| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00468/И |
| Дугаар | 139/ШШ2019/00479 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 139/ШШ2019/00479
| 2019 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 139/ШШ2019/00479 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Өндөршил сум, 1-р баг, Цог гэх газар оршин суух, Мөнх овогт Сосорбурамын Энхтүвшин /РД:ЗЙ67051806/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00468/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. миний бие 1967 онд төрсөн. Улсад тасралтгүй 36 жил ажилласан. Үүнээс 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа тул холбогдох баримтыг үндэслэн ...ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энхтүвшин нь 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Энхтүвшинд хамаарах 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 4-р хуудас/
Нэхэмжлэгч С.Энхтүвшингийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 08/581 дугаартай Өндөршил сумын Энхтайван нэгдэл, Мөнгөн буйл ББХК-ын талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас /
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 сарын 11 өдрийн 05/001266 дугаартай Цэмбэлдорж Энхтүвшинг Сосорбурамын Энхтүвшин болгож эцгийн нэр өөрчилсөн тухай архивын лавлагаа /хэргийн 6-р хуудас/
- Цэмбэлдорж Энхтүвшин гэсэн эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс 1983 оны 6 сарын 20-ны өдрийн олгосон, 1985-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-9 хуудас/
-Гэрч Д.Эрдэнэчимэгийн Энхтүвшин нь 1983 онд илгээлтээр гарч ээжийнхээ хамт Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Талын нар бригадад мал маллаж байсан. Энхтүвшинтэй олон жил айл саахалт мал маллаж байсан. Энхтайван нэгдэлд Энхтүвшин нь 1983 онд 8-р анги төгсөж илгээлтээр гарснаас хойш хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Би Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Талын нар бригадад 1981 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. .... Цэмбэлдорж нь аав нь байгаа юм. Сосорбурам нь ээж нь энэ хоёр Энхтүвшинг бага байхад нь салж тусдаа амьдарсан. ... гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Б.Цэцэгээгийн . Намайг Өндөршил сумын Энхтайван нэгдэлд маллаж байхад Энхтүвшин нь 1983 онд илгээлтээр гарч ээжийнхээ хамт мал маллаж байсан. Энхтүвшин бид айл саахалт олон жил мал маллаж байсан. ... Гурван сүүжийн нуруу, моторт гэх газраар айл саахалт нутагладаг байсан. Бид нэг нэгдэлд мал маллаж, хурал зөвлөгөөнд оролцдог байсан учраас сайн мэднэ. Би Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1974 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. ... . гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-Гэрч А.Очирсайханы Би 1982 онд Өндөршил сумын Энхтайван нэгдэлд илгээлтээр гарч маллаж байхад Энхтүвшин нь 1983 онд илгээлтээр гарч ээжийнхээ хамт мал маллаж байсан. Энхтүвшин бид айл саахалт олон жил мал маллаж байсан учраас нэгдэлд мал маллаж байсныг нь мэднэ. ... Би Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1982 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Өөр газар бол ажлаагүй, тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Шагнал авч байсан байх . гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ зэрэг шууд баримтууд,
- А.Очирсайханд Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс 1982 оны 11 сарын 10-ны өдөр олгосон, 1983-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 22-24 хуудас/
- Д.Эрдэнэчимэгт Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс 1982 оны 3 сарын 24-ний өдөр олгосон, 1981-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 25-27 хуудас /
- Б.Цэцэгээд Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс 1981 оны 6 сарын 11-ний өдөр олгосон, 1981-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 28-31 хуудас/ зэрэг дам баримтууд болно
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Энхтүвшин нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мөнх овогт Сосорбурамын Энхтүвшин /ЗЙ67051806/-ийг 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА