Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01309

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01309

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, *******,*******,*******/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, *******,*******/-д холбогдох

Орон сууцанд амьдарсан хөлс 14,333,333 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 1,377,593 төгрөг нийт 15,710,926 төгрөг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК нь тай 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах 11 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр нь нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, , тоот хаягт байрлах орон сууцыг 61 875 000 /жаран нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэтэл нь 11 700 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 50 175 000 төгрөгний төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргийг биелүүлэх талаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр д бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Ийнхүү орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх талаар нь санаачлага гаргадаггүй. Гэрээний үүргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өдийг хүртэл 3 жил зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул компаний зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа талаар болон гэрээнээс татгалзсаны үр дагаварын тапаар мэдэгдэл хүргүүлсэн. Орон сууцыг д гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнээс татгалзах өдөр хүртэл компаний өмчлөлийн орон сууцанд нийт 52 сар 02 хоног буюу 1562 хоног амьдарч байна. Ийнхүү компанийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа атлаа гэрээний үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Иргэний хууль болон гэрээнд зааж тохиролцсон ёсоор Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой худалдагчийн хувьд компани учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Харин худалдан авагч нь үүргээ зөрчиж гэрээнээс татгалзах нөхцлийг бүрдүүлсэн тул хохирол, зардлыг төлөх үүрэгтэй юм. Гэрээний 3.2.4-т зааснаар орон сууцны ашиглалтын төлбөр /цахилгаан, халуун хүйтэн ус, дулааны гэх мэт/ зардлыг худалдан авагч хариуцахаар тохиролцсон. Гэтэл ын 2019 онд гарсан хэрэглээний төлбөр нь 1 225 655 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 20-ны байдлаарх хэрэглээний төлбөр 151 938 төгрөг юм. Мөн гэрээний 3.1.4-т заасны дагуу ын урьдчилгаа төлбөрт төлсөн 11 700 000 төгрийг орон сууцанд амьдарсан хугацааны хөлснөөс суутгаж авсан болно. Иймээс компани аас нийт 15 710 926 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд аас орон сууцанд амьдарсан хугацааны хөлс болох 14 333 333 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөр /цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан/ 1 377 593 төгрөг нийт 15 710 926 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 8- р байрны 2-р орцны 2 давхрын 2 өрөө бүхий 46 тоот хаягт байрлалтай компаний өмчлөлийн орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019,2020 оны байрны хэрэглээний зардлуудыг төлсөн. 2019 оны хэрэглээний зардлыг тус компаний ажилтан *******гийн хувийн дансанд төлж байсан. Орон сууцанд амьдарсан хөлс болох 14,333,333 төгрөгийг төлөх боломжгүй. Компани нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа хүргүүлсэн гэж бичсэн байгаа. Надтай байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ бөгөөд, уг гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд 11,700,000 төгрөгийг буцаан надад олгох үндэслэлтэй байна. би худалдах, худалдан авах гэрээ батлуулсан болохоос түрээсийн гэрээ байгуулаагүй. Байрны хэрэглээний зардлыг төлж байсан, төлөхгүй тохиолдолд цахилгаан тоолуур тасладаг. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон хурлаар компаний нярав ******* гэгчийн 5091161839 гэсэн дансаар тогтмол өгч байсныг хэлсэн. ******* ч мөн уг дансаар мөнгө орж өгдөг байсныг хэлсэн. Мөн 5000859498 гэсэн сүүлд өгсөн дансаар авдаг болсон гэсэн. Энэ төлбөрийг манай гэр бүлийн хүн ******* тогтмол төлж байсан. Ашиглалтын мөнгийг хэрхэн яаж тооцож байсан нь тодорхойгүй мөн ашиглалт хэрэглээний зардлыг төлөх гэрээ байгуулаагүй. 2020 оны 07 дугаар сарын 20-ны төлбөрийг төлсөн байгаа. 2019 оны төлөгдөөгүй төлбөр гэж 191,530 төгрөгийг урьд нь нэхэмжилж байсан. Гэтэл одоо 1,377,593 төгрөг гэж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч д холбогдуулан Орон сууцанд амьдарсан хөлс 14,333,333 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 1,377,593 төгрөг нийт 15,710,926 төгрөг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ХХК болон нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд, хариуцагч нь Орхон аймаг, Баян- Өндөр сум, Цагаанчулуут баг, , 8 байрны 2-р орцны 2 давхрын 45 тоот хаягт байрлах, 46 метр квадрат бүхий 2 өрөө орон сууцыг 61,875,000 төгрөгөөр худалдан авч, амьдарч байгаа болох нь талуудын гаргасан тайлбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.

Энэхүү гэрээгээр нь нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, , тоот хаягт байрлах орон сууцны үнэ болох 61,875,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч нь 11,700,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 50,175,000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх ба, нэхэмжлэгчийн зүгээс түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлж байжээ.

Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өдийг хүртэл 3 жил гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул компаний зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзах мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д Худалдан авагч төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, төлбөр хугацаандаа төлөгдөөгүйгээс үүсэх хохиролыг хавсралт-д заасан хуваариар төлөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч нь төлбөр төлөх хуваарийн хувьд 2016 оны 04 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг төлж, нэхэмжлэгч түлхүүрийг хүлээлэн өгөх, 5 сарын 16-ны өдөр урьдчилгаа төлбөр 500,000 төгрөг, 06 сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 7 сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 7 сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 16-ны өдөр үлдэгдэл 50,375,000 төгрөг нийт 61,875,000 төгрөг төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

Гэвч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацанд нь биелүүлээгүй байх тул гэрээний 3.2.6-д заасны дагуу орон сууц ашигласаны сарын төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсоны дагуу хариуцагчийн 2016 оны 4 сарын 16-ны өдрөөс 2019 оны 7 сарын 19-ны өдөр хүртэл нийт 51 сар суусаны хөлс 25,500,000 төгрөгийг гаргуулах үүнээс хариуцагчийн төлсөн 11,700,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шинэчлэн засварлах материалын үнэ 4,500,000 төгрөг, дотор заслын ажлын хөлс 2,000,000 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 1,377,593 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Орон сууцны засварын тухайд хариуцагч нь дээрх орон сууцны өмчлөгч болоогүй, тухайн орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3.-д хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх гэж заасны дагуу шинэчлэн засварлах материалын үнэ, дотор заслын ажлын хөлс зэргийг нэхэмжлэгч нь ердийн элэгдлээс илүү муутгасан нөхцөлд нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч дээрх шаардлагаа нотлоогүй байна.

Түүнчлэн орон сууцны ашиглалтын төлбөр 1,377,593 төгрөгийг ямар нотлох баримтыг үндэслэн хэрхэн яаж тооцсон болох нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан Орхон аймаг,Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, тоотыг ын эзэмшилээс чөлөөлж ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч аас 12,422,407 төгрөг гаргуулан ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,288,519 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2020 дугаартай захирамжийн 4 дэх заалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 306,704 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 283,908 төгрөг гаргуулан ХХК-д олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН