Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2017/00410

 

2017 оны 02 сарын 17 өдөр        Дугаар184/ШШ2017/00410         Улаанбаатар хот
 
 
 
                                                                МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
 
*******онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах, “М” ХХК нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, .... дугаар хороо, өөрийн байранд байрлах, “*******” ХХК-д холбогдох,
 
 “Даатгалын нөхөн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
 
                                                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
зам тээврийн осол нь “М” ХХК болон даатгуулагч “*******” ХХК нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний “Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл” гэсэн заалтын дагуу даатгалын тохиолдолд тооцогдох тул “М” ХХК-ийн зүгээс Даатгалын тухай хуулийн 8.1 дүгээр заалт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.3 дугаар заалтыг үндэслэн 10,000,000 төгрөгийг хохирогч “******* *******и ******* *******” ХХК-д бэлэн бусаар Худалдаа хөгжлийн банкны 499223114 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон болно.
Иймд Даатгалын тухай хуулийн 8.7 дугаар зүйл  болон Жолоочийн даатгалын тухай хуулийн 20.1.5-д заасны дагуу “М” ХХК нь хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч “Ж” ХХК-д 10,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлийн эрхтэй “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны гаргасан үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээгээр тогтоосон. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Автомашиныг жолоодон шугамын үйлчилгээнд явж байсан “*******” ХХК нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавстралтын 3 дахь хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ /стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэснийг зөрчсөн нь 2015  оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №144 дугаар бүхий Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн гаргасан шинжээчийн дүгнэлт болон 2015 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн №15/52871 тоот Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаны *******онгинохайрхан салбарын шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон. Иймд “М” ХХК нь “*******” ХХК-иас “М” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт хохирогч “******* *******и ******* *******” ХХК-д олгосон 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү” гэв
 
Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Э.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь “М” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 15-ны  өдөр №15/081 тоот гэрээг байгуулан ажиллаж байсан. Манай байгууллагын жолооч Баасан овоггой ******* нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шугамын үйлчилгээнд явж байхдаа осол гарган 3,4 хорооллын эцсийн автобусны буудлыг мөргөж бусдад хохирол учруулсан.
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 3 дахь хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ: /а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэснийг зөрчсөн гэж үзжээ.
Гэтэл Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношилгоо нь жилд 2 удаа хийгддэг. 65-71 УНГ улсын дугаартай автобус нь 2015 оны 03 дугаар сарын 25-нд хаврын оношилгоонд орж тэнцсэн байна. “*******” ХХК-ийн намрын ээлжит оношилгооны хуваарь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дугаар сарын 27-ны хооронд орох хуваарьтай байсан боловч үзлэг оношилгооны газар засварт орж 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны хооронд автобуснууд үзлэгтээ хамрагдахаар хугацаа сунгасан. 65-71 УНГ хуваарьт хугацаандаа үзлэгт хамрагджээ.
Мөн тус нэхэмжлэлд дурьдсан тухайн автобус нь өглөө шугамын үйлчилгээнд явахдаа техникийн хувьд бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй гарсан ба 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/52871 тоот Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны *******онгинохайрхан салбарын шинжээчийн дүгнэлтээр тус осолд шууд нөлөөлөхөөр эвдрэл гэмтэлгүй гэж тогтоогдсон.
2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буюу тухайн үед бид хэрэгт холбогдох материалыг бүрдүүлж Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйл Даатгуулагчийн эрх үүрэг хэсгийн 10.1.1 “даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах” гэсний дагуу бид нөхөн төлбөрийг гаргуулж авсан.
 Иймд Замын цагдаагийн газар, даатгалын мэргэжилтэн, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохиролд 10,000,000 төгрөгийг “М” ХХК нь “******* *******и ******* *******” ХХК-д төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад
                                                                                                                                                                     ҮНДЭ*******ЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Даатгалын нөхөн төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэл гаргажээ.
 
Хариуцагч “*******” ХХК нь өөрийн өмчлөлийн  Daewoo BS106 маркын 6571 УНГ улсын дугаартай автобусанд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг нэхэмжлэгч “М” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд “*******” ХХК-ийн ажилтан Б.******* нь уг автомашиныг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр жолоодон Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, III, IV дүгээр хорооллын эцсийн төв зам дээр явж байх үедээ 139 дугаар бүхий автобусны буудлын байгууламжийг мөргөж “******* *******и ******* *******” ХХК-д 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”, даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хохирлын үнэлгээ, гэрэл зургууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
 
Хариуцагч “*******” ХХК-ийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн а-д “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэж заасныг зөрчсөн, “*******” ХХК нь мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3.а-д “стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн техникийн байцаагч, цагдаагийн ахмад Б.А 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоогдсон байна.
 
Нэхэмжлэгч “М” ХХК нь дээр дурдсан зам тээврийн ослыг “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээнд заасан даатгалын тохиолдол мөн гэж үзэж хохирогч “Ж” ХХК-д 10,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хаан банкны “Ж” ХХК-д бэлэн бусаар Худалдаа хөгжлийн банкны 499223114 тоот дансанд шилжүүлсэн баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
 
Нэхэмжлэгч “М” ХХК нь зам тээврийн ослыг даатгалын тохиолдол мөн эсэх талаар маргаагүй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “*******” ХХК-ийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн а-д заасныг, “*******” ХХК нь дүрмийн 3 дугаар хавсралтын 3.а-д заасныг тус тус зөрчсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй ...” гэж тайлбарлажээ.
 
Жолоочийн даатгалын тухай хууль нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой бөгөөд энэхүү албан журмын даатгал нь тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах, хохирогчид нөхөн төлбөр олгох, жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зам, тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох зарчимд үндэслэгдэн явагдахыг хуульчилсан.
 
Даатгагч байгууллага нь Жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгох үүрэгтэй ба хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхийг энэхүү хуулиар тодорхойлсон байна.
 
Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар даатгагч нь хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс, даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос, даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас, даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис х‎эрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас, хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс тус тус хохирогчид олгосон нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.
 
Дээр дурдсанаас үзвэл “******* *******и ******* *******” ХХК-д олгосон 10,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг “М” ХХК нь даатгуулагч болох хариуцагч “*******утайн буян” ХХК-иас нэхэмжлэх хуульд заасан эрх үүсээгүй байна.
 
Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь Жолоочийн даатгалын тухай хууль болон зохигчдын хооронд байгуулсан “Жолоочийн албан журмын даатгалын гэрээ”-г зөрчөөгүй тохиолдолд “М” ХХК нь даатгуулагчаас нөхөн төлбөрийг шаардах эрхгүй юм.
 
Нэхэмжлэгч “М” ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасныг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгон тайлбарласан бөгөөд нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, даатгалын тохиолдол болон зохигчдын хооронд байгуулсан “Жолоочийн албан журмын даатгалын гэрээ” нь энэхүү хуулиар зохицуулагдахгүй ба илүү нарийвчилан зохицуулсан Жолоочийн даатгалын тухай хуулиар зохицуулагдах юм.
 
Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт нь ердийн даатгалын тохиолдолд даатгагч бусдаас хохирол шаардах даатгуулагчиас шилжих шаардлагын талаар зохиуцуулсан хуулийн зохицуулалт юм.
 
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
 
Нэхэмжлэгч “М” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн нэрийг “М” ХХК болгон улсын бүртгэлд өөрчилсөн болохыг дурьдаж байна.
 
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 
1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “Даатгалын нөхөн төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 
                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
 
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Б.ЦОЛМОНБААТАР