 сард мөнгө шилжүүлсэн оны өмнө шилжүүлэхгүй бол болохгүй 12 сарын 28-ны дотор хийгээдэх гэхээр нь мөнгө хийсэн дугуйны урьдчилгаа гэж 4 сая төгрөг 2022 оны 02 сард хийсэн тэгээд нийлээд 34 сая төгрөг болсон... Одоо 33.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

4. Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... Миний хувьд тай ах дүүсийн хүүхэд Отгонбаатар надтай нэг айлын хүргэн. Отгонбаатартай ярихад Японд миний дүү байдаг машин оруулж ирдэг гэсэн. Тэгээд захисан эхний захиалганд 23 сая төгрөгийг явуулсан замд явсаар байгаад 3 сард орж ирлээ гэсэн. Миний хувьд очих боломжгүй заруулъя гээд зарсан гэсэн, 5 сард 21 сая төгрөг өгсөн нийт 44 сая төгрөг өгсөн. 8 саяыг нь авсан 36 сая төгрөгийн хохиролтой байгаа...” гэв.

5. Хохирогч  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... 2022 оны 06 сард найз Дашням маань машин авна гэж байхад манай ажлын газрын хүний найз нь машин оруулж ирдэг гэж хэлсэн. Тэгээд найдвартай 72 сая төгрөгт ирнэ гэсэн. Урьдчилгаа мөнгө 35 сая өгчих гэхээр нь шилжүүлсэн. 7 сард над руу залгаад машиныг чинь яаралтай явуулах гээд байна гээд 15 сая төгрөг авсан. Сүүлд Замын-Үүд дээр ирсэн гээд 3 саяыг авсан нийтдээ 53 саяыг авсан. Ер нь бол итгэлцэл дээр дөрөөлөөд залилан болчихож байгаа юм байна гэж бодоод цагдаад гомдол гаргасан, хэргийн материалтай танилцсан. Надаас мөнгө аваад бусад хохирогчийн өрийг барагдуулсан гэдэг нь гийн мэдүүлэг дээр байна лээ...” гэв.

6. Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... надаас 2022 оны 10 сард ПРИУС 41 маркийн машин байна авах уу гээд 25 саяыг явуулчихаач ачуулчихъя гэхээр нь итгээд явуулсан. Тэгтэл гааль дээр ирчихлээ мөнгөний хэрэг байна гээд 5 саяыг авсан надад 6 саяыг өгсөн 24 сая төгрөгийг аваагүй байгаа...” гэв.

7. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... Би д 38.600.000 төгрөг өгсөн тэрнээс нэг ч төгрөг барагдуулаагүй байна. Миний машин захисан шалтгаан бол би тай холын хамаатан би г танихгүй байсан. Аав, эмээг нь таньдаг аав нь ирэхдээ манай хүү Японоос хямдхан машин захиалдаг хямдхан машин захиалж болно шүү гэхээр нь унаж байсан машинаа зараад мөнгөө өгсөн. Анхнаасаа залилангийн шинжтэй байсан юм биш үү гэж бодож байна. Машин зарахад ашиг байхгүй байсан гэж байна. Машин зарахад ашиггүй байна гэж байхгүй. Надаас өмнөх хүмүүсээс авсан мөнгөөрөө аавдаа машин авч өгсөн байж магадгүй. Одоогийн байдлаар 2 машинаа зараад дээрээс нь мөнгө нэмж өгсөн. Би өөрийн машингүй, манай аав тал цус харвасан, аавынхаа машиныг унаж байна...” гэв.

8. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Миний хувьд гийн 10 жилийн ангийн хүүхэд Дашнямтай оюутан ангийн найз. Тэгээд машин үзэж явахдаа найзтайгаа таараад зуучлуулаад урьдчилгаа 10 сая өгсөн дараа нь гааль дээр байна гээд 3 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өгсөн сүүлд 2 сая төгрөг авсан. 15 сая төгрөгөө нэхэмжилж байна. Надад мөнгө өгөөгүй...” гэв.

9. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би анх г Бямбацогт гээд хохирогч байгаа тэрүүгээр холбогдож танилцсан. Тэгээд тай цахимаар холбогдоод Приус-20 захиалсан тэгээд 10 сар болж байж Приус-20 машинаа 2022 оны 06 сард авсан, өөрөө 22-н товчооноос авч өгсөн. Тэхдээ 22 сая 500 мянгаар авсан. Анх хийсэн аман яриагаар бол 13 сая төгрөгт Приус-20 маркийн машин орж ирнэ гээд ярьсан. Яагаад 5 сая төгрөг нэхэмжлээд байгаа вэ гэхээр дараа нь над руу залгаад “Та машинаа томруулах уу гэхэд 30 юм уу 41 болгоё гэхэд 8 сая болно” гэхээр нь эхний ээлжид 5 саяыг шилжүүлсэн...” гэв.

10. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 2020 онд г танихгүй байсан. Манай найз Японоос сэлбэг захиж байгаа гэсэн тэр найз маань Японд хамт ажиллаж байсан дүү байгаа гээд холбож зуучилж өгсөн. Үнэхээр найдвартай юу гэхэд Стар дээр ажилладаг гэхээр нь итгээд мөнгө шилжүүлээд 43 сая төгрөг нэхсэн. Монголд ирэхээр нь асуутал ирж байгаа гааль дээр байгаа гэхээр нь контейнерийнх нь дугаарыг аваад шалгатал байхгүй байсан. Би 12 саяыг авсан одоо 31 саяыг нэхэмжилж байгаа...” гэв.

11. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би мөн ялгаагүй манай ээж ах дүү нартаа бүгдэд нь машин авч өгсөн байна гэж хэлсэн тэгээд тай холбогдсон. Тэгээд хар болон ногоон өнгийн 2  машины зураг явуулсан. Үнэ хэд вэ гэхэд 10 саяд ирнэ гэсэн. Би ногооныг нь авъя гээд харыг нь авах хүн байна уу гэхэд үгүй гэхээр нь би хамаатны хүүхэд машин хайгаад байхаар нь харыг нь харуултал авъя гэсэн. Тэгээд обуд нь хэд гэдэг вэ гэхэд 400.000 төгрөг гэхээр нь би  дүүгийнхээ мөнгөтэй өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээд 20.400.000 төгрөгийг нь дүүгээрээ гийн данс руу хийлгэсэн. Ээж, аав нь гол оролцож байгаа мөн тэр нэр дээр нь машин оруулж ирдэг байсан хүнийг яагаад оруулахгүй байгаа юм бэ...” гэв.

12. Хохирогч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... чинь Стар центр гэдэг газар ажилладаг байсан. Тэгээд Стар центрийн жолооч гуйгаад байсан. Бид нар гуйгаад байхаар нь худлаа байх гэж бодоод битгий гээд байхад шалсаар байгаад авсан. Жавхлантөгөлдөрийнийнх нь дүү гэсэн бид нар 32.572.550 төгрөг өгсөн нэг ч төгрөг буцааж өгөөгүй энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

13. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сумын нутаг дэвсгэрт гэх залуутай танилцаад Япон улсаас машин захиалж авахаар болоод Приус 40 маркийн машин захиалж 18.000.000 төгрөгөөр авахаар болоод мөнгийг нь зээл хийж байгаад гийн өөрийнх нь данс руу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 сая төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7 сая төгрөг шилжүүлсэн. Таны машин 09 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдаанд орчихсон 2022 оны 11 дүгээр сарын 05 гэхэд таны машин хангалттай ороод ирчихнэ гэж хэлээд мөнгө авсан. Түүнээс хойш тай чатаар харьцаж байсан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны үед гэх хүнд машины захиалга өгсөн хүмүүс одоог хүртэл машинаа авч чадахгүй байгаа гэж сонсоод өөрт нь чиний захиалсан машинууд орж ирэхгүй байгаа юм байна яагаад тэгж байна ямар нэгэн асуудал байвал эрт хэлээрэй гэж хэлсэн чинь гаалийн байцаагч нартай мөнгө цаасны асуудал байгаа болохоор түрүүнд ирсэн машинаа авч чадаагүй байна. Таны машиныг өөр хүний нэр дээр оруулж байгаа учир хугацаандаа орж ирнэ, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд авах хугацаа болоод ярьсан чинь дараа долоо хоногт бууна түр хүлээж бай гэх зэргээр хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн тэгээд залилуулснаа мэдээд цагдаад хандсан. Анх уулзаад ярьсны дараа ах би одоохон хөрөнгийн бирж рүү ороод дуудлага худалдаанаас машиныг чинь захиалъя гэж хэлээд 3-4 машины зураг чатаар явуулаад тэгээд тэр машиныг нь харж байгаад захиалсан. Ачуулчихлаа гээд нэг зураг явуулсан миний захиалсан машин биш байна өөр машины зураг байна гэж хэлсэн чинь нилээд удсаны дараа манайхан ачихдаа гуперийг нь хагалаад өөр гупер тавьсан байна гэхээр нь би тэр үедээ сэжиг аваад асуухад өөдөөс ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Ер нь машин захиалаагүй өөр зургууд үзүүлээд намайг залилаад байсан байна... Ингээд би байдал биш боллоо гээд 2022 оны 12 сарын 05-ны өдөр цагдаад гомдол гаргасан. Тэгтэл цагдаад гомдол гаргалаа гээд миний мөнгийг 2022 оны 12 сарын 24-ний өдөр бүрэн барагдуулна гээд нотариатаар хэлцэл хийсэн. Тэгээд тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй болохоор 1 азарга, 3 гүү, 3 унагыг 10.000.000 төгрөгөнд тооцож аргагүйн эрхэнд авахаар болсон. Бэлнээр 1.500.000 төгрөг гаас буцааж авсан... 6.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 10-12-р хуудас/

14. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын эхээр би машин авна гээд яриа гаргасан байсан бөгөөд тухайн манай баз хүргэн Отгонбаатар манай хамаатны дүү Япон улсад байдаг машин тэрэг оруулж ирдэг юм байна лээ арай хямд байлгүй яриад үз гээд би анх тай фейсбүүк хаягаар холбогдсон. Тэгээд би д бүтэн G загварын 2013 онтой Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгсэл авахаар ярилцсан. Ингээд тээврийн хэрэгслийг 23.000.000 төгрөгөөр оруулж ирэхээр тохиролцоод би мөнгөө 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн тоот данснаас гэсэн тоот данс руу 8.000.000 төгрөг, Уранбаярын 5462060423 тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15.000.000 төгрөгийг гийн данс руу шилжүүлсэн. Ингээд машин ачуулахад ойролцоогоор 2 сарын хугацаа ордог гэж хэлсэн. Ингээд машин маань 2022 оны 03 дугаар сарын сүүлээр яриад машин ойролцоогоор 10 орчим хонгийн дараа машин Монголд орж ирнэ гэсэн. Тухайн үед би машин авч унах арай болоогүй байсан учраас д чи наад машинаа өөр хүнд зарчих гэхэд хэд хоногийн дараа 31 сая төгрөгт зарчихлаа гээд надад 8.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 23.000.000 төгрөгт би саарал өнгөтэй 2013 онтой бүтэн G Toyota Prius 41 маркийн машин захиж оруулж ирэхээр болсон. Мөн г би Японоос машин оруулаад ирэхээр нь итгэл төрөөд дахиад 2013 онтой G Toyota Prius 41 маркийн машин захиад 21.000.000 төгрөгөөр нэмж машин авахаар болж 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн тоот данснаас гийн тоот данс руу 21.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд машинуудыг маань 2022 оны 04 дүгээр сарын дундуур Японоос ачуулчихлаа 2022 оны 06 дугаар сарын дундуур орж ирнэ гэж ярьж байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын сүүлээр машин урд Замын-Үүдээр орж ирсэн байна тэнд буулгах гээд байна гэхээр нь би д би Замын-Үүд орж авч чадахгүй хойшоо явуул гэж хэлсэн. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны үе байсан яг хэзээг нь мэдэхгүй байна машин 10 дугаар хорооллын Хермес төвийн гаалийн хашаанд машин ирчихсэн байна гэхээр нь би хотод яваад очиход өөрөө байсан. Тэгээд машинаа авах гэсэн чинь машины төлбөр төлөх гаалийн 25 сая төгрөг дутуу байгаа тэрийг өгч байж гаргана гэсэн. Контейнер дотор нийт 5 машин байгаа хоёрынх нь мөнгө дутуу байгаа гэж хэлж байсан. Тэгээд өөрөө надад 10 сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах дүү нар руугаа ярьж байгаад 17 төгрөг босгоод одоо машинаа авчихъя гэсэн чинь ямар ч мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би чи юу яриад байгаа юм гээд уурласан чинь одоохон гээд явчихаад 16 цагийн орчимд эргэж ирэхдээ мөнгө бүтсэнгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш бүтэн контейнер сэлбэг захисан тэрний мөнгө орж ирэхгүй байна, хүмүүс машины мөнгөө өгөхгүй байна, машин бөөгнөрөөд 10 машин болчихлоо гэх зэргээр ямар нэгэн аргаар хойшлуулаад байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын сүүл болоод би г цагдаад өгнө гэхэд ах түр хүлээж бай зохицуулж өгнө гэсээр байгаад л өдийг хүрч байна. Би Хермес төв дээр очихдоо худалдан авах гэж байсан машинаа нүдээр хараагүй. Гаалийн хашаа тусгай хамгаалалттай учраас хүн нэвтрүүлдэггүй юм байна лээ. Хермес төвийн урд бол ямар ч байсан гаалийн хашаа бол байдаг юм байна лээ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 103-104-р хуудас/

15. Хохирогч Ц.Батболорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2022 оны 02 сард машин авах гээд гэрийнхэндээ хэлж байсан. Тэгтэл манай хамаатны дүү Дөлгөөн надад манай найз Японоос машин оруулж ирдэг гэсэн. Ингээд би дүү Дөлгөөний найз машин оруулж ирдэг гэх гэх залуутай фейсбүүк хаяг болох гэх хаягаар нь чатаар холбогдоод Приус-30 маркийн машин авахаар болсон ба 10.000.000 төгрөг байхад машин авчихна, дараа нь тээврийн зардлаа хийгээрэй гэсэн. 2022 оны 02 сарын 10-д хавьцаа нь машины дуудлага худалдаа болно үзэж байгаад машин авна. 2022 оны 05 сар гаргаад машин Монголд бууна, одоо дуудлага худалдаа болоход бэлэн мөнгөтэй байхгүй бол болохгүй над руу машины урьдчилгаа 10.000.000 төгрөг явуулчих гэхээр нь би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр машины урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны тоот данснаас 09 цаг 51 минутад гийн хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. ... Тэгээд мөнгө авчихсан цагаан өнгийн Приус-30 авлаа гээд зураг явуулсан. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк чатаар холбогдоод машин одоо буух гэж байна, тээврийн зардал 5.000.000 төгрөг шилжүүл гэхээр нь 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот данснаас 09 цаг 27 минутад гийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 20 гаран хоногийн дараа 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр над руу фейсбүүк чатаар холбогдоод контейнер задрах гэж байгаа үлдэгдэл мөнгө хийчих гаалийн тооцоо хийх гэж байна 3.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 3.000.000 төгрөгийн өөрийн данснаас 09 цаг 16 минутад гийн тоот данс руу шилжүүлсэн... 18.000.000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 183-р хуудас/

16. Хохирогч Э.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би гийн аав Аарийдоо гэж хүнийг зүс мэддэг юм. Ингээд 2021 онд би г Япон улсаас машин оруулж ирдэг гэж сонсоод ааваас нь фейсбүүкийг нь олж авч холбогдоод тухайн үедээ би машин тэрэг захиалж чадаагүй юм. Ингээд би хадам дүү Төртогтоход Японоос машин оруулж ирдэг хүн гээд гийн фейсбүүкийг өгч байсан юм. Мөн манай Булган аймагт байдаг Бүрэндондов гээд найз маань машин сонирхож байгаа гэхээр нь би г хэлж өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр намайг Өмнөговьд байхад ах 4 сая төгрөгийн хэрэг байна 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгнө гээд утсаар ярьсан юм. Тэгээд би хүнээс асууж өгье гэсэн. Ингээд би Батбаатараас чи 4 сая төгрөг манай дүү рүү шилжүүлчих удахгүй өгчихнө гээд Батбаатарын данснаас нь гийн өөрийнх нь тоот данс руу нь 4 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө одоог хүртэл өгөөгүй. Өөртэй нь утсаар ярьж олон удаа мөнгөө нэхсэн боловч 20, 30 минутын дараа өгчихье гээд л алга болоод байсан. Тэгээд сүүлд сургийг нь сонсоод байсан чинь их олон хүн залилсан сурагтай байсан. Хэрэв би г тийм олон хүн залилсан өр ширтэй байгааг нь мэдэж байсан бол мөнгө шилжүүлэхгүй байсан юм. Би өөрийнхөө цалингаас найз Батбаатарын мөнгийг төлж барагдуулсан. надад 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гээд аваад л өгөөгүй, үүнийгээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 205-р хуудас/

17. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 онд нь Японд байсан тухайн үедээ бид хоёр чатаар холбогдоход машин оруулж ирж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Приус-20 маркийн машин захисан. Тухайн машиныг 13.000.000 төгрөгт бодож гийн данс руу шилжүүлэн 5 сарын дараа захисан машин маань Монголд орж ирээд машинаа авч байсан. 2022 оны 06 дугаар сард өөрийн аав, ээж хоёртоо машин авч өгье гэж бодоод руу холбогдсон. Тэгтэл “тэг тэг болно миний данс руу мөнгөө хийчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 3.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5465066738 тоот данснаас гийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед 2022 оны 09 сар гэхэд машин Монголд бууна гэж хэлсэн. 2022 оны 09 сар болоход удахгүй, маргааш гэж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 236-р хуудас/

18. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мессенжерээр гэх залуутай холбогдоход сэлбэгийг асуудалгүй явуулна гэж байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу 15.000.000 төгрөгийг “Оку сэлбэг” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Түүнээс ачаа ирэхгүй байсан тул асуухад одоо удахгүй ирнэ, контейнер дүүрээгүй байна, нэмж бараа захиалах уу гэсэн тул бараа нэмэхээр зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дээрх дансанд 3.000.000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийг нийт 6 удаагийн гүйлгээгээр 33.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба Г.Батчимэг гэх Хаан банкны 5926078072 тоот данс руу 10.000.000 төгрөгийг мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. нь Г.Батчимэг гэх данс руу шилжүүл гэсэн тул шилжүүлсэн. ... Нийт 43.000.000 төгрөг залилуулсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 21-22-р хуудас/

19. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко Приус Цэнтер”-т гэр бүлээрээ засвар, үйлчилгээ хийж, тээврийн хэрэгслийн сэлбэг гадаадаас оруулж ирж худалдан борлуулах үйл ажиллагааг 2018 оноос эхлүүлсэн. 2021 оны 09 сард С.Жавхлантөгөлдөр гээд “Стар Центр”-т жолоочоор ажилладаг хүн “би чамд сэлбэг нийлүүлдэг хүн зуучлаад өгье, манайийн дүү Япон улсад ажилладаг, гэх хүн бий” гэсэн. Жавхлантөгөлдөр “энэ найдвартай, битгий санаа зов, мөнгө аваад алга болсон тохиолдолд би малыг нь туугаад аваад ирнэ...” гэхээр би итгээд үзье гэж бодоод 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3 приус машины бүтэн задаргааны сэлбэг гээд 17.597.400 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 ширхэг Сай загварын тээврийн хэрэгслийн задаргааны сэлбэгийг 14.976.150 төгрөгөөр захиалсан боловч одоо болтол тээврийн хэрэгсэл сэлбэг ирээгүй мөнгийг минь ч эргүүлж өгөхгүй байгаа. Жавхлантөгөлдөр нь хааяа нэг манай ажил дээр ирээд манай сэлбэгийг зөөж өгдөг зүс таних хүн учир тухайн хүнд итгээд сэлбэг захиалаад 32.573.550 төгрөгийг өгч хохирсон...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 91-р хуудас/

20. Хохирогч н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Битэйгээ машин авах талаар ярьж байсан юм. Манай Мөнхзул манай ажлын газрын Дашнямын найз нь машин оруулж ирдэг юм байна гэсэн. Дашнямтай тэгээд ярьсан чинь гэх манай найз байгаа, найдвартай гэсэн. ... гэх хүнтэй холбогдоход Harrier маркийн машин үзүүлээд 70 саяар Монгол улсад орж ирэх юм байна гэж хэлсэн. Тэгээд гэх хүн урьдчилгаа гэх 50 хувийг нь өгчих гэхээр нь 6 сарын 22-ны өдөр би өөрийнхөө данснаас гэх хүн рүү 2 хувааж шилжүүлсэн. Дараа нь 6 сарын 25-ны өдөр би Говь-Угтаалд байна машиныг чинь хурдан ачуулчихмаар байна 15 сая төгрөг хурдан шилжүүлээч гэхээр нь би 15 сая төгрөгийг гийн данс руу шилжүүлсэн. 8 сар дөхөөд би машин юу болж байна гэсэн чинь Замын-Үүд рүү ачиж байна, удахгүй Монголд ороод ирчихнэ ээ гэж хэлсэн. Тэгээд 8 сарын 18-ны өдөр Замын-Үүд дээрээс хот руу ачилт хийх гэсэн юм аа 3 сая төгрөг болоод байна энийг та шилжүүлээд өгөөч гээд би 3 сая төгрөгийг руу шилжүүлсэн. 8 сарын 24-нд билүү 25-ны үед тай холбогдсон чинь машин ороод ирчихсэн гэж хэлэхээр нь хот руу очсон. Тэгсэн чинь цуг ачсан машинуудын зарим нь мөнгөө өгөхгүй байна гааль дээр татвар төлж байна гээд бараг 7 хоносон. Тэгээд контейнерийн дугаар өгсөн тэр дугаарыг нь шүүгээд үзсэн чинь байхгүй байсан... 2022 оны 09 сарын 08-ны өдөр 2.500.000 төгрөг буцааж хийсэн байсан, үлдэгдэл 50.500.000 төгрөг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 157-р хуудас/

21. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 12 сард гийн аав Аарийдоогоос “г машин оруулж ирж байгаа” гэдгийг нь сонссон. Тэгээд 30.000.000 төгрөгийг өөрийн охин Хишигдолгорын данснаас шилжүүлсэн юм. Дараа нь 2022 оны 02 сард машины дугуйны мөнгө гэж 4 сая төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш машин авчирч өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Тэгээд тай ярих болгонд удахгүй, өнөө, маргаашгүй гэсээр байгаад л өнөөдрийг хүрсэн юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 12-20-р хуудас/

22. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаас Япон улсаас Harrier машин авахаар холбогдож 23 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны үед 5 сая төгрөг тээврийн мөнгө гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд дахиад хэд хоногийн дараа 7 сарын эхээр 5 сая төгрөг гийн явуулсан Энхзул гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд нийт 33 сая төгрөг шилжүүлсэн боловч машин чинь ачигдсан, дараа нь ирчихсэн байгаа гаалийн бүрдүүлэлт хийгээд машиныг чинь авах гэж байна гэж байсан. Сүүлдээ Замын-үүд дээр машин ирж байгаа хүмүүсийн машин буулгах гэж байна гээд нэлээд удсан. 2022 оны 08 дугаар сарын 20-ны үед машиныг чинь авч өгөх гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хот руу очсон чинь бүтэхгүй юм шиг санагдсан. Над руу контейнерийн дугаар явуулсан чинь тэр нь Монгол улсад орж ирээгүй байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 178-р хуудас/

23. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 04 сард оюутан үеийн найз Дашнямтай хотод уулзаад юм ярьж байгаад “Машин авах санаатай байгаа” гэтэл Х.Дашням “манай нутгийн Японоос машин оруулж ирж зардаг” гэсэн. Тэгэхээр гэх хүнтэй утсаар яриад урьдчилгаа хэдэн төгрөгийг ямар дансанд хийх талаар асуухад Хаан банкны тоот гэсэн данс руу 10 сая төгрөг хийнэ гэсэн. Тэгээд би өөрийн 5595125888 тоот Хаан банкны данснаас уг данс руу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 16 минутад “Daashkaagaas” гэсэн утгатай 10 сая төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 2 сарын үед Дашням надтай холбогдоод нөгөө машин орж ирэх гэсэн чинь тээврийн зардал нэхэгдэж байна. Нөгөө данс руу 2 саяыг хийчих гэж байна гээд би өөрийн 5595125888 тоот Хаан банкны данснаас уг данс руу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 07 минутад 2 сая төгрөгийг Dashka гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд 14 хоногийн дараа Дашням надтай холбогдоод чиний машинтай хамт ачигдаад ирж байсан машиныг авах хүн нь мөнгө олдохгүй байна гээд байна чи нэмээд 3 саяыг хийх боломж байна уу гааль дээр буухаар нь угаасаа үлдэгдэл мөнгөнөөс чинь хасаад тооцно гэж байна гэхээр нь би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн 5595125888 тоот Хаан банкны данснаас уг данс руу 17 цаг 17 минутад Dashka  гэсэн утгатай 3 сая төгрөг шилжүүлсэн... 15.000.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 233-235-р хуудас/

24. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Манай ээж Даваасүрэн нь гийн аав, ээжийг таньдаг юм. Ээж хэзээ гэдгийг нь санахгүй байна надад “ гэх нутгийн хүүхэд машин Япон улсаас оруулж ирж байгаа юм байна. Тэгээд тоёота приус-20 машиныг 10.000.000 төгрөгөөр оруулж ирнэ гэж байна” гэж хэлж ээж рүү машины зураг явуулсан байсан. Энэ дагуу би уг машиныг авахаар болж өөрийн төрсөн дүү Туулаас 6.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг ээжээсээ зээлж, үлдсэн 2.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж мөнгөө бэлдсэн. Ингээд Бямбадорж гэх өөрийн хамаатны залууд машин хямд авах гэж байгаагаа хэлж, улмаар Бямбадорж мөн гаас машин авахаар болсон. Би ээжээс машины обуд байгаа болов уу гэж гаас асуулгахад байгаа никель обуд 400.000 төгрөг гэж хэлүүлсэн учир өөрийн 10.000.000 төгрөг дээр обудны 400.000 төгрөгийг нэмээд 10.400.000 төгрөгийг дүү Бямбадоржийн Хаан банкны дугаартай данс руу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 6 дугаар хороонд байрлах АТМ-с шилжүүлсэн. Дүү Бямбадорж миний 10.400.000 төгрөг дээр өөрийн машин авах 10.000.000 төгрөгийг нэмж гийн Хаан банкны дугаартай данс руу тэр дор нь шилжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 37-р хуудас/

25. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “******* нь манайийн үеэл эгч. Надад манай үеэл дүү гэх хүн Японоос машин оруулж ирж байгаа гэж байна гэж хэлээд машины зураг үзүүлсэн. Манай нэг охин машин авч байгаа та хоёр хямд машин авах бол авахгүй юу гэж хэлсэн. Эхнэр бид хоёр хямд үнээр 2004 онтой саарал өнгийн Тоёота приус-20 машин авахаар болж ******* машин авах 10.400.000 төгрөгөө миний данс руу шилжүүлж би өөрийн машин авах 10.000.000 төгрөгийг нэмээд нийт 20.400.000 төгрөгийг гийн Хаан банкны дугаартай данс руу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн СХД-ийн 18 дугаар хороо 06-13 тоотод байхдаа интернет банкаар шилжүүлж өгсөн... 10.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 40-р хуудас/

26. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Япон улсаас машин оруулж ирж байгаа гэсний дагуу тай 89335544 дугаар холбогдоод Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл Япон улсын Тяньжин боомтод байгаа урьдчилгаа 10.000.000 өгчих юм бол сарын дотор машин нь ороод ирнэ ээ гэж хоорондоо тохиролцоод нотариат ороод гэрээ хийх гэсэн боловч орж ирээгүй машин дээр гэрээ хийх боломжгүй гэхээр нь зээлийн гэрээ хийгээд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 12 цаг 59 минутад 1 удаагийн гүйлгээгээр дугаартай Арийдоогийн гэх данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Би сарын дараа тай холбогдоод юу болсон бэ гэхэд машин нь ороод ирсэн бусад машин захисан хүмүүс нь мөнгөө өгөөгүй учир машинаа авч чадахгүй байна гэсээр дахин нэг сарын дараа өнгөрсөн... Ингээд утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 81-р хуудас/

27. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Би Булган аймгийн Булган суманд, хүүхдүүдийн хамт оршин суудаг. тай найз Бямбаагаар дамжуулж танилцсан. ... 2022 оны 10 дугаар сарын эхээр над руу залгаад “та унаж байгаа Приус-20 дээрээ 7.000.000 төгрөг нэмээд Приус-41 маркийн машин авах уу” гэж асуусан. Тэр үед нь би хаана байгаа машин юм бэ гэж асуухад Хятадаас ачуулаад орж ирж байгаа 14 хоногийн дараа орж ирнэ тэр үед та авчих гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч д надад бэлэн 5 сая төгрөг байна авсан хойноо 2 сая төгрөгийн өгье гэж хэлсэн. нь тухайн үед та мөнгөө явуулчих гэхээр нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гийн дугаарын Хаан банкны данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш байнга холбоо барьж машин тэрэг юу болж байна гэж асуухад одоо ирж байгаа гэж удаа дараа худлаа ярьсан... 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 113-114-р хуудас/

28. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний ээж Дэмбэрэлдоржийн ах дүүгийн хүн болох Аарийдоо гэж хүн байдаг юм. Тэр хүн надад 2020 оны 11, 12-р сарын орчимд шиг санагдаж байна манай хүүхэд Япон улсаас автомашин оруулж ирдэг юм, хямдхан оруулж ирэх боломжтой гэж хэлж байсан. Ингээд би машин авах зорилгоор тухайн Аарийдоо гэж хүний хүү болох тай фейсбүүк чатаар холбогдсон. Тухайн үедээ өөрийгөө Япон улсад байна гэж ярьж байсан. Ингээд би тэр хүнтэй холбогдоод Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл 16 сая төгрөгөөр оруулж ирэхээр тохиролцож урьдчилгаа 8 сая төгрөг, монголд машин ирэхээр нь үлдэгдэл мөнгөө төлөөд аваарай гэж ярьж байсан. Ингээд би өөрийн тоот дансаар гийн тоот данс руу 2021.04.20-ны өдөр 4.100.000 төгрөг, 2021.05.23-ны өдөр 4.063.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд машин ачуулчихлаа гэж надад хэлээд ачуулж байгаа машины зураг явуулсан. Тэрнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Тэгээд гаас машин яасан бэ гээд асуухаар машин энд корона гарлаа балраад байна, таны машин Тяньжинь дээр гацчихсан байна, таны машинд сэлбэг нуугаад явуулчихсан баригдах гээд байна гэх мэтчилэн янз бүрийн шалтаг хэлсээр байгаад бараг 1 жил орчим болсон. Тэгээд нэг удаа гаас машин яасан бэ гээд асуусан чинь ах машин чинь бүтэхээ болилоо гэхээр нь тэгвэл би приус 30 болиод RX 350 авбал хэд болох уу гэхэд 40 гаран сая төгрөг болно гэж хэлсэн. Ингээд би д өөрийнхөө 5019034921 тоот данснаас цувуулан 20 орчим сая төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өгсөн. 2022 оны дундуур монголд ирсэн байгаа талаар надад хэлж байсан. Ингээд хамгийн сүүлд буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр над руу утсаар яриад ах машин чинь яг болох гээд 15 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би надад 7 сая төгрөг л бэлэн байна гэж хэлээдийн Нандинцэцэгийн  тоот данснаас 7 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд машинаа ирэхийг хүлээгээд л байсан гаас асуухад өнөөдөр маргааш гээд л аргацаагаад байсан. Ингээд би өмнөх 7 хоногт г олон хүн залилж цагдаад шалгагдаж байгааг нь мэдээд цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байна... 2021 оны 04 дүгээр сарын 20-ноос 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 12 удаагийн гүйлгээгээр 38.663.000 төгрөг шилжүүлсэн байна, үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 157-р хуудас/

29. Хохирогч н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Би Аарийдоо гэдэг хүнтэй Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-д хамт ажилладаг юм. Тэгээд тэр хүний хүүхэд нь гээд гээд залуу байдаг юм. Тэр залуу манай ажлын жолооч Ганхуягийн төрсөн дүү Төртогтох гээд залууд машин авч өгсөн мөн цагдаад ажилладаг Чагнаадорж гээд залууд машин японоос авч ирж өгсөн гэж сонсож байсан юм. Тэгээд би Аарийдоо ахаар дамжуулж тай фейсбүүк чатаар анх 2022 оны 02 дугаар сарын орчимд тай холбогдож байсан юм. Тэр үед өөрийгөө Япон улсад байна гэж ярьж байсан ингээд би гаас Субару форестор маркийн тээврийн хэрэгслийг 23-24 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд урьдчилгаа мөнгө гэж гийн тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш автомашин ачуулчихсан тээврийн зардал хэрэгтэй гэх нэрийдлээр надаас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг өөрийнхөө дансаар авсан. Ингээд машин орж ирэхгүй удаад байхаар нь машин тэргээ асуухад эхэндээ корона гээд хил гааль хаагдсан гэдэг шалтаг хэлдэг байсан, сүүлдээ контейнер задрах боломжгүй болсон гэх мэтчилэн янз бүрийн шалтаг тоочдог байсан. Мөн энэ хугацаанд автомашин чинь ороод ирчихсэн гэж худал хэлэн хот 10 дугаар хорооллын материал импекс рүү намайг 3 удаа явуулсан... 15.700.000 төгрөг д шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 183-р хуудас/

30. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би Ганбат гэж хүнийг таньдаг юм. Энэ хүн У.Ганбат СХД-ийн 33-р хороо Тахилтад амьдардаг байсан бөгөөд одоо аймагт амьдарч байгаа. Энэ хүнтэй би хуурай ах дүүс шиг харилцаатай болсон юм. У.Ганбатын төрсөн дүү Нандин-Эрдэнэ гэж хүн байдаг юм түүний хүү гэдэг залуу Ганбат ахад 2021 оны 12-р сард шиг санагдаж байна приус маркийн автомашин явуулж байсан. Тэгээд Ганбат ах манай дүүгийн хүүхэд Япон улсад байдаг машин оруулж ирж байгаа гэж ярьсан. Ингээд Ганбат ахаар дамжуулан тэр гэж хүнээс тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гаалийн мөнгөтэйгөө нийлээд нийт 17 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод Ганбат ахын 5720681427 тоот данс руу би нөхөр 5171496302 тоот дансаар урьдчилгаа 7.000.000 төгрөгийг 2022.03.07-ны өдөр шилжүүлсэн. Энэ мөнгийг Ганбат ах гийн данс руу маргааш өдөр нь 6.000.000 төгрөг шилжүүлсэн байна лээ. 1 саяыг нь болохоор хотод хүнд өртэй гээд 6.000.000 төгрөгийг нь аваад 1 саяыг өөр хүн рүү шилжүүлүүлсэн гэсэн. Ганбат ах надад аймгаас дансныхаа хуулгыг өгсөн тэр хуулга нь надад байгаа. Тэгээд Ганбат ахын данс руу мөнгө шилжүүлснээс хойш 2022.08.26-ны өдөр өөрөө надтай фейсбүүк чатаар холбогдож машины зураг машины арлын дугаар зэргийг явуулсан. Тэгээд машин чинь гааль дээр бууна гаалийн хүнд мөнгө өгөх ёстой 5.000.000 сая төгрөг шилжүүл гэсэн бөгөөд би нөхөр Отгонтөгсийн дансаар гийн өөрийнх нь гэх тоот данс руу 5 сая төгрөгийг 2022.08.27-ны өдөр шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2022.10.01-ний өдөр 1.200.000 төгрөг хэрэгтэй боллоо шилжүүлээч гэхээр нь тэр өдөр нөхрийнхөө данснаас 1.200.000 төгрөг гийн тоот данс руу шилжүүлсэн. Машинаа захиалсан байх хугацаанд буюу 2022 оны 9 сарын сүүлээр намайг гаалийн газар намайг болон аймгаас гаас машин авахаар ирсэн гээд хэдэн хүмүүсийг дагуулж очиж байсан. Тэгээд нэг байцаагчаас бичиг баримт авах ёстой тэр байцаагч утсаа авахгүй байна контейнерээ задалж чадахгүй байна гэдэг шалтаг хэлсэн. Тэгээд би аргаа бараад машинаа болиод мөнгөө авъя гэхэд за би мөнгийг нь өгнө гэсэн. Тэгээд 2022.12-р сар хүрээд би ерөнхийдөө энэ нэг л биш боллоо гэж мэдсэн. Тэгээд сүүлдээ надтай холбоо барихаа болиод би гийн ээжийг олж очиж уулзсан. Тэгээд ээж нь “миний хувьд мэдэх зүйл байхгүй гэхээр Ганбат ахаас асуухад наадах чинь худлаа юм байна лээ шүү д өчнөөн олон хүн хулхидсан байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 201-202-р хуудас/

31. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Манай хамаатны дүү нь гадаадаас машин оруулж ирж зардаг байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр над руу фейсбүүк чатаар Япон улсаас Тоёота приус 41 загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ачигдсан байгаа ба та бэлэн мөнгийг нь өгвөл танд 25 сая төгрөгт өгье гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны тоот данс руу 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш машин чинь БНХАУ-н Тяньжинь дээр наашаа ирж байгаа ба 7 хоногийн дараа машин чинь бууна гэж хэлж байсан ба надад мөнгөний хэрэг гараад байна та 5.000.000 төгрөг нэмээд л шилжүүлчих гэж гуйгаад байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч энэ цаг хугацаанаас хойш сар гарангийн дараа нь машин ирчихсэн контейнерээ задлах гэсэн чинь мөнгө байхгүй байгаад байна. Материал Импекс гэх газарт машин буусан байгаа гэж хэлэхээр нь би контейнерийнхээ дугаарыг өгчих гээд би Материал импексээс шүүлгэж үзэхэд гийн нэр дээр ямар ч контейнер байхгүй байсан... д нийт 30.000.000 төгрөг өгсөн ба 6.000.000 төгрөг буцааж авсан, 24.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 92-р хуудас/

32. Гэрч “Би Ганхүүг танина, хувиараа авто сэлбэг, худалдаа засвар үйлчилгээ эрхэлдэг хүн. 2021 оны 03 дугаар сараас эхлүүлэн гэх хүн Япон улсад ажиллаж байх үедээ над руу яриад задаргааны сэлбэг авах хүн олж өгөөч гээд яриад байдаг байсан. Тухайн үед нь найдвартай Монгол улс руу сэлбэг оруулж өгнө гээд гуйгаад байсан тул би Пүрэвхүүгийн Ганхүү гэх хүнийг тай холбож өгсөн. гээд байгаа залуу нь надтай хамт Тарант ХХК-д ажилладаг тул би П.Ганхүүд энэ хүн найдвартай хүн байгаа гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 93-р хуудас/ 

33. Гэрч “... 2021 оны 04 дүгээр сард манай нөхөр Отгонбаатар нь гэх хүнтэй Япон улсаас тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар тохиролцсон юм. Ингээд би өөрийнхөө тоот данснаас 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4.100.000 төгрөг, 2021.05.23-ны өдөр 4.063.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед миний дансанд мөнгө байсан учраас урьдчилгаа шилжүүлсэн. Тэгээд машин ерөнхийдөө 2 сарын дотор орж ирнэ гэсэн боловч хэлсэн хугацаандаа машин оруулж ирээгүй. Тэгээд машин Тяньжинь дээр гацсан, машины сэлбэгтэй ачуулчихсан болохоор гацсан гэж явсаар байгаад бараг жил болсон. Тэгээд манай нөхөр машинаа өөрчилнө гээд өөрийнхөө данснаас цувуулаад мөнгө шилжүүлчихсэн. Би уг нь хэсэг байж байгаад шилжүүлье гэсэн боловч манай нөхөр хотод байхдаа шилжүүлсэн байсан. Ингээд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөн би шилжүүлэхгүй гэсэн чинь манай нөхөр машин бүтэх гээд байна гээд уурлаж байгаад 7 сая төгрөг миний данснаас гийн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш машинаа нэхээд л байсан тэгээд л маргааш нөгөөдөр 7 хоногийн дараа гэсээр байгаад л өдийг хүрчихээд байна. Сүүлд учир зүйгээ олохгүй бол цагдаад өглөө гээд манай нөхөр руу чат бичсэн чинь 7 хоногийн дараа шийдэж өгнө гэсэн чат бичсэн байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 159-р хуудас/ 

34. Гэрч “ нь манай эмээгийн ахын зээ хүүхэд, ерөнхийдөө холын хамаатар. Одоогоос 2 жилийн өмнө буюу 2021 оны 10 сард нь Япон улсад байхдаа намайг өөрийнхөө нэр дээр Форекс арилжааны данс нээгээд өгөөч гэж хэлж байсан тэгээд би нээж өгсөн... Тэр дансыг би хэрхэн яаж ашигладаг болохыг мэдэхгүй. Ямар ч байсан миний нээсэн олон улсын дансаар мөнгө орж гардаг байсан. Орж ирсэн мөнгийг нь би Форекс арилжааны данс руу нь шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 109-р хуудас/

35. Хохирогч гээс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр гаргасан гомдол, гийн фейсбүүк хаягаар харьцсан зурвасын хуулбар, гийн эзэмшлийн 5166517263 тоот депозит дансны дансны хуулга, /1 хх-ийн 2-6-р хуудас/

36. Гэрч *******гийн “ миний төрсөн хүү, , 10 жилээ 2016 онд сумын 3 дугаар сургуульд дүүргэсэн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд сурж байгаад дундаас нь хаячихсан, ингээд хотод машины сэлбэг зардаг газар ажил эрхэлж байсан. Би гийн ээж 2014 онд салсан ба нь хот яваад миний хүү над дээр байж байгаад дунд сургууль төгссөн. ... Хаана байгааг нь сайн мэдэхгүй д ирэхээрээ 9 дүгээр баг Мандалын 12-13 тоотод миний ээж гэрт очдог... 2020-2022 онд Япон улсад байсан, өөрөө надад машин сэлбэг зардаг ажил хийж байсан гэснээс би нүдээрээ харсан зүйлгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 18-р хуудас/

37. Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаартай “ /РД: / гэх нэрээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2023 оны 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг, /1 хх-ийн 66 дугаар хуудас/

38. аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай “ /РД: / нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэх албан бичиг, /1 хх-ийн 68-р хуудас/

39. болон хохирогч нарын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “төлбөр барагдуулах тухай” хэлцэл, /1 хх-ийн 73-76-р хуудас/

40. Хохирогч ээс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр гаргасан гомдол, ийн эзэмшлийн тоот депозит дансны хуулга, тай фейсбүүк чатаар харьцсан зурвасны зураг, /1 дүгээр хавтаст хэргийн 124-140 дүгээр хуудас/

41. MGL FOREX /Мжл Форекс/ ХХК-аас имейл хаягтай, дугаартай, утасны дугаар бүхий Даваахүү овогтой Номинчимэг /РД: 98010701/ регистр бүхий харилцагчийн дансны хуулга, /1 хх-ийн 143-158-р хуудас/

42. Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2-4 в/283 дугаартай “ /РД: /, /Пасспортын дугаар: / нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан, Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг, /1 хх-ийн 162-р хуудас/

43. Хохирогч Ц.Батболороос 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гаргасан гомдол, Хаан банкны дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, /1 хх-ийн 169-180-р хуудас/

44. Хохирогч Э.Бямбацогт 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн бичгээр гаргасан гомдол, Б.Батбаатарын эзэмшлийн Хаан банкны 5087101489 тоот харилцах дансны хуулга, /1 дүгээр хх-ийн 202, 209-210 дугаар хуудас/

45. Хохирогч ын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн бичгээр гаргасан гомдол, 11.000.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга, /1 дүгээр хавтаст хэргийн 228-233 дугаар хуудас/

46. Хохирогч *******гээс гаргасан 43.000.000 төгрөг залилуулсан талаархи бичгээр гаргасан гомдол, /2 хх-ийн 13-р хуудас/

47. Хохирогч гаргасан 32.573.550 төгрөг залилуулсан талаархи бичгээр гаргасан гомдол, Хаан Банкны 5075910563 тоот харилцах данснаас Хаан Банкны данс руу мөнгө шилжүүлсэн талаархи хуулга, /2 хх-ийн 83-86-р хуудас/

48. Хохирогч н 53.000.000 төгрөг залилуулсан талаар бичгээр гаргасан гомдол, гийн фейсбүүк чатаар явуулсан гэх тээврийн хэрэгслийн зураг, дансны хуулгууд, /2 хх-ийн 139-153-р хуудас/

49. Хохирогч ийн 34.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан талаар бичгээр гаргасан гомдол, өөрийн охин Б.Хишигдолгорын Хаан банкны дугаарын дансаар 4.000.000, мөн Б.Хишигдолгорын 472036860 дугаарын харилцах дансаар 30.000.000 төгрөгийг д шилжүүлсэн талаар дансны хуулга, /2 хх-ийн 160-162-р хуудас/

50. Хохирогч Б. д 33.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан талаар бичгээр гаргасан гомдол, /2 хх-ийн 167-168-р хуудас/

51. Хохирогч *******аас 15.000.000 төгрөг машин авахаар шилжүүлж залилуулсан талаар бичгээр гаргасан гомдол, түүний эзэмшлийн 5595125888 дансны хуулга, тай фейсбүүк чатаар харилцсан хуулбар, /2 дугаар хавтаст хэргийн 228, 237-242-р хуудас/

52. Хохирогч *******гаас бичгээр гаргасан гомдол, өөрийн Хаан банкны данснаас 2022 оны 04 сарын 29-ний өдөр 10.400.000 төгрөг шилжүүлсэн талаар дансны хуулга, /3 хх-ийн 27-28-р хуудас/

53. Хохирогч эзэмшлийн тоот харилцах данснаас гийн эзэмшлийн тоот данс руу мөнгө шилжүүлсэн хуулга, /3 хх-ийн 41-р хуудас/

54. Хохирогч бичгээр гаргасан 10.000.000 төгрөг машин авахаар шилжүүлсэн талаархи гомдол, мөн нөхөр болох О.Оюунсүрэн болон нарын байгуулсан зээлийн гэрээ, /3 хх-ийн 74-76-р хуудас/

55. Хохирогч *******ын бичгээр гаргасан гомдол, өөрийн эзэмшлийн Хаан Банкны дансаар 5.000.000 төгрөг 2022 оны 10 сарын 24-ний өдөр шилжүүлсэн хуулга, /3 хх-ийн 107-108-р хуудас/

56. Хохирогч *******ын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр гаргасан гомдол, түүний эзэмшлийн дугаарын харилцах данснаас болон ******* өөрийн 5019034921 дансаар д мөнгө шилжүүлсэн талаархи хуулга, /3 дугаар хавтаст хэргийн 148-154 дүгээр хуудас/

57. Хохирогч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр гаргасан гомдол, Хаан банкны 5075031184 дугаарын данснаас гийн данс руу мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар хувь, /3 дугаар хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас/

58. Хохирогч 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн бичгээр гаргасан гомдол, түүний нөхөр эзэмшлийн Хаан банкны  дансны хуулга, фейсбүүк чатаар харилцсан хуулга, /3 хх-ийн 216-250, 4 хх-ийн 1-65-р хуудас/

59. Хохирогч аас бичгээр гаргасан гомдол, дугаартай Хаан банкны харилцах данснаас д мөнгө шилжүүлсэн талаар хуулга, фейсбүүк чатаар харьсан талаарх гэрэл зураг, /4 дүгээр хавтаст хэргийн 76-89-р хуудас/

60. Шүүгдэгч гийн Хаан банкны дугаарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, /4 хх-ийн 212-р хуудас/

61. Монголын хөрөнгийн биржийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/818 дугаартай “… MGL Forex, Vantage компаниуд нь “Монголын хөрөнгийн бирж” ХК-д гишүүнчлэлгүй тул эдгээр компаниудын арилжааны мэдээлэл, мөн иргэн гийн дансны мэдээлэл нь манай байгууллагад байхгүй болно” гэх албан бичиг, /5 дугаар хавтаст хэргийн 222-р хуудас/

62. аймаг дахь Монгол банкны салбарын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/44 дугаартай “… гийн эзэмшлийн тоот дансны харьцсан дансны талаархи дэлгэрэнгүй лавлагаа авах хүсэлт нь Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамаарахгүй байна” гэх албан тоот, /5 дугаар хавтаст хэргийн 218 дугаар хуудас/

63. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ “ нь автомашин худалдан борлуулна хэмээн худал мэдээллийг цахимаар иргэдэд түгээж 19 иргэнд 438.436.550 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. 2021 оны 4 сараас 2022 оны 10 сарын хооронд 19 иргэн хохироосон байна. Хохирогч 19 иргэдийн болгоомжгүй, хүнд итгэмтгий, мэдээлэл дутуу авсан, цахим мэдээлэлд хяналтгүй хандаж үнэ хямд машин авах гэсэн зорилго нь д боломж олгосон...” гэв.

64. Шүүгдэгч овогтой нь талаархи ял шалгах хуудас, /3 хх-ийн 131-р хуудас/

65. Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа, /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх ийнхүү хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзсэн.

 

Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 19 хохирогч нарт “Япон улсаас автомашин оруулж ирнэ, одоо урьдчилгаа мөнгөө шилжүүл, зардал тээврийн мөнгийг өг, Монгол улсад ороод ирсэн гаалийн талбайн мөнгө шилжүүл, сэлбэг найдвартай өгнө, мөнгө зээлээд 3 хоногийн дараа өгнө...” гэх мэтээр үргэлжилсэн үйлдлээр 438.436.550 /дөрвөн зуун гучин найман сая дөрвөн зуун гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтаар уг гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд түүний нэр дээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн бараа, тээврийн хэрэгсэл, сэлбэг орж ирээгүй болох нь Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаартай албан бичгээр тогтоогдов.

Шүүгдэгч нь 2020-2022 оны хооронд гадаад улсад зорчсон буюу Монгол Улсын хилийн гадна байсан болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2-4 в/283 дугаартай “ /РД: /, /Пасспортын дугаар: / нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан, Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна” гэх албан бичгээр тогтоогдож байх боловч Япон улсад ажиллаж амьдарч байсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх хугацаанд Монгол Улсаас гэрээгээр Япон улсад автомашин худалдаалан, засварладаг газар ажиллаж цалин, орлого олдог байсан талаар мэтгэлцэж байх боловч хэрэгт энэ талаархи ямар нэгэн баримт авагдаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирогч нарт тээврийн хэрэгсэл болон автомашины сэлбэг хилээр оруулж ирдэг гэх мэдээллийг өгч байсан боловч түүний нэр дээр тээврийн хэрэгсэл, автомашин механизм, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн байхгүй болох нь Автотээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай “ /РД: / нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэх албан бичгээр тогтоогдов.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч нарын эд хөрөнгө /мөнгө/-ийг шилжүүлэн авсан буюу “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болов.

Шүүгдэгч гаас автомашин худалдан авахаар мөнгө шилжүүлсэн 18 хохирогчийн хэнд нь ч автомашин болон автомашины сэлбэгийг биет байдлаар өгөөгүй, мөн мөнгө зээлсэн гэх 1 хохирогчид тохиролцсон хугацааны дотор мөнгийг буцааж төлөөгүй нь шүүгдэгчийг анхнаасаа бусдын мөнгийг буцаан өгөх санаа зорилгогүй байсан гэж үзэх үндэслэл боллоо.

д холбогдох хэргийг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчилж ирүүлсэн.

Энэ гэмт хэргийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох шинжийн тухайд байнга гэдгийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг, түүнчлэн 1 гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, олсон ашиг орлогыг өөрийнхөө болон гэр бүлийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгохыг хэлэх ба шүүгдэгч гийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байсан баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн өөр орлогын эх сурвалж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гийн өмгөөлөгч гийн зүгээс шүүгдэгч гийн 2020 оноос 2022 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаархи лавлагааг гаргаж өгсөн ба уг лавлагаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үе буюу 2021 оны 04 сараас 2022 оны 10 сар хүртэл сард 420.000 /тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр/ цалин авсан гэх байдал тогтоогдов.

Хэдийгээр 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн цалинг “Тарант” ХХК-аас авч байсан байх боловч энэ цаг хугацаанд тэрээр гадаад улсад байсан, түүнчлэн 420.000 төгрөгөөс 100.000 төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн байгаа нь түүний гарт 300.000 төгрөг олгогдохоор хэмжээний байх ба энэ нь 4 ам бүлтэй гэр бүлийн хувьд амьдрах хэмжээний цалин хөлс, түүнчлэн гадаад улсад амьдрахад хүрэлцэх хэмжээний орлого гэж үзэх боломжгүй байна.

Харин дээрх нөхцөл байдал нь амьжиргаагаа залгуулах зорилгоор залилах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэл болж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “... Шүүгдэгчийг гэм буруутай...” гэсэн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтад нийцсэн байх тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхэд харгалзан үзсэн болно.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч гийн үйлдлийн улмаас 19 хохирогчид нийт 438.436.550 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь уг хохирлоос дараах хохирогч нарын хохирлыг бүрэн төлсөн болон хэсэгчлэн төлсөн байна. Үүнд:

- Хохирогч д 18.000.000 төгрөгийн хохирол учирснаас 1.500.000 төгрөг бэлнээр, 10.000.000 төгрөгт адуу өгөхөөр тохиролцсон тул үлдэгдэл 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг,

- Хохирогч т 44.000.000 төгрөгийн хохирол учирснаас 8.000.000 төгрөг шүүгдэгч төлсөн байх тул үлдэгдэл 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөг,

- Хохирогч ад 11.000.000 төгрөгийн хохирол учирснаас 3.000.000 төгрөг шүүгдэгч буцааж өгсөн, үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөг,

- Хохирогч *******д 43.000.000 төгрөгийн хохирол учирснаас 12.000.000 төгрөг шүүгдэгч буцааж төлсөн, үлдэгдэл 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөг,

- Хохирогч д 53.000.000 төгрөгийн хохирол учирснаас 13.200.000 төгрөг шүүгдэгч төлсөн, үлдэгдэл 39.800.000 /гучин есөн сая найман зуун мянга/ төгрөг,

- Хохирогч 33.000.000 /гучин гурван сая/ төгрөгийн хохирол учирсан ба бүрэн төлөгдсөн,

- Хохирогч д 30.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч 6.000.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг,

- Хохирогч 13.200.000 төгрөгийн хохирол учирснаас 4.000.000 төгрөг шүүгдэгч төлсөн тул үлдэгдэл 9.200.000 /есөн сая хоёр зуун мянга/ төгрөг,

- Хохирогч 10.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 2.000.000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөг,

- Хохирогч т 34.000.000 төгрөгийн хохирол төлөхөөс 1.000.000 төгрөг төлсөн гэж шүүгдэгч болон хохирогч хэн аль нь тохирсон, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар маргахгүй байх тул үлдэгдэл 33.000.000 /гучин гурван сая/ төгрөг тус тус шүүгдэгч гаас гаргуулж дээрх хохирогч нарт олгохоор.

Харин ё учирсан 18.000.000, Э.Бямбацогтод учирсан 4.000.000, П.Ганхүүд учирсан 32.573.550, *******т учирсан 15.000.000, *******д учирсан 10.400.000, учирсан 10.000.000, *******т учирсан 5.000.000, учирсан 15.700.000, *******т учирсан 38.663.000 төгрөг огт төлөгдөөгүй байх тул мөн шүүгдэгчээс гаргуулж, уг хохирогч нарт олгохоор тус тус шийдвэрлэв.

 

        Оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч гийн, 0-4 насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэсэнтэй нийцнэ гэж үзэв.

 

          Бусад асуудлын талаар:

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шүүгдэгчийн цагдан хоригдсон 75 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч овогтой д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гаас 344.836.550 /гурван зуун дөчин дөрвөн сая найман зуун гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч д 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/, т 36.000.000 /гучин зургаан сая/, 18.000.000 /арван найман сая/, Э.Бямбацогтод 4.000.000 /дөрвөн сая/, ад 8.000.000 /найман сая/, Ц.Одхүүд 31.000.000 /гучин нэгэн сая/, П.Ганхүүд 32.573.550 /гучин хоёр сая таван зуун далан гурван мянга таван зуун тавь/, д 39.800.000 /гучин есөн сая найман зуун мянга/, т 33.000.000 /гучин гурван сая/, *******т 15.000.000 /арван таван сая/, *******д 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/, 10.000.000 /арван сая/, 8.000.000 /найман сая/, *******т 5.000.000 /таван сая/, Бат-Эрдэнэд 15.700.000 /арван таван сая долоон зуун мянга/, 9.200.000 /есөн сая хоёр зуун мянга/, д 24.000.000 /хорин дөрвөн сая/, *******т 38.663.000 /гучин найман сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д урд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ТӨРБОЛД

 

       ШҮҮГЧИД                                    Д.УРАНЧИМЭГ

                                                       

                                                                      З.УУГАНБАЯР