Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 156/ШШ2018/00527

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

   Дугаар 156/ШШ2018/00527

Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00382/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цэнхэрмандалын сумын Согоот багт оршин суух, Боржигон овогт нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хэнтий аймгийн  холбогдох

            “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, хариуцагч Х хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, гэрч Н. Э,  Д. Б М. Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Г миний бие Цэнхэрмандал сумын Ерөнхний боловсролын сургуульд Монгол хэл Уран зохиолын багшаар жирэмсний амралтаа авсан багшийн оронд томилогдон ажиллаж байгаад улмаар тухайн багш ажилдаа ороход тус сургуулийн няравын ажилд 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс шилжин томилогдсон. Улмаар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад тус сургуулийн захирал Д.О 2018 оны 04 сарын 12-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар хууль бусаар үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн тус шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Үүнд: 1. 2018 оны 04 сарын 12-ны өдрийн Б/10 тооот ажлаас чөлөөлөх тухай тушаалд Монгол улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх заалтыг үндэслэсэн байна. Гэвч Монгол улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх гэж заасан байх бөгөөд харин тухайн хуулийн 20.1.2 дахь хэсэг “ багш ажилтныг сонгон авч ажлуулах, өөрчлөх, чөлөөлөх” хэмээн заасан байна. Гэтэл тус сургуулийн захирал нь ажлаас чөлөөлөх хуулийн заалт бус өөр эрх хэмжээний хуулийн заалт барьж ажлаас чөлөөлсөн байна.

2. Мөн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах хэмээн заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон хэмээн заасан байна. Гэвч Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тайлбарын 15.5-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино хэмээн заасан. Гэвч сургуулийн зүгээс болон эрх бүхийн байгууллага албан тушаалтнаас хууль санхүүгийн болон хяналтын зэрэг бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалт огт явуулаагүй. Шалгалт хяналт хийж намайг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж тогтоогоогүй байж ажлаас чөлөөлсөн байгаа юм.

3. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.12.10, 6.2.2 дахь заалтуудыг баримталсан байна. Тухайн журмын 8.12.10: “Сургуулиас захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол  хугацаатай даалгавар өгөх, үндсэн цалинг 20 хувь хасах, ажлаас халах”,

6.2.2-д зааснаар доорх тохиолдолд зохих хууль журмын дагуу захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулж асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан боловч дээрх хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй болно.

4. Мөн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл: “Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол” Үүнд:

6.1: ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн

6.2 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл сургалтын цагийг ажлын 2-оос дээш хоног тасалдуулсан.

6.3 ажил үүргээ гүйцэтгэхдээ удаа дараа чирэгдүүлсэн, шан харамж авсан, улирлын үйлчилгээний баталгаажуулалтаар 2 удаа дараалан хангалтгүй үнэлгээ авсан хэмээн заасан байх боловч миний бие дээр дурдсан үндэслэл бүхий үндэслэлд дурдсан алдаа дутагдлыг алийг нь ч гаргаагүй болно.

5. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтны хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. “131 дүгээр зүйлийн 131.1.3-т ...ажлаас халах” хэмээх заалтыг үндэслэсэн боловч миний хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйл байхгүй болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр харагдаж байна. Мөн захирлын зөвлөлийн хурал огт хийгээгүйн дээр ажлаас халах дээр дурдсан хуулийн заалт дотоод журмыг зөрчсөн шалтгаан нөхцөл нэг нь ч тогтоогдоогүй байтал ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус шийдвэр байгаа юм.

Тус сургуулийн захирал Д.О нь илт үндэслэлгүй хууль бус тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн байх тул намайг өмнө эрхэлж байсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. /хх-ийн 1-3х/

 

          Хариуцагч Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          -З. Га нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл хийсэн. Тэр нь юу гэж байна вэ гэвэл сургуулийн тогооч нар, жолоочтой хуйвалдаж сурагчдад өгөх үдийн цайны болон дотуур байрны хүнсний асуудал дээр алдаа гаргаж, гадагшаа хүнс гаргаж, хувьдаа ашиглан зарж борлуулсан. Гаднаас хүнсэнд мах оруулсан.

           Өнгөрөгч 2017 оны намар сургууль цуглахад мянгат малчин Г гэдэг хүн сургуульд хүүхдээ авчирч өгөхдөө сүү тараг хандивласан. Тэр тарагнаас 30 литрийг        З. Гнь зөвшөөрөлгүйгээр гэрлүүгээ авч явж нэрмэл архи болгон нэрж, зарж борлуулсан.

         - 2018 оны 03 сарын 09-ний өдөр ажил тасалсан.

          - дотуур байрны сурагчдын хоолны менюнд өөрчлөлт оруулсан. Дотуур байрны сурагчдын хоолны махыг гаргаж өгөөгүй байсан. Гэтэл З. Г төрсөн ах Га нь гаднаас 3-4 кг мах барьчихсан сургууль руу орж ирэхтэй би өөрөө таарсан. Энэ асуудлаас нь болж дотуур байрны сурагчдын хоолны меню /цэс/-нд өөрчлөлт орсон

           Өмнө нь З. Г2017 оны 09 сарын 04-05-ны өдрүүдэд 2 өдөр ажил тасалсан байсан.. З. Г алдаа дутагдлыг өөрт нь хэлэхээр хүлээж авдаггүй, харин ч өөдөөс хэрэлдэж, олон хүний өмнө намайг загнаад байх болсон.

           Иймээс сургуулийн захирал миний буюу ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдлүүдийг хийсэн учир түүнийг ажлаас халсан гэв.

 

          Нэхэмжлэгч З.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           -Таргийг хувьдаа ашиглаж, зарж борлуулсан зүйл байхгүй. Тараг нь ноднин намар сурагчдын эцэг эхээс бэлгэнд ирсэн байсан. Өнгөрсөн намар ирсэн тараг удаад шар сүү нь дээрээ туначихсан, хүүхдүүдэд өгөх боломжгүй болсон байсан учир буцалгаж аарц болгож сурагчдад хэрэглүүлье гэж бодоод гэртээ аваачиж аарц болгосон. О захиралд 30 литр аарц, 5 литр таргийг 2018 оны 03 сарын 01-нд өгсөн. Үүнийг сургуулийн 2 тогооч Н инар мэдэж байгаа, тэд тараг аарцыг хүлээж авсан.

            -2018 оны 03 сарын 09-нд Отгондулам захирал руу утсаар ярьж ээжийгээ Улаанбаатар хот руу авч явах ажилтай мартын 08-ны амралтын өдөр явсан, ажил арай амжаагүй тул үдийн өмнө ажил дээрээ очиж амжихгүй, үдээс хойш очино гэдгээ хэлсэн. Тэр өдөр үдээс хойш 16 цаг гээд ажил дээрээ ирэхэд өөрөө байгаагүй.

           -2018.03.10-ны өдөр дотуур байрны сурагчдын хоолонд хөргөгчнөөс үхрийн мах гаргаж тогооч Н өгсөн. Тогооч хоолоо хийгээд сурагчдад өгсөн байсан. Би энэ хоолны меню өөрчлөгдсөн гэх асуудлыг мэдэхгүй гэв.

 

           Гэрч Н. Эншүүхэд мэдүүлэхдээ: Би Цэнхэрмандал сумын ЕБС-д тогооч ажилтай. Нярав З.Г нь намар сургуулийн хүүхдийн эцэг эхээс өгсөн тараг удаад шар сүү нь туначихсан байсныг хавар 3 сард авч явж аарц болгосон. Тэгэхдээ авч явсан тараг нь 20 литрийн кострулийн талаар 10 гаран литр байсан байх тийм л хэмжээний тараг авч явсан...авч явсан тарагаа аарц болгоод авч ирснийг сургуулийн хүнсэнд хэрэглэсэн. Цуг ажилладаг тогооч Ц. Н сүүлд захирал энэ бичиг дээр гарын үсэг зур гэсэн гээд нэг бичиг авчирсан тэрэн дээр нь гарын үсэг зурсан.       Уг бичгийн агуулгыг мэдэхгүй байна гэв.

          Гэрч Д. Б шүүхэд мэдүүлэхдээ: Би  Цэнхэрмандал сумын ЕБС-д галч ажилтай. Н. Энхтуяа нь миний эхнэр юм.  О захирал манай эхнэр Энхтуяаг Гталаар бичиг хийж өг гэж шахаад байсан. Би эхнэртээ ийм бичиг хийж өгч хэрэггүй дээ гэж хэлж байсан. Бусад зүйлийн талаар бол мэдэхгүй гэв

          Гэрч М. Ч шүүхэд мэдүүлэхдээ: Би  Цэнхэрмандал сумын ЕБС-д галч ажилтай. Хааяа мах эвдэлж шулахаар гал тогоонд ордог байсан Тэгэхэд сургуулийн хүүхдийн эцэг эхээс өгсөн гээд кострултай тараг байдаг байсан. Өөр мэдэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                                                                            

Нэхэмжлэгч З. нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал Д.Од холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

           Дараах үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

           Хариуцагч Хэнтий аймгийн Цл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Отгондулам нь нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярав З. Гантуяаг сургуулийн тогооч нар, жолоочтой хуйвалдаж сурагчдад өгөх үдийн цайны болон дотуур байрны хүнсний асуудал дээр алдаа гаргаж, гадагшаа хүнс гаргасан. Гаднаас хүнсэнд мах оруулсан, 30 литр тарагийг З. Гантуяа нь зөвшөөрөлгүйгээр гэрлүүгээ авч явж нэрмэл архи болгон нэрж, зарж борлуулсан.

         - 2018 оны 03 сарын 09-ний өдөр ажил тасалсан.

          - дотуур байрны сурагчдын хоолны менюнд өөрчлөлт оруулахад хүргэсэн зэрэг алдаа дутагдлыг гаргасан учир 2018.04.12-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан: мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч               З. Г нь дээрх тайлбарыг :Таргийг хувьдаа ашиглаж, зарж борлуулсан зүйл байхгүй. Тараг нь ноднин намар сурагчдын эцэг эхээс бэлгэнд ирсэн байсан. Өнгөрсөн намар ирсэн тараг удаад шар сүү нь дээрээ туначихсан, хүүхдүүдэд өгөх боломжгүй болсон байсан учир буцалгаж аарц болгож сурагчдад хэрэглүүлье гэж бодоод гэртээ аваачиж аарц болгосон. Озахиралд 30 литр аарц, 5 литр таргийг 2018 оны 03 сарын 01-нд өгсөн. Үүнийг сургуулийн 2 тогооч Насанжаргал, Энхтуяа нар мэдэж байгаа, тэд тараг аарцыг хүлээж авсан.

            -2018 оны 03 сарын 09-нд Отгондулам захирал руу утсаар ярьж ээжийгээ Улаанбаатар хот руу авч явах ажилтай, мартын 08-ны амралтын өдөр явсан, ажил арай амжаагүй тул үдийн өмнө ажил дээрээ очиж амжихгүй, үдээс хойш очино гэдгээ хэлсэн. Тэр өдөр үдээс хойш 16 цаг гээд ажил дээрээ ирэхэд өөрөө байгаагүй.

           -2018.03.10-ны өдөр дотуур байрны сурагчдын хоолонд хөргөгчнөөс үхрийн мах гаргаж тогооч Насанжаргалд өгсөн. Тогооч хоолоо хийгээд сурагчдад өгсөн байсан. Би энэ хоолны меню өөрчлөгдсөн гэх асуудлыг мэдэхгүй гэж үгүйсгэж маргаж байна.

 

            Энэхүү маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч З. Г “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал нь хууль, санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын  шалгалт, мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотоодын хяналт, шалгалтаар шалгагдаж тогтоогдоогүй байна.

 

            Үүнээс гадна хариуцагч Цэнхэрмандал сумын ЕБС-ийн захирал Д. Отгондулам нь  тус сургуулийн нярав З. Гг 2018.04.12-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн Б/10 дугаартай тушаалдаа түүнийг ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэл шалтгаанаа огт дурдаагүй байна.     

 

            Нөгөөтэйгүүр 2017-2018 оны хичээлийн жилд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эхийн зүгээс сургуульд намар хүүхдээ авчрахдаа сүү тараг, цагаан идээгээр хандив тусламж үзүүлж байсан байдал тодорхойлогдож байгаа боловч чухам хэдий хэмжээний ямар нэр төрлийн сүү тараг, цагаан идээг хэнээс хэнд хэзээ ямар байдлаар хүлээлгэж өгсөн бэ гэдэг нь тогтоогдохгүй, баримтгүй байна.

           Хандиваар ирсэн сүү тараг, цагаан идээг Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, холбогдох албаны хүмүүсийн зүгээс эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж, данслаагүй байна.

            Данс бүртгэлд тусгагдаагүй сүү тарагны хэмжээ, хадгалалт, хамгаалалт, зарцуулалт чухам ямар байдлаар явагдсан болохыг нягтлан тогтоох боломжгүй байна.

           Түүнчлэн нэхэмжлэгч З. Гсургуулийн эд хөрөнгө /сүү тараг/-ийг гадагш гаргаж, хувьдаа ашиглан, зарж борлуулсан гэх байдал нотлогдохгүй байна.

           Харин өнгөрөгч намар сургуульд хандиваар ирсэн тараг олон сар дамнан шар сүү нь дээрээ тунан муудах байдалтай болоход түүнийг авч буцалган аарц болгоод эргүүлж сургуульд өгсөн байдал З. Гантуяагийн өөрийнх нь тайлбар болон гэрч Н. Э мэдүүлгээр тогтоогдож байна.

           Энэ тохиолдолд түүнийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн нярав З. Г 2018.03.09-ний өдөр 1 хоног ажил тасалсан гэх байдал нь түүнийг  ажлаас чөлөөлөх шалтгаан биш байна гэж шүүх үзлээ.

Учир нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЕБС-ийн дотоод журмын 6.2.1.д: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног чөлөөг дур мэдэн хэтрүүлсэн, 6.2.1.е: сургуулийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг дур мэдэн 2-оос дээш удаа орхиж явсан, ажлаа өөрөө зохицуулсан бол ажлаас нь чөлөөлнө гэх байдал үүсээгүй, З. Г байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 6-7х/-ний 6.2-т заасан: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл сургалтын цагийг ажлын 2-оос дээш хоног тасалдуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах байдал гаргаагүй байна.

Түүнчлэн Цэнхэрмандал сумын ЕБС-ийн дотуур байрны сурагчдын хоолны цэс /меню/-нд З. Гбуруутай үйл ажиллагааны улмаас өөрчлөлт орсон гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогч болох Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЕБС-ийн захирал Д.О нь ажилтан З. Г ажлаас буруу халсан байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч З.Гантуяаг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн няравын ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин Цэнхэрмандал сумын ЕБС-ийн захирал Д. О тус сургуулийн нярав З. Г 2018.04.12-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн Б/10 дугаартай тушаал      /хх-ийн 9х/ хэдийгээр хууль бус, үндэслэлгүй тушаал болох нь тогтоогдож байгаа хэдий ч уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй юм. Учир нь уг тушаал цаашид хуульзүйн тодорхой үр дагавар үүсгэхгүй болно.

Нэхэмжлэгч З. Г ажлаас нь үндэслэлгүй халсан байдлыг тогтоож байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж, тус тусын дэвтэрт нь баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Г ажлаас буруу халагдсан гэх гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн    25 994 /хорин таван мянга есөн зуун ерин дөрөв/ төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Голгох нь зүйтэй байх ба хариуцагч байгууллагаас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох заалт оруулахаар шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн няравын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч З.Гантуяагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж, тус тусын дэвтэрт нь баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал Д.От үүрэг болгосугай.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Г ажлаас буруу халагдсан гэх гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 25 994 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Г олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулиас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд  70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР