Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/1059/З |
Дугаар | 128/ШШ2022/0853 |
Огноо | 2022-12-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2022/0853
2022 12 02 128/ШШ2022/0853
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*********** Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын хяналтын улсын байцаагч Ш.************** холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ************** “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг 10 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын хяналтын улсын байцаагч Ш.Н********* тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэл ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А************** АТҮТ-*** дугаартай шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг засварлаж өөрчлөх, үндэслэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Зохих өөрчлөлтийг оруулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А************** гаргасан “Эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ********** Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг 10 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг гаргасан.
Улмаар хариуцагч Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын хяналтын улсын байцаагч Ш.Н************* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.
Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А************** дүгнэлттэй, Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын хяналтын улсын байцаагч Ш.Н************ холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А********** гаргасан “Эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ************ Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг 10 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын хяналтын улсын байцаагч Ш.Н********** зөвшөөрснийг баталж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А************ дүгнэлттэй, тус Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын хяналтын улсын байцаагч Ш.Н********** холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА