Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2018/00583

 

 

 

 

 

 

 

 

       2018 оны 08 сарын 20 өдөр

        Дугаар 156/ШШ2018/00583

                    Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2015/00548/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:  оршин суух,  ( нэхэмжлэлтэй,

“нөхөх олговрын 1 000 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Н  прокурор Ц.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Хүсэлт гаргагч Э.Нй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Г)-ын С холбогдох нөхөх олговрыг Совдингийн Г нь баримтуудаа бүрдүүлж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нас барсан тул Совдингийн Гэрэлийн хууль ёсны өв залгамжлагч Эрдэнэхуягийн Нэргүйг нэхэмжлэгчээр зарласан болно. Э Н миний өвөө Г (Г Санжаа нь тогтоолоор цагаатгагдсан юм.

Иймд Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлал, 4970 дугаартай гэрчилгээ болон миний өвөө Г-ын Санжаад холбогдох архивын нотлох баримтаас үндэслэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг Хардал бэйс овогт Эрдэнэхуягийн Нэргүйд олгох шийдвэрийг гаргаж өгнө үү... гэв. (хх-ийн 1, 23 тал)

 

Прокурор Ц.Цэен-Ойдов  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах  зөвлөх Ц.Ц би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу прокуророор оролцож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Галжир (Гэлжир)-ын Санжаад холбогдох нөхөх олговрыг С.Гл нь баримтуудаа бүрдүүлж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нас барсан байна.  С.Г хууль ёсны өв залгамжлагч Э нэхэмжлэгчээр зарласан болно. Г)-ын Санжааг 1938 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдээд 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор цагаатгагдсан банйа.  

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Г бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэн улмаар Дээд шүүх цэргийн коллегийн 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор цагаатгажээ. Иймд Э төрөөс нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна... гэв. (хх-ийн 36-37 тал)

 

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Э. нь өвөө Гулс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн  тул түүний нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Галжир (Га нь Х шавилан сууж байсан...

Г Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлалаар цагаатгажээ.

Г.Сг улс төрийн хилс хэрэгт 1938 онд хэлмэгдүүлж түүнийг цагаатгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Г.С цагаатгалын № 4970 дугаартай гэрчилгээний хуулбар. (хх-ийн 6 тал)

2. БНМАУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай магадлалын хуулбар. (хх-ийн 7-8 тал)

3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 02/2861 дугаартай лавлагаа. (хх-ийн 9 тал)

4. Өвлөх эрхийн гэрчилгээ. (хх-ийн 14 тал)

5. Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн  иргэдийн *******сийн жагсаалтын хуулбар. (хх-ийн 15 тал)... зэрэг болно.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д: нэхэмжлэлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, цагаатгасан болон хэлмэгдсэн тухай үнэмлэх, нөхөх олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг болон нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн өвлөх эрхийн гэрчилээний хуулбарыг тус тус хавсаргана гэж заасан байна.

Галжир ( нь Хэнтий аймгийн ... гэжээ.  (хх-ийн 11 тал)

Хэлмэгдэгчийн эх******* С.нь нөхөх олговрын материал бүрдүүлж байгаад авч чадалгүй 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  нас барсан байна. (хх-ийн 12 тал)

Мөн хүү С.Э нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэнэтийн ослоор Хэнтий аймгийн Галшар суманд талийгаач болжээ. (хх-ийн 13 тал)

Хэлмэгдэгч Г.С нь нас барсан тул ач охин Эрдэнэхуягийн Нэргүй нь өвлөх гэрчилгээ авчээ. (хх-ийн 14 тал)

 

Нэхэмжлэгч Э. нь хэлмэгдэгч Г.С ач охин болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт:.. Х.... гэжээ. (хх-ийн 2 тал)

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр багийн засаг дарга Б.А тодорхойлолтод:.. Тус багийн иргэн Эрдэнэхуягийн Нэргүй нь Хийдийн 18 дугаар гудамжийн 11 тоотод оршин суудаг, ам бүл-4, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болно... гэжээ. (хх-ийн 2 тал)

3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт:.. Г, 1920 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, СБ-20081501 регистрийн дугаартай.... гэжээ. (хх-ийн 3 тал)

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын № 001814 дугаартай, 01 дүгээр маягтын лавлагаанд: Монгол улсын иргэн  регистрийн дугаартай, Хардал бэйс овогт Э нь 01 дүгээр маягтын бүртгэлд эцэг Боржигон овогт Са СЕ-57050119 регистрийн дугаартай гэж бүртгүүлсэн байна... гэжээ. (хх-ийн 4 тал)

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын №  дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд: эцэг  регистрийн дугаартай, Лан овогт Совдингийн Гэрэл, СЕ-20081501 регистрийн дугаартай... нарын гэр бүлд 1957 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүү Санжаагийн Эрдэнэхуягийг 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 33 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов... гэжээ. (хх-ийн 5 тал)

6. № 0000160212 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбарт:..  гэрчилгээ олгов... гэжээ. (хх-ийн 12 тал)

7. № 0000129694 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбарт:.. С 13 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов... гэжээ. (хх-ийн 13 тал)

8. Өвлөх эрхийн гэрчилгээ: олгов... гэжээ. (хх-ийн 14 тал)

9. Нөхөх олговрын нэхэжлэлээ бүрдүүлсэн иргэдийн *******сийн жагсаалтын хуулбарт:.. 1 дүгээрт:...нэхэмжлэгч Совдингийн Гэрэл, хэлмэгдэгч Санжаагийн Гэлжир, хэлмэгдэгчийн үндсэн захиргаа Хэнтий аймгийн Мөнххаан сум, хэлмэгдэгчийн эх*******... гэжээ. (хх-ийн 15 тал)... зэрэг болно.

Иймд нэхэмжлэгч Хардал бэйс овогт Эрдэнэхуягийн Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын санхүүгийн тасгаас 1 000 000 (нэг сая) төгрөгийг гаргуулж,  оршин суугч, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Галжир (Гэлжир)-ын Санжаагийн ач охин, нэхэмжлэгч Хардал бэйс овогт Эрдэнэхуягийн Нэргүйд олгосугай.

 

2. Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ