| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/01155/И |
| Дугаар | 142/ШШ2020/01167 |
| Огноо | 2020-09-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2020/01167
| 2020 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2020/01167 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбааатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******,*******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19-р баг, Их залуу Шанд, *******,*******,*******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19-р баг, Их залуу *******,*******,*******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст, 1-р хороолол, ,/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,436,834.25 төгрөг гаргуулах, бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь ХасБанктай 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 1130048505 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,300,000 /Гурван сая гурван зуун мянган / төгрөгийг жилийн 22.08 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,112,675=34 төгрөг, зээлийн хүү 652,290=72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,359=19төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1130048505 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 156 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймээс зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130048505 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,187,324=66 /Хоёр сая нэг зуун наян долоон мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг 66 мөнгө/ , 2020 оны 08-р сарын 05-ны өдрийн байдлаарх хүү 243,428=59 /хоёр зуун дөчин гурван мянга дөрвөн зуун хорин найман төгрөг 59 мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 6,081 / зургаан мянга наян нэгэн /-н төгрөг , 2,436,834=25/ Хоёр сая дөрвөн зуун гучин зургаан мянга найман зуун гучин дөрвөн төгрөг хорин таван мөнгө / төгрөгийг иргэн , нараас гаргуулах, зээлдэгч , нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК-ний нэхэмжлэлтэй , нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах иргэний хэрэгт намайг хамтран хариуцагчаар татсан байна. Миний бие Жалданжанчүвлин хийдийн хамба ламаар ажилладаг бөгөөд нь манай хийдэд ажиллаж байхдаа цалингийн зээл авсан байдаг. Миний хувьд батлан даагчаар орж гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч зээлийн мөнгөнөөс нь огт авч байгаагүй. Хамт ажилладаг хүний хувьд хүсэлтийнх нь дагуу батлан дааж байсан. нь манай хийдэд ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сард ажлаас халагдсан ба цалингийн зээлийн хувийн хэрэгцээндээ зориулан авсан тул банкинд төлөх үүрэгтэй. Одоогоор нь уг зээлээ төлөх үүрэг хэвээр байгаа, түүний хамтран зээлдэгч нь ч байгаа тул тус хариуцагч нараас гаргуулан авах нь зүйтэй. Нөгөө талаас хариуцагч надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул миний бие уг зээлийн төлбөр гаргуулах хэрэгт хамааралгүй байгааг харгалзан үзэж, зээл авсан хүмүүсээр уг төлбөрийн гаргуулж шийдвэрлэнэ үү. Миний бие шүүх худалдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн миний бие 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ХХК-тай 1130048505 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,300,000 төгрөгийг жилийн 22,08 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан нь үнэн. Нэхэмжлэгч ХХК-ны 2,436,834.25 төгрөгийг төлөх боломжгүй үндсэн зээлийн эргэн төлөлт болох 2,187,324.66 төгрөгийг 2020.12.25-наас өмнө бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Тагарваа Мөнх-Эрдэнэ миний бие 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ХХК-тай 1130048505 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,300,000 төгрөгийг жилийн 22,08 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан нь үнэн. Нэхэмжлэгч ХХК-ны 2,436,834.25 төгрөгийг төлөх боломжгүй үндсэн зээлийн эргэн төлөлт болох 2,187,324.66 төгрөгийг 2020.12.25-наас өмнө бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь , , нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,436,834.25 төгрөг гаргуулах, бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч нь , нартай 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1130048505 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,300,000 төгрөгийг жилийн 22.08 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн байх бөгөөд, нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Харин Т.Мөнхтогоотой 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, гэрээнд Т.Мөнхтогоо гарын үсэг зуржээ.
Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 1,112,675.34 төгрөг, зээлийн хүү 652,290.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,359.19 төгрөгийг төлсөн байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Талууд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан байх боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
нь өөрийн нөхөр Т.Мөнх-Эрдэнийн авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж банкны зүгээс эс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.
Иймд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1130048505 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130048505 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,187,324.6 төгрөг, хүү 243,428.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,081 төгрөг, нийт 2,436,834.25 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулах үндэстэй байна.
Харин нэхэмжлэгчээс бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч барьцаа хөрөнгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч той Батлан даалтын гэрээг бичгээр байгуулсан байх ба, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.
Хариуцагч нь нь хэрвээ хариуцагч , нар үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч , нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах, хариуцагч нөхөн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-д Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэсэн байх бөгөөд хариуцагч нь үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заагаагүй байна. Иймд хариуцагч д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1., 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.3., 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан ХХК, хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1130048505 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч , нараас үндсэн зээлийн төлбөр 2,187,324.6 төгрөг, хүү 243,428.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,081 төгрөг, нийт 2,436,834.25 төгрөгийг гаргуулан ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1,460 дугаар зүйлийн 460.1,460.2-д заасныг баримтлан д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53,939 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас нараас 53,939 гаргуулан ХХК-д олгосугай.
4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН