| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414007130102 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн *******ын гэрийн гадаа “2020 онд манай эхнэр рүү байнга чат бичдэг байсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тус сумын төвөөс хойд зүгт 2 км зайтай хээр талд очиж, хоорондоо зодолдож, биедээ авч явсан хутгаар түүний баруун гарын шуу хэсэгт хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. би учруулсан хор хохирлоо төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр 2024 оны 10 дугаар 24-ны шөнө 01 цагийн үед би Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв байрлах гэртэй ирсэн чинь манай гадаа *******, нар байж байсан тэгээд тухайн хоёр залуутай хэрүүл маргаан хийсэн, тэгээд учраа олох санаатай Бууцагаан сумын хойшоо гарсан тэгээд нэг нэгнээ барьж аваад байж байсан чинь ******* гэх залуу хутга гаргаад ирсэн тэгээд над руу далайхаар нь би баруун гараараа хаасан чинь миний шуу хэсэг руу нөгөө хутга нь орсон тэгсэн чинь болон манай эхнэр нар салгаад тэгээд тухайн хутгыг нь аваад тэгээд шууд Бууцагаан сумын эмнэлэг дээр ирээд 2 оёо тавиулаад гэртэй харьсан юм аа өөр сүртэй юм болоогүй, гэр бүлийн асуудалтай бид нар хоорондоо тэрнээсээ болоод ийм асуудал гарсан гэж бодож байна......гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /,
4. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тухайн өдөр 2024 оны 10 дугаар 24-ны шөнө 00 цагийн үед манай нөхөр болох нь Улаанбаатар хотоос ирсэн тэгсэн чинь манай гадаа ******* нар байж байсан, тухайн үед манай гэрт хүмүүс ирсэн байсан тэгсэн чинь тэр ******* нар нь манай нөхөр тай уулзах талаар ярилцсан тэгээд тэр хоёр манай гэрийн гадаа хүлээгээд байж байгаарай гээд манай нөхөр гэртэй ороод бараг 20 орчим минут болсон байх тэгээд манай гэрт байсан хүмүүс явсан тэгээд манай нөхөр гараад тэр хоёртой уулзсан чинь шууд тэр хоорондоо барилцаж авсан тэгээд салгасан чинь одоо тэгвэл хоёулаа сумаас гарна айл амьтны амгалан тайван байдал алдагдуулахгүй гээд тус сумын хойд хэсэгт гараад эхлээд машин дотроо зодоон цохио хийж эхэлсэн дараа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад ахиад зодоон цохио хийгээд эхэлсэн тэгээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан тэгсэн чинь нь наад хоёроосоо хол бай наад хоёр чинь учраа өөрсдөө олог гэхээр би жаахан холдоод байж байсан чинь намайг хутгалсан талаар чанга дуугаар орилсон тэхээр би шууд гүйж очоод *******ыг татсан чинь миний зүүн гарын булчин хэсэгт хутга нь шүргээд өнгөрсөн тэгээд ын баруун гарын шуу хэсэгт нь хутгалсан байдалтай цус гарсан харагдаж байсан тэгээд ирээд *******т байсан хутгыг авсан тэгсэн чинь ******* хоёр хоорондоо ахиад нэг нэгнээ барьж аваад нэлээн удаа хэрүүл маргаан хийгээд байсан тэгсэн чинь гэх залуу *******ыг аваад яваад өгсөн харин би нөхөр болох ын хамт тус сумын хойд талаас алхаж ирсэн тэгээд гэртээ ирээд ын хувцсыг нь солиулаад эмнэлэг дээр очоод оёо тавиулсан гэртээ ирж амарсан юм аа, гэр бүлийн асуудлаас болсон, нэг нэгнээ эхнэр нөхрийн хардалтаас болсон байхаа гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,
....манай гэр Бууцагаан сумын 6-р баг сумын төвд байрлах ямар нэгэн хашаа хороо байхгүй нийтийн байр шиг тухайн байшинд 4 айл амьдардаг юм аа манай нөгөө талын айл байгаа юмаа тус тусдаа хаалгаар ордог гэж хэлмээр байна. манай хөрш айл байгаа юм аа, ...би тухайн асуудал болж байхад би салгах гэж байгаад гарын мөр хэсэгтэй зүсүүлсэн юм аа ******* нь ямар нэгэн байдлаар дайрсан зүйл байхгүй гэж хэлмээр байна....гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 72,400 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тухайн үед намайг гэрийн гадаа ирсэн чинь , ******* нар хоорондоо хэрүүл маргаан үүсгээд нэг нэгнээ барьж аваад зогсож байхаар би очоод салгасан тэгсэн чинь хоорондоо айл амьтан амар тайван байдал алдагдуулаад яах вэ гээд сумаас гарч байгаад учраа олно гээд явсан тэгэхээр нь араас нь харьсан чинь ын эхнэр болох суугаад явахаар нь би араас нь машинаа асаагаад явсан тэгээд тус сумаас хойш чигтэй гараад 2-3 км яваад зогсоод хоорондоо нөгөө хоёр чинь нэг нэгнээ барьж аваад байсан тэгээд хэрүүл маргаан үүсгээд байснаа бид хоёрыг цаашаа байж бай бид хоёр учраа олно гээд байсан тэгээд би тээврийн хэрэгсэлдээ суугаад байж байсан чинь ын эхнэр цаашаа гүйгээд нөгөө хоёр дээр яваад очихоор би араас машинаасаа буугаад очсон чинь *******ын гарт хутга байна миний гарыг зүссэн гээд байсан тэгэхээр нь би *******ын хутгыг аваад шууд өөрийг нь аваад явсан харин ыг эхнэр нь аваад явсан тэгээд *******ыг гэрт нь хүргэж өгөөд би гэртээ очиж амарсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,
....Тухайн үед гадуур явж байгаад гэртэй ирсэн чинь манай гадаа ******* надтай уулзах гээд байж байсан тэгээд ******* бид юм яриад байж байсан чинь нээх удаагүй гэрийнхээ гадна машинтай ирээд гэртэй орох гэхээр нь ******* уулзах талаар хэлсэн тэгсэн чинь нь гэртэй ороод гараад ирнэ гээд орсон тэгээд нээх удаагүй гэрээсээ гарч ирээд *******, нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхлэхээр салгасан юм аа. ...Манай гэр тэр гэх айлын хажууд байдаг юм аа нэг байшинд тус тусдаа хаалгаар ордог, би ямар нэг санаа зорилго байхгүй уул нь гэртэй орох гээд явж байгаад тэр *******тай эхэлж таараад дараа нь тай таарсан гэж хэлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн 562 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт / хх-ийн 73-74/, гэх дүгнэлт болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь 1 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн *******ын гэрийн гадаа “2020 онд манай эхнэр рүү байнга чат бичдэг байсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тус сумын төвөөс хойд зүгт 2 км зайтай хээр талд очиж, хоорондоо зодолдож, биедээ авч явсан хутгаар түүний баруун гарын шуу хэсэгт хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, шинжээчийн 562 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогчийг гэр бүлийн хардалтаас шалтаглаж маргалдаж түүний эрүүл мэндэд хутгаар хөнгөн хохирол санаатай уруулсан гэж дүгнэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллага 72.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 72.000 төгрөг тушаасан баримтыг гаргаж тус тус ирүүлсэн тул шүүгдэгч *******ыг иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байгаа мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирол нэхэмжлээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хутга 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ