Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2018/00617

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 07 өдөр

     Дугаар 156/ШШ2018/00617

             Хэнтий аймаг

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан”-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хэнтий аймаг, Баян-Адарга сум, 4 дүгээр баг, Дуурлигт оршин суух Боржигон овогт Ц /РД: На холбогдох,

"зээлийн гэрээний үүргийн 4 050 000 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг[1], хариуцагч Ц.Намхайжанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан”-аас 2014 оны 10 сарын 23 өдрийн 22 тоот гэрээгээр 4 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай хүүгүй авсан, зээлээ төлөх эцсийн хугацаа 2015 оны 10 сарын 23 өдөр дуусаад зээлээ төлөхгүй байна. Иргэн Ц.Намхайжанцангийн гэрээ хийж авсан төрийн мөнгө болох зээлийн дутуу төлөлт 2 700 000 төгрөг, зээлийн хугацаа хэтэрсний алданги 1 350 000 төгрөг нийт 4 050 000 төгрөгийг төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.Н нь 4 000 000 төгрөгийн зээлээс 3 000 000 төгрөгийг төлсөн тул зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, алдангийг хуулийн дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1%-аар тооцон 50%-ийн алданги 1 350 000 төгрөг бүгд 2 350 000 төгрөг нэхэмжилж байна. Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн журмыг Улсын Их Хурлаас баталсан 3 дугаар зүйлийн 3.3-т “...алданги тооцохоор 2 тал гэрээнд тусгасан байна” гэсний дагуу Ц.Намхайжанцантай зээлийн гэрээнд хугацаандаа төлөхгүй бол алданги төлүүлэхээр заасан тул алданги нэхэмжилж байгаа юм.

Яахав 1 000 000 төгрөгийн үлдэгдэл дээр алданги 50% тооцоод 1 500 000 төгрөг нэхэмжлэх боломжтой юм” гэв.

Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан”-аас 4 000 000 төгрөгийн зээл авч 1 300 000 төгрөгийг хугацаанд нь төлсөн. 1 700 000 төгрөгийн зээлийг 2018 оны 07 сарын 26 өдөр төлсөн. Үлдэгдэл 1 000 000 төгрөг 2018 оны 3 дугаар улиралд багтаан төлж дуусгана. Хүү төлөх боломжгүй. Тухайн үед хоршооныхоо банкинд засвар хийх гэж материал авсан боловч хөрөнгө хүч хүрэхгүй материал нь ч хэвээр байгаа” гэжээ.

Хариуцагч Ц.Нн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлөх ёстой нь үнэн, үүн дээр маргахгүй. Алдангийг төлөхөд хэцүү байна, учир нь анх хоршооны байранд засвар хийх зардлаар зээл авсан боловч газар нь хүнийх учраас байраа нүүлгэх болоод засварын бараа материалаас хэрэглээгүй хураасан байгаа. Иймд анх эвлэрүүлэн зуучлагчид өгөхдөө нэхэмжилж байсан 197 100 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 1 000 000 төгрөгийн 50% болох 500 000 төгрөг гаргуулахаар ” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх-3-8, 17/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан” нь хариуцагч Ц.Нс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2 700 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөн буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож 1 350 000 төгрөг, нийт 4 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Намхайжанцан нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2 700 000 төгрөгийг зөвшөөрч үүнээс 1 700 000 төгрөгийг 2018 оны 07 сарын 26 өдөр төлж барагдуулсан байх ба үлдэх 1 000 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, алданги болох 500 000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан болно.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 850 000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг бүгд 1 500 000 төгрөг шаардаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” байна.

Нэхэмжлэгч Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийн дэмжих сан” нь хариуцагч Ц.Н 2014 оны 10 сарын 23 өдөр 22 дугаартай зээлийн гэрээ /барьцааны гэрээ/-г 1 жилийн хугацаатай байгуулж, 4 000 000 төгрөгийн зээл олгосон, зээлийг хүүгүй байхаар тохиролцсон нь хэрэгт авагдсан  зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан” нь хариуцагч Ц.Н 4 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу бэлнээр шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба хариуцагч Ц.Намхайжанцан нэхэмжлэгчид        гэрээгээр тохирсон хугацаанд 4 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байжээ.

Хариуцагч Ц.На гэрээнд заасан хугацаанд 1 300 000 төгрөгийн зээлийг буцаан төлж үлдэх 2 700 000 төгрөгийг төлөх  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүний үүрэг дуусгавар болоогүй гэж үзнэ.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 07 сарын 26 өдөр хариуцагч нь       1 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар[2]  нотлогдож байх тул хариуцагч Ц.Н 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутуамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан 2014 оны 10 сарын 24 өдрийн 22 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д “Зээлийн эргэн төлөлтийг хугацаанд багтаан төлөөгүй бол хоногийн 0.1 хувиар хүү бодож, алданги тооцно” гэж заасныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр алдангийн хэмжээг багасгаж 500 000 төгрөгийн алданги шаардсаныг хангах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэгчээс зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Нс 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баян-Адарга сумын “Жижиг дунд бизнесийг дэмжих сан”-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Намхайжанцангаас 38 950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчид мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АРИУНАА

                                                             

 

 

 


[1] Хэргийн 2 дугаар тал

[2] Хэргийн 17 дугаар тал