2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1031

 

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч Б.Сүрмандах /томилолтоор/,       

шүүгдэгч А.Ш******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С******** овогт А***********н Ш*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2410001490075 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** дүүргийн ** дүгээр хороо ************** хорооллын **** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд нь:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж мөн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/301 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж ял биелэгдсэн,

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлсэн С****** овогт А***********н Ш*******, /РД:***********/,

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.Ш******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Н.И************д "Намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 450,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,290,000 төгрөг буюу нийт 7,740,000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төрсөн дүү А.М************н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41********* тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ш******* мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.И************н өгсөн:

“...Би 2022 оны 3 дугаар сард би нагац эгч *************************** төвийн гар сарвууны тасгийн сувилагч ажилтай Э*************т зуслангийн газар сонирхож байгаа талаараа хэлсэн ба тухайн үед Ш******* гэх хүн манай нагац эгч дээр гараа боолгодог байсан юм билээ. Ш******* нь манай нагац эгч Э*********т "Танд их баярлаж байгаа шүү, танд зуслангийн газар авч өгнө. Би Монгол ардын намд хамааралтай учраас Ардын намаас санхүүжилт босгох зорилгоор зуслангийн газар өгч байгаа гэж хэлсэн байсан. Тэгэхэд манай нагац эгч итгээд намайг өөрт нь зуслангийн газар сонирхож байгаа гэдгийг санаад надаас "Газар зохицуулж өгөх хүн байна, танайх газар хайж байгаа юм чинь одоо авчих. Дахиж ийм боломж олдохгүй, надад нэг залуу баярласандаа болоод тусална гэж байна" гэж хэлсэн. Ингээд би энэ талаар нөхөр А**************й ярилцаад газар авахаар шийдээд хүмүүсээс мөнгө зээлээд Ш******* гэх хүнтэй холбогдсон. Тухайн үед Ш******* нь "Нам солигдох гээд байна, тэрнээс өмнө яаралтай санхүүжилт босгох гээд зуслангийн газар олгож байна тэгээд яараад байна" гэх зэргээр манай нөхөртэй яриад 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 2.500.000, 3.500.000 гээд нийт 6.000.000 төгрөг Ш*******ын өгсөн Худалдаа хөгжлийн банкны 41********* тоот дугаарын М********* А******** гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн ба тухайн оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 450.000 төгрөгөөр кадастрын мөнгө гэж дээр дурдсан данс руу хийсэн. Ингээд тэр цагаас хойш надад болон манай нөхөр, эгчид "Хүлээж байгаарай, кадастрын хүнийх нь боломж нь гарахгүй байна" гэх зэргээр цаг хожиж явсаар утсаа салгаад сураггүй алга болчихсон. Ийм болохоор цагдаагийн байгууллагад хандах болсон. Хамт очиж үзээгүй гэхдээ утсаар Ар гүнтэд байдаг гэж хэлж заагаад үзүүлж байсан. Би мөнгөө гэртээ байхдаа буюу ********* дүүргийн ** дүгээр хороо ************** хотхоны **-р байрны ** тоотод байхдаа шилжүүлж байсан. Би Ш******* гэх хүнээс нэг ч төгрөг буцаан аваагүй байгаа. Би Ш******* гэх хүнд залилуулсан мөнгөө буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч А.А************н өгсөн:

“...2022 оны 03 дугаар сард миний эхнэр Н.И************н нагац эгч М.Э********* нь эхнэр бид хоёрт "Таньдаг залуу маань газар авч өгч чадахаар юм байна." гэж хэлээд эхнэр бид хоёрыг Ш******* гэх хүнтэй холбож өгсөн. Ингээд би Ш******* гэх хүний ******** дугаарын утас руу нь залгаж холбогдоход "Би намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна" гэж хэлж хэлсний дагуу нэг айлын 0.7 га газрынг 600.000 төгрөгөөр гаргаж өгөх бөгөөд дээр нь нэмээд 45.000 төгрөгийг кадастрын мөнгөнд тушаах ёстой гэснийг эхнэр бид хоёр зөвшөөрч тохиролцоонд хүрээд эхний ээлжинд 10 айлын газрын мөнгө болох 6.000.000 төгрөгийг 10 айлын газрын кадастрын мөнгөтэй нийлүүлж нийт 6.465.000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ш*******ын Худалдаа хөгжлийн банкны ************** тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд сүүлд тухайн оныхоо 04 дүгээр сарын 14-ний өдөр нэмж 2 айлын газар авахаар 1.290.000 төгрөгийг мөн адил дээр дурьдсан данс руу шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн үедээ надад "2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүх асуудал шийдэгдэнэ" гэж хэлсэн боловч 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш утас нь холбогдохоо больж холбоо тогтоох боломжгүй болсон. Би тухайн мөнгийг Ш*******аас газар худалдаж авахаар өгсөн. Ямар нэгэн байдлаар хамтарч газар авахаар зээлсэн зүйл байхгүй. Ш*******тай анх утсаар ярихад "Би С**************** дүүргийн *************** хэргийн анхан шатны шүүхэд ажилладаг байсан" гэж танилцуулж байсан. Би 10 айлын газрын мөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банкны 22*********** дугаарын данснаасаа 2.500.000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны 50********* дугаарын данснаас 3.500.000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 42******* дугаарын данснаас 450.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2 айлын газрын мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 42******* дугаарын данснаасаа 1.290.000 төгрөгийг Ш*******ын өгсөн Худалдаа хөгжлийн банкны 41******* дугаарын данс руу тус тус шилжүүлж байсан Би Ш*******т нийт 7.740.000 төгрөгийг өгсөн. Би Ш*******аас одоо нийт 4.500.000 төгрөг буцаан авсан байгаа. Эхнэр бид хоёрын зүгээс хохирлоо барагдуулан авбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.Э********н өгсөн:

“...А.Ш******* 2018 оны хавьцаа **********-д гар сарвууны тасагт атгаад яс хадах мэс засалд ороод 2022 оны 3 дугаар сард сарвууныхаа хадаасыг авхуулах гээд *****-д дахиж ирж хадаасаа авхуулаад надаар боолт хийлгэдэг байсан. Тэгээд тус оны 3 дугаар сарын сүүлээр надад "Ар гүнтэд лагерийн бэлэн газар байгаа, та авах уу? Кадастрын зураг 4 дүгээр сарын 5-ны өдөр гарна, би танд тэгж тус болъё. Би намын шугамаар энэ газрыг авах гэж байгаа юм" гэж хэлсэн бөгөөд намайг "Сонирхъё" гэж хэлээд зөвшөөрөхөд над руу фейсбүүк мессенжерээр 10 айлын 0,7 га газрын зураг явуулсан. Ингээд би энэ талаар дүү Н. И************, А.А*******р нарт хэлэхэд манай хоёр дүү их олзуурхаад тухайн газрыг худалдаж авахаар болсон. Би тухайн үедээ А.Ш*******аар тухайн газрын байршлыг заалгуулж байгаад очиж үзсэн боловч Ар замтай газар байхаар нь авахаа больсон. Тэгэхэд манай хоёр дүү болох Н.И************, А.А********р нар А.Ш*******тай холбогдоод 4 дүгээр сарын 8-ны өдөр мөнгөө шилжүүлсэн байсан. Миний мэдэж байгаа зүйл ерөөсөө л энэ. А.Ш******* гэх хүн 2018 онд *****-д хэвтэж байхдаа өөрийгөө "Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ажилладаг" гэж танилцуулж байсан ба 2022 онд хадаасаа авхуулахдаа "Би Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байгаа, Тасганы овооны тэнд байдаг шүү дээ" гэж хэлж байсан. Надад үзүүлээгүй. Тухайн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр захирамж нь гарна гэж хэлж байсан. Миний хоёр дүү А.Ш*******т 7.740.000 төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч А.М**********ийн өгсөн:

“...Тухайн үед би *************** хот руу тоглолтоор явсан байсан. Ингээд явахдаа би картаа төрсөн ах А.Ш*******т "Энэ картыг ээжид өгчхөөрэй" гэж хэлээд үлдээж байсан. Би энэ дансаа бараг ашигладаггүй. Ах тухайн үед хаана, ямар ажил эрхэлдэг байсан талаар мэдэхгүй байна. Би дандаа ******* руу загварын тоглолтоор явчихдаг байсан болохоор байнгын харилцаж ярилцаад байдаггүй байсан. Одоо ч ямар ажил хийж байгааг нь мэдэхгүй байна. Би хэзээ, хаана, ямар ажил хийдэг байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Худалдаа хөгжлийн банкны 41******* тоот дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 12-22 дугаар хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны 41******* тоот дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Ш******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Н.И************д "Намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 450,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,290,000 төгрөг буюу нийт 7,740,000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төрсөн дүү А.М***********н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41******* тоот дансаар шилжүүлэн авч, залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч А.Ш******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Н.И************д "Намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 450,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,290,000 төгрөг буюу нийт 7,740,000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төрсөн дүү А.М************н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41******* тоот дансаар шилжүүлэн авч, залилсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Н.И************н өгсөн:

“...Тухайн үед Ш******* нь "Нам солигдох гээд байна, тэрнээс өмнө яаралтай санхүүжилт босгох гээд зуслангийн газар олгож байна тэгээд яараад байна" гэх зэргээр манай нөхөртэй яриад 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 2.500.000, 3.500.000 гээд нийт 6.000.000 төгрөг Ш*******ын өгсөн Худалдаа хөгжлийн банкны 41******** тоот дугаарын М******** А********* гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн ба тухайн оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 450.000 төгрөгөөр кадастрын мөнгө гэж дээр дурдсан данс руу хийсэн. Ингээд тэр цагаас хойш надад болон манай нөхөр, эгчид "Хүлээж байгаарай, кадастрын хүнийх нь боломж нь гарахгүй байна" гэх зэргээр цаг хожиж явсаар утсаа салгаад сураггүй алга болчихсон. Ийм болохоор цагдаагийн байгууллагад хандах болсон. Хамт очиж үзээгүй гэхдээ утсаар Ар гүнтэд байдаг гэж хэлж заагаад үзүүлж байсан. Би мөнгөө гэртээ байхдаа буюу ********** дүүргийн ***** дүгээр хороо *********** хотхоны **-р байрны *** тоотод байхдаа шилжүүлж байсан. Би Ш******* гэх хүнээс нэг ч төгрөг буцаан аваагүй байгаа. Би Ш******* гэх хүнд залилуулсан мөнгөө буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч А.А*********н өгсөн:

“...2022 оны 03 дугаар сард миний эхнэр Н.И************н нагац эгч М.Э********* нь эхнэр бид хоёрт "Таньдаг залуу маань газар авч өгч чадахаар юм байна." гэж хэлээд эхнэр бид хоёрыг Ш******* гэх хүнтэй холбож өгсөн. Ингээд би Ш******* гэх хүний 91****** дугаарын утас руу нь залгаж холбогдоход "Би намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна" гэж хэлж хэлсний дагуу нэг айлын 0.7 га газрынг 600.000 төгрөгөөр гаргаж өгөх бөгөөд дээр нь нэмээд 45.000 төгрөгийг кадастрын мөнгөнд тушаах ёстой гэснийг эхнэр бид хоёр зөвшөөрч тохиролцоонд хүрээд эхний ээлжинд 10 айлын газрын мөнгө болох 6.000.000 төгрөгийг 10 айлын газрын кадастрын мөнгөтэй нийлүүлж нийт 6.465.000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ш*******ын Худалдаа хөгжлийн банкны 41******* тоот данс руу шилжүүлсэн…Би 10 айлын газрын мөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банкны 22******** дугаарын данснаасаа 2.500.000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны 50************* дугаарын данснаас 3.500.000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 42******** дугаарын данснаас 450.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2 айлын газрын мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 42******** дугаарын данснаасаа 1.290.000 төгрөгийг Ш*******ын өгсөн Худалдаа хөгжлийн банкны 41*********** дугаарын данс руу тус тус шилжүүлж байсан Би Ш*******т нийт 7.740.000 төгрөгийг өгсөн. Би Ш*******аас одоо нийт 4.500.000 төгрөг буцаан авсан байгаа. Эхнэр бид хоёрын зүгээс хохирлоо барагдуулан авбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч М.Э*************н өгсөн:

“...А.Ш******* 2018 оны хавьцаа ************-д гар сарвууны тасагт атгаад яс хадах мэс засалд ороод 2022 оны 3 дугаар сард сарвууныхаа хадаасыг авхуулах гээд ******-д дахиж ирж хадаасаа авхуулаад надаар боолт хийлгэдэг байсан. Тэгээд тус оны 3 дугаар сарын сүүлээр надад "Ар гүнтэд лагерийн бэлэн газар байгаа, та авах уу? Кадастрын зураг 4 дүгээр сарын 5-ны өдөр гарна, би танд тэгж тус болъё. Би намын шугамаар энэ газрыг авах гэж байгаа юм" гэж хэлсэн бөгөөд намайг "Сонирхъё" гэж хэлээд зөвшөөрөх над руу фейсбүүк мессенжерээр 10 айлын 0,7 га газрын зураг явуулсан. Ингээд би энэ талаар дүү Н. И************, А.Анхбаяр нарт хэлэхэд манай хоёр дүү их олзуурхаад тухайн газрын худалдаж авахаар болсон. Би тухайн үедээ А.Ш*******аар тухайн газрын байршлыг заалгуулж байгаад очиж үзсэн боловч Ар замтай газар байхаар нь авахаа больсон. Тэгэхэд манай хоёр дүү болох Н.И************, А.А********р нар А.Ш*******тай холбогдоод 4 дүгээр сарын 8-ны өдөр мөнгөө шилжүүлсэн байсан. Миний мэдэж байгаа зүйл ерөөсөө л энэ…Тухайн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр захирамж нь гарна гэж хэлж байсан. Миний хоёр дүү А.Ш*******т 7.740.000 төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч А.М**************н өгсөн:

“...Тухайн үед би *********-н ******** хот руу тоглолтоор явсан байсан. Ингээд явахдаа би картаа төрсөн ах А.Ш*******т "Энэ картыг ээжид өгчхөөрэй" гэж хэлээд үлдээж байсан. Би энэ дансаа бараг ашигладаггүй. Ах тухайн үед хаана, ямар ажил эрхэлдэг байсан талаар мэдэхгүй байна. Би дандаа Б**** руу загварын тоглолтоор явчихдаг байсан болохоор байнгын харилцаж ярилцаад байдаггүй байсан. Одоо ч ямар ажил хийж байгааг нь мэдэхгүй байна. Би хэзээ, хаана, ямар ажил хийдэг байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

-Худалдаа хөгжлийн банкны 41******* тоот дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 12-22 дугаар хуудас/,

-Худалдаа хөгжлийн банкны 41******* тоот дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Ш******* нь гэм буруугийн шууд санаа зорилгоор хохирогч Н.И***********-л Намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна" хэмээн хуурч, үргэлжилсэн үйлдлээр төрсөн дүү А.М***********н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41*********** тоот дансаар шилжүүлэн авсан үйлдэл залилах гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаж байна. Улмаар идэвхтэй үйлдэл хийсэн нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ш*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Ш******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Н.И************** 7,740,000 төгрөгийн хохирол учирсан болох нь /хавтаст хэргийн 12-22 дугаар хуудас/ Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга авагдсан байна.

Шүүхээс хохирогч Н.И************** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Ш******* нь ялтан шийтгүүлэх журмаар 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн шүүгчийн захирамжтай боловч  хорих байранд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн баримт хэрэгт авагдсан учир 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өнөөдрийг хүртэл нийт 53 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш*******т 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял онолдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлээд нийтдээ 6 сарын хорих ял оногдуулж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 жил 8 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 8 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах...” саналыг гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Ш*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны  өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 6 жил 8 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил, 6 сар, 8 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч С********л овогт А*************н Ш**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш********г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны  өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 6 жил 8 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Ш*********н биечлэн эдлэх ялыг 6 жил, 6 сар, 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ш*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ш********н цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ш*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр   үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ