Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

2021  оны 3 сарын 24 өдөр                         2021/ДШМ/07                                   Хэрлэн сум                                  

 

 

 

Э.Б-дхолбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0006/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа  даргалж, шүүгч Я.Алтаннавч Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Батбаатар

Хохирогч  Н.Б,

Хохирогч Г.Д болон тэдгээрийн өмгөөлөгч  Д.Ганхуяг

Иргэний нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ /цахимаар/

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч С.М-ын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1839002590157 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд үйл ажиллагаа явуулж буй Төрийн банкны Хэнтий салбарын харъяа “Биндэр” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа ахлах теллерээр ажиллаж байсан Д.Одонгэрэлийн ГРЕП банкны эрхийг ашиглаж иргэн Г.Ү-ын хадгаламжийг барьцаалан нууц далд аргаар 250.000.000 төгрөгийн зээл гаргаж уг мөнгийг иргэн О.Б-гийн дансанд шилжүүлж их хэмжээний мөнгө хулгайлсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн Н.Б, Г.Х, Ц.С, Г.Д, Ж.Б, З.Г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Б-гаас 20000000 /хорин сая/ Г.Х-ээс 12300000 /арван хоёр сая гурван зуун мянга/ Ц.Сг-ээс 20000000 /хорин сая/, Г.Д-аас 19300000 /арван есөн сая гурван зуун мянга/, Ж.Б-гээс 10000000 /арван сая/, З.Г-оос 3700000 төгрөгийг нийт 85300000 /наян таван сая гурван зуун мянга/ төгрөгийг залилан авсан гэмт хэргүүдэд холбогджээ. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар Э.Бийн  үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь  заалтуудад тус тус  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Э.Бийг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч хохирогч Н.Б-гаас 20.000.000, Ц.С-гээс 20.000.000, Ж.Б-гээс 10.000.000, Г.Х-ээс 12.300.000, Г.Д-аас 19.300.000, З.Г-оос3.700.000 төгрөгийг залилан авсан” гэснийг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч хохирогч Н.Бгаас 17.000.000 төгрөг, Ц.С-гээс 19.000.000 төгрөг, Ж.Б-гээс 8.000.000, Г.Х-ээс 12.300.000, Г.Д-аас 19.300.000, З.Г-оос3.700.000 төгрөгийг залилан авсан” гэж,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Э.Б-ийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2 -т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Б-ээс 111.115.432 төгрөг 12 мөнгийг гаргуулж Төрийн банкинд, 6.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Х-т, 9.255.513 төгрөг 15 мөнгийг гаргуулж хохирогч Ц.С-д, 8.193.186 төгрөг 70 мөнгийг гаргуулж хохирогч Н.Бд, 9.508.610 төгрөг 26 мөнгийг гаргуулж хохирогч Г.Д-д, 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д, иргэний хариуцагч Төрийн банкнаас 6.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Х-т, 9.255.513 төгрөг 15 мөнгийг гаргуулж хохирогч Ц.С-д, 8.193.186 төгрөг 70 мөнгийг гаргуулж хохирогч Н.Б-д, 9.508.610 төгрөг 26 мөнгийг гаргуулж хохирогч Г.Д-д, 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д гаргуулж олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Төрийн бакны итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.М, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нар  давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1  хэсэгт заасныг үндэслэн иргэний хариуцагч Төрийн банкнаас 6.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Хт, 9.255.513 төгрөг 15 мөнгийг гаргуулж хохирогч Ц.Сд, 8.193.186 төгрөг 70 мөнгийг гаргуулж хохирогч Н.Бд, 9.508.610 төгрөг 26 мөнгийг гаргуулж хохирогч Г.Дд, 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бд тус тус олгохоор  нийт  37.107.310 төгрөг 11 мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэж Иргэний  хуулийн 498 дугаар 498.3 дахь хэсэгт зааснаар  хохирол төлөхөөс  бүрэн чөлөөлөөгүйд эс  зөвшөөрч гомдол гаргаж  байна. 

Төрийн бакны  Биндэр тооцны төвийн  харилцааны менежерээр  ажиллаж байсан  Э. Бийг   мөнгө зээлдүүлээч  гэхээр нь зөвшөөрч хоорондоо  тохирон  иргэд  хоорондоо зээлийн гэрээ байгуулсан, мөн Б  нь зээлийн гэрээ бичгээр байгуулахдаа  банк байрлаж байгаа  барилгыг барьцаалсаныг Ц.С  нь  мэдсээр байж  уг үл хөдлөх  хөрөнгө хэний өмчлөлд байгаа, улсын бүртгэлт бүртгэлтэй  эсэх, Э.Б барьцаалах  эрхтэй эсэхийг судалж  шалгах  боломжтой атлаа  шалгаагүй, , Б нь зээл судалж  бичиг  баримт бүрдүүлэхдээ  эрхлэгчийн гарын үсэггүй, байгууллагын  тодорхойлолтгүй байхад зээл олгосон талаар  зарим  хохирогч мэдүүлдэг ч энэ талаар банкинд мэдэгдэж гомдол гаргаж байгаагүй, зээлийн гэрээ байгуулах,  гүйлгээний  баримтанд  гарын үсэг зурж  хүлээн авахаас  татгалзаж болох байсан  боловч  банкны  эсрэг хуйвалдан  мөнгө гаргуулж  шүүгдэгч  Бд өгсөн, Бийн  төлбөрийн чадвар  ямар байгаа  хоорондоо тохирсон богино хугацаанд хэрхэн, ямар орлогын эх үүсвэрээс бүрэн  төлж  дуусгах талаар  судалж үзээгүй үйлдэлдээ  хохирогч нар  өөрсдөө буруутай, үүсч болох  хохирлоос   сэргийлэх оролдлого хийгээгүй, нэгэнт  хохирогч нар  өргөдөл  гаргаж зээл  хүссэн, татгалзаагүй байхад банк зээл гаргах үүрэгтэй. Хэрэв банкны  удирдлагад мэдэгдсэн, гомдол  гаргасан бол  Бийг харилцагч нартай  хувийн санхүүгийн  харилцаанд орохыг  хориглож  зогсоох арга хэмжээ  авах байсан..

 Иймд  анхан шатны  шүүх  хохирогч нарын  дээрх  үйлдэлд ямар нэг  үнэлэлт дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар  иргэний  хариуцагчийг  хариуцлагаас  бүрэн чөлөөлөөгүй, шүүх  хэрэглэвэл  зохих  хуулийг  хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд  өөрчлөлт  оруулж өгнө үү гэжээ. 

 

Хохирогч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор хохирогч нарт  учирсан хохирлыг шүүгдэгч Б болон Төрийн банкнаас 50, 50 хувиар гаргаж  төлүүлэхээр  шийдсэн. Төрийн банк нь хүчин төгөлдөр бус гэрээнүүдийг үндэслэлтэй гэж үзэж хохирогч нарыг хуурч мэхлэн, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, Б-ийг харилцааны менежерээр ажилд авахдаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдлэж байсаныг шалгаж аваагүй нь төрийн банкны буруу,  хохирогч нар сэтгэл санааны дарамттай байна. Иймд Иргэний хуульд зааснаар   Төрийн банк хохирлыг 100 хувь  төлж барагдуулж өгнө үү..гэжээ.

Хохирогч Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:Төрийн банкны зээлийн хүү зогсохгүй одоогийн байдлаар  миний Төрийн банкинд төлөх мөнгө одоо 25.372.352 төгрөг байгаа Төрийн банкнаас уг мөнгийг төл гэсэн байр суурьтай байгаа. Төрийн банкаар өөрт учирсан хохирлыг 100 хувь төлүүлмээр байна...гэжээ.

  Хохирогч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Төрийн банкны иргэний хариуцагчийн гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй. Байгууллага албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага хүлээлгэх  үндэслэлийг   Иргэний хуулийн 498 дугаар  зүйлийн  498.1 дэх  хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан байдаг. Төрийн банк шүүгдэгч Бийг урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг нарийвчилж тогтоогоогүй ажилд авсан байна. Б нь бусдыг залилсан, хууль бусаар гэрээ байгуулж бусдад зээл олгосон, зээлийн эдийн засагч, харилцааны менежер нь  урьдын  харилцааны явцад бий болсон   итгэлийг урвуулан ашиглаж залилсан. Б нь тухайн үед  Төрийн банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлттой ажиллаж байсан тул Иргэний хуульд зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар Төрийн банкаар  хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Төрийн банкаар хохиролыг бүрэн төлүүлэхээр    өөрчлөлт оруулж өгнө үү...гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  Б.Бат-Эрдэнэ давж заалдах  шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул иргэний хариуцагчаас гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Шүүгдэгчийн өмгөөлөгч Болортунгалаг “DORGOSHI”  компаниас мөнгө гаргуулах талаар  анхан шатны шүүх хурал дээр ярьсан. Иргэний хариуцагч манай үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэж орлого олсон гэдгийг мэдээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх шийдсэн. Анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү....гэжээ.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банк банкны Хэнтий салбараас давж заалдах гомдол гаргасан байна. Ингэхдээ шүүгдэгч  Б-ийг хохиролыг 100  хувь төлж барагдуулах ёстой гэсэн байна. Бидний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах  гомдол гаргаагүй. Төрийн банкны  буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзэж байна. Б нь Төрийн банкинд ажиллаж байхдаа уг хэргийг үйлдсэн, төрийн банкны удирдлагын зүгээс ажилтан албан хаагчдаа хяналт шалгалт тогтвортой  хийдэггүй нь гэмт хэрэг үйлдэх боломжоор хангасан учир төрийн банк  иргэний хуульд заасан хариуцлага хүлээх  ёстой гэж үзэж байна. Б-ийн хувьд анхан шатны шүүх хурал дээр “DORGOSHI” компанид  гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шилжүүлсэн уг компани гадагшаа мөнгийг арилжих байсан боловч арилжаагүй намайг хуурч мэхэлж залилсан гэж гомдол гаргаж байсан. Давж заалдах шатны шүүх нь Төрийн банкны  давж заалдах гомдлын хүрээнд  бус хэргийг бүхэлд нь   хянаж шийдэх учраас үүнийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна...гэжээ.

 

Прокурор Ж.Батбаатар  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хариуцагчийн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарын иргэний хариуцагч Төрийн банкнаас хохирлыг гаргуулж хохирогч  нарт олгуулахаар заасныг хүлээн  зөвшөөрөхгүй байна гэж давж заалдах гомдол гаргасан байна. Уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг билээ.

 

Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны эрх мэдэл, тухайн албан тушаалтай холбоотой *******хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Б нь Хэнтий аймгийн Биндэр суманд үйл ажиллагаа явуулж буй Төрийн банкны Хэнтий салбарын харъяа “Биндэр” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд албан тушаалын байдлаа  ашиглаж, валютын арилжаа хийж алдагдалтай байгаагаа нууж харилцагч нараас зээлсэн мөнгөө 7 хоног нэг, хоёр сарын дараа банкны хүүнээс гадна тодорхой хүү өгнө гэж амлан  бусдыг хуурч,  Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн Н.Бгаас 17000000 төгрөг, Г.Хээс 12300000 төгрөг, Ц.Сгээс 19000000 төгрөг, Г.Даас 19300000 /арван есөн сая гурван зуун мянга/, Ж.Бгээс 8000000 төгрөг, З.Г-оос3700000 төгрөгийг буюу нийт 79300000 төгрөгийг залилж бусдад  их хэмжээний хохирол учруулсан,

 

 Мөн Хэнтий аймгийн Биндэр суманд үйл ажиллагаа явуулж буй Төрийн банкны Хэнтий салбарын харъяа “Биндэр” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгууллагаас өөрт олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцаж байхдаа нь  ахлах теллерээр ажиллаж байсан Д.Одонгэрэлийн ГРЕП банкны эрхийг ашиглаж иргэн Г.Ү-ынхадгаламжийг барьцаалан 250.000.000 төгрөгийн зээл гаргаж уг мөнгийг иргэн О.Бгийн дансанд шилжүүлэн өөртөө хууль бусаар авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь

 

Хохирогч Г.Ү-ынмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Төрийн банкныхан 2018 оны  05 дугаар сард  Б нь  миний хадгаламж дахь мөнгийг  зээл хэлбэрээр  гарын  үсэггүйгээр гарган авсан талаар хэлсэн....Төрийн банкны хүмүүс  Биндэр суманд ирж ажиллахдаа  миний хадгаламжнаас алдсан 250000000 төгрөгийг маань  төлж барагдуулсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 тал/,

 

 

 

Хохирогч Н.Б-гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Биндэр сумын Төрийн банкны зээлийн эдийн засагч Э.Б нь та манай банкнаас цалингийн зээл авч надад эргүүлээд зээлдүүлээч гэж 2 удаа уулзсан. Э.Б надад 20000000  төгрөгийн зээл гаргаж өгөөд 17000000 төгрөгийг  эргүүлээд нэг сарын хугацаатай   1000000 төгрөг нэмж өгөхөөр банкны  ажилтаны нэр  төрөө ашиглаж  зохилмол  байдлыг  зориудаар бий  болгон  хуурамчаар гэрээ үйлдэж залилсан...5, 6 сарын зээл болон хүүд нийт 1188655 төгрөг төлсөн. Одоо 20600000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  61 тал /,

 

Хохирогч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Б  надад 16000000 төгрөгийн  зээл гаргаж өгөөд 12300000  төгрөгийг сарын хугацаатай зээлээд одоо болтол өгөөгүй...нийтдээ 16300000  төгрөгөөр хохироод байна Б болон Төрийн банкнаас  миний хохирлын мөнгийг  гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  66 тал  /,

 

Хохирогч Ц.С-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкнаас  20000000 төгрөгийг Бд зээлүүлсэн. 20 сая төгрөг зээлээд аваад өг таньд сар бүр 1 сая төгрөгийн хүү өгөөд 2 сарын дотор эргүүлээд 20 сая төгрөгийг банкинд төлөөд дуусгачихна гэж хэлсэн.  Б зээл авсанаас хойш зээлийн эргэн төлөлт 636408 төгрөг 2 удаа хийсэн....2018 оны дуустал 4454856 төгрөгийг би  өөрөө төлсөн....Бээс 24454856 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 71 тал/,

 

Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь 2019 оын 05 сарын 07-ны өдөр  19300000 төгрөгний цалингийн  зээл гаргуулж авсан.  ....Төрийн бакнаас 21859914 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  74-75 тал  /,

 

Хохирогч Ж.Бгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сард цалингийн зээл 10000000 төгрөг аваад Бд 8000000  төгрөгийг  бэлнээр өгсөн...Бээс 12400000 төгрөг  нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн  9-10 тал/,

 

 Хохирогч   З.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар  сарын 04-ний  өдөр шиг санаж байна  Б надад  3000000 төгрөг өгөөд малчны зээл дараад  буцаагаад 6700000 төгрөг зээл аваад Бд өгсөн...2018 оны 09 сарын сүүлээр Бийн ээж Ирагаас нь 3000000 төгрөг хүүтэй нь 4000000 төгрөг авсан би гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-нд харилцагч болж байсан.  Сүүлд шилжүүлсэн 249995000 төгрөгнөөс Б нь 6 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны дансанд 172.713.762.30 төгрөгийг татан авсан байдаг. Үүний зөрүү 77.281.237.70 төгрөгийг арилжааны явцад алдаж алдагдал хүлээсэн. Энэ зөрүү мөнгийг битүүмжилснээс манай компани гадаадын компаны төлбөр тооцооны данс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн байснаас үүргээ биелүүлээгүйгээс алдагдалд орж байгаа. Миний дансны 124.000.000 төгрөгийг битүүмжилсэнд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг  /1-р хх 77-78 тал /

 

Гэрч Г.Гантуяагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 23-ны өдөр  ахлах  теллер  Д.Одонгэрэл  надад Ү-ын *******дээр хадгаламж барьцаалсан зээл гарсан байна гэж хэлсэн.  Э.Б нь өөрийн эрхээр  зээлийн данс үүсгэж ахлах теллерийн эрхээр орж 250700125891 тоот зээлийн дансанд 250.000.000 төгрөгийн гүйлгээ хийж иргэн Г.Ү-ын250700073041 тоот дансруу шилжүүлж мөн тэр данснаасаа дахин О.Б гэх иргэний 102200536626 тоот дансанд 249.995.000 төгрөгийг шилжүүлсэн байсан...Тэгээд 124.000.000 төгрөгийг Ү-ын шинээр үүсгэсэн зээлийн дансанд буцаан хийлгэсэн... гэх мэдүүлэг /1хх 86-88 тал/,  Би тухайн өдөр 12 цаг 45 минутын үед цайндаа гарах үед тооцооны төв тогтой байсан. Би цайнаасаа 14 цаг өнгөрөөгөөд ирэхэд мөн тогтой байсан. Камерын бичлэг шалгаж байхад миний өдөр цайндаа явахаар гарч байгаа бичигдсэн байсан. Тэгээд Бийн яг гүйлгээ хийж байгаа үеийн нь бичлэг бичигдээгүй байсан. Тог унтраад ирсэн тохиолдолд заавал камерын компьютерээ асааж байж хяналтын камерууд ажиллаж эхэлдэг, камерийн компьютерээ асаахгүй бол  тог ирсэн ч гэсэн камерууд ажилладаггүй юм” гэх мэдүүлэг  /5-р хх-ийн 177 тал/

 

Гэрч Д.Одонгэрэлийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-нд ажил  дээрээ ирэхэд Б тооцооны төвийн захиралд болсон асуудлаа хэлээгүй байсан бололтой захирал юм ярихгүй байсан. Тэгэхээр нь би захирал руу баримтаа харж байсан чинь Ү-ын *******дээр 250.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гарчихсан байна гэж хэлсэн. Б нь гүйлгээ хийдэг “ГРЕП” банкны миний кодыг ашиглаад хууль бусаар нэвтэрч гүйлгээнүүд хийчихсэн байсан”  Би өөрийнхөө компьютерийн оутлүүк хаяган дээрээ “греп” банкны кодоо хадгалчихдаг байсныг кодыг маань хараад орчихсон байсан...тэр үеэр Б  миний компьютерийн кодыг сольчихсон шүү гээд компьютерын кодыг надад бичиж өгсөн ингэхдээ миний компьютерийн кодыг мэдээд авчихсан гэж бодож байна.../4-р хх-ийн 41-43 тал/ Г.Д, Н.Б нарын зээлийн материалыг хянаж үзээгүй нь миний алдаа байсан.Харин Ганцоож гэдэг хүний зээлийг захирал өөрөө судалсан... гэх мэдүүлэг  /1-р хх-ийн  90 тал /

 

Яллагдагч Э.Бийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Биндэр сумын Төрийн банканд 2011 оны 04 сард  хянагч теллерээр  ажилд орсон. Г-р 67000000 төгрөгийн зээл авхуулж, би 37000000 төгрөгийг авсан. Б-с 17.000.000, С-с 20000000, Д-с 19300000, Х-с 12300000, Г.Ү-ын данснаас 250000000 төгрөгийг авснаа тус тус хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн  203-206 тал/,

 

Төрийн банк, Э.Б нарын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /4-р хх-ийн 64-67 тал/, ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 68-69 тал/, ажилд авсан тушаал /хх4-70/ Төрийн банк болон Б-ийн хохирогч нартай байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй

Анхан шатны шүүх Э.Бийн Г.Ү-ын хадгаламжийг барьцаалан 250.000.000 төгрөгийн зээл гаргаж уг мөнгийг иргэн О.Б-гийн дансанд шилжүүлэн өөртөө хууль бусаар авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг шүүгдэгч Э.Б нь бусдын хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн байгууллагын программ дээр хадгаламж барьцаалсан зээлийн данс үүсгэн бусдад илэрхий байдлаар авсан гэж үзэн  зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар өөрчилсөн нь үндэслэлтэй  болжээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Бийн хохирогч Н.Б, Ц.С, Ж.Б нарт учруулсан хохирлоос хохирогч нарын өөрсдийнх нь зээлж авсан мөнгийг хасч тооцон  шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээнд  өөрчлөлт оруулсан нь зөв байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Анхан шатны шүүх Э.Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь Э.Б-ийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

 

Иргэний хариуцагчийн  төлөөлөгч түүний өмгөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлын тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Төрийн банк урьд нь бусдын эд хөрөнгийг завших,  мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх гэмт хэргүүдэд шийтгүүлж ял эдэлж  байсан Э.Бийг  “Биндэр” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллуулж байсан,  банкны удирдлагын зүгээс ажилтнуудынхаа  үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг цаг хугацаанд нь тогтмол хийж байгаагүй, банкны  хамгаалалтын системийг зохих түвшинд  байлгаагүй зэрэг банкны  буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд зохих ёсоор нөлөөлсөн байх тул анхан шатны шүүх хохирлыг  шүүгдэгч болон Төрийн банкаар хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэнийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.    

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан иргэний  хариуцагчийг  хохирол нөхөн төлүүлэхээс чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч С.М, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийн  цагдан хоригдсон 96  /ерэн зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.БОЛОРМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                                  Б.ДЭНСМАА