| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч.ОдончОимэг
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,,,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-ний өдрийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 17-41 тоот хашаанд орших иргэн *******ын гэрт түүний зөвшөөрлөөр орох үедээ 2 мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй,******* мөнгөн бөгж тус бүр 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хромон гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.030.00 /нэг сая гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогтой нь бусдын эд хөрөнгө хулгайлсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
1. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Хохирол төлсөн зүйл байхгүй. Авдарт байсан аяга, гутал, бөгж, гинж, үнэртэй ус хулгайлаад явсан байсан. Намайг гадаа юм хийж байхад ирээд хувцас угаая гэсэн. Юм хийж байгаад орой гэрт ортол зөрөөд явсан, явахдаа хар машинтай явсан. Нөгөөдөр нь гинжээ зүүх гэтэл гинж байгаагүй. Аяга, гутал, үнэртэй ус байхгүй болсон байсан. Манайд ээс өөр ирсэн хүн байхгүй” гэв.
2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-ний үеэр гэртээ байж байтал гэх зүс таних******* над руу утсаар яриад танайд би очиж хувцсаа угаах гэсэн юм гээд манайд ирсэн. Тэгээд манайд хувцас хунараа угаачихаад яваад өгсөн юм. Би тухайн үед хашаан дотроо гагнуур хийж байсан. Тэгээд ийг явсны дараа гэртээ ортол гэрийн хойно байсан авдраас дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн гинж, эрэгтэй,******* 2 ширхэг бөгж, Ascendent нэртэй үнэртэй ус, баруун талын хувцасны шкафт байсан эрэгтэй хүний хромон гутал зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би ганцаараа байсан ба гадаа юм хийж байсан, ээс өөр хүн манайд ирээгүй. Тухайн үедээ буцаагаад өгчих байх гэж бодоод Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Хамаатан садны холбоо байхгүй 2023 оны 11 дүгээр сард өвс буулгах ажилтай байж байгаад танилцаж байсан юм. манайд ганцаараа ирсэн ба хар өнгийн соната маркийн жижиг машинаар хүргүүлж ирсэн буцахдаа бас өөр машин дуудаад явсан. 1 ширхэг мөнгөн аяга нь гадна талдаа 3 ширхэг шүртэй, нөгөө аяга нь дотор ёроолдоо амьтны сийлбэртэй, дунд гарын аяганууд байсан. Мөнгөн гинж нь өргөн 2 лан гарантай, түгжээ нь их өргөн гинж байсан. Мөнгөн бөгж эрэгтэй нь халтар мана шигтгээтэй, хажуу дээрээ 2 загас шигтгэсэн байгаа,******* бөгж нь хатан сүйх хээтэй мөнгөн бөгж байгаа. Үнэртэй ус нь улаан хүрэн өнгийн савтай “Ascendent” rэх бичигтэй шинэ үнэртэй ус байсан. Хромон гутал нь худалдаж аваад 2 жил болж байгаа, 38 размерын эрэгтэй хүний гутал байсан. Мөнгөн аяганууд тус бүр нь 240,000 төгрөг буюу нийлээд 480,000 төгрөгөөр, мөнгөн гинжээ 380,000 төгрөгөөр, 2 мөнгөн бөгжөө тус бүрийг нь 60 буюу нийлээд 120,000 төгрөг, үнэртэй ус 58,000 төгрөг, хромон гутал 270,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-9-р хуудас/
3. Гэрч “... ******* нь манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. 2024 оны 02 дугаар сард надаар цагдаагийн байгууллагад өргөдөл бичүүлж байсан тэгэхэд л эд зүйл алдсаныг нь мэдсэн. ... Мөнгөн гинжээ зүүдэг байсан ба өргөн гинж байдаг байсан, 2 мөнгөн аяга нь бас байдаг, 2 ширхэг мөнгөн бөгжийг нь харж байгаагүй, хромон гуталтайг нь мэднэ хааяа өмсдөг байсан, үнэртэй усыг нь сайн мэдэхгүй. ... Мөнгөн аяга нь дунд гарын содон шинжийг нь сайн мэдэхгүй. Манай гэр бүлээс нэгийг нь, нөгөөхийг нь манай хадам талынхан өгч байсан юм. Хромон гутал нь энгийн л нэг хромон гутал байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас/
4. "Ашид билгүүн" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-924/9350 дугаартай “... Дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн гинж, Ascendent /Асцендент/ үнэртэй ус,*******, эрэгтэй мөнгөн бөгж, хромон гутлын зах зээлийн үнэ 2024 оны 03 дугаар сарын байдлаар 1,030,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 26-29-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-ний өдрийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 17-41 тоот хашаанд орших иргэн *******ын гэрт түүний зөвшөөрлөөр орох үедээ 2 мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй,******* мөнгөн бөгж тус бүр 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хромон гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч *******од 1.030.00 /нэг сая гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусдын гэрт байхдаа эд зүйл хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч *******од 1,030,000 /нэг сая гучин мянган/ төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөөгүй байх тул *******ээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад "Ашид билгүүн" ХХК-ийн үнэлгээний төлбөр болох 40.000 /дөчин мянга/ төгрөгийг төлсөн талаар улсын яллагч тайлбар гаргаж байх тул уг 40.000 /дөчин мянга/ төгрөгийг мөн шүүгдэгч *******ээс гаргуулж *******од олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 1.070.000 /нэг сая далан мянга/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч *******од олгосугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД