Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2019/00454

 

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2019/00454

******* аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 3-р баг, Ихэр улаан гэх газар оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ЗИ*******/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00477/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1961 онд төрсөн. ... ******* аймгийн Өлзийт суманд 1983 оны 7 сарын 30-ны өдрөөс 1989 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид манаач, 1990 оны 05 сарын 01-аас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд галчаар ажиллаж байсан ... жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 1983 оны 7 сарын 30-ны өдрөөс 1989 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, 1990 оны 05 сарын 01-ны 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд галчаар ажиллаж байсан болох нь:

- ******* аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 08/605 дугаартай Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл, 2-р таван жил ХК, Мөнхрөх ББХКомпани, Гэсрээ ХХК-ын талаархи, 2019 оны 10 сарын 31 өдрийн 08/640 дугаартай Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн анги, Рашаант хэрэглээний ББХК, Өнт өлзий хоршоо-ны талаархи тодорхойлолтууд /хэргийн 06, 33-р хуудас/

-******* аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 8 сарын 25-ны өдрийн 34 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай, 1984 оны 08 сарын 02 өдрийн 44 дугаартай Ажилчин албан хаагчдын ээлжийн амралтыг олгох тухай 1984 оны 08 сарын 15 өдрийн 49 дугаартай Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх бүлгэм байгуулах тухай 1985 оны 05 сарын 03 өдрийн 16 дугаартай Зарим хүмүүсийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай 1987 оны 05 сарын 21 өдрийн 24 дугаартай Төлөвлөлт урамшууллын шагнал олгох тухай 1989 оны 06 сарын 03 өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын, Худалдаа бэлтгэлийн ажилтнуудын 1985 оны ээлжийн амралтын хуваарийн хуулбар /хэргийн 13-19-р хуудас/

-Б.*******ийн 1988, 1990-1992 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 20-27-р хуудас/

- Гэрч С.*******гийн ... Намайг Өлзийт сумын шүүхийн тогтоол гүйцэтгэгч нарийн бичгийн даргаар 1985 онд нүүж очиход ******* нь сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилладаг байсан. ... Манай эхнэр Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан учраас сайн мэднэ. 1989 оноос 1992 оны намар хүртэл нэгдэлд галчаар ажиллаж байсан. ... Би 1985 оноос 1992 он хүртэл ******* аймгийн Өлзийт сумын төвд шүүхийн тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг /хэргийн 34-р хуудас/

Гэрч Б.гийн ...Намайг Өлзийт суманд 1985 онд нүүж очиход ******* нь тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилладаг байсан. Би Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажилд ороход ******* нь манаачаар ажиллаж байсан. ... Би 1985 оноос 1992 он хүртэл ******* аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/

Гэрч Ё.ийн .... Б.******* нь 1982 онд цэргээс халагдаж ирээд Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, түүхий эд бэлтгэлийн газар туслах ажилтан зэрэг ажлуудыг 1983 оны 7 сараас 1989 он хүртэл ажилласан. Тэрнээс хойш би *******ийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. ******* нь 1989 оноос 1992 онд нэгдэл тарах хүртэл 2-р таван жил нэгдэлд галчаар ажиллаж байсан... Би 1982 оноос 2-р таван жил нэгдэлд хувьчлал тарах хүртэл сүү тосны мастер, нэгдлийн туслах ажилтан, уурын зуухны галч, сантехникч зэрэг ажлуудыг хийж байсан. ... гэх мэдүүлэг /хэргийн 36-р хуудас/ зэргээр шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /ЗИ*******/-ийг 1983 оны 7 сарын 30-ны өдрөөс 1989 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1990 оны 05 сарын 01-ны 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл, 2-р таван жил ХК-д галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.