2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1259

 

 

 

 

 

 

 

   2025           5            08                                        2025/ШЦТ/1259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Э.Х**********, Б.Б************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бо********** овогт Э**********ын Х**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Бо********** овогт Б**********ын Б*************ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2508000090107 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, **настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ****дүүрэг ***дугаар хороо, ***2 дугаар гудамж **тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 364 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хорих ял онгогдуулсан шүүхийн шийтгэх тогтоол билүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Мөн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар өмнөх 364 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны 02 дуугаар сарын 24-ний өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Бо********** овогт Э**********ын Х********** /**********/,

Монгол Улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ** дүүрэг **дугаар хороо, ***** дугаар гудамж **тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь,

Дархан хотын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Шарын гол хотын ардын шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаарт таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар өмнөх 31 дугаар тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялыг 4 жилээр тогтоож шийдвэрлэснийг 1993 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар магадлалаар оногдуулсан хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 333 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил, 94 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил, 113 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар, мөн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 226 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1239 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2924 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусгавар болсон, Бо********** овогт Б**********ын Б*************. /ТЯ68091819/

 

Шүүгдэгч Э.Х********** нь 2024 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 05 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх CU дэлгүүрт байхдаа иргэн Б.М*****************ыг унтаж байхад нь ширээн дээр байсан түүний айфоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б************* нь 2024 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 05 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх CU дэлгүүрт байхдаа Э.Х**********ыг гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгийг авсан гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б************* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х********** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас. /хэргийн 2 дахь тал/

 

Хохирогч Б.М*****************ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU дэлгүүр дотор үйлчлүүлж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хүлээлгийн сандал дээр суугаад ширээ дэрлэж унтаж байхдаа хажуу талдаа гар утсаа тавиад унтсан бөгөөд хэсэг унтаж байгаад сэрээд харсан чинь миний гар утас байхгүй байхаар нь утсаа алдсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандах болсон.

Би гар утсаа Тэди төвөөс 2 жилийн өмнө буюу 2022 онд 4.700.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд айфоне 14 про маркийн гар утас байсан. Миний гар утас хар өнгийн хуучин гэртэй байсан, үнэлүүлэхгүй. Би CU-д орохдоо ганцаараа явж байсан. Би Анхаа гэх нэртэй хүн огт танихгүй, би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5, 61 дэх тал/

 

"Дамно" ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн СХД3-24-41 дугаартай "нийт хохирол 2,175,000 төгрөг" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 8-13 дахь тал/

 

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "CU" дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “ ... хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн ширээгээ налсан байдалтай унтаж буй мэт хэвтэж байхад бөгөөд баруун гарныхаа хажуу талд гар утас мэт зүйл тавьсан байв. Энэ үед буюу 05 уаг 05 минут 37 секундэд хойш алхсан эмэгтэй эргэж нааш буцах замдаа зүүн гараа сунган ширээн дээр байсан гар утсыг аваад куртикнийхээ зүүн талын халаасанд хийгээд аваад гарч байгаа дүрс бичлэг” гэсэн тэмдэглэл. /хэргийн 37-39 дэх тал/,

 

Гэрч С.Энхболдын “Би Э.Х**********, Б.Бэхболд гэх хүмүүсийг танина. Тухайн хоёр иргэн архи уусан үедээ дулаацахаар олон удаа орж ирдэг бөгөөд манай дэлгүүрээс эд зүйл хулгай хийх гэж оролддог байсан. Тухайн өдөр би ээлжинд гарч байсан бөгөөд Э.Х**********, Б.Бэхболд нар орж ирсэн, тухайн үед хоёулхнаа явж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Э.Х********** нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх CU дэлгүүрт унтаж байсан хохирогч Б.М*****************ын ширээн дээр нь байсан iphone 14pro загварын гар утсыг нь хулгайлан авч, хохиргчид 2,175,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Харин шүүгдэгч Б.Б*************ын үйлдсэн гэх “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаасан” гэсэн үйлдэл нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Х********** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Б.Б*************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Э.Х**********ыг гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгийг авсан гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалдсан” гэж зүйлчилж ирүүлсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, уг үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Х**********ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба гэмт хэргийн улмаас хохирогч Б.М*****************т 2,175,000 төгрөгийн хохирол учирсан байх ба 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчийн данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн, хохирогч нь “гомдол саналгүй, үлдэгдэл 175,000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Х**********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Х**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Х**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бо********** овогт Б**********ын Б*************ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Бо********** овогт Э**********ын Х**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х**********д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х**********д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Х********** зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б*************, Э.Х********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ