| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/0321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1122 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1122
2025 04 23 2025/ШЦТ/1122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Оргилбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410 000000 0000 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцат задгайн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай захирамжаар 2018 оны шийтгэх тогтоолоос эдлээгүй элдсэн 3 сар 21 хоногийг хорих ялаар сольсон.
Бууч овогт Гын Б /РД:**0000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Арцад 0-0 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Бийг шалтгаангүйгээр зодож биед нь зүүн хэнгэргэн хальсны цооролт, чихний дэлбэнгийн цус хуралт, хамарт зулгаралт, 2 нүдний зовхи, алимны салстын цус хуралт, торлог бүрхэвчийн цуурал, бүсэлхийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 755 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэсэн байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Арцад 0-0 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Бийг шалтгаангүйгээр зодож биед нь халдан зүүн хэнгэргэн хальсны цооролт, чихний дэлбэнгийн цус хуралт, хамарт зулгаралт, 2 нүдний зовхи, алимны салстын цус хуралт, торлог бүрхэвчийн цуурал, бүсэлхийн зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Бий “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй “Хүнсний дэлгүүр” рүү би пиво авах гээд зогсож байтал нэг залуу тухайн дэлгүүрээс зээл авах гээд гуйгаад зогсож байсан тэгэхээр нь би тэр залууд 0.75 гр Хараа гэх нэртэй архи авч өгөөд тухайн залуутай хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо туул голын эргийн харалдаа гэр рүү нь очиж архи хувааж уусан. Миний танилцсан залууг Бака гэж дуудаж байсан. Тэгээд би Бакагийн гэр хамт хоног архи уусан. Намайг 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдөр зүгээр байж байхад намайг алгадаж зодсон. Миний толгойн дагз хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, баруун талын чих болон шанаа руу цохисон тэгээд би тэндээ тасраад унтаад өгсөн. Намайг явуулахгүй миний голомт банкны 1109152623 гэх данснаас 175,000 төгрөг Хаан банкны 503**93478 Ж гэх данс руу шилжүүлж авсан байсан. Би маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Одоо миний зүүн чих юм сонсохгүй, баруун, зүүн нүд хөхөрсөн баруун талын нүдэнд цус хурсан байна...” гэсэн мэдүүлэг (хх16-17),
Хохирогч Н.Бий дахин өгсөн “...Миний биед учирсан зүүн хэнгэрэг хальсны цооролт, чихний дэлбэнгийн цус хуралт, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхи, алимны салстын цус хуралт, торлог бүрхэвчийн цуурал, бүсэлхийн зулгаралт гэх гэмтлүүдийг Батук гэж дууддаг Батмөнх гэдэг залуу учруулсан. Батмөнх нь миний утсыг авчхаад өгөхгүй хүнтэй яриад байсан. Тэгж байгаад над руу залгасан хүнтэй маргалдаад уурласандаа шууд намайг цохисон. Тухайн үед би нүдний шилтэй байсан ба ******* нь миний хамар хэсэгт нүдний шилтэй байхад гараараа цохиод сууж байсан газраасаа босоод миний толгойн ар дагз хэсэг рүү өшиглөсөн тэгээд миний ухаан балартсан ба уусан архиндаа согтоод юу болсон талаар мэдэлгүй хэсэг хугацааны дараа сэрсэн. Толинд нүүрээ харахад миний нүүр, зүүн шанаа, зүүн чих, толгойн ар дагз хэсэгт хавдаж хүрэхэд хөндүүртэй байсан. Мөн зүүн чих шуугиад зарим зүйлсийг сонсохгүй байсан. Тэгээд би царайгаа хараад *******д хандан “надаас уучлалт гуйх юм уу” гэтэл яахаараа би чамаас уучлалт гуйдаг юм гээд босож ирээд миний бөгс рүү өшиглөөд намайг доромжлоод байсан. Тэгээд дараа нь гэртээ хариад хувцсаа тайлтал бүсэлхий шалбарсан гэдгээ мэдсэн. ...Миний хувьд *******тэй таарах үедээ дансандаа 380,000 төгрөгтэй байсан. Тэр бүх мөнгөөрөө архи авсан гэж бодож байна. Би картгүй байсан тул тооцоогоо дандаа интернэт банк ашиглаж тооцоо хийж байсан. Надаас өөр хэн нэгэн миний хаан банкны кодыг мэдэх боломжгүй байсан учир надад мөнгө төгрөгийн асуудал дээр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх19) гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх08), хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 4279 дугаар дүгнэлт (хх24-25), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх12), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4279 дугаар шинжилгээгээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлтэд “Н.Бий биед зүүн хэнгэргэн хальсны цооролт, чихний дэлбэнгийн цус хуралт, хамарт зулгаралт, 2 нүдний зовхи, алимны салстын цус хуралт, торлог бүрхэвчийн цуурал, бүсэлхийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна” гэжээ. (хх24-25),
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн зүүн шанаанд нь алгадах, ар дагзанд өшиглөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
7. Хохирогч Н.Б нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой 311.545 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн тул шүүгдэгч *******өөс 311.545 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
9. Шүүгдэгч ******* нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
12. Иймд шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцож, 315 нэгжийг түүний биелүүлэх торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг торгох ялд шилжүүлэн тооцож, түүний биелүүлэх торгох ялаас 315,000 төгрөгийг хасаж, нийт биелүүлэх торгох ялын хэмжээг 385,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 311.545 /гурван зуун арван нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөг гаргуулан хохирогч Н.Бд олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР