| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0323/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/746 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/746
2025 03 21 2025/ШЦТ/746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Г.Онон,
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Э.Золжаргал, Ө.Одончимэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Т.С,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. ......... овогт Т.С, регистрийн дугаар .............,
Монгол Улсын иргэн, .............................оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
2. .............. овогт Д.Б, регистрийн дугаар ..................,
Монгол Улсын иргэн, ..............оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ............. оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.С нь .......................р буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн .............. дугаар шийдвэрийн дагуу “... төлбөр төлөгч Т.Наас 49.950.000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн “...төлбөр төлөгч Т.Наас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Бөөс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хас банкны ............ тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
Шүүгдэгч Д.Б нь Т............... шийдвэрийн дагуу “...төлбөр төлөгч Т.Наас 49,950,000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн .......... дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “...төлбөр төлөгч Т.Нас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Сд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны .................. тоот данснаас 1,000,000 төгрөгийг Т.Сын эзэмшлийн Хас банкны .................. тоот данс руу шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд,
Улсын яллагчаас: Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлана гэсэн бол,
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Э.Золжаргалаас: “Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Сыг цагаатгуулах байр сууринаас оролцоно. Хавтаст хэргийн 11 дүгээр тал, хавтаст хэргийн 13-16 дугаар тал, хавтаст хэргийн 18 дугаар тал, хавтаст хэргийн 38 дугаар тал, хавтаст хэргийн 55 дугаар тал, хавтаст хэргийн 59 дугаар тал, хавтаст хэргийн 61 дүгээр тал, хавтаст хэргийн 67-68 дугаар тал, хавтаст хэргийн 222 дугаар тал, хавтаст хэргийн 126 дугаар тал, хавтаст хэргийн 24 дугаар тал, хавтаст хэргийн 138, хавтаст хэргийн 145 дугаар тал, хавтаст хэргийн 152 дугаар тал, хавтаст хэргийн 159-161 дугаар тал, хавтаст хэргийн 173 дугаар тал, хавтаст хэргийн 178 дугаар тал, хавтаст хэргийн 182 дугаар тал, хавтаст хэргийн 233 дугаар тал, хавтаст хэргийн 241 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж оролцоно” гэсэн бол,
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Ө.Одончимэгээс: “Э.Золжаргал өмгөөлөгчтэй нэг байр суурьтай оролцоно”гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.Доржпүрэв: “Шүүгдэгчийн хууль эрх ашиг сонирхолыг хамгаалж цагаатгах байр суурьтай оролцож, хавтаст хэргийн материалаас хавтаст хэргийн 11 дүгээр тал, хавтаст хэргийн 13-16 дугаар тал, хавтаст хэргийн 18 дугаар тал, хавтаст хэргийн 38 дугаар тал, хавтаст хэргийн 55 дугаар тал, хавтаст хэргийн 59 дугаар тал, хавтаст хэргийн 61 дүгээр тал, хавтаст хэргийн 67-68 дугаар тал, хавтаст хэргийн 222 дугаар тал, хавтаст хэргийн 126 дугаар тал, хавтаст хэргийн 24 дугаар тал, хавтаст хэргийн 138 дугаар тал, хавтаст хэргийн 145 дугаар тал, хавтаст хэргийн 152 дугаар тал, хавтаст хэргийн 159-161 дүгээр тал, хавтаст хэргийн 173 дугаар тал, хавтаст хэргийн 178 дугаар тал, хавтаст хэргийн 182 дугаар тал, хавтаст хэргийн 233 дугаар тал, хавтаст хэргийн 241 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал зэргийг шинжлэн судална” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Нэгтгэвэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгт шүүгдэгч нар нь гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ танилцуулсан болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд;
Шүүгдэгч Т.С нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00561 дугаар шийдвэрийн дагуу “... төлбөр төлөгч Т.Намраагаас 49.950.000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Бөөс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хас банкны 5005784821 тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
Шүүгдэгч Д.Б нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00561 дугаар шийдвэрийн дагуу “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Сд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот данснаас 1,000,000 төгрөгийг Т.Сын эзэмшлийн Хас банкны ........... тоот данс руу шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдож байна.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Машин нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө 2 удаа хүний нэр дээр шилжсэн байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн. Би Амраа дээр ажиллгаа хийж өгнө гэж мөнгө аваагүй. 1 сарын хугацаатай 1.000.000 төгрөг зээлсэн байсан мөнгөний боломж гарахгүй байсан тул жоохон удаагаад тэгээд 8 сард мөнгө нь зээл хаав гэсэн утгатай буцааж өгсөн байгаа” гэв.
Тэрээр, шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:
“ ... Хэлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны болсон хэрэг манай дүү машин авна гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар намайг итгэмжлэгчээр оруулсан байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй удаад байсан. Нэхэмжлэгч талаас мэдүүлэг авсан. Саруул чамаас ажлыг чинь бүтээж өгнө гэж мөнгө авсан уу гэж байцаалт авч байсан тэр өдөр би үнэнээр хэлж байсан тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн гэнэт авлигатай тэмцэх газраас над руу залгасан мөнгө зээлсэн асуудлаас болж ажлаа хийж яваа хүнийг иймд зүйлд холбогдчихоод явж байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Тэрээр, шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:
“ ... Би уг нь гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл байгаагүй. Танидаг утгаар нь мөнгө зээлүүлсэн байгаа. 2023 онд нурууны гэмтэл аваад хагалгааны заалт авсан байгаа. Дээрээс нь ажил хийж байхдаа гэмтэл авсан эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Гэрч Т.Т “...Т.С нь миний төрсөн ах, Д.Б гэдэг хүнийг танихгүй. Би Хаан банканд 5114732101 гэсэн харилцах данс эзэмшдэг, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Т.Сын эзэмшлийн данснаас 500.000 төгрөгийн орлого орсон нь эцэг эх маань хувцас авч өмсөөрэй гээд 1 сая төгрөг надад өгсөн. Би уг мөнгөөр нь хувцас авч чадалгүй үрчихсэн. Ингээд ах Т.Саас мөнгө байна уу гэж асуухад надад 500,000 төгрөгийг ахын хувиас надад өгсөн. Би тухайн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 168-169 дүгээр тал/,
Гэрч Т.А “... Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаярын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4/131 дугаартай даалгавраар 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг томилогдох хүртэл түүний гүйцэтгэх хуудас материалыг хариуцан ажиллах, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, үүрэг даалгаврын биелэлтийг хариуцан ажиллах, үр дүн гаргаж ажиллах үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу тухайн хувийн хэрэгт яаралтай хийвэл зохистой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.С гэж хүн ажиллаж байгаад өөр албан тущаалд шилжсэн байсан. Нийт 400 гаран материал хүлээж авсан. Шийдвэр гүйцэтгэлийн 23251108 дугаартай хувийн хэрэгт шийдвэр гүйцэтгэгч Т.С нь арилжааны банк дахь харилцах данснуудыг хааж, төлбөр төлөгч Намраад 2023 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан байсан. Өөр ажиллагаа хийгээгүй байсан. Би хувийн хэргийг хүлээж аваад төлбөр төлөгчийн нэр дээр болон өмчлөлд бүртгэлтэй хөрөнгүүдийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Намрааг дуудан ирүүлж эд хөрөнгийн мэдүүлэг бөглүүлж, төлбөрийн талаар тайлбар авсан, мөн төлбөр төлөгчийн орон гэр болон биед үзлэг нэгжлэг хийсэн ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 172-174 дүгээр тал/,
Гэрч Э.Б “...Би Т.С гэх хүнийг танихгүй, Д.Б гэх хүнийг танина, Д.Б нь миний эгч Э.Мөнхжаргалын нөхөр нь байгаа юм. Д.Б ах намайг тээврийн хэрэгсэл сайн мэддэг болохоор тээврийн хэрэгсэл үзээд аваад өгчих гэсэн. Т.Намраа гэх хүнээс тээврийн хэрэгсэл авахаар болоод мөнгө шилжүүлсэн боловч залилуулсан. Ингээд мөнгө авах гээд Төв аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би малчин хүн болохоор хүргэн ах Д.Бөд итгэмжлэл хийж өгсөн. Т.Намраад тээврийн хэрэгсэл авахаар шилжүүлсэн мөнгө нь Д.Б ахын мөнгө байсан юм ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 181-182 дугаар тал/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07-01/2426 дугаартай “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” албан тоот /1 хавтаст хэргийн 3 дугаар тал/,
Иргэн Э.Бгаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан гаргасан гомдол /1 хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэслэгч Т.Сд холбогдох албаны шалгалтын материал /1 хавтаст хэргийн 8-18 дугаар тал/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалын хуулбарууд болон албан тушаалын тодорхойлолт /1 хавтаст хэргийн 21-28, 31-34 дүгээр тал/,
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 232 дугаар гүйцэтгэх хуудас / 1 хавтаст хэргийн 38 дугаар тал/,
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 561 дугаар шийдвэр /хавтаст хэргийн 41-53 дугаар тал/,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23251108 дугаар тогтоол / 1 хавтаст хэргийн 57 дугаар тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/11709 дугаар албан бичгийн хариу / 1 хавтаст хэргийн 113 дугаар тал/,
Т.Сын эзэмшлийн Хас банкны 5005784821 дугаар харилцах дансны хуулга болон дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл / 1 хавтаст хэргийн 121-125, 126 дугаар тал/,
Худалдаа хөгжлийн банкны 452729742 дугаар харилцах дансны хуулга /1 хавтаст хэргийн 213-214 дүгээр тал/,
Шүүгдэгч Т.Сын “...би мэдүүлэг өгье. Би 1.000.000 төгрөгийг иргэнээс иргэний хооронд зээлсэн. Би дотоод хэргийн их сургуульд сурч байх үеэс эхлээд Батмөнх ахыг зүс таних болсон. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад Батмөнх ах руу залгаад мөнгө зээлээч гээд 1.000.000 төгрөг зээлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой уг мөнгийг Батмөнх ахаас аваагүй ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 146-147 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Бийн “...би 2023 онд гарсан Төв аймгийн шүүхийн шийдвэрээр хүнээс мөнгө авах ёстой юм. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргасан. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Баяртбаатар гэх хүнтэй уулзсан. Шийдвэр гүйацэтгэгчид мөнгө төгрөг өгсөн юм уу гэж асуухаар мөнгө өгсөн зүйл байхгүй харин шийдвэр гүйцэтгэгчид мөнгө зээлсэн асуудал байгаа гэж хэлсэн. Ерөнхий газарт шүүхийн шийдвэр биелэгдэхгүй удаад байна гэж гомдол гаргасан ... Т.Сыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн үеэс л таних болсон үүнээс өмнө Т.Сыг таньдаггүй байсан ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст 159-160 дугаар тал/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх- 216-217 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 83, 105 дугаар тал/ зэргийг талуудаас шинжлэн судлаж, шүүх эрх тэгш мэтгэлцэх боломжийг бүрэн хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийн бодит байдлыг тогтоосон болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул дээрх баримтуудыг бүхэлд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтэндээ:
“...Шүүгдэгч Т.С нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00561 дугаар шийдвэрийн дагуу “... төлбөр төлөгч Т.Намраагаас 49.950.000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Бөөс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хас банкны .............. тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
Шүүгдэгч Д.Б нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00561 дугаар шийдвэрийн дагуу “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Сд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот данснаас 1,000,000 төгрөгийг Т.Сын эзэмшлийн Хас банкны .............тоот данс руу шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна ...” гэсэн гэм буруугийн талаар санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Э.Золжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Шүүгдэгч С өмгөөлөгчийн хувьд гурван үндэслэлээр дүгнэлт үйлдлээ. Улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулаад дүгнэлтээ хэлье. Яллах дүгнэлтийн 2.1 дэх хэсэгт яллагдагч Саруул нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Батмөнхөөс Хас банкны дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авч хахууль авсан. Гэтэл шүүгдэгчийн мэдүүлэг, банкны хуулга, харилцсан чат зэргээс харахад иргэд хоорондын зээлийн харилцаа байсан байна. Яг ямар чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь тодорхойгүй. Гэрчийн мэдүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Саруул нь 2024 оны 7 сарын 08-ны өдрийн мөнгө шилжүүлснээс хойш Намраагийн асуудал дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Энэ нь Ариунболдын мэдүүлэг болон шийдвэр гүйцэтгэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шүүгдэгч Батмөнхийн хувьд 2024 оны 7 сард наадмын өмнө Саруул залгаж хувийн гуйлт байна. 1.000.000 төгрөг зээлээч гэсэн үүний дагуу зээл өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Мөрөөрөө ажлаа хийж байсан хүнийг ийм гэмт хэрэгт холбогдууллаа гээд хүсэлт гомдлыг гаргадаг. Хавтаст хэргийн 233 дугаар талд Саруул намайг таньдаг болохоор мөнгө зээлүүлсэн бүх мөнгөө буцааж өгсөн гэсэн байдаг. Батмөнхийн гар утсанд хийсэн тэмдэглэл байгаа. 8 сарын 25-нд Саруул дансаа өгөөрэй гээд Батмөнх дансаа өгсөн энэ нь гомдол гаргахаас өмнө болсон зүйл байдаг. Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Батмөнхтэй утсаар ярьсан тэмдэглэл мөн гэрч Ариунболорын мэдүүлэг, мөн Баярбилэгийн мэдүүлэг, шүүгдэгч Батмөнхийн мэдүүлэг, би авлига өгөх зорилгоор энэ мөнгийг өгөөгүй гэх мэдүүлэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дүгнэхэд Төв аймгийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, Саруул нь 8 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл өгсөн. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж энэ төлбөрийг төлөөрэй гэсэн мэдэгдлийг хийсэн байдаг. 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Батмөнхөөс 1.000.000 төгрөг зээлсэн байдаг. Зээлээ буцааж өгсөн байдаг. С хувьд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөр ажилд томилогдсон байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд гэдгийг хангаж байгаа гэж прокурор үзэж байгаа. Энэ үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн субьектив шинж нь гэмт хэргийн санаатай хэлбэртэй байх бөгөөд С хувьд Батмөнхийн ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн үйлдэл хийсэн зүйл тогтоогдохгүй байна. Батмөнхийн хувьд хурдан мөнгөө авах ашиг сонирхолтой байгаа. Энэ ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн үйлдэл хийсэн зүйл байхгүй. Урьдчилсан амлалт өгсөн зүйл байхгүй. Авлигын эсрэг конвецед заасан байна. Нийтийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгохыг гэмт хэрэгт тооцохоор заасан байгаа. С үйлдэл нь үүнд хамааралгүй байна. Энэ гэмт хэргийн обьктив шинж болох албадан ирүүлж тодорхой үйлдэл хийсэн байхыг шаардах ёстой. Дээрх нотлох баримтаас үзэх юм бол 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ямар нэгэн ажиллагаа үйлдэл хийсэн зүйл байхгүй байна. Авлигын эсрэгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгуулах асуудал байхгүй зэргийг шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. Авлигын эсрэг тухай хуулийн 3.1, 3.2, 3.3, 3.4, дэх хэсэгт заасан авлига, ашиг хонжоо, “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, давуу байдал гэх тодорхойлолтод заасан нөхцөл байдал Батнасангийн хувьд Саруул ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн нэг үндсэн зарчим нь хууль ёсны байх шударга ёсны зарчим гэтэл хүний шүүж хилс хэргээр шийтгэхгүй байх ёстой. Хэргийн үйл баримт Саруулыг хахууль авсан гэх хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Саруулыг цагаатгаж өгнө үү гэв.” гэв.
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Ө.Одончимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Яллах талаас Сыг огт ажиллагаа хийгээгүй байж хахууль авсан гэж хэлээд байна. Батмөнхийн талаас буюу төлбөр авагчийн зүгээс би ажиллагаанд нь цуг явсан. Байгууллага дээр очиж уулзсан Намраа ирсэн гээд намайг дуудсан асуудалтай байсан гэдгийг би мэдэж байсан гэж мэдүүлдэг. Ажиллагаа хийгдээд байгааг Батмөнх мэдэж байсан Батмөнхийн талаас Саруулд холбогдуулж гомдол гаргаагүй. Батмөнхийн хувь би тэгж бодоод гэж мессеж бичиж байгаа нь Батмөнхийн бодсон болохоос Саруул санаачилсан зүйл байхгүй. Мөн хоорондоо тохиролцоод байгаа зүйл биш Батмөнхийн болсон бодлын төлөө Саруулыг гэм буруутай гэж үзэх боломжгүй. Энэ нь хууль бус гэж үзэж байна. Урьдчилсан амлалт өгснөөр хахууль өгсөн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ хэрэг Иргэний шүүх дээр байсан бол утга нь харах байсан. Утга дээр зээл гэж орсон байсан бол энэ нь Иргэний шүүхийн асуудал мөн байна гэж батална. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр энэ гэмт хэргийн заавал эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болгох гээд байгаа. Энэ сайхан өдөр баяраа тэмдэглэх гээд явж байгаа залууг энэ ширээний ард гэмт хэрэгтэн болгоод сууж байгаад миний хувьд харамсалтай байна. Миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй байна. Энэ харилцааг иргэний харилцаа талаас нь харж цагаатгаж өгнө үү ” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.Доржпүрэвээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн судалж үзэхэд хахууль өгсөн гэмт хэрэг огт биш байгаа. Иймд миний үйлчлүүлэгч Батмөнхийг цагаатгаж өгнө үү. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд зээлээр өгсөн гэх нотлох баримт цугларсан байгаа. Мөнгө шилжүүлсэн баримт зээлэв гэсэн утгатай. Мөн хэргийн оролцогч нар зээлүүлсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Тал бүрээс нь судлаад үзэх юм бол олон асуудлыг гүнзгий судлах асуудал гарч ирж байгаа. Энэ ажлыг бүтээгээд өгөөч би чамд мөнгө өгье гэдэг байдал тогтоогдоогүй. Хэрвээ энийг тогтоосон байхын бол өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх магадлалтай байсан. Гэтэл ийм нотлох баримт нотлогдож тогтоогдоогүй байгаа. Өмгөөлөгчийн хувьд бодит байдлыг алдаатай буруу дүгнэсэн гэж үзэж байгаа. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн эхлэлийг бид харах ёстой. Батмөнх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар бичгээр гомдол гаргасан байдаг. Гомдлыг хүлээж аваад Батмөнхийг дуудаад асуусан. Батмөнх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй удаж байна гэж гомдлыг гаргасан байгаа. Өөрөө өөрийнхөө мессежийг өөрөө өөрийнхөө үйл явдлыг хууль байгууллагад шударгаар өгч байгаа асуудлыг үндэслээд өөрийг нь буруутгах яллах талын баримтыг гаргаж ирж байгаа. Ингэж байгаа нь хүнлэг энэрэнгүй байх, шударга ёсны зарчимтай нийцэхгүй байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл энэ эрх нь зөрчигдөж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т зааснаар гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн гэж болохгүй. Мөн тус хуулийн 1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийгөө илчилж ирсэн гэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах биш байгаа. Гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах хэрэг үүсгэх нөхцөл байдал нь хуулийн зүйл заалтуудтай нийцэхгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэгч хүн төлбөр авагч хүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөнгө зээлж байгаа нь зөв үү гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Саруул таньдаг хүнээс мөнгө зээлсэн, Батмөнх хувьд таньдаг болохоор мөнгө зээлүүлсэн гэж байгаа асуудал нь нийгэмд аюултай үйлдэл биш гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Зорилго нь таньдаг учраас иргэн хүнийхээ үүднээс зээлсэн гэдэг баримтаар тогтоогдож байгаа учраас энэ нь ёс зүйн зөрчил асуудал биш байгаа. Ийм байхад прокурор заавал яллах дүгнэлт үйлдэх шаардлага байсан уу. Шүүгдэгч Батмөнхийн прокурорын газар гаргасан гомдол байгаа. Гомдолдоо би зүгээр байгаа хүнийг хэрэгт хийгээд би өөрөө хэрэгтэн болоод байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утгатай гомдлыг гаргаж байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хахууль авсан гэж үзэх нотлох баримтаар зээлсэн гэдэг нь нотлогдож байна. Зээл гэдэг үгний утга нь хүнд тус болох үүднээс түр хугацаагаар өгч байгаа ойлголтыг хэлдэг. Энэ нь хахууль өгөх гэмт хэрэг биш байна. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодить байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээрх нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болно.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Оролцогчдын эрхийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримт шалгуулах, нотлох баримтаар тооцохгүй байх, эрүү шүүлт тулгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх нь прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна гэж заасан тул прокуророос шүүгдэгч Т.С, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн,
шүүгдэгч Т.С, Д.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.
Шүүхээс гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дараах дүгнэлтийг шүүх хийв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох,
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд тус тус зохицуулсан байна.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00561 дугаар шийдвэрийн дагуу “... төлбөр төлөгч Т.Намраагаас 49.950.000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Бөөс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хас банкны .............. тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
Шүүгдэгч Д.Б нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00561 дугаар шийдвэрийн дагуу “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “...төлбөр төлөгч Т.Намраагаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Бд олгуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Сд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ................ тоот данснаас 1,000,000 төгрөгийг Т.Сын эзэмшлийн Хас банкны ..................... тоот данс руу шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан хахуулийн гэмт хэрэг биш, мөнгө зээлсэн, иргэд хоорондын иргэний харилцаа, мөнгө шилжүүлснээс хойш ямар ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй, хахуул өгөхийг шаардсан зүйл байхгүй, ямар нэгэн зүйл амлаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.С нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж иргэний шийдвэр гүйцэтгэлийн бүртгэлийн 23251108 дугаартай ажиллагаа явуулж байхдаа 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлбөр авагч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бөөс 1 000 000 төгрөгийг дансаар авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй,
мөн шүүгдэгч Т.С нь Д.Бөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн гэх 1 000 000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Бийн Хаан банкны ................ дугаар дансанд “...зээл буцаав...” гэсэн утгаар шилжүүлсэн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Т.С нь эрхэлж буй албан тушаалын хувьд нийтийн албан тушаалтан мөн байна.
Шүүгдэгч Т.С, Д.Б нар ... Би саруулд огт мөнгө өгөөгүй, зээлсэн л асуудал байгаа, бид хоёр цагдаагийн академид хамт сурч байсан, наадам болох гээд дүү надаас мөнгө гуйгаад зээлсэн дансанд “зээлэв” гэх утгатайгаар шилжүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хэзээ хэдэн төгрөг шилжүүлж, хэрхэн зарцуулсныг тодруулах зорилгоор түүний эзэмшлийн Хас банкны 5005784821 дугаарын дансанд үзлэг хийхэд Д.Б нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хэргийн оролцогч байх цаг хугацаанд 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.С нь өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт,
мөн шүүгдэгч Т.Сыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2402000000388 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж яллагдагчаар татсан,
шүүгдэгч Т.С нь төлбөр авагч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бөөс авсан 1 000 000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсний дараа дансаар шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мөнгө шилжүүлсэн үйлдлийг иргэний эрх зүйн зээлийн харилцаа, мөнгө зээлсэн үйл баримтаас хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явуулаагүй гэж мэтгэлцэх боловч шилжүүлэг хийсэн огноо, зээлийн гэрээний баримт үйлдээгүй, тухайн цаг хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд болох нь мөн Д.Бийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Стай харилцсан мессеж, Хас банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаас өмнө бие биенээ таниж мэддэг, ойр дотно найз нөхөд, ах дүүгийн харилцаатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг хэргийн нөхцөл, үйл баримтуудаар иргэд хооронд зээлийн харилцаа, хэлцэл хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, мөнгө, эд зүйл шаардснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул дээрх нөхцөл байдлуудаас шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Өөрөөр хэлвэл хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Т.С, Д.Б нар нь хэрэг явдлаас өмнө бие биенээ танихгүй, мэддэггүй болох нь мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон бөгөөд мөнгө өгч авалцах зээлэх, бусад харилцаа үүсээгүй байхад албаны чиг үүрэг ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үйлдэл хийж шууд болон бусдаар дамжуулан мөнгө, эд зүйл авсан, өгч байгаа үйлдэл нь тэдний хооронд харилцсан /facebook messenger/ мессежээр үзлэгээр гэмт үйлдлийн санаа зорилго, идэвхитэй үйлдэл оролцоо тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт гэмт хэргийн шинжийг хангаж,
энэ нь гэмт хэрэгт заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй, гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй,
прокуророос шүүгдэгч Т.С, Д.Б нарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Т.С нь өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан бүртгэлтийн 23251108 дугаартай хэрэгт төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн төлбөр төлөгч Намраагаас 49 950 000 төгрөг шуурхай гаргуулж, төлбөр авагч Э.Бд олгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хас банкны 5005784821 тоот дансаар 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөгийг “зээлэв” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэн авч хахууль авсан,
шүүгдэгч Д.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Сд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны ................. тоот дансаар Т.Сын эзэмшлийн Хас банкны данс руу шилжүүлж, хахууль өгсөн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэдгээрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул,
улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “ ... Шүүгдэгч Т.С, Д.Б нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцох саналтай, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нөгөөтэйгүүр Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь нийтийн ашиг сонирхол зөрчигддөг, терд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулдаг нийгмийн аюулын шинж чанар өндөр, хор уршиг өндөртэй гэмт хэрэгт тооцогддог. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай ... Шүүгдэгч Т.С, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс өөрчилж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжпэгдсэн эд хөрөнгө байхгүй болно. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ....” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Э.Золжаргалаас “...Миний үйлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар улсын яллагчийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Ө.Одончимэгээс: “... Гэм буруугийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчийг гэм буруугүй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж оролцсон байгаа. Миний үйлчлүүлэгчийг шүүхээс гэм буруутайд тооцсон боловч миний үйлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь арай өөр зүйлчлэлээр зүйлчлэх байсан гэж үзэж байгаа ...” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.Доржпүрэвээс: “Шүүхээс Батмөнхийг гэм буруутайд тооцож үндэслэлээ тайлбарласан байгаа. Шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж дараах дүгнэлтийг танилцуулж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Ам бүлийн хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдийн тухайд ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Ам бүлээ ажил хийж тэжээн тэтгэдэг хүн байгаа. Батмөнхийн холбогдсон гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр торгох ялыг оногдуулж өгнө үү. Монгол улсын иргэн өнөөдөр гэр бүлтэйгээ байх нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгчид аль болох хөнгөн шийтгэл болох торгууль арга хэмжээ оногдуулж өгнө үү ...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Иймд шүүх шүүгдэгч Т.С, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал /улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч нарын гэм бурууд тохирно гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Д.Б нарт тус тус оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн:
1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс 1.000.000 төгрөгийг төлөх талаар хүсэлт гаргасан.
Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг мөнгийг гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт 1 ширхэг СиДи хавсаргагдан ирснийг хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.С бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овогт Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ............. овогт Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.С, Д.Б нарт тус тус оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.С, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Бийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт 1 ширхэг СиДи хавсаргаж ирүүлснийг хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.С, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ