| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0999/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1143 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Н.Халиунаа, /СХД/
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ овогт ************ийн ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001268 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн. *********** оны 03 дугаар сарын 19-ний өдөр ************ аймгийн **************** суманд төрсөн, 54 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************* дүүргийн *************** дугаар хороо, *************** гудамжны ************* тоотод оршин суудаг, урьд нь:
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх 1/143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ялд өөрчлөлт орж суллагдсан,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар тогтоон эдлүүлж, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 112 дугаартай шүүгчийн захирамжаар 06 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1, 2.4-д зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос тэнсэн суллагдсан 6 сар 27 хоногийг нэмж нэгтгэн нийт 9 жил 6 сар 27 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн ялыг Сонгинохайрхан дүүргийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар солиулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хорих 409 дүгээр ангиас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ялтан дуудлагаар ирсэн, ************ овгийн ************ийн ************, РД:***************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** дүүргийн **************** дугаар хороо, ******************* дугаар гудамжны ****************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.************ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас гараас нь татаж газар унаган чирч эрүүл мэндэд нь "зүүн атгаал ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2024 оноос эхлэн барилгын ажил эрхэлж байгаа. Би ажлаа бүтээчхээд ирэхэд манай хүү над руу архи уурлаа гэж уурлаад өшиглөсөн, багалзуурдахаар нь эхнэр Л.************т “хүүхдэдээ хэлэлдээ, үхэхээр алчих” гээд дээшээ хараад хэвтсэн ба удалгүй салаад бүгдээрээ унтаж амарцгаасан юм. Тэгээд маргааш өглөө буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед сэрэхэд хүүхэд маань ажилдаа явчихсан байсан ба эхнэр бид хоёр гэртээ үлдсэн. Би босоод эхнэртээ хандаж “надад тахианы мах шараад өгөөч, би ажилдаа явах гээд байна, аль түрүүн дуудахгүй яасан юм бэ” гэхэд “чадахгүй, чамд хар өглөөгүүр тахиа шарж өгөх ёстой юм уу” гэж уурлахаар нь би өөдөөс нь “энэ хүүхдэдээ үг хэлэхгүй бол нэг өдөр намайг алах нээ, боль гэж хэлж болдоггүй юм уу” гэж хэлсэн юм. Тэгээд би хувцсаа өмсөөд байж байтал эхнэр бас хувцсаа өмсөөд хаалгаа дэлгэж байгаад хүмүүсээ хараарай, намайг авраарай гэхээр нь би юу болоод ингээд байгаа юм, ор гээд гараас нь татсан чинь гар нь дугараад гэмтчих шиг болсон. Би газар унагаагүй, чирээгүй. Гэртээ ор л доо айл амьтнаас ичихэд яана гээд татахад л эвгүй болчихсон.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос “... үйлчлүүлэгчтэйгээ ярьж тохиролцоод гэм буруу дээр маргахгүй гэж байр сууриа илэрхийлж оролцож байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд,
Шүүгдэгч ************ нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ************** дүүргийн ************ хороо, ***************** дугаар гудамжны ************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.************тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой руу нь цохих, түлхэж унагаах, мөн гараас нь татаж газар унаган чирсний улмаас эрүүл мэндэд нь"зүүн атгаал ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" үйлдсэн үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдсон байна. Тухайлбал,
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...аав ээжийг зодоод гарч явсан байна” гэх (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Хохирогч Л.************ийн: “...Өчигдөр манай хамтран амьдрагч ************ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шөнө унтаагүй бөгөөд өнөөдөр 2024 оны 08 дугаар сарын 19-нд **************** дүүргийн ************* дугаар хороо ****************** дугаар гудамж ************* тоотод гэртээ унтаж байсан, манай хүүхэд 7 цаг 30 минут болж байхад ажилдаа явсан чинь ************ унтаж байгаад босож ирээд намайг элдэв үгээр хэлээд миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд байж байсан чинь намайг орон дээрээс түлхээд унагаасан. Тэгэхээр нь би гэрээс гараад урд айлын хүнийг дуудсан чинь ************ гэрээс гарч ирээд миний зүүн гараас татаж газар унагаад тэр чигээрээ чирээд гэрт оруулсан чинь миний зүүн гар өвдөөд хөдөлгөж болохгүй эвгүй болчихсон. Тэгээд би орилоод түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Би ГССҮТ-д үзүүлж зураг авхуулсан, миний зүүн гарын мөрний доод хэсэгт хугарсан байна гэж хэлсэн. Манай хамтран амьдрагч ************ миний гараас хүчтэй татаж газар унагаад чирч тухайн гэмтлийг учруулсан. Тухайн үед манай хамтран амьдрагч ************ бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Би ************той 1993 онд гэр бүл болоод гэрлэлтээ батлуулж, дундаасаа 2 хүүхэдтэй болсон, тэгээд 2018 онд намайг хутгалаад миний биед хүнд гэмтэл учруулсны улмаас салж, ************ 4 жил хорих эдлээд 2022 онд суллагдаад манайд ************ нь уучлалт гуйгаад ирэхэд нь уучлаад хамт амьдарсан. Тэрнээс хойш миний биед гэмтэл учруулаагүй, зодоогүй, харин архи уугаад агсам тавиад байдаг, тухай бүрд нь цагдаад хандаж байсан. Надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 9, 137-138 дахь тал),
3. Гэрч Г.************ын: "... Л.************ нь миний төрсөн ээж, ************ нь миний төрсөн аав байгаа юм. Миний төрсөн аав ************ын хувийн зан байдал, зан чанарын хувьд гэвэл эрүүл үедээ бол хэвийн зүгээр байдаг, харин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэлээн агсам согтуу тавьж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *************** дүүргийн **************** дугаар хороо ************** дугаар гудамж ****************** тоот гэртээ ээж, аав хоёрын хамтаар байсан ба аав ************ шөнөжин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаж амраагүй юм. Тэгээд би өглөө 07 цаг өнгөрч байхад ажил руугаа гараад замдаа явж байтал аав ************ над руу залгаад ээж чинь босгоо даваад унаад гараа гэмтээчихлээ, би түргэн дуудах уу гэхээр нь намайг очтол байж байгаарай гээд хэлсэн юм. Тэгэхээр нь би ер нь аавыг ямар зан ааштай болохыг нь мэддэг учраас ээжийг аав зодсон байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тэгээд би гэртээ очиход аав, ээж хоёр байсан ба цагдаагаас хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд ээжээс яасан юу болсон талаар асуухад “би унаагүй, наадах чинь намайг цохиж, зодоод, гар мушгиад гэмтээчихлээ” гээд гараа бариад сууж байсан юм. Цагдаагийн алба хаагч нар ************ыг саатуулан гээд аваад явсан. Тухайн үед ээж Л.************ийг, аав ************ нь “чи надад тахиан мөч шарж өгсөнгүй, хүүхдээ бодоод намайг бодсонгүй” гээд уурлаж, хэрүүл маргаан хийж, үүнээсээ болж маргалдаж, муудалцсан гэсэн. ...Төрсөн ээж Л.************ийг цохиж, зодож байсан удаа бол нэг их байхгүй, миний мэдэхээр 2018 онд санагдаж байна, ээжийг хутгалаад ял эдэлсэн. Үүнээсээ болж салаад албан ёсны гэрлэлтийн баталгаагаа цуцлуулж байсан, дахин гэрлэлтээ батлуулаагүй. Тэрнээс хойш бол биед нь халдаж байгаагүй, агсам согтуу тавьж, бага зэргийн дээрэлхдэг байсан. Харин 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр биед нь халдаж гарыг гэмтээсэн байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дахь тал),
4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11047 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...Л.************ийн биед зүүн атгаал ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй " гэх (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
5. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн: “...Дээрх гэмтлүүдээс зүүн агтаал ясны далд хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, зүүн өвдөгч цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл нь уналтаас үүсэх боломжгүй, цохих, цохигдох хүчний мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн өвдөгт учирсан гэмтэл нь уналтаас болон цохих цохигдох мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 163 дахь тал),
6. ******************* дүүргийн **************** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 154-160 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ************ нь хохирогч Л.************тэй 1994 онд гэрлэлтээ батлуулан хамт амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй хүмүүс байх бөгөөд шүүгдэгч ************ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.************ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, мөн эхнэр Л.************ийг хутгалж хүнд гэмтэл учруулсан хэргүүдэд 2018, 2020 онд ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдсон.
Гэтэл шүүгдэгч ************ нь хорих ангиас суллагдаж гарч ирсний дараагаар эхнэр, хүүхэд дээр ирж хамт амьдарч байх хугацаандаа агсам согтуу тавих, хохирогчийг хэл амаар доромжлох үйлдлийг архи уух бүртээ гаргаж байсан байх бөгөөд улмаар хэрэг үйлдэгдсэн тухай өдөр мөн согтуурсан үедээ Л.************ рүү дайрч цохих, газар унагаах, чирэх зэргээр халдаж дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.************ийнхээ биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Л.************, гэрч Г.************ын мэдүүлэг, *************-ийн ******************* дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь унах явцад үүсэхгүй болохыг мэдүүлсэн шинжээчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч ************ нь “ Л.************ийг гараас гэртээ ор л гэж татсан, түүнээс би санаатай гар хүрээгүй” гэж мэдүүлсэн ч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, харин түүний үйлдсэн хэрэг нь дээрх байдлаар нотлогдсон тул түүнийг мэдүүлгийг үгүйсгэгдсэн гэж үзнэ.
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч ************ нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдэж, ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч ************ыг тус хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгчийн хохирогч Л.************т төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч Л.************ нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ГССҮТ-өөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************оос дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шүүгчийн захирамжаар сольж оногдуулсан 6 сар 11 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос “...************ нь анхнаасаа гэм буруу дээр маргахгүй гэж оролцсон. Гэтэл шүүх хурал дээр эргэлзээтэй ч юм шиг мэдүүлэг өглөө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад 3 төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байдаг. ************ нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон баримттай ба хорих ял биелүүлэх боломжгүй байгаа тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол ...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч ************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болохыг дурдаж, хохирогчид учирсан хохирол /хүндэвтэр гэмтэл/, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч ************ыг хувийн байдал /өмнө 6 удаа ял шийтгэгдсэнээс 3 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн, ажил эрхэлдэг гэх боловч хаана ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй, орлогогүй, мөн өмнө зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийж хорих ялаар солиулсан/ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “************од хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн өмнө нь ************од Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн ялыг Сонгинохайрхан дүүргийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай магадлалаар уг захирамжийг хэвээр үлдээж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан байна. (хавтаст хэргийн 41-48, 132-134, 170 дахь тал)
Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сольж оногдуулсан 06 сар 11 хоногийн хорих ялаас 05 сар 26 хоногийн ялыг эдэлж, 15 хоногийн үлдэгдэл ялтай болох нь 409 дүгээр нээлттэй хорих ангийн ялын тооцооны тодорхойлолтод дурдагдсан. (хавтаст хэргийн 190 дэх тал)
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************од энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сольж оногдуулсан 06 сар 11 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 15 хоногоор тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ************ нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ЦХШЗ/425 захирамжаар 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 37 хоног хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. (хавтаст хэргийн 177, 203-204 дэх тал),
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ************ийн ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************од 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************од энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сольж оногдуулсан 06 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 (арван тав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 15 (арван тав) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын цагдан хоригдсон 37 (гучин долоо) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************оос 20.000 (хорин мянган) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ