Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2019/00459

 

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2019/00459

******* аймаг

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* би Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох эд хөрөнгө хуваалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 139/2019/00424/И индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нарын ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2006 онд .. *******ын *******тай танилцаж улмаар гэр бүлийн харилцаа тогтоож хамтран амьдарч эхэлсэн. Миний бие нь *******тай хамтран амьдрахад нэг дагавар охин хүүхэдтэй аминдаа цөөн тооны малтай байсан. ... 2010 оны 11 сарын 29-нд хүү ******* овогтой *******, 2013 оны 3 сарын 05-ны өдөр хүү ******* овогтой ******* нарыг төрүүлж өсгөж хүмүүжүүлж байна. .... Дундын өмчөөс 100 толгой мал гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч тал тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.*******тай дундын өмч хуваах талаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул 50 тооны мал гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ******* аймгийн сумын 2-р багийн иргэн *******гийн ******* миний бие болон ******* аймгийн 2-р багийн иргэн ******* овогтой ******* бид тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй хүүхдийн тэтгэлэг гаргуулж дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэрэгт эвлэрлийн гэрээг байгуулж байна.

Бидний хувьд эд хөрөнгө хуваалгах буюу дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлага болох 50 бог мал гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Б.******* 25 хонь, 25 ямааг өгч биелүүлсэн болно. Одоо энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд биелэгдсэн гэж үзэж болно.

... Нэхэмжлэгч Б.******* миний бие 2010 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн *******ын *******, 2013 оны 3 сарын 25-ны өдөр төрсөн *******ын ******* нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Б.*******тай эвлэрэн тохиролцож 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс хүүхдүүддээ 18 нас хүртэл нь хүүхэд тус бүр нэг жилийн хугацаанд 500000 төгрөг төлж байхаар тохиролцож нийт нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд 1000000 /нэг сая/ төгрөг төлье гэснийг миний бие хүлээн зөвшөөрсөн болно. Хүүхэд тус бүрийн тэтгэлэгийг жил бүрийн 5 сарын 31-ний дотор тавин хувийг , үлдэх тавин хувийг тухайн жилийн 8 сарын 20-ны дотор төлж байхаар тохиролцсон. 2019 оны 11, 12 сард хүүхдүүдэд ногдох тэтгэлэгийг миний бие хариуцагч Б.*******аас авсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох эд хөрөнгө хуваалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч тал хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.4.2-т заасан хувь хэмжээгээр гаргуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.*******т холбогдох Б.*******гийн нэхэмжлэлтэй эд хөрөнгө хуваалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын ирүүлсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.