| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/01158/И |
| Дугаар | 142/ШШ2020/01101 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2020/01101
| 2020 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2020/01101 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, *******,*******,*******,*******/-т холбогдох
1,945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би*******ийн хүсэлтээр бэлэн 1,945,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авахаар тохиролцож баримт бичүүлж өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл өгнөө гэсээр мөнгийг минь өгөөгүй байна. Ямар нэг хүү тооцоогүйгээр өгсөн мөнгөө авах хүсэлтэй байгаа. Иймд*******-с зээлийн төлбөр 1945000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* нь 2015 оны 09 дүгээр сард Долгорын дэлгүүрийг сарын 600,000 төгрөгөөр түрээслэж ажиллуулахаар тохиролцож банкнаас 10 сая төгрөгний зээл авсан. Дэлгүүрийг урьд нь ажлуулж байсан хүнээс барааг нь хүлээлцэж 3,500,000 төгрөг бэлэн тоолж өгөөд хүлээж авч байсан. Ингээд дэлгүүрээ ажиллуулаад эхэлсэн чинь орлого муу ороод түрээсээ төлж чадахгүй, хүнээс хүүтэй мөнгө зээлж 4 сар түрээсээ төлсөн. Ингээд буцаад өрөнд ороод авсан бараагаа буцааж өрөнд өгөөд дэлгүүр маань ч бараагүй болоод 1 сард больсон. Найз Долгороос 1 сая төгрөг бэлэн үүн дээр түрээс 600,000 төгрөгийг өгөөгүй, урьд нь түрээс 260,000 төгрөг дутуу байсан. Надад өгөх ямар ч боломж байхгүй, найз Долгор ойлгоод манайд ирээд би учраа хэлээд ярьсан чинь найз нь чамаас 1 сая төгрөг л авъя гэж тохиролцсон. Сая төгрөгөө өгч чадахгүй, 2-3 жил болсон нь үнэн. Би ойлгож байгаа гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.Аюушаас 1,945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр бэлэн 1,945,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авахаар баримт бичүүлж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Харин хариуцагч нь 2015 оны 9 сард Б.Долгорын дэлгүүрийг сарын 600,000 төгрөгөөр түрээслэж ажиллуулахаар тохиролцсон, Б.Долгороос 1 сая төгрөг бэлэн үүн дээр түрээс 600,000 төгрөг, урьдны түрээсийн өгөөгүй мөнгө 260,000 төгрөг дутуу байсан. Б.Долгор миний байдлыг ойлгоод 1 сая төгрөг л авъя гэж тохирсон, энэ мөнгөө өгч чадахгүй 2-3 жил болсон нь үнэн гэж өөрөөр тайлбарлаж байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
Энэхүү гэрээгээр хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс 1,945,000 төгрөг зээлж авсан байна. Энэ нь *******т 1,945,000 төгрөг бэлэн мөнгөний тооцоо хийх нь үнэн болно гэсэн хариуцагчийн гарын үсэг бүхий баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна. Хариуцагч энэхүү баримт болон түүн дээрх гарын үсэг өөрийнх нь гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас үндсэн зээл 1,945,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан*******аас 1,945,000 төгрөг гаргуулан *******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хурамжинд төлсөн 46,070 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН