Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2018/00565

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2017/00565

               Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2017/00553/И

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, Даваадоржийн Тогтохбаярын (РД: Внэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хий боловсролын сургуульд холбогдох,

“Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хариуцагч Я.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 тосгоны ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилд орж 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 14 жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан юм. Би тус сургуульд дотуур байрны багш, зураг технологийн багш, бага ангийн багш зэрэг ажлуудыг хийж байсан. Манай гэр бүлийн хүн Жаалсүрэн 2004 оноос одоог хүртэл түүх, газар зүйн багшаар ажилладаг. Бид гэр бүлээрээ тус сургуульдаа тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн юм.

Гэтэл тус сургуулийн захирал Я.Сүр нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай тушаалаар намайг “ажлын цагаар удаа дараа архи ууж, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн” гэсэн шалтгаанаар ажлаас маань чөлөөлсөн юм. Миний бие ажлын цагаар удаа дараа архи уусан асуудал гаргаагүй бөгөөд хичээлээ  архи ууж байгаад заасан удаа байхгүй юм. Би ажиллаж байх хугацаандаа улс, аймаг, сумдын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог. Шатар, даамын дугуйлан хичээллэдэг хүүхдүүд маань амжилттай явж суралцаж байгаа.

2018 оны хичээлийн жилд миний дааж авсан ангийн хүүхдүүд 04 дүгээр анги төгссөн бөгөөд ангийн хүүхдүүдийн эцэг, эхийн зүгээс хүүхдүүдээ бага ангиа төгстөл нь надаар үргэлжлүүлэн хичээл заалгах хүсэлтэй байдаг. Энэхүү байдлаа илэрхийлж Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны захирагч Нацагдоржид өргөдөл гаргасан юм. Мөн манай сургуулийн багш нар “Тогтохбаяр багшийг гэнэтхэн ажлаас нь халлаа, халсан шалтгаан нь үндэслэлгүй байна. Мөн бид олон жил хамт ажилласан сайн багшаа явуулмааргүй байна” гэсэн өргөдөл зэрэг гаргасан. Энэхүү өргөдлүүдийг Гурван баян тосгоны захирагч  Нацагдорж хүлээн авч сургууль дээр ирж сургуулийн удирдлага, багш нартай хурал хийж намайг авч хэлэлцсэн. Хуралд оролцсон хүмүүс болон тосгоны захирагч, багш нар, захирлаас тушаалаа өөрчлөхийг хүссэн боловч захирал Я.С “тушаалыг өөрчлөх боломжгүй” гэсэн болно. Би ямар нэгэн цалин хөлс нэхэмжлэхгүй амралтын мөнгөө авсан.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул тус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэв. (хх-ийн 1-2 тал)

 

Хариуцагч Х нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурх тосгоны ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Д.Т 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлын цагаар архи ууж ажил үүргээ гүйцэтгэж байхад өрөөндөө дуудаж ирүүлэн удаа дараа, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамт олны өмнө ажлын цагаар согтуу ирсэн зэргийг нь сануулан ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Энэхүү тушаалыг хүчингүй болгох хамт олны хүсэлт ирсэн. (2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 13 багш ажилтны гарын үсэгтэй) Энэ хүсэлтийн дагуу хамт олон хуралдсан. Хамт олны гаргасан хүсэлт нь ажлын цагаар архи уусныг нотолсон гэж үзсэн учраас тушаалыг хэвээр болгосон юм.

Манай засаг дарга энэ хүн архи уугаад байна чи энэ хүнийг ажлаас хал гэхээр нь Т чи өөрөө засаг даргатай уулзаад ир гэсэн. Хурх тосгоны хүмүүс бүгд Тогтохбаярыг архи уудаг болохыг мэднэ. Зөвхөн 04 дүгээр сард хойд сумдын спортын наадам болоход Т согтуу явж байсан. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн маань буруу зүйл болсон байна. Улсын шалгалтанд даасан анги нь ангиараа унаж байсан. Би дахин шалгалт авч байсан.

Багш Д.Тогтохбаярыг ажлын болон ажлын бус цагаар архи уусан, олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй зэрэг иргэдийн мэдээлэл ирдэг. Ийм учир өсвөр үеийг хүмүүжүүлэх багш хүн, багшийн ёс зүйг дээдлэх зэрэгтээ алдаа гаргаж байгааг сануулсаар байтал ийм зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн гэв. (хх-ийн 66 тал)

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн үгэндээ: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Д.Тр шүүхэд гаргасан. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д хувь хүний эрх ашиг хөндөгдсөн байна гэж үзсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор буюу шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзсан үндэслэл, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хэрвээ нотлох баримтаа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагч тогтоосон хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч үүргээ биелүүлээгүй шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл нотлох баримтаа шүүхэд ирүүлэх шаардлагатай гэж заасан. Марг ааны үйл баримт бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл хариуцагч тал шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх нотлох баримтаа ирүүлээгүй тул хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай  тогтоолын 12.1-д зөрчил тус бүрийг заавал тогтоосон байх шаардлагатай гэсэн байдаг. Гэтэл хариуцагч тал зөрчлийг огт тогтоож шалгаагүй, тогтоосон зүйл байхгүй байна.

Мөн Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд үүссэн маргаантай хэрэг шийдвэрлэх зөвлөмжийн 3.3-т тушаалд заагдсан зөрчлийг шалгасан талаарх материал, тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн зөвлөмж, тогтоолд:... зөрчлийг заавал хянаж тогтоосны дагуу шийдвэрийг гаргах ёстой байхад хариуцагч тал уг ажиллаагааг огт хийгээгүй. Хариуцагчийн гаргасан шийдвэр хууль бус юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч (ажилтан) Днь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай  гомдлыг шүүхэд гаргажээ.

                                                               

Ажил олгогч (хариуцагч) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал Я. нь ажилтан Д.Тог 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд ажлын цагаар архи ууж, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар бага ангийн багшийг үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Ажилтан (нэхэмжлэгч) Д.Т нь 2000 оноос 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл  Өмнөдэлгэр сумын “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны багш, зураг технологийн багш, бага ангийн багшаар ажилласан байна.

Ажил олгогч (хариуцагч) нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажилтан (нэхэмжлэгч) Д.Т 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай тушаалаар байгууллагын санаачлагаар ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбараар тогтоогдож байна. (хх-ийн 1-2, 66 тал)

Ажилтан (нэхэмжлэгч) Д.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар:... ажилтан ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана... гэсний дагуу 30 хоногийн дотор гомдлоо 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан болох нь шүүхийн дардас, (хх-ийн 1 талын ар талд) “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбарын ... 1-д: бага ангийн  багш Д Тр ажлын цагаар удаа дараа архи ууж, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн тул 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй... гэжээ. (хх-ийн 7 тал)... зэрэг хэрэгт авагсан бичгийн нотлох баримтуудаас харагдаж байна.

Ажил олгогч “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал Я.С нь ажилтан Д.Т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. (хх-ийн 7 тал)

Ажилтан Д.Т нь Өмнөдэлгэр сумын “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуульд 14 жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай багшаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.    Хөдөлмөрийн гэрээ. (хх-ийн 5-6 тал)

2.    “Хурх” тосгоны захирал Г.Н шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод:...

Даваадорж овогтой Т нь 2004 оноос өнөөг хүртэл “Хурх” тосгоны ерөнхий боловсролын дотуур байрны багш, зураг хөдөлмөрийн багш, сүүлийн 12 жил тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байна. Хурх тосгонд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай тосгоны үлгэр дууриал болсон гэр бүл юм.

2004 оноос 2018 оны хооронд Д.Т багшийн бэлтгэсэн шавь нар шатар, сэтгэх чадварын аймаг, улсын чанартай тэмцээн, уралдаанд байнга амжилттай оролцож тэргүүн болон шагналт байруудад шалгарч байсан. Мөн шагналт байр эзэлж байсан. Манай тосгоны бахархал болсон сэхээтнүүдийн нэг юм... гэжээ. (хх-ийн 10 тал)

3.    № 0016846 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар. (хх-ийн 11-14

тал)

4.    “Арга зүйч” багш цол тэмдгийн үнэмлэхийн хуулбар. (хх-ийн 15 тал)

5.    Дурсамж, өргөмжлөл, батламжуудын хуулбар. (хх-ийн 17-33 тал)

6.    Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар... зэрэг

болно.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан:.. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг, хөдөлмөрийн сахилгын зөрчлийн 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

            Нэхэмжлэгч (ажилтан) Д.Т бага ангийн багшаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 23, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд ажлын цагаар архи ууж, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр ажил олгогч (хариуцагч) нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас нь чөлөөлсөн байна.

Гэвч ажилтны гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Д.Т нь хэзээ, хаана, ямар сахилгын зөрчлийг давтан гаргасан нь бичгийн нотлох баримтаар нотлогдогүй байна.

Ажил олгогч (хариуцагч) нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захиралд хамт олноос гаргасан хүсэлтийг эх хувиар нь гаргажээ. (хх-ийн 67-68 тал)

Уг хүсэлтэд Д.Т багшийг хэрхэн, хаана, яаж архи уусан талаар огт бичээгүй. Харин ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хамт олон нь хүссэн байв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т... эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан... байвал хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

“Ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг юм.

Ажил олгогч “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, ажилтан Д.Т 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2018 онд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. (хх-ийн 5-6 тал)

Иймд ажилтан Д.Т хөдөлмөрийн харилцааг шууд зогсохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай тушаалаар ажилтан Д.Т үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтыг зөрчсөн байх тул түүнийг “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч (ажил олгогч) нь өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 72 тал)

Ажилтан (нэхэмжлэгч) нь ээлжийн амралттай байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмж нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч байгууллагаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

       

           Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хэнтий тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Т бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56.1-д зааснаар хариуцагч “Хурх” тосгоны ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

            3. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас цалин, тэтгэмж нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ