| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00483/И |
| Дугаар | 139/ШШ2019/00519 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 139/ШШ2019/00519
| 2019 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 139/ШШ2019/00519 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* би
******* аймгийн ******* сумын 2-р баг, 9-2 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын 3-р баг, 9-12 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 139/2019/00483/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******тай 2012 онд танилцаж албан ёсоор 2013 онд гэр бүл болж 6 жил амьдраад 1 охинтой болсон. 2014 оны 6 сарын 22-нд охин ыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд ******* нь архи ууж агсан тавьж сэтгэл санаа болон бие махбодид удаа дараалан хохирол учруулж хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ. Гэр бүлийн хүчирхийллийн байдал нь даамжирч удаа дараа гар хүрч бие махбодид хөнгөн гэмтэл учруулж байсан учраас 2019 оны 10 сарын 16-ны өдөр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан. Тийм учраас цаашид хамт амьдрах боломжгүй гэр бүлийн хүчирхийллийн байдалтай тул гэрлэлтийг цуцлуулах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний нөхөр өөрийн буруугаа айлгож, урьд өмнөхөөсөө өөр болсон учир өөрийн хүсэлтээр тус нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Э.******* нь Г.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй... гэж заасан байна.
Нэхэмжлэгч Э.******* нь Г.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, тус шүүхэд бичгээр хүсэлтээ гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч Э.******* нь Г.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.