| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1152 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч А.Марал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Нямбаяр
шинжээч ********* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2403 00822 1060 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо **** байрны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******,*********,**********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх өгөхгүй...” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2403008221060 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** дахин өгсөн мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал), Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25,38 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12975 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал),Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5520 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Орхон аймгийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 207-211 дэх тал),Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээч ******,******,******** нарын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1000354 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3249 дугаартай шинжээчийн дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал),Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1895 дугаартай магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал),камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал),зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 4-7, 9-10 дахь тал),зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас, (1 дүгээр хавтаст хэргийн 03 дахь тал), ********* согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 08 дахь тал), ******** жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, (1 дүгээр хавтаст хэргийн 101-106 дахь тал),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *****: “..амь хохирогчийн ажлын газрын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал)
шүүгдэгчийн өмгөөлөгч ****** “...дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 03 дахь тал), зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 4-7, 9-10 дахь тал), иргэний нэхэмжлэгч ***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал), Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25,38 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12975 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал), Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээч ****,************, ***** нарын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1000354 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3249 дугаартай шинжээчийн дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ***** 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1895 дугаартай магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал),****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89, 228 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал),байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал),эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал), хохирол төлсөн баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 240-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 01-29 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Нямбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2403 00822 1060 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нар нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь гомдол саналгүй, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо *****-н товчоо авто худалдааны төвийн замд Шар бүрд төвийн урд талд Lexus маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн үйлдлийн улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч ********* мөргөж, улмаар эрүүл мэндэд нь баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, 2 хөхлөг сэртэнгийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух чамархай, зулай, дагз хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хацар, шанаа, мөр, хамарт зулгарал бүхий гэмтэл учруулж, улмаар хохирогч нас барсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “...Тухайн өдөр юу болсныг бол мэдэхгүй тухайн үед цуг яваагүй. 2024 оны 09 сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагаас ******* дүү ****** залгаж мэдэгдсэн байсан. Тэгээд надад хэлсэн байсан... Миний нөхөр ****** нь 1981 оны 06 сарын 04-ний өдөр Булган аймгийн Хялганат суманд төрсөн. Бага насаа хөдөө аав ээж дээрээ мал маллаж өнгөрүүлсэн. 8-р анги хүртлээ Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын сургуульд сурч төгссөн. 2006 оны үед үсчний курст сурч үсчин болсон. Ер нь бол гэрээрээ малаа маллаж 2005 оноос хойш хүлэмжийн аж ахуй, мал аж ахуй эрхэлдэг байсан. Ер нь бол Орхон аймгийн Жаргалант суманд гэр бүлийн хамтаар мал аж ахуй эрхэлж байсан. 2024 оны 05 сард ******** ХХК-д тосолгоочин албан тушаалд ажилладаг байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа бууж Улаанбаатар хотод ирэх үедээ зам тээврийн осолд орсон байсан.... Манай нөхрийн биед баруун зулай, чамархай суурь ясны хугарал, 2 хөхлөг сэртэнгийн хугарал, тархины баруун талын бөмбөлгийн дух чамархай, зулай, дагз хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хацар, шанаа, мөр, хамарт зулгаралт гэмтэл үүссэн байгаа.Одоогоор биеийн байдал нь зүүн тал нь тэр чигтээ хавдаж харвалт өгсөн байдалтай, ухаан санаа орж гарсан харилцан яриа байхгүй, баруун талын хөл гараас өөр зүйл хөдөлгөж чадахгүй. Ам нь бага зэрэг хөдөлдөг үг ярьж авиа гаргаж чадахгүй байгаа...Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал мөн нөхрийн ажилгүй байх хугацааны цалин орлого, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь миний нөхөр байгаа юм. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь ярьсан байгаа, нэмж ярих зүйл байхгүй. Би гомдолтой байна. Нөгөө жолоочийн хохирол төлбөрт ажил явдлын үеэр 4,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байгаа, түүнээс хойш бол холбогдоогүй. Би оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Миний хувьд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 205
иргэний нэхэмжлэгч ******** “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо 22-н товчоо авто худалдааны төвийн замд Шар бүрд төвийн урд талд 2024 оны 09 сарын 28-ны өдөр 21 цагийн үед Lexus маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч ******мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ****** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 16,427,900 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ****** гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* “Би ослын талаар бол мэдэхгүй байна тухайн үед цуг яваагүй...Миний машины жолоочийн эсрэг талын буюу зүүн урд гэрэл, гупер, кирло, толь хэсэгт гэмтэл учирсан... Надад гомдол санал байхгүй. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Би хохирол төлбөр нэхэмжлэхгүй... ********* нь миний төрсөн хүү байгаа юм. Би хүүтэйгээ цуг ээлжилж жолооддог юм. Манай хүү 22-н захын тэнд ажил нь байдаг юм тэгээд ажилдаа явахдаа унаж явсан юм...Миний нэр дээр байдаг. Миний эзэмшлийн машин байгаа юм...Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. Мөргөсөн хашааны хохирлыг төлөөд барагдуулсан байгаа. Би хүүгийнхээ хамтаар хохирогчид учирсан хохирлоос 18.600.000 орчим төгрөгийг төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25,38 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12975 дугаартай “...1. 2. ******* биед баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, 2 хөхлөг сэртэнгийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух чамархай, зулай, дагз хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хацар, шанаа, мөр, хамарт зулгаралт. 3. 4. 6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7. Дээрх баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, 2 хөхлөг сэртэнгийн хугарал, баруун дух чамархай, зулай, дагз хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, бусад гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5520 дугаартай “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "*******” гэж хаягласан, 001588486 хуруу шилний дугаартай цусны дээжээс 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн: 1.2. Амь хохирогч *********-ын /РД*******/ цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: гавлын хүнхрээ ясны хугарал /баруун зулай, дагз яс/, тархийг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины эдийн суурь хэсгийн няцрал, хуйхны дотор гадаргууд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл ба амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2. 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн улмаас аалзан хальсны шүүдэст үрэвсэл, их тархины зөөлрөл, тархины хаван, уушгины ширхэглүүрт идээт үрэвсэл, завсрын эдийн хатгаа, хаван зэргээр хүндэрч нас баржээ.4. Амь хохирогчид нойр булчирхайн архаг үрэвсэл, бөөрний сувганцрын архаг үрэвсэл архаг хууч өвчин тогтоогдсон нь үхэлд хүргэхгүй.5. Шүүх химийн №46 дугаартай шинжилгээнд цусанд 4.3 промилл процент этилийн спирт илэрсэн гэжээ.6 Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас аалзан хальсны шүүдэст үрэвсэл, их тархины зөөлрөл, тархины хаван, уушгины ширхэглүүрт идээт үрэвсэл, завсрын эдийн хатгаа, хаван зэргээр хүндэрч нас баржээ.7. Талийгаачийн ходоодонд 400 мл орчим цагаан шаргал өнгийн хагас шингэн агууламжтай байв. 8. Задлан шинжилгээний үед цогцост үзлэг хийхэд нас бараад 18-24 цагийн хугацаа өнгөрчээ” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 207-211 дэх тал),
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээч ********* нарын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1000354 дугаартай “....LehusRX450h-AL10 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Урд буфер зүүн талдаа хонхойсон, зүүн гар талын урд крыло цааш чихэгдэж хонхойсон, копут зүүн урд талдаа бага зэрэг хонхойсон, зүүн гар талын толь суурь нь хугарсан, зүүн гар талын урд их гэрлийн гадна бүрхүүл хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд буфер зүүн талдаа хонхойсон, зүүн гар талын урд крыло цааш чихэгдэж хонхойсон, копут зүүн урд талдаа бага зэрэг хонхойсон, зүүн гар талын толь суурь нь хугарсан, зүүн гар талын урд их гэрлийн гадна шил хагарсан нь тухай ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байна. Ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл байхгүй байна. “....LehusRX450h-AL10 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем нь хий, хий-шингэн дамжуулгатай ABS бол тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ.LehusRX450h-AL10 маркийн *******К улсын дугаартай тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна. Тээврийн хэрэгсэл нь суудлын аюулгүй бүстэй, бүрэн ажиллагаатай байна. LehusRX450h-AL10 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023, 2024 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. техникийн хяналтын хугацаа дуусаагүй байна...” шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3249 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн "deli” гэсэн бичигтэй CD дискэнд хадгалагдаж байх "22-н зам.AVI-0-sc-converted.avi" гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:15 дахь секундэд дүрслэгдэх автомашин нь "А" "Б" гэсэн цэгийн хоорондох 68 метр зайг ойролцоогоор ~102.6 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн байна....” гэсэн шинжээчийн дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ***** 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1895 дугаартай “...2.1. Жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.
2.2. Явган зорчигч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал),
камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал),
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 4-7, 9-10 дахь тал),
зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас, (1 дүгээр хавтаст хэргийн 03 дахь тал),
жолооч ****** согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 08 дахь тал),
жолооч ******** жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, (1 дүгээр хавтаст хэргийн 101-106 дахь тал)зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахаар тус тус хуульчилсан.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч ******** нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.
Шүүгдэгч ******* нь Lexus маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1895 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 77-78 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3249 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дахь тал) зэрэг баримтаар тогтоогджээ.
Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, иргэн ********** эрүүл мэндэд биед баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, 2 хөхлөг сэртэнгийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух чамархай, зулай, дагз хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хацар, шанаа, мөр, хамарт зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, улмаар хүнд гэмтлийн улмаас эмчлэгдэж байгаад амь нас хохирсон болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12975, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтээр (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал) тус тус тогтоогджээ.
Иймд шүүгдэгч ******** Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч *********** амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн 2403008221060 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ******* нь эмчилгээний зардалд баримтаар 2,696,244 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь амь хохирогчийн эмчилгээний болон оршуулгын зардалд 22,847,930 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 240-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-29 дэх тал), эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нийт 16.427.900 төгрөгийг (1 дүгээр хавтаст хэргийн 111-142, 240-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-29 дэх тал) нөхөн төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 40,000,000 төгрөгийг шүүгдэгч ****** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** Хаан банкны ******** дугаарын дансанд шилжүүлсэн ба эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хүүхдүүдийн тэжээн тэтгэхтэй холбоотой тэтгэмжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэхээр тохиролцжээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** нь хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү..”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “..эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан амь хохирогчийн эмчилгээнд 22,847,930 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт тохиролцоод 40,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын санд 16.427.900 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт хүсэж шаардлагатай материаллаг зардлуудыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй тухай хүсэлт гаргасан, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн 2,1 промилл буюу дунд зэргийн согтолттой харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 2 (хоёр) жил 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, энэ хугацаанд өөрийн оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан бөгөөд хүний амь нас хохирсон, бодит хохирол арилахгүй тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн бүсчлэлийг өргөтгөн тогтоолгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2403008221060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***** мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ****** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ******* хохиролд 22,847,930 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 40,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 16.427.900 төгрөг тус тус төлснийг дурдсугай.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ