Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2020/01114

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2020/01114

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Төмөр замын 2-7 тоотод оршин суух,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Төмөр замын 2-7 тоотод оршин суух,*******,*******/ нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 34,506,738.14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: . нар нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тай ЗГ4005108881 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 23,000.000 /Хорин гурван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 /Хорин нэг аравны зургаан/ хувийн хүүтэй, 96 /Ерэн зургаан/ сарын хугацаатай, орон сууцны зээлийг авсан болно. ЗГ4005108881 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээ байгуулсан болно. Үүнд:

1.ЗБ4005108881 тоот Ипотекийн гэрээгээр -ийн өмчлөлийн Орхон аймаг. Баян-өндөр сум, ,,, өрөө орон сууцыг

2.ЗБ4005108881 -А тоот Ипотекийн гэрээгээр ЖУУХ ХХК-ийн эзэмшлийн Орхон аймаг. Баян-өндөр сум, Баянцагаан баг, Төмөр замын м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. . нар нь тус зээлийг Орхон аймаг, Баян-өндөр сум, ,,, өрөө орон сууцыг худалдан авахад зарцуулсан бөгөөд ЗГ4005108881 тоот зээлийн гэрээний 2.3, 2.5-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 2018 оны 02 дугаар сарын 22, 2018 оны 03 дугаар сарын 12, 2020 оны 3 сарын 26, 2020 оны 7 дугаар сарын 24-нд зээлийн хугацаа хэтэрсэн талаар анхааруулж хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно.

ЗГ4005108881 тоот Зээлийн гэрээний төлбөр 2020.07.27-ны өдрийн байдлаар:

үндсэн төлбөр 22.047,801.70 төгрөг, хүүгийн төлбөр 12,268,261.02 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 190,675.42 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 923 хоног нийт 34,506,738.14 /Гучин дөрвөн сая таван зуун зургаан мянга долоон зуун гучин найман төгрөг арван дөрвөн мөнгө/,

Иймд ЗГ4005108881 дугаарт Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч ЗГ4005108881 тоот Зээлийн гэрээний 4.3, 4.4.1-д заасны дагуу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1. 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон Барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ЗГ4005108881 тоот зээлийн гэрээний 4.4.1 -д тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж,

ЗГ4005108881 тоот зээлийн гэрээний төлбөрт 34,506,738.14 /Гучин дөрвөн сая таван зуун зургаан мянга долоон зуун гучин найман төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах, ЗБ4005108881 -А тоот ипотекийн гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч , нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нар ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны зээлэнд хамрагдаж нийт 23 сая төгрөгний зээл авсан нь үнэн. Эхний жил зээлээ төлж байсан боловч, бид хоёр хоёулаа ажил төрөлгүй болсны улмаас сүүлийн жил зээлээ төлж чадаагүй. Одоо харин Өмнөговь аймагт ажилд орж байна. Ямар ч байсан сар болгон авах цалинтай болж байгаа учраас зээлээ төлөх боломжтой гэж үзэж байна. Иймээс банкны зүгээс зээлийг төлөх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч , нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 34,506,738.14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулан тодорхой хугацаа тохирч зээл төлөх хуваарь дахин гаргаж төлбөрийг барагдуулахыг хүсэж байна.

Хариуцагч , нар нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ХХК-тай ЗГ4005108881 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 23,000.000 /Хорин гурван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 /Хорин нэг аравны зургаан/ хувийн хүүтэй, 96 /Ерэн зургаан/ сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Орхон аймаг. Баян-өндөр сум, ,,, өрөө орон сууцыг, ЖУУХ ХХК-ийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-өндөр сум, Баянцагаан баг, Төмөр замын 1-р байрны урд байрлах 115 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч ын нэр дээр нээсэн 4005108515 дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.

Талууд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус хүргүүлж байсан байх ба үр дүн гараагүй, зээлийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

нь өөрийн нөхөр болох ын авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж банкны зүгээс гаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 225, 451 дүгээр зүйлд заасныг баримтлан ХХК болон , нарын хооронд байгуулсан дугаартай ЗГ4005108881 тоот Орон сууцны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч , нараас 34,506,738.14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-өндөр сум, ,,, 29 м.кв талбайтай, 000534091 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101010372 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц, ЖУУХ ХХК-ийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-өндөр сум, Баянцагаан баг, Төмөр замын 1-р байрны урд байрлах, 0291809 тоот гэрчилгээний дугаартай, 18438436883746 тоот нэгж талбарын дугаартай, 115 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1., 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.3., 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан ХХК, хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ4005108881 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч , нараас 34,506,738 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч , нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-өндөр сум, ,,, 29 м.кв талбайтай, 000534091 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101010372 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц, ЖУУХ ХХК-ийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-өндөр сум, Баянцагаан баг, Төмөр замын 1-р байрны урд байрлах, 0291809 тоот гэрчилгээний дугаартай, 18438436883746 тоот нэгж талбарын дугаартай, 115 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 330,483.69 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 330,483.69 гаргуулан ХХК-д олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН