| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00403/И |
| Дугаар | 139/ШШ2019/00458 |
| Огноо | 2019-11-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 139/ШШ2019/00458
| 2019 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 139/ШШ2019/00458 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* би Б.*******ын нэхэмжлэлтэй О.*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 139/2019/00403/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* миний бие О.*******тай 2017 оны 12 сарын 20-ны өдөр танилцсан. Үүнээс хойш 2 жил гаруй хугацаанд хамт байхдаа охин г төрүүлсэн. Охиноо төрснөөс хойш О.******* иргэж ирээгүй, холбоо барихгүй ******* аймагт өөр гэр бүлтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин н төрсөн эцэг болох *******аас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч О.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О.******* нарын дундаас 2019 оны 02 сарын 01 өдөр охин Т.******* төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, охин Т. /РД:ЗЮ*******/ регистртэй 4801000065 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч О.*******т 2019 оны 09 сарын 24 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж 2019 оны 10 сарын 07 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг О.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Т.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О.*******д шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 31500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 31500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар *******ын ******* /РД: ЗЮ*******/-г 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг овогт гийн ******* /ЗЛ/-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31500 /гучин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас /гучин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.