2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1138

 

 

 

 

 

 

 

 

 

  2025           4           23                                      2025/ШЦТ/1138

 

 

                

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч О.Х**********, Г.У*********, Н.Д*********, тэгдгээрийн өмгөөлөгч Ц.Туяа,

хохирогч М.У*********ын өмгөөлөгч С.Цанлигмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М*** овогт О***********ын Х**********, Х**** овогт Г************ын У*********, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т************ овогт Н**************ын Д********* нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310033841644 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ******** оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, **** их сургуулийн ** ** ** дүгээр курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, ахын хамт ** дүүргийн ** дүгээр хороо ** хотхоны ** байрны ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т*** овогт Н***ын Д*********. /РД: ***************/

 

Монгол улсын иргэн, ***** оны 10 дугаар сарын 10-ны өдөр Удлаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, өвөө, ээж 2 дүүгийн хамт, *** дүүрэг *** дугаар хороо **-** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, М**** овогт О***ын Х**********. /РД: **********/

 

Монгол улсын иргэн, ****** оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт *** дүүргийн ** дугаар хороо ***** хороолол *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х*** овогт Г***ын У*********. /РД: **********/

 

Шүүгдэгч Нямжавын Д********* нь 2023 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны гадаа хохирогч М.У*********тай үл ялих зүйлээс маргаж, гараараа цохиж, биед нь дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хохирогч М.У*********ын биед хөнгөн хохирол санаатай учруулах явцдаа хохирогч О.Ц************ыг өшиглөх, цохих зэргээр халдаж нийтийн хэв журмыг О.Х**********, Г.У********* нартай бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, "Минт" баарны гадна зорчиж явсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Отгонжаргалын Х********** нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Минт" баарны гадна талбайд Г.У*********, О.Х********** нартай бүлэглэн хохирогч М.У*********, О.Ц************ нарыг биед хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Ганболдын У********* нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Минт" баарны гадна талбайд Н.Д*********, О.Х********** нартай бүлэглэн хохирогч М.У*********, О.Ц************ нарыг биед хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч О.Х**********, Г.У*********, Н.Д********* нар шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “... Би зодуулчихлаа” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл. /хэргийн 18 дахь тал/

 

2023 оны 08 дугаа сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МИНТ” баарны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 23-38 дахь тал/

 

Хохирогч М.У*********ын “ ... манай найз Ц************ “чимээгүй байгаач” гэж хэлэхэд тухайн залуучууд бид хоёр луу дайрсан. Тэгээд Ц************ бид хоёр тухайн залуучуудын хамтаар Минт баарнаас гараад “Ахын дүү нар яагаад ингээд байгаа юм бэ?” гэж асуух төдийд тухайн залуучуудын үл таних нэг залуу нь намайг цохиж унагаасан бөгөөд би манараад босоод хартал манай найз болох Ц************ыг бүгдээрээ нийлээд зодож байсан.

Тэгэхээр нь би очоод салгах гэтэл бүгдээрээ нийлж намайг зодоод унасан байхад дээрээс өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60 дахь тал/

 

Хохирогч О.Ц************ын “ ... гал өгөөд зогсож байтал тухайн залуучууд агсраад орилолдоод байхаар нь би “Болилдоо хөгшчүүдээ яагаад байгаа юм бэ?” гэхэд нэг үл таних залуу нь “Чи юу гээд байгаа юм бэ?” гээд шууд намайг алгадаад авсан.

Тэгээд би найз У********* болон тухайн залуучуудын хамт Минт нэртэй баарнаас гарахад гурван залуу нь намайг үгийн зөрүүгүй шууд намайг зодож эхэлсэн. Нэг мэдэхэд доор нь орчихсон байсан бөгөөд дээрээс өшиглөөд зодож байсан. Ингээд намайг харахад манай найз болох У********* бид хэдийг салгах гээд ирэхэд нөгөө гурван залуу нь У*********ыг зодож эхэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10757 дугаартай

“1. М.У*********ын биед дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 66-67 дахь тал/

 

О.Х**********гийн сэжигтнээр өгсөн “ ... Том биетэй залуу гараараа Д********* руу цохих гээд далайхад Д********* тухайн саарал подволктой том биетэй залууг цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 86-88 дахь тал/

 

Г.У*********ын сэжигтнээр өгсөн “ ... том биетэй залуу нь Д********* руу цохих гээд баруун гараа далайхад Д********* түрүүлээд том биетэй залуугийн нүүр рүү нь цохьтол тухайн том биетэй залуу газар унасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 79-81 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Х**********, Г.У*********, Н.Д********* нар нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Минт" баарны гадна талбайд хохирогч М.У*********, О.Ц************ нарыг биед хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Н.Д********* нь тухайн шөнө хохирогч М.У*********тай үл ялих зүйлээс маргаж, гараараа цохиж, биед нь дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч М.У*********ын өмгөөлөгчөөс “хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлт гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэж заажээ. Хохирогч М.У*********аас шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт ирүүлээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Х**********, Г.У*********, Н.Д********* нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.У********* нь эмчилгээнд зарцуулсан 240,150 төгрөгний баримтууд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дах тал/

Иймд уг мөнгийг шүүгдэгч Н.Д*********аас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч завсарлага авч уг төлбөрийг төлсөн байна.

 

Хохирогч М.У*********аас “Синдерелла клиник” ХХК-нд сорви өөлж засах мэс заслын эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт ирүүлсэн боловч эмчилгээний талаарх бусад шаардлагатай баримтууд байхгүй тул хохирлын тооцоо гаргах боломжгүй байна.

   Мөн ажилгүй байсан хугацааны цалин 787,500 төгрөг нэхэмжилж байгаа боловч ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа, цалин авч байсан талаарх нийгмийн даатгал төлсөн баримт зэрэг баримтууд байхгүй тул хохиролд тооцох боломжгүй юм.

М.У*********ын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгосон шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 741 дугаартай дүгнэлтэнд “М.У*********ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй байна. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй” гэжээ.

Хохирогч О.Ц************ нь гомдолтой гэж мэдүүлсэн боловч хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байна.

Харин хохирогч нар нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй байна дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Д*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах, шүүгдэгч О.Х**********, Г.У********* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.Д*********д 1 жил 1 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, У*********, Х********** нарт хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Х**********, Г.У********* нарыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

шүүгдэгч Н.Д*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Д*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоов.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.Х**********, Г.У*********, Н.Д********* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бо**- м******* овогт О********ын Х**********, Х********** овогт Г**************ын У*********, Т********** овогт Н*********ын Д********* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т********** овогт Ня********ын Д*********ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.У*********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,

Шүүгдэгч О.Х**********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Д*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Д*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Х**********, Г.У********* нар нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Х**********, Г.У********* нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д*********д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Д********* нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Д*********д мэдэгдсүгэй.

 

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Х**********, Г.У*********, Н.Д********* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Хохирогч нар нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Х**********, Г.У*********, Н.Д********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ