Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/01340

 

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/01340

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Р... төвийн ... тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, Н..., Ю... төвийн А корпус, ... тоотод үйл ажиллагаа явуулах, С.. М.. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн .... дүгээр хороо, Нарны зам, Алтан дөл биюлдинг ... тоотод байрлах, Ж.... ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 846 678 508 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О..., хариуцагчийн өмгөөлөгч Э.У.., нарийн бичгийн дарга З.Б...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б.. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -ын ДВ о... ГМВх компаниас С.. М.. ХХК нь шаардах эрхийг шилжүүлж авсан. ДВ О... компаний захирал В... Д..., Монгол улсын тээвэр зуучлалын Ж... ХХК-ний захирал А.Г... нар нь замын битум худалдах, худалдан авахаар тохиролцож, 2013 оны 7-р сарын 8-ны өдөр 080713 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр 2013 таны 8-р сарын 10-ны өдөр нэмэлт хэлэлцээр №2 гэрээ байгуулж, БНД 90/130 маркийн 440 хүртэлх м.тн замын битумыг 2013 оны 9-р сарын 30-ны дотор нийлүүлэх, 1 м.тн битумыг 895 ам. Доллараар, бүгд 393 800 ам доллараар худалдахаар тохирсон. ДВ О... компани нь нэмэлт хэлэлцээр №2-т заасан хугацаанд нийт 315.33 м.тн БНД 90/130 маркийн битум нийлүүлж, 2013.08.27-ны өдрийн 2552/2013 тоот нэхэмжлэхээр 35 382.93 долларыг, 2553/2013 тоот нэхэмжлэхээр 246 841 долларыг тус тус нэхэмжилсэн. Бараа хүлээн авсныг баталгаажуулах бичигт Ж... ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г... нь 2013.08.28-ны өдөр гарын үсэг зурж, битум хүлээн авснаа баталгаажуулан хариу бичсэн. Үүний дараа Ж... ХХК-иас 2013.09.16-нд 100 000 доллар, 2013.10.21-нд 146 821 доллар, 2013.10.21-нд 35 313 долларыг тус тус ДВ О... ХХК-ийн Коммерц банкны дансанд шилжүүлсэн. Энэ шилжүүлэг хэрэгт авагдсан, нийт 282 114 доллар төлөгдөж нэмэлт хэлэлцээр №2-ын төлбөр дууссан. Үүний дараа ДВ О... компани, Ж... ХХК-ийн захирал А.Ганбат нарын хооронд 2014 оны 1-р сарын 30-ны өдөр Нэмэлт хэлэлцээр №3 байгуулсан. Үүнд ПБВ-90 маркийн битум 1680 м.тн-г 1 м.тн-ыг 865 доллараар нийт 1 453 200 доллараар нийлүүлэхээр тохиролцсон. Уг гэрээгээр ДВ О... компани 2014 оны 1-р сарын 29, 30-ны өдрүүдэд 32 вагоноор 630,4 м.тн, 16 вагоноор 315.2 м.тн, 30 вагоноор 591.0 м.тн битумыг Журмак ХХК-ний нэрээр ОХУ-аас ачуулсан. 2014 оны 2-р сарын 11-ний өдөр захирал А.Г... бараа хүлээн авсныг баталгаажуулах бичигт гарын үсэг зурж, манайд мэдэгдсэн. Үүгээр Ж... ХХК нь нийт 1 329 159 долларын үнэ бүхий 1 536.6 м.тн битум хүлээн авч, Ж... ХХК-ийн нэрээр 2014 оны 05-р сарын 02-ны өдөр 500 000 долларыг ПБВ-90 маркийн битумын төлбөрт, 2014.08.25-ны өдөр 105 000 доллар, 2014.08.28-ны өдөр 70 000 доллар, 2014.09.01-ний өдөр 30 000 доллар, 2014.09.03-ны өдөр 55 000 ам доллар нийт 760 000 доллар төлж, 569 159 ам долларын тооцоо үлдсэн. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй 2 сар өнгөрсөн тул шаардлага хүргүүлж, энэ дагуу 102 000 долларыг 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Ингээд 467 159 доллар үлдсэн. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, тооцоо нийлэх хүн байхгүй, Г... ажлаасаа гарсан, Жу... ХХК мэдэж байгаа гэдэг. Гэтэл Ж... ХХК-ийн ерөнхий захирал Т.М... А.Г... юу хийснийг мэдэхгүй, манайх битум хүлээж аваагүй гэдэг албан бичиг ирүүлсэн. Нэмэлт 3 хэлэлцээрээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг ж... ХХК-ний ерөнхий захирал Т.М... нь 2014.02.12-ны өдрийн 14/053 тоот, 2014.02.14-ний 14/063 тоот албан бичгээр хотын гаалийн газарт хандан манай компаний зуучлалаар ОХУ-аас импортоор ирсэн битум бүхий ачаатай чингэлэгүүдийг гадаад худалдааны гэрээгээр Б... ХХК-ний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгоно уу гэж мэдэгдсэн, энэ дагуу Б... ХХК бүрдүүлэлт хийж, барааг хүлээж авсан байдаг. Иймд Ж.. ХХК-иас битумны үнэ 467 159 ам.долларыг гэрээний 10.1-д заасан алдангийг 50 хувиар тооцож 233 580 ам.доллар нийт 700 759 ам.долларыг тухайн өдрийн ханш 2 635.35 төгрөгөөр тооцож 1 846 678 508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б... ХХК 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэлт гэрээ 03 тоот гэрээ байгуулж уг гэрээгээр тохирсон нөхцөл нь өмнө Ж... ХХК-тай хийсэн гэх гэрээний дагуу тохиролцсон бүхий л гол нөхцөлийг 100 хувь бүрэн тусгасан байна. Тэгвэл Ж... ХХК-ний хийсэн гэх дээрх гэрээ нь түүний ерөнхий захирал Т.М... мэдээгүй байхад компаний нэрийг барьж А.Г... гэгч хийсэн бөгөөд, уг гэрээгээр ачаа гааль дээр ирэхэд Б... ХХК холбогдох бүхий л татвар хураамжийг төлж ачаагаа хүлээн авсан байна. Ж... ХХК эндээс ямар ч ачаа хүлээн аваагүй. Ж... ХХК нь өмнө DW oil компаниас бараа худалдан авч үнийг нь бүрэн төлж дууссан. Чухам яагаад 2 ижил мөртлөө худалдан авагч талууд нь өөр Ж... болон Б... 3 тоот гэрээ яваад байна гэвэл А.Г... нь Б... ХХК-ийг үүсгэн байгуулаагүй байсан, эсвэл дөнгөж байгуулсан шинэ компаний нэрийн өмнөөс DW oil компанитай гэрээ хийхэд бэрхшээлтэй бөгөөд өмнө харилцаатай байсан Ж... ХХК-ний нэрийг ашиглан худалдан авалт хийхэд дөхөмтэй байсан зэрэг өөрт ашигтай байдлыг харж, Тайван ахын ачаа ирлээ гэж худал хэлж өөрийн Б... ХХК-д шилжүүлэн авсан байдаг. Хожим ачаагаа бидэнд мэдэгдэхгүйгээр хүлээн авахын тулд Б... ХХК-нийхаа нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж, татвар, НӨАТ-ын татварыг төлсөн. ТодруулбалБ... ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу нийт 78 ширхэг 20 тоннын чингэлэгтэй 1536,6 метр тонн битумыг 7 удаагийн бүрдүүлэлтээр гаалийн татварт 115 847 913.67, НӨАТ-ын татварт 243 280 618.71 нийт 359 128 532.39 төгрөгийг төлж тус ачааг авсан байна. Үүнээс: 349 780 206,10 төгрөгийг Б... ХХК-ний харилцах данснаасаа, 9 348 326.28 төгрөгийг мөн өөрийн касснаасаа төлсөн байдаг нь Улаанбаатар хотын гаалиас ирсэн баримт бичгийн жагсаалтад байгаа. Дахин хэлэхэд Ж... ХХК нь 2014 оны 01 сарын 30-ны өдрийн 03 тоот нэмэлт гэрээг байгуулаагүй бөгөөд, уг гэрээний дагуу ямар ч ачаа хүлээн аваагүй бөгөөд тус ачааг А.Г...ын үүсгэн байгуулсан Б... ХХК хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул Ж... ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С... ХХК нь Ж... ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 846 678 508 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ХБНГУ-ын ДВ ... ГМВх компани нь С... М... ХХК-тай 2018 оны 1-р сарын 28-ны өдөр 04/2018 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ /1-р хавтас 5-9/ байгуулжээ. Гэрээгээр Ж... ХХК-тай 2013 оны 7-р сарын 8-ны өдөр байгуулсан 080713 тоот гэрээ, 2014 оны 1-р сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт хэлэлцээртэй холбоотой асуудлаар шаардах эрхээ шилжүүлсэн, С... ХХК нь ж... ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

ХБНГУ-ын ДВ О... компани нь Монгол улсын Ж... ХХК-тай 2013 оны 7-р сарын 8-ны өдөр 080713 тоот гэрээ, 2013 таны 8-р сарын 10-ны өдөр Нэмэлт хэлэлцээр №2 гэрээ байгуулж, БНД 90/130 маркийн 440 хүртэлх м.тн замын битумыг 2013 оны 9-р сарын 30-ны дотор нийлүүлэх, 1 м.тн битумыг 895 ам. доллараар нийт 393 800 ам.доллараар худалдахаар тохирсон. ДВ О... компани нь нэмэлт хэлэлцээр №2-т заасан хугацаанд нийт 315.33 м.тн БНД 90/130 маркийн битум нийлүүлж, Ж... ХХК нь нийт 282 114 доллар төлж, төлбөр дууссан /1-р хавтас 11-24, 28-31, 4-р хавтас 25-42/, энэ талаар талууд маргаагүй байна.

Дараа нь ДВ ... компани нь Ж... ХХК-тай 2014 оны 1-р сарын 30-ны өдөр Нэмэлт хэлэлцээр №3 байгуулж, ПБВ-90 маркийн 1680 м.тн битумыг 1 м.тн-ыг 865 доллар буюу нийт 1 453 200 доллараар нийлүүлэхээр тохирч, худалдан авагч Ж... ХХК-ийг төлөөлж А.Г... гарын үсэг /1-р хавтас 25-27/ зуржээ.

ДВ Ойл трейдинг компани №3 гэрээний дагуу 2014 оны 1-р сарын 29, 30-ны өдөр 1 329 159 ам.долларын үнэ бүхий 1 591.0 м.тн битумыг Ж... ХХК-д нийлүүлсэн, Ж... ХХК-ийн нэрээр нийт 862 000 доллар төлж, 467 159 доллар төлөөгүй /1-р хавтас 28-31/ гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...2014 оны 01 сарын 30-ны өдрийн 03 тоот нэмэлт гэрээг байгуулаагүй, энэ гэрээгээр ачаа хүлээж аваагүй, тус ачааг А.Г...ын үүсгэн байгуулсан Б... ХХК хүлээн авсан, манай компани ямар ч төлбөр хийгээгүй гэж тайлбарлажээ.

Ж... ХХК нь Хотын гаалийн газарт 2014 оны 02-р сарын 12-ны өдрийн 14/053 тоот, 2014 оны 02-р сарын 19-ний 14/063 тоот Гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл хүсэх тухай албан бичгээр тус компаний зуучлалаар ОХУ-аас импортоор ирсэн битум бүхий ачаатай дараах дугаартай 48х20 футын чингэлэгүүдийг гадаад худалдааны гэрээгээр Б... ХХК-ний хүлээн авах ачаа тул уг ачааг тус компаний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгохыг /2-р хавтас 29, 67/ хүсчээ.

Үүний дагуу Б...ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барааг хүлээн авсан нь Улаанбаатар хотын гаалийн газрын баримтуудаар /2-р хавтас 20-199/, ДВ .компанид хүлээн авсан барааны үнийг Ж. ХХК, Ж.....ийн өмнөөс Б..., Б.. ХХК гэсэн баримтуудаар төлж байсан нь /210-241/ тус тус тогтоогдсон байна.

Б... ХХК нь 2013 оны 8-р сарын 22-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь А..ийн Г.. /4-р хавтас 62-64/ байна.

Гэрч А.Г... ...төлбөрийг Б... ХХК хариуцах ёстой. ДВ ойл трейдинг компаны өөрийн хүсэлтээр төлбөрийн гүйлгээний утга дээр Ж... ХХК-иас болон өөр компаниудын нэрийг бичээд өгдөг байсан. Энэ хэрэгтэй ямар хамааралтай вэ гэдгийг ДВ ... компани өөрсдөө мэдэх байх... гэсэн мэдүүлэг /2-р хавтас 246, 247/ болон дээрх үндэслэлээр Нэмэлт хэлэлцээр №3-аар нийлүүлсэн битумыг Б... ХХК хүлээн авч, төлбөр төлж байсан, бусад төлбөр тооцоог хариуцахаар байна.

Ж... ХХК-ний 14/053 тоот, 14/063 тоот албан бичиг нь бүтээгдэхүүнийг өөрөө хүлээн авсан гэх утгыг агуулаагүй байх ба ДВ ... компаны төлбөр тооцооны талаарх захидалд ...ПБВ-90 бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, Ж... компаны данснаас бүтээгдэхүүний төлбөр гүйцэтгэснийг нотлох ямар ч баримт байхгүй.. тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурах боломжгүй талаар мэдэгдэж байжээ. /1-р хавтас 91/

Үүнээс гадна, Ж... ХХК нь Голомт банк дахь валютын 1901034768 тоот данснаасаа 2017 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 12-р сарын 31-ний хугацаанд ДВ ...компанид ам.доллар шилжүүлж байгаагүйг дансны хуулгаараа нотолсон /1-р хавтас 8-16/ гэж дүгнэлээ.

Хэргийн 1-р хавтас 147-248 дахь талд авагдсан Сиби энержи М...ХХК-ний хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтууд, 3-р хавтас 86-149 Ж... ХХК-ний хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд нь энэ хэрэгтэй холбоогүй, 187-188, 193-215 дахь талд авагдсан гэрээ хэлцлүүд, тэдгээртэй холбоотой баримтууд нь ДВ ойл трейдинг компани болон Б... ХХК-той байгуулсан тусдаа бие даасан гэрээ бөгөөд энэ шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж... ХХК-иас 1 846 678 508 /нэг тэрбум найман зуун дөчин зургаан сая зургаан зуун далан найман мянга таван зуун найм/ төгрөг гаргуулахыг хүссэн С... М... ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 391 342 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА