Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч .........,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ..........,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... холбогдох нэгтгэсэн 2433000000151 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг  хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ......... аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  ......... аймгийн ....... сумын 3-р баг, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........ овогт ......... (РД:...........)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь

1.2022 оны 04 сард ......... аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт  ......... эзэмшлийн 29 толгой адууг итгэмжлэн хариуцан маллаж байхдаа  1 тооны адууг зарж борлуулан хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж  640,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2022 оны 10 сард ....... аймгийн ....... сумын нутаг дэвсгэрт  .......  итгэмжлэн хариуцуулсан 29 тооны адууг хариуцан маллаж байхдаа 1 тооны адууг өөрийн хүнсэнд хэрэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 640,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2023 оны 07 дугаар сард ......... аймгийн ...... сумын ..... ......-р багийн нутаг дэвсгэрт  ....... дэгрээ тамгатай  1 тооны  адууг  хариуцан маллаж байхдаа зарж борлуулан хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

 4.2024 оны 05 сард ..... аймгийн ....... сумын ........ дугаар багийн нутагт иргэн ....... итгэмжлэн хариуцуулсан адууг хариуцан маллаж байхдаа 1 тооны адууг зарж борлуулан  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2024 оны 05 сарын 20-ны өдөр ....... аймгийн ........ сумын ....... дугаар багийн нутагт иргэн .......... итгэмжлэн хариуцуулсан 33 тооны үхэр хариуцан маллаж байхдаа 1 тооны үхрийг зарж борлуулан  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2024 оны 07 дугаар сард .......... аймгийн ....... сумын нутаг дэвсгэрт  ......... итгэмжлэн хариуцуулсан 4 тооны адууг хариуцан маллаж байхдаа 1 тооны адууг зарж борлуулан хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 990,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2024 оны 09 дүгээр сарын 24-нд .........аймгийн ....... сумын нутаг дэвсгэрт иргэн ......... итгэмжлэн хариуцуулсан 33 тооны үхрийг хариуцан маллаж байхдаа 1 тооны үхрийг зарж борлуулан хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2024 оны 11 сарын 06-ны өдөр ......... аймгийн ......... сумын ........ дугаар багийн нутагт иргэн ......... итгэмжлэн хариуцуулсан 33 тооны үхэр хариуцан маллаж байхдаа 1 тооны үхрийг зарж борлуулан  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

9.2024 оны 08 сард ...... аймгийн .......... сумын ........... дугаар багийн нутагт өөрийн үхэртэй нийлсэн байсан иргэн ........ тооны үхрийг бусдад зарж борлуулан 2,640,000 төгрөгийн хохирол учруулсан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завшсан гэмт хэргийг,

10.2024 оны 10 дугаар сард ........аймгийн ..... сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрээс ........... 6 тооны үхрийг хулгайлж 6,600,000 төгрөгийн хохирол учруулсан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт тус тус  холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч нь

1.2022 оны 04 сар, 10 саруудад хохирогч ........ эзэмшлийн 29 толгой адууг итгэмжлэн хариуцан маллаж байхдаа  1 тооны адууг зарж борлуулан, 1 тооны адууг өөрийн хүнсэнд хэрэглэж нийт 1,280,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2023 оны 07 дугаар сард  хохирогч ......... дэгрээ тамгатай  1 тооны  адууг  хариуцан маллаж байхдаа бусдад зарж борлуулан хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

 4.2024 оны 05 сард хохирогч ..........  адууг хариуцан маллаж байхдаа 1 тооны адууг зарж борлуулан  800,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2024 оны 05 сарын 20 ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 24-нд болон  2024 оны 11 сарын 06-ны өдөр    иргэн ..........  33 тооны үхэр хариуцан маллаж байхдаа 3 тооны үхрийг зарж борлуулан   4080,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2024 оны 07 дугаар сард  хохирогч .......... итгэмжлэн хариуцуулсан 4 тооны адууг хариуцан маллаж байхдаа 1 тооны адууг зарж борлуулан 990,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2024 оны 08 сард  өөрийн үхэртэй нийлсэн байсан хохирогч  .........  алдуул 2 тооны үхрийг бусдад зарж борлуулан 2,640,000 төгрөгийн хохирол учруулсан

8.2024 оны 10 дугаар сард хохирогч  ......... 6 тооны үхрийг хулгайлж 6,600,000 төгрөгийн хохирол учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан  үйл баримт нь:

1 .Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны намар 9 сард ......... аймгийн ......... сумд оршин суудаг ......... гэх залууд өөрийн эзэмшлийн 29 толгой адуу харж маллуулахаар өгсөн. Би уг малаа харж маллуулахаар ямар нэгэн гэрээ хийгээгүй аман гэрээ хийгээд сард 100.000 төгрөг өгье жилд нэг даага өгье гэж тохироод харуулдаг байсан. 2022 онд 04 сард байхаа сайн санахгүй байна нэг өдөр залгаад “таны хул зүсмийн даага үхсэн” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед нь сэг зэмийн харья гэхээр би зураг дараагүй гэж хэлээд тэгээд уг асуудал намждаг байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас)

            2........... мэдээлсэн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ......... аймгийн ......... сумын ........ багийн нутгаас ........... 1 тооны хул даага хулгайд алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №398/1100-5421/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 69-р хуудас)

3. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр .......... мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-74-р хуудас/

4. ........ аймгийн “.........” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2246 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан даага /2настай/ дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 05 сарын байдлаар 640,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 79-80-р хуудас),

5.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны намар 9 сард ......... аймгийн .......... сумд оршин суудаг ...... гэх залууд өөрийн эзэмшлийн 29 толгой адуу харж маллуулахаар өгсөн.  Би уг малаа харж маллуулахаар ямар нэгэн гэрээ хийгээгүй аман гэрээ хийгээд сард 100.000 төгрөг өгье. Жилд нэг даага өгөхөөр тохирч  харуулдаг байсан. 2022 онд 10 сард байх, сайн санахгүй байна. Нэг өдөр залгаад таны хээр зүсмийн даага үхсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн үед нь сэг зэмийг нь  харья гэхээр би зураг дараагүй гэж хэлдэг байсан ба тэгээд уг асуудал намждаг байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 127-128-р хуудас)

“...Би жил болгон малын тэжээл өвс авч өгч байсан. .......... цалинд нь жилд 1 даага, 2022 оноос сард 100.000 төгрөг өгч байсан. Эхний жил нь даага  өгсөн. Дараагийн жилүүдэд сарын 100.000 төгрөг өгсөн. Цалинг нь бүрэн өгсөн. Надад зарж борлуулсан гэж хэлээгүй. Үхсэн алга болсон гэж хэлж байсан ........ их итгэдэг. Би 2020 оны намраас хойш адуу малаа маллуулж байсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 129-р хуудас)

6. 2024 оны 11 сарын 21-ний өдөр ........ аймгийн сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст иргэн ...... 1 тооны даага алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №397/1100-5420/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 112-р хуудас)

7. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ......... мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 113-116-р хуудас)

8.Орхон аймгийн “.........” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №2247 дугаартай “...үнэлгээнд хамрагдсан даага /2 настай/  зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2024 оны 05 сарын байдлаар 640,000 төгрөг гэж тооцов...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 121-122-р хуудас),

9. Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын сүүлээр ........... гэх хүнээс 1 тооны халтар морь худалдаж аваад адуунд нь үлдээсэн байсан юм. Тэгээд 2024 оны 8 дугаар сарын сүүлээр морио авъя гээд очтол ........ таны морь манай адуутай цуг алга болсон гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би дахиад .......... гэрт очиж алдсан адуунуудаа олсон уу гэтэл хагасыг нь олсон, олдоогүй адуунууд дотор таны адуу явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би дахиж ........ уулзаагүй. Би 2023 оны зун 1 тооны халтар морийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар тамгатай байсныг санахгүй байна.  Нэг тооны адуу худалдаж аваад ижил сүрэгтэй чинь байж байгаа гээд .......... ярилцаад адуунд нь үлдээсэн юм. Тэгээд 2024 оны 08 сарын сүүлээр  адуугаа авахаар очтол алга болсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 231-р хуудас)

10.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр ........ нь 2024 оны 08 сарын эхээр морь худалдаж авъя гээд ............ гэх хүнээс 1 тооны адуу худалдаж авсан. Тэгээд дараа нь хэрэгтэй үед нь ирж авъя гээд тэр айлынхаа адуунд худалдаж авсан морио үлдээгээд явсан. Тэгээд 2024 оны зун адуугаа авах гээд очиход нь ........... адуугаа алдсан тэр алдсан адуунууд дотор миний нөхрийн Эрдэнэшагайгаас худалдаж авсан адуу байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 235-р хуудас)

11. 2024 оны 11 сарын 21-ний өдөр ......... аймгийн ........ сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст иргэн ........ 1 тооны халтар морь алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №403/1100-5426/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл. (хх-ийн  216-р хуудас)

12. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ......... мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 217-221-р хуудас)

3.5....... аймгийн “.........” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №2233 дугаартай дүгнэлтэд “...Үнэлгээнд хамрагдсан 11 настай 1 тооны морь эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 11 сарын байдлаар 1.080.000  төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн  225-226-р хуудас),

            13.Хохирогч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 сарын сүүлээр би өөрийн адуугаа  ......... аймгийн .......... суманд оршин суудаг .......... гэх залууд харуулахаар өгсөн юм. Тэгээд 2024 оны 05 сарын эхээр адуугаа бүртгэсэн чинь миний адуунаас сартай хүрэн байдас алга болсон байсан. Тэгээд .......... асуусан чинь би мэдэхгүй байна гэхээр нь наана чинь байгаа байх. Сайн хайгаад үз гээд үлдээсэн.  Тэр өдрөөс хойш олдоогүй...” ,

“...Би 2023 оны 12 дугаар сард 4, 2024 оны хавар 20 орчим тооны адуугаа .......... хүлээлгэн өгч маллуулсан. Тэгээд ямар нэгэн цалин хөлс өгөөгүй 1 жил мал маллуулж морь малынхаа уяа сойлгыг тааруулж байсан учраас тухайн сартай хүрэн байдсыг цалин хөлсөнд тооцоод нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн  20, 22 -р хуудас)

14. 2024 оны 11 сарын 21-ний өдөр ......... аймгийн сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст иргэн ......... 1 тооны байдас алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №400/1100-5423/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл. (-р хх-ийн  4 -р хуудас)

15. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр .......... мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 5-9-р хуудас)

16.......... аймгийн “........” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2024 оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн №2248  дугаартай “...үнэлгээнд хамрагдсан 4 настай морь /байдас/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2024 оны 11 сарын байдлаар 800.000 төгрөг гэж тооцов...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 14-15 -р хуудас)

17. Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сараас ........ аймгийн ......... суманд оршин суудаг ........ гэх залуутай нөхөр бид 2 аман гэрээ хийгээд сард 300.000 төгрөг өгч мал харуулдаг байсан. Тэгээд хааяа малаа асуухаар байгаа гээд зураг явуулдаг байсан. Сая манай нөхөр ..... болон манай хүргэн ах ........ нар идэш хийнгээ хэдэн малаа хараад тоолоод ирье гээд .......... аймгийн .......... суманд малчин болох ......... дээр ирсэн. Тэгээд манай нөхөр над руу манай мал дутаад, хайгаад явж байна гэж хэлсэн. Тэгээд олдохгүй болохоор цагдаад хэлж тэмдэглүүллээ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн  177-р хуудас)

18. Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 сарын 15-нд хүргэн ах .......... идэшний үхэр авахаар над дээр ирсэн. Тэгээд бид 2 манай малчин ......... гэх залуугийнх руу очиход миний 8 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд бид 3 ойр хавийн газраар хайгаад олоогүй тул цагдаад тэмдэглүүлэхээр ирсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн  183-р хуудас)

19. 2024 оны 11 сарын 21-ний өдөр ........... аймгийн сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст иргэн ......... 1 тооны адууг алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №401/1100-5424/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл. (2-р хх-ийн 159-р хуудас)

20. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр .......... мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 160-166-р хуудас/

21........ аймгийн “.......” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №2241  дугаартай “...үнэлгээнд хамрагдсан шүдлэн /эм/ үхэр зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2024 оны 11 сарын байдлаар 1.200.000 төгрөг гэж тооцов...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн  171-172-р хуудас),

22.Хохирогч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 14 хоногийн хугацаатай уурхайд ажилд явдаг.2023 оны 07 дугаар сарын эхээр ирээд адуугаа бүртгэж үзсэн чинь хүрэн хазан зүсмийн 1 тооны байдас алдагдсан байсан. Тэгээд тухайн адуугаа хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 178-р хуудас)

23.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын эхээр манай хүү ........... ажлаасаа бууж ирээд адуугаа бүртгээд үзсэн чинь 1 тооны хүрэн халзан зүсмийн байдас алга болсон байна гэж хэлээд тухайн үедээ хайгаад олоогүй. Ээлжийн ажилтай байдаг болохоор буцаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 189-р хуудас)

24. ........... мэдээлсэн 2023 оны 07 дугаар сард ........... аймгийн ........ сумын  .......-р багийн нутгаас ........  1 тооны хүрэн халзан морь хулгайд алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №399/1100-5422/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 162-р хуудас)

25. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ......... мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 163-167-р хуудас)

26. ......... аймгийн “.........” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №2237 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 11 сарын байдлаар 1 тооны соёолон байдас 990,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт  (хх-ийн 172-173-р хуудас)

27.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сард ........... хот руу эмчилгээнд явах гэж байхдаа 21 толгой үхэртэй байсан. Тэгээд ........... гэх айлд захиад явсан. Тэгээд 08 дугаар сард ирээд үхрээ бүртгэхэд ухаа үнээ, ухаа халзан гуна 2 байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад 2-3 сар болсон.Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Алдсан гэх 5 настай ухаа үнээ нь баруун чих хойно урдаасаа цуулбар имтэй, 3 настай ухаа халзан шүдлэн гуна мөн адил имтэй байсан. Ухаа үнээний оронд тугалтай үнээ авсан, ухаа халзан гунын оронд 1.400.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 52, 54-р хуудас)

28.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....  надад 2024 оны 07 сарын 31-ний өдөр ухаа үнээ, ухаа халзан шүдлэн гуна зэрэг чих нь хойно урдаасаа цуулбар имтэй 2 үхэр 2.100.000 төгрөгөөр өөрийнхөө гэрийн гаднаас надад ачуулсан. Би тооцоог нь 2024 оны 08 сарын 01-ний өдөр данс руу нь хийсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 64-р хуудас)

29.Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 сарын 31-ний өдөр ......... гэх  малчин өөрийн биеэр болон авч явж байгаа хүнтэйгээ ирээд малын гарал үүсэл авсан. Малчин хүн өөрөө байгаа болохоор тэрийг нь үндэслээд гарал үүсэл өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 62-р хуудас)

30. 2024 оны 11 сарын 25-ны өдөр .......... аймгийн сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст иргэн ....... 2 тооны үхэр алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №413/1100-5481/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хх-ийн 40 -р хуудас)

31. ........ аймгийн “..........” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2024 оны 11 дүгээр сарын 27 ны өдрийн №2244  дугаартай “...үнэлгээнд хамрагдсан хязаалан үхэр 1.440.000, шүдлэн үхэр 1.200.000 төгрөг. Зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2024 оны 11 сарын байдлаар нийт 2.640.000 төгрөг гэж тооцов...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн  44-45-р хуудас)

32. Хохирогч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сараас .......... аймаг ........... сумд оршин суудаг ......... гэх залуутай нөхөр бид хоёр аман гэрээ хийгээд сард 300.000 мянган төгрөг өгөөд 33 толгой мал харуулдаг байсан. Тэгээд хаяа малаа асуухаар байгаа гээд нэг зураг явуулдаг байсан сая манай нөхөр .... болон манай хүргэн ах ........ нар идэш хийнгээ, хэдэн малаа хараад тоолоод ирье гэхээд ........ аймаг .......... сум малчин болон .......... дээр ирэхэд манай мал дутаад байна хайгаад явж байна гэсэн манай нөхөр над руу залгаж хэлсэн тэгээд хайгаад олохгүй байна цагдаад хэлж тэмдэглүүллээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 98-р хуудас)

33. Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 14 ний өдөр 13 цаг 41 минутад манай ......... гэх эмч гарал үүсэл олгосон байна. Тэгээд би, манай эмч шалгаад гарал үүсэл үүсгэсэн болохоор нь баталгаажуулсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 102-р хуудас)

34. .......... аймгийн ......... сум .......... баг Зээлийн ....... тоотод оршин суух хаягтай ......... нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 00:49 цагт 99416204 тоот дугаарын утсаар мэдэгдсэн тэмдэглэл (2-р хх-ийн  81-р хуудас)

35. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр .......... мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 82-87-р хуудас)

36. ........ аймгийн “..........” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №2243 дугаартай ...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 11 сарын байдлаар 1,440,000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг байна. Үнэлгээчин, шинжээч ........... гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн  92-93-р хуудас/

37. 2024 оны 09 сарын 14 ний өдрийн мал эмнэлгийн гэрчилгээ, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 120-р хуудас)

38. Хохирогч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны үед би үхэр малаа бөөгнүүлээд тоолоход хүрэн халзан эр бяруу /2 настай/, мухар улаан халзан гунж /3 настай/, эвэртэй улаан халзан гунж /3 настай/ үхрүүд байхгүй байсан. Тэгээд алга болчихсон юм байх гээд хайгаад олдоогүй байсан юм.  2024 оны 11 дүгээр сарын эхээр бас үхэр малаа бөөгнүүлээд тоолоход мухар улаан халзан гунж /3 настай/, цох цагаан улаан гунж /3 настай/, эр улаан халзан бяруу /2 настай/ үхрүүд бас алга болсон байсан. Мөн хөдөөгүүр хайгаад олохгүй байсан юм. Тэгээд сая цагдаагийн байгууллагад мэдэгдэж өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас)

39. Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрийн биеэр болон авч явж байгаа хүнтэйгээ ирээд малын гарал үүсэл авсан, малчин хүн өөрөө байгаа болохоор тэрийн үндэслээд гарал үүсэл өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цаг 34 минутад хүрэн халзан эр бяруу/2 настай/, мухар улаан халзан гунж/3 настай/, эвэртэй улаан халзан гунж/3 настай/ үхрийг ...... гэх малчин .......... гэх хүнд ачуулж явсан байна, мөн 2024 оны 10 дугаар сарын 31 ны өдөр орой 20 цаг 06 минутад мухар улаан халзан гунж/ 3 настай/, цох цагаан улаан гунж/3 настай/, эр улаан халзан бяруу/2 настай/ үхрийг ........ гэх малчин ......... гэх хүнд ачуулсан байна.Мал эмнэлгийн гэрчилгээний цахим хуулбарыг гарган өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн  22-р хуудас)

40. Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 03 ний өдөр над руу залгаад та хаан байгаа үхэр зарах гэсэн юм ирээд аваад дахаач гэж хэлж байсан, Би тухайн үед ........ суманд явж байгаад гэрийнхэн гадан хашаанаас хүрэн халзан эр бяруу/2 настай/, мухар улаан халзан гунж/3 настай/, эвэртэй улаан халзан гунж/3 настай/ зэрэг үхрийг 2.500.000 мянгад авсан. Харин 2024 оны 10 дугаар сарын 31 ний өдөр мөн над руу залгаад хэдэн үхэр өгөх гэсэн мөнгөний хэрэг гараад байна гээд намайг дуудаад тухайн өдрийн 20 цагийн үед мөн гэрийнхээ урд талын хашаан дотор хашсан байсан мухар улаан халзан гунж/ 3 настай/, цох цагаан улаан гунж/3 настай/, эр улаан халзан бяруу/2 настай/ үхрийг 2.500.000 мянгад худалдан авсан. Нийт ..... 10 сард 6 үхэр худалдан авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас)

41. ......... гаргасан 2024 оны 12 сарын 15-ны өдөр ......... аймгийн ....... сумын  Бургалтай 2-р багийн иргэн  ......... 6 тооны үхэр  бэлчээрээс алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №440/1100-5724/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас)

42. ........ аймгийн “.........” ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №2276 дугаартай  “...Үнэлгээнд хамрагдсан  эр бяруу 2 толгой , эм гунж 4 толгой. Нийт дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 10 сарын байдлаар 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 6-7-р хуудас)

    43.Хохирогч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сараас ........ аймгийн ......... суманд оршин суудаг ......... гэх залуутай нөхөр бид 2 аман гэрээ хийгээд сард 300.000 төгрөг өгч мал харуулдаг байсан. Тэгээд хааяа малаа асуухаар байгаа гээд зураг явуулдаг байсан. Сая манай нөхөр ......... болон манай хүргэн ах ......... нар идэш хийнгээ хэдэн малаа хараад тоолоод ирье гээд ....... аймгийн ........ суманд малчин болох ......... дээр ирсэн. Тэгээд манай нөхөр над руу залгаад манай мал дутаад, хайгаад явж байна гэж хэлсэн. Тэгээд олдохгүй болохоор цагдаад хэлж тэмдэглүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг  (2-р хх-ийн 135-р хуудас)

44.Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ......... гэх малчин өөрийн биеэр болон авч явж байгаа хүнтэйгээ ирээд малын гарал үүсэл авсан. Малчин хүн өөрөө байгаа болохоор тэрийг нь үндэслээд гарал үүсэл өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 140-р хуудас)

45.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн дүү .......... идэшний үхэр гэж 1.100.000 төгрөгөөр улаан зүсмийн үнээ худалдан авсан. Тэрийгээ гаргуулж янзлаад нөхөр ..... нэр дээр гарал үүсэл аваад ......... хот руу 2024 оны 11 сарын 06-ны өдөр аваад явсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 142-р хуудас)

46. 2024 оны 11 сарын 25-ны өдөр ........ аймгийн ........ сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст иргэн ........ 1 тооны улаан зүсмийн үнээ алдагдсан гэх мэдээллийг бүртгэлийн №412/1100-5480/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хх-ийн 124-р хуудас)

47......... аймгийн “Хас үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2024 оны 11 дүгээр сарын 26 ны өдрийн №2242 дугаартай “...үнэлгээнд хамрагдсан хязаалан эм үхэр зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2024 оны 11 сарын байдлаар 1.440.000 төгрөг гэж тооцов...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 129-130-р хуудас)

48. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мал эмнэлгийн гэрчилгээ, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт  (2-р хх-ийн 154-155-р хуудас)

49. Шүүгдэгч ........ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн учир дахиж мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай  байна гэж дүгнэв.

 

Гэм буруугийн талаар улсын яллагч: 

Шүүгдэгч нь яллах дүгнэлтэд дурдагдсан буюу бусдын хөрөнгө завших гэмт хэрэгт 8-н үйлдлээр, бусдын алдуул мал завших үйлдлээр 1 үйлдлээр үйлдсэн, бусдын олон тооныг малыг хулгайлах үйлдлийг 1 үйлдлээр үйлдсэн дээрх 10-н үйлдэлд бусдын хөрөнгө завших, алдуул мал завших, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн мэдүүлсэнчлэн үйл холбогдлоо хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруу дээр маргаан байхгүй гэж ярьсанд тулгуурлаж ярихад дээрх 10-н үйлдэлд гэмт хэргийг үйлдсэн  буюу хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1,  алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ......... 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч .......... 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч .......... 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг хоногт тооцуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 60 хоногийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт  хэрэгт 30 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар нийт эдлэх ялыг нэмж нэгтгэж 2 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг оруулж байна. Тус хорих ялыг жирийн дэглэмтэй нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэж

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ............:  ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд 1-2 насны бага насны хүүхдүүдтэй, ар гэрээ тэжээж явдаг. нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Өөрийнхөө гэм бурууг хүлээж илрээгүй байсан хэргүүдийг хүртэл хүлээж би ийм хэрэг хийсэн юм, энэ хүмүүсийнхээ хохирлыг ч гэсэн барагдуулъя, энэ асуудлаа би сэтгэл санаандаа хадгалж явах үнэхээр хэцүү байна, ийм учраас эдгээр асуудлаа нэг мөр шийдүүлж сэтгэлээ хөнгөлж авъя гэдэг үүднээс эдгээр үйлдлүүдээ зааж хэлж өгсөн. нь хохирлоо төлөх гэж гэртээ сүүлийн 2-3 сар ирээгүй, хөдөөгүүр дандаа ямаа самнаж ажил хийж явсан. Өчигдөр ямаа самнаж дуусаад хэдэн төгрөгөө бөөгнүүлээд ирсэн юм. Хамгийн сүүлийн хоёр хүнийхээ хохирлыг төлчих юм бол миний сэтгэл онгойх юм байна гээд 2 хүнийхээ хохирлыг төллөө. Энэ хүн гэм буруудаа гэмшиж, хохирлыг бүрэн барагдуулсан байдлаас харахад нь өөртөө чин санаанаасаа гэмшиж, харамсаж ийм үйлдэл хийж хоёр нялх хүүхэдтэй ч гэсэн хожим би муу хэлүүлэхгүй сайн нэртэй байна гэдэг үүднээс хэлж байгаа үгнээс бас энэ хүүхдийг удаан хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих шаардлагагүй гэж үзэж байна. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө барагдуулж байгаа нь гэм буруугаа хүлээж байгаа бас нэг хэлбэр юм. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж зааж өгснийг миний  үйлчлүүлэгчид хэрэгжүүлж өгнө үү. Ард нь үлдэж байгаа 2 бага насны хүүхдэд аавынх нь өмөг түшиг, хань ижил нь энэ хүний хөдөлмөрөөр л амьдарч байгаа. Хэрэг үйлдсэн цаг хугацаагаас хойш шалгагдах явцад энэ хүн дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэлд ороогүй. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээг 1 жил болгож багасгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан байдаг. Миний зүгээс үүнийг хэлж байгаа учир нь хорих ялынх нь хэмжээг багасгаж байгаа санал юм. Үүнд: 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял байгаа үүнийг 240 цаг болгож багасгах боломж байгаа мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрх хязгаарлах ял,  нийтэд тустай ажил хийлгэх ял байдаг, хорих ял байдаггүй 450-2700 нэгжээр торгох ял байдаг. Энэ дээр мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 нэгжээр торгож тусад нь шийдвэрлэх юм бол энэ хүний ар амьдрал, хань ижилд нь бас хэрэгтэй. Энэ хүн ганцаараа ял эдлээд явчих биш ард нь үлдэж байгаа бүх хүн хүнд байдалд ордог. Энэ бүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг миний үйлчлүүлэгчид хэрэглэх боломж байна гэж үзэж энэ саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна  гэж дүгнэлт гаргав.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

  1. Шүүгдэгч ................

 2022 оны 04 сар, 10 саруудад  хохирогч ............ адууг  хариуцан маллаж байхдаа  1 тооны адууг бусдад зарж борлуулан, 1 тооны адууг өөрийн хүнсэнд хэрэглэж ,нийт 1280,000 төгрөгийн хохирол учруулсан  

2023 оны 07 дугаар сард   хохирогч .......... адууг  хариуцан маллаж байхдаа 1 тооны  адууг бусдад зарж борлуулан 1080,000 төгрөгийн хохирол учруулсан, 

2024 оны 05 сард хохирогч ..........  адууг хариуцан маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж борлуулан 800,000 төгрөгийн хохирол учруулсан, 

 2024 оны 05 сарын 20 ны өдөр, мөн 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 06 ны өдрүүдэд    хохирогч .........   үхэр хариуцан маллаж байхдаа 3 тооны үхрийг зарж борлуулан  4,080,000 төгрөгийн хохирол учруулсан, 

2024 оны 07 дугаар сард хохирогч ......... адууг хариуцан маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж борлуулан 990,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

2. Шүүгдэгч ..........

 2024 оны 08 сард  өөрийн үхэртэй нийлсэн байсан хохирогч .........  алдуул 2 тооны үхрийг бусдад зарж борлуулан  2,640,000 төгрөгийн хохирол учруулсан  нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт  “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно. гэжээ.

 Шүүгдэгч нь   хохирогч .......... гэмт хэргийн улмаас  2,640,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

3. Шүүгдэгч ..........

2024 оны 10 дугаар сард хохирогч ........... 6 тооны үхрийг хулгайлж 6,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман  бог, хоёр бод түүнээс  дээш малыг ойлгоно гэж заажээ.

Иймд шүүгдэгч  ......... бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

 алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

 бусдын олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэлээ.

Прокуророос  шүүгдэгч .......... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэсэн болно.

 Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Шүүгдэгч ......... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд  хохирогч  .......... 1280,000 төгрөг, хохирогч .......... 1080,000 төгрөг, хохирогч  ......... 800,000 төгрөг,  хохирогч .........  4,080,000 төгрөг, хохирогч  ........  990,000 төгрөгийг, хохирогч  ......... 2,640,000 төгрөгийг  хохирогч ........  6,600,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нөхөн  төлсөн талаар  хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. (1-р х.х-ийн 50-54-рт, 129-рт, 212-рт, 247-рт, 2-р х.х-ийн 22-рт,)

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ........ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  алдуул мал завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 1.5-д зааснаар өөрийгөө илчилсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ......... үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж өөрийгөө илчилсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хоёроос найман жилийн хугацаагаар хорих  ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу  01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  ......... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 01 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч .......... нийт эдлэх  хорих ялыг 01 жил 03 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар .......... оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч ......... урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

            1...... овгийн .......... бусдын олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  алдуул мал завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 01 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ........... нийт эдлэх  хорих ялыг 01 жил 03 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар .......... оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 6.Шүүгдэгч .......... урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.  САРАНТУЯА