| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0731/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1054 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 113.2.2., 12.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1054
2025 04 16 2025/ШЦТ/1054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтлөн,
улсын яллагч Б.Очгэрэл,
иргэдийн төлөөлөгч Б.Ганболд,
шүүгдэгч Ж.Ж-, түүний өмгөөлөгч Г.Мөнхгэрэл,
шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ч.Амаржаргал,
шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Б.Ариунболд,
хохирогч Х.Ө-,
хохирогч Б.У-, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ж-н Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
И овогт М-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
Жу овогт Г-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, *** * тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Ж-н Ж /регистрийн дугаар ***/,
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын *-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа кузов засварын газар ажиллуулдаг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт М-н А /регистрийн дугаар **/.
Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Ө аймгийн Д сумын 6 дугаар баг, Нисэхийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Ж овогт Гн Ц /регистрийн дугаар **/,
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Х.Ө-ийг 2021 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор, мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулж **-*** улсын дугаартай “Мазда” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн зардалд 50.000 төгрөгийг хөлсөнд авч, бусдад дамжуулсан буюу хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн,
шүүгдэгч М.А Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Х.Ө-, Б.У нарыг 2021 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд фэйсбүүк, цахим сүлжээнд зар байршуулан биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор, мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулж түрээсийн **-** улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн зардалд 100.000 төгрөг эсвэл биеэ үнэлсэн мөнгийг бүгдийг нь авч, бусдад дамжуулсан буюу 2 хүнийг худалдаалж, хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн,
шүүгдэгч Г.ЦэндмЦаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Х.Ө-, Б.Б, Г.Х нарыг 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд фэйсбүүк, цахим сүлжээнд “санхүү авна” гэж зар байршуулан биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор, мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулан, үйлчлүүлэгч олж, түрээсийн **-** улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн зардалд 50.000 төгрөгийг хөлсөнд авч, бусдад дамжуулсан буюу хоёроос дээш хүнийг худалдаалж, хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 10 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газрын ариун цэврийн өрөөнд гээгдүүлсэн Б.Ц-н эзэмшлийн “Айфоне 11 про” загварын гар утсыг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны намар 11 дүгээр сард Х гэдэг охин над руу залгаад та хаана байна, такси хэрэгтэй байна, яваад өгөөч гэж хэлэхээр нь би Гандангийн автобусны буудал дээр шөнө 11 өнгөрч байхад яваад очсон. Тэгэхэд Ө- цуг байсан. Тэгээд хорооллын тэнд нэг буудал руу Х ороод удалгүй гарч ирсэн. Бид 3 машин дотор юм ярьж сууж байгаад ахиад өөр газар очоод Х буучихаад удалгүй гарч ирсэн. Шөнө 3 цагийн үед Ө- “Өргөө” дээр буугаад таксины мөнгө шүү, бензин хийгээрэй гэж өгсөн. Х хорооллын эцэст буусан. Тэрнээс хойш 20 хоногийн дараа Ө- дүү нь Ч-э энд найзынхаа төрсөн өдөрт ирчихсэн байна, та дүүгээ ирээд авчихаач, би таксины мөнгийг өгнө, та дүүгээ телевиз рүү гэр рүү хүргээд өгчих гэж хэлээд над руу залгасан. Би явж очоод Ч-н тэндээс Ө-ийг аваад явж байтал Х залгаад Сансарын автобусны буудал дээр та хүрээд ирээч гэж дуудахаар нь яваад очсон. Надаас та Ө-тэй явж байгаа юм уу гэж асуухаар нь Ө- харих гэж байгаа юм, намайг хүргээд өгөөч таксиных нь мөнгийг өгье гэж хэлсэн, би за гэж хэлсэн. Гэтэл энэ хоёр хоорондоо 300,000 төгрөг яриад муудалцаад зодолдсон. Би Ө-ийг гэр рүү нь хүргэж өгөөд Хг хорооллын эцэст буулгаж өгчхөөд явсан...” гэв.
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би У-той 2021 оны 1 дүгээр сард танилцсан. Манай нөхөр бид хоёр дээр барилгын ажил хийдэг залуу байсан. Тэр залуутай үерхдэг гээд Хаа гэдэг охинтой хамт ирсэн. Тэр орой нь тэр залуу нь манайд хонохоор болоод эгчээ бид хэд танайд хоночих уу, бид хэд маргааш өглөө ажилтай болохоор эндээсээ явчихъя гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2-3 өдөр ирж очоод яваад байдаг байсан. Тэгээд 7 дугаар сард буюу наадмын өмнө эгчээ та хаана байна гэсэн чат бичсэн байхаар нь гадуур явж байна гэж хэлсэн. Тухайн үед би шагийн архи зараад явдаг байсан юм. Орой 21-22 цагийн үед яриад та хаана байгаа юм, та хүрээд ирээч би Герман Элчингийн энд нэг зогсоол дээр байна гэж хэлэхээр нь яасан бэ гэж асуухад найз бандитайгаа муудалцсан, гэрийнхэнтэйгээ бас муудалцсан очих газар байхгүй байна, танайд хэд хоночихъё, дүү нь түрээсийн байр олоод явчихна гэж хэлсэн. Тэгээд манайхаар ирж очоод найз залуутайгаа эвлэрчихсэн гээд миний машиныг гуйж аваад явдаг байсан. Ө-тэй хорооллын эцэст Ану гэдэг охинтой зогсож байхад нь танилцсан. Намайг шаг зараад зогсож байхад эгчээ та хаашаа явах гэж байгаа юм, даараад байна, таны машинд суучихъя гэж хэлсэн. Тэр орой Ө- надаар офицер хүргүүлсэн. Тэгээд 20,000 төгрөг өгсөн. Өөрөө ч өгөөгүй хүнээр миний данс руу хийлгэсэн. Тэгээд эгчээ та дугаараа өгчих, хааяа таксины хэрэг гардаг юм гээд миний дугаарыг авсан. Тэрнээс хойш нэг хоёр удаа наашаа, цаашаа хүргэж өгсөн. Телевизийн автобусны буудал дээр уулзахад эгчээ та өдрийн 100,000 төгрөгөөр таксинд яваад өгөөч, мөнгө төгрөг хэрэг болоод байна, би хийсвэр гэдэстэй гэж ярихаар нь наадах асуудалд чинь орж чадахгүй гэж хэлсэн. Хорооллын “Эрхэс” гээд зочид буудлын тэнд очоод зогсоход тэр машинтайгаа найзтайгаа замын урд зогсож байсан. Хоёр гурван удаа хүргүүлэхдээ захын ард байдаг буудалд хүргүүлсэн. У- намайг хүлээж байгаарай гэж хэлсэн. Удалгүй У- миний машинд суугаад Ө- замын цаад талаас өөр машинд суугаад явсан, тэрнээс хойш нэг ч уулзаагүй...” гэв.
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Ө-тэй найз А-р дамжуулж танилцаж байсан. У-г Ө-тэй хамт явж байхад нь Натурын “***” зочид буудалд танилцсан. Тухайн үед би өөрөө биеэ үнэлдэг байсан. Бид нар хамт явж байх хугацаанд би энэ охидуудыг дарамталж зарсан зүйл байхгүй. Би өөрөө биеэ үнэлдэг байсан учраас бид нар олсон мөнгөө тэнцүү хувааж аваад хоол унд, зочид буудлын төлбөр, түрээсийн машинд өгдөг байсан. Х-г би У-гооУ-рр дамжуулж танилцаж байсан. Х бол надтай байхдаа биеэ үнэлж байгаагүй. Би анх У-той уулзаж байхдаа чи насанд хүрсэн үү гэж асуухад насанд хүрээгүй гэж хэлэхээр нь эгч нь айж байна шүү гэж хэлж байсан. Энэ талаар У-н мэдүүлэг дээр ч байгаа. Утасны талаар гэвэл тухайн үе түгжрэлийн цаг байсан. Бид нар тэр эмэгтэйн араас нойл орсон нь үнэн гэхдээ тэр утсыг нь аваагүй. Ардаа цонхтой, цонхоор нь хүн гараа оруулаад авчих боломжтой байсан. Хувцас угаалгаас хувцсаа авах гээд явж байхад намайг дуудаад замаасаа буцаж ирэх гэсээр байтал 30-40 минут болсон, би тэр утсыг аваагүй...” гэв.
Хохирогч Г.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Ж гэдэг хүнийг 1-2 удаа харж байсан. Хамгийн анх Х гэдэг хүнтэй уулзаад машин олдохгүй байхад анх энэ хүнийг харж байсан. Эхний өдөр Х өөрөө биеэ үнэлсэн. Ж миний биеийг үнэлүүлж байгаагүй. Х бид хоёр өстэй ба 300.000 төгрөгөөс болоод зодолдож байсан. Тэрнээс болоод энэ эгчийг хүний биеийг үнэлүүлж байсан гээд мэдүүлэг өгчихсөн юм. Тэрнээс хойш энэ хүнийг 7, 8 дахь удаагаа харж байна. А гэдэг хүн манай гэрт ирж байсан. Ану гээд 2004 оны надтай чацуу охин байсан байна лээ. Надтай танилцахдаа 1998 оных гэж хэлж байсан. А гэдэг хүнийг анх манай гэрт авчирч байсан. Тэр өдөр анх биеэ үнэлсэн. Машин олчихлоо гэж хэлсэн, тэгээд хамт явсан. Тэр үед У хамт биеэ үнэлээд явж байсан. 2021 оны 7 дугаар сард биеэ үнэлсэн. Тэр үед 17 настай байсан. Ц гэдэг хүнтэй Уйля гэдэг эгчтэй байж байгаад танилцаж байсан. Ерөөсөө намайг шахаж шаардаж байгаагүй хамт биеэ үнэлж байсан. Бид нар өөрсдийнхөө утсаар өөр өөрсдийнхөө дугаар дээр тавьдаг байсан...” гэв.
Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхдөө ерөөсөө өмгөөлөгчтэй байгаагүй. Одоо энэ мэдүүлэг дээр миний танихгүй хоёр хүний нэр байгаа. А эгч дээр Б гэдэг залуутай үерхэж байхдаа гэрт нь очдог байсан. Би анх А эгчид насаа худлаа хэлж байсан. Тэгж машиныг нь авч гардаг байсан. Таксинд явлаа машинаа өгчихөөч гэж хэлээд авч явдаг байсан. Намайг үнэмлэхтэй гэж бодож байсан. Тухайн үед машиныг нь унаж явж байгаад ачуулж байсан. Тэрнээс хойш А эгч машинаа өгөөгүй. Би гэрийнхэнтэйгээ муудалцахаараа А эгчийнд очдог байсан. 2 дугаар курсийн оюутан гэж хэлж байснаас аль сургуульд сурдаг талаараа хэлж байгаагүй. ...Анх Х над дээр цагдаа дагуулж ирж байсан. Тухайн үед би жирэмсэн байсан ба надаас тухайн үед олон асуулт асуусан, би нэг их зүйл хариулаагүй. Хэрэг Уугантуяа гэдэг байцаагчид шилжсэн гэж надад хэлж байсан. Тухайн үед манай ээж шоронд орчихсон байсан. Эмээ маань хорт хавдар тусчихсан, би өөрөө жирэмсэн гэртээ байхаас өөр аргагүй болчихсон байсан. Уугантуяа мөрдөгч гэрийн үүдэнд ирээд явж мэдүүлэг өгье гэж хэлэхээр нь би явахгүй гэж хэлсэн чинь нэг бол би гэр рүү чинь ороод хэлчихье, тэгээд явъя гээд байсан. Тэгээд надаас Налайхад мэдүүлэг авсан гэж бичсэн байсан. Эмээгийн бие гайгүй болохоор нь 8 дугаар сард очиж машин түрээсэлдэг газар болон А эгчийн гэр, Ц эгчтэй орж байсан буудлаа зааж өгч байсан. Х-тай байхдаа би Ц эгчтэй уулзаж байгаагүй. Х-тай явж биеэ үнэлсэн зүйл байхгүй. Ц аавтай танилцсанаас хойш Ц эгчтэй дахиж холбогдоогүй...” гэв.
Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 68, 2-р хавтаст хэргийн 31 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 8-20 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Х.Ө-ийн нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 21-22/, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 23 дахь тал/, Г.Ц-н эзэмшлийн “ХААН” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 30-49 дэх тал/, М.А-гийн “ХААН” банкны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 50-91 дэх тал/, /1-р хавтаст хэргийн 33-38 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.Ө-ийн өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын дунд үеэс эхлэн гэрээсээ гадуур ганц нэг хонох болсон. Эхлээд найзуудтайгаа нэгнийхээ гэрт ярьж хөөрөөд хонодог байсан. Харин 2020 оны 12 дугаар сараас эхэлж биеэ үнэлж эхэлсэн. Тухайн үед А /М гэж дууддаг/ гэх биеэ үнэлдэг охинтой танилцаж байсан, хаана танилцаж байсан талаараа санахгүй байна. А-р дамжуулан Ц гэж эмэгтэйтэй танилцсан, бас биеэ үнэлдэг эмэгтэй байсан. А- гэх эмэгтэйг танина, өөрөө бол биеэ үнэлдэггүй, 2021 оны 7 дугаар сараас хойш 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ихэвчлэн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт А гэх эмэгтэйн машинаар зөөлгөж машины мөнгийг нь өгөөд биеэ үнэлдэг байсан, бас гэрээсээ А зар тавиад клиент олж өгдөг байсан. А эгчийн хувьд нэг клиент олж өгөөд 10 юм уу 20.000 төгрөг авдаг байсан. Би насанд хүрээгүй учраас банкинд данс байхгүй, А эгчийн нөхөр болон УЦ-н данс руу биеэ үнэлж олсон мөнгөө шилжүүлээд бэлнээр машины мөнгөө, клиент олж өгсөн тохиолдолд тэр мөнгөө бас хасуулаад авдаг байсан. А- эгч 12-84 гээд нэг түрээсийн машинтай нөхөртэйгээ засварын газар ажиллуулдаг машинаар үйлчилж өгдөг байсан...
А гэх хүүхэнд бол машины мөнгө гэж багаар бодоход 5-6 сая төгрөг өгсөн, Ц-д 2 сая орчим, О эгчид 500.000 төгрөг өгсөн. Би 2021 оны 3, 4 дүгээр сарын үеэс эхлэн Ц-тай хамт 3, 4 дүгээр хороолол бичил хорооллын тэрүүгээр түрээсийн **-** улсын дугаартай саарал өнгийн Приус 30 машинтай клиент олох зараа Ц өөрөө фэйсбүүкт “санхүү авна” гэж байршуулан **** гээд өөрийнхөө дугаарыг тавьдаг байсан. Тэгээд утсаар үйлчлүүлэгч нартай холбогдон хэлсэн буудалд нь түрээсийн машинаараа очдог бөгөөд би биеэ цагийн 150.000 төгрөг, хоногийн 350.000 төгрөгөөр үнэлдэг байсан. Үйлчлүүлэгч ярихаар очоод цагдаа байна уу, ямархуу хүн байна гэж холоос хараад, тэгээд өөрсдөө очиж уулзаад үйлчлүүлэгч сонголт хийлгэдэг. ...Би өөрийгөө 13 настай гэдгээ хэлж байсан. ...Түрээсийн машиныг Ц өөрөө олоод өөрөө жолооддог... Би клиент рүү ордог, төлбөрөө Ц-н дансаар аваад тэндээс Ц машины мөнгө гэж 50.000 төгрөгөө хасаад үлдсэн мөнгийг нь надад бэлнээр АТМ-ээс гаргаж өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 114-117 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Ө-ийн дахин өгсөн “...Ц 2021 оны 7 дугаар сард Модны 2-ын голын замын “ХААН” банкны урд тааралдаад өөрийг нь намайг элдвээр хэлсэн гэж муудалцаад миний зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэрнээс өөрөөр цохиж зодож байгаагүй, алгадуулсны улмаас миний бие гэмтсэн асуудал байхгүй. ...А-гийн түрээсийн машинаар зөөлгөн биеэ үнэлж байх хугацаандаа ихэвчлэн БаянголА-н Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 6-р бичил хорооллын төв замын 2 талаар байрлах буудлаар мөн 10 дугаар хорооллын ганц нэг буудал, Модны хоёрын ганц нэг буудлаар явдаг байсан, өдөртөө ямар ч байсан нэгэнд нь заавал орж таардаг байсан. Би өөрөө очвол заагаад өгч чадна. Хамгийн сүүлд А-н машинаар зөөлгөн явж байхдаа Баянгол дүүрэг 6 дугаар бичил хороолол төв замын урд талд байрлах “**” нэртэй буудалд орж үйлчлүүлсэн... Намайг 2021 онд А-н дор 2021 оны 7 дугаар сараас эхлэн явахад У- явж байдаг байсан. Одоо гэхдээ хаана байгааг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 118-119 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Х-н өгсөн: “...Би 2 охин, 1 зээтэйгээ гэртээ 4-үүлээ амьдардаг. Манай бага охин Ө- 17 настай, 149 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Том охин маань ажилгүй гэртээ хүүхдээ хардаг. Манай бага охин Ө- нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр оройн 21 цагийн үед гэртээ ирж хоноогүй, гэрээсээ гэрийнхээ хувцастай гараад тэр шөнөдөө гэртээ ирээгүй бөгөөд үүрээр 5 цагийн үед байх, гэртээ орж ирээд ангийнхаа хүүхэдтэй юм ярьж байгаад орж ирлээ гэж хэлсэн. Тухайн үедээ би нээх юм бодоогүй гарч алга боллоо гээд үглээд өнгөрсөн. Тэрнээс хойш гэрээсээ нээх гарч ороогүй, тэгснээ 2020 оны 10 дугаар сард 5 дахь өдөр байсан намайг ажлаас ирсэн чинь гэрийнхээ хувцастай гараад 2 хоног гэртээ ирээгүй, тэгээд найзуудтайгаа хөдөө яваад ирлээ гэж хэлсэн, найзуудаа надад харуул, уулзуул гэсэн уулзуулаагүй. 12 дугаар сард 14 хоног гараад холбоо бариагүй утас нь холбогдох боломжгүй гээд алга болсон. Фейсбүүкээр бид 2 найз, намайг чатандаа орохоор гарчихна, юм бичихээр уншаад хариу бичихгүй байхаар нь би өөрийнх нь зургийг явуулаад цагдаад өгч эрэн сурвалжлууллаа гэж хэлсэн чинь гэртээ ирсэн. Тэрнээс хойш гэртээ нэг хоёр хоночихоод гараад алга болчихдог болсон. Эгчийнхээ үгэнд орохгүй хувцсаа ганц ганцаар нь гадаа зөөж гаргаж байгаад л алга болчихно. Он гараад ялгаагүй л гарч ороод алга болчихоод байсан битгий гарч ороод тэнээд бай гэж хэлэхээр за ээж, би гарахгүй гэдэг юм. ...2021 оны 7 дугаар сард наадмын урт амралтын үеэр өндөр өсгийтэй гутал өмсчихсөн, гунхчихсан орж ирэхээр нь би чи юун хачин гутал өмсөөд юу хийгээд яваад байдаг юм гэж хэлсэн чинь яахав дээ ээж минь би том хүн болох гээд өмсөж үзсэн юм гэж хэлсэн, тухайн үед өмссөн хувцас нь хүртэл нэг л онцгүй богинохон юбка өмсчихсөн, нүүр амаа будчихсан байсан, 50, 60 мянган төгрөг бэлнээр, дүүдээ памперс чихэр ундаа барьчихсан орж ирсэн. Би хаанаас мөнгө олсон юм бэ гэж хэлсэн чинь би ажил хийж байгаа, хаанаас олдог юм бэ, би хулгай хийж чадахгүй юм чинь ажил хийнэ шүү дээ гээд байсан. Сүүлийн үед ааш нь дийлдэхгүй, юм хэлбэл өөдөөс загнаад л байдаг болсон. Тэрнээс хойш ирэх болгондоо бэлэн гоймон, өндөг, хиам, ойр зуурын хүнс, өөртөө уруулын будаг аваад ирж байсан. Тэгээд л том охин бид 2 ер нь янз бүрийн хүнтэй нийлээд биеэ үнэлээд байгаа юм болов уу гэж бодсон. Өмсөж байгаа хувцас хунар, нүүрээ будаж байгаа нь ааш зан нь хүртэл өөр болоод ирсэн. ...Би цагдаад өгөхөөс өмнө 2021 оны 8 дугаар сард ер нь бүтэн араас нь хөөцөлдөж Саппоро, хорооллын Энхбаярын зам, Сансрын тунелээр хайж явсан, ерөөсөө нэг ч таараагүй олж авч чадаагүй. Би үнэхээр биеэ үнэлээд байдаг бол хамтраад яваад байгаа хүмүүсийг нь олж аваад цагдаад өгнө гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 122-125, 2-р хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В-н өгсөн: “..Би 2016 оноос хойш ар гэрийн шалтгаанаар биеэ үнэлж мөнгө олдог болсон. Энэ жил зун 7 дугаар сард цахим орчинд зар байршуулан биеэ үнэлж байхад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд үйлчлүүлэгч дээр ирэхэд Х.Ө- гэдэг охин надаас түрүүлээд ирсэн байсан. Би тэр охинтой хамт үйлчлүүлэгч дээр орж 2 удаа бэлгийн харьцаанд ороод гарч явахад надтай хамт гарч ирсэн. Тэр үед Ө-ийг гадуур хүүхэн зардаг А гэх эмэгтэй машинтай авч явж байсан. Тэрнээс хойш 2 сарын дараа буюу 9 сард Ц гэх эмэгтэйтэй хамт түрээсийн машинтай явж байсан. Мөн надтай хамт үйлчлүүлэгч дээр ороход таарч байсан. Бас 11 дүгээр сарын эхээр Ж.Ж /Онон/ эгчтэй хамт явж байгаад надтай таарч байсан. Би 10 дугаар сарын дундуур Ж.Ж эгчтэй 1 хоног гадуур дуудлагаар биеэ үнэлж явсан. Тэрнээс хойш 11 сарын эхээр би Ж.Ж эгч дээр ирж 2 хоног явахад Ө- ирсэн хамт явж байсан.
Бид нар өөрсдөө мөнгөө авдаг байсан, тэгээд машинд нь бензин хийж өгдөг. Ө- харин миний нүдэн дээр 50,000 төгрөг өгдөг байсан. А Ө-ийн олсон мөнгийг хувааж аваад дээр нь машины мөнгө гэж 100.000 төгрөг нэмж авдаг талаар Ө- надад ярьж байсан. Хамгийн анх энэ оны 7 дугаар сард А гэх эмэгтэй доор, 9 сард Ц-н доор, 11 дүгээр сард Ж.Ж эгчийн доор явж байхыг нь би мэднэ, өөр юм мэдэхгүй. Тэд нарын доор биеэ үнэлж байхдаа цахим орчинд дуудлагаар үйлчлүүлэгч хаана дуудна тэр газарт очиж үйлчилгээ үзүүлдэг. А, Ц нартай хамт байхад нь байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 144-150 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бн өгсөн: “...Би 2018 оноос эхлэн Улаанбаатар хот дотор жолоочгүй автомашин түрээслүүлдэг компанийг ажиллуулж эхэлсэн бөгөөд 25 машинтай, бага болон дунд оврын машиныг хоногийн 40.000-150.000 төгрөгийн хооронд гэрээ хийж түрээслүүлдэг. Манай машинууд бүгдээрээ даатгалтай, төлбөрийг өдөр өдөрт нь дансаар болон бэлнээр авдаг. Бүх машин GPS-тэй түүгээр дамжуулан хотоос гарахыг нь хянадаг. Манай компани “***” автосервис нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. ...Жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, батлан даагч байх шаардлагатай даатгалтай учраас 100,000-300,000 мянган төгрөгийн барьцаа авдаг. А гэх эмэгтэй 2021 оны 4 билүү 5 сараас эхлэн манайхаас машин түрээсэлж эхэлсэн бөгөөд сүүлдээ мөнгө төгрөгөө өгөхгүй байсан учраас би машинаа өгөхөө больсон. Ц-н хувьд 2021 оны 7, 8 дугаар сараас авч эхэлсэн санагдаж байна, сүүлд **-** гэх мөнгөлөг саарал өнгийн машиныг түрээсэлж байгаад Өмнөговь билүү явчихаад ирээд саяхан хүлээлгэж өгсөн. Ц-н хувьд өөрөө жолооны үнэмлэхгүй учраас найз болон таньдаг хүнийхээ нэр дээр авчихдаг байсан, ерөнхийдөө дээрх эмэгтэйчүүдийг ямар ажил хийгээд байгааг мэдсэн учраас машинуудаа өгөхөө больсон, гэтэл өөр танихгүй хүн явуулж машин авхуулдаг болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 153-154 дэх тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Х.Ө-ийн гадна бэлэг эрхтний хөгжил зөв, охин хальс цагираг бүтэцтэй, A цайвар ягаан өнгөтэй, суурь намхан, нүх томтой, сунамтгай, цочрол үгүй, цагийн зүүний байрлалаар 3, 6, 9 цагийн түвшинд сууриа хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй, шулуун гэдэсний амсарт гэмтэл өөрчлөлтгүй. Х.Ө- бэлгийн замын халдварт цочмог тэмбүү өвчтэй байна, ДОХ, заг хүйтэн, трихомониаз, хламид илрээгүй. Х. Ө-ийн биед баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба 5 хоногоос дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 161-162 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 233 дугаартай шинжээчийн “...М.А- сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.А үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 1616-167 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 234 дугаартай шинжээчийн “...Ж.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Ж нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 39-43 дэх тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 44-48 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Б.У-н нас тоолсон тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 49 дэх тал/, насанд хүрээгүй хохирогч Г.Хы нас тоолсон тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 52 дахь дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.У-н өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хавьцаа найз Ө-тэй фэйсбүүкээр чатлаж байгаад уулзахаар болж хорооллын “Өргөө”-гийн автобусны буудал дээр уулзаад хоорондоо ярьж байгаад хамт фэйсбүүкт “Санхүү авна” гэх зар байршуулж зарын дагуу хамт дуудлагаар очиж биеэ үнэлэхээр тохиролцоод Ө-ийн таньдаг эгч гэх Г.Ц, найз Х нартай уулзаад фэйсбүүкт зар тавьж 1-2 удаа найз Ө-н хамт 300,000 орчим төгрөгөөр биеэ үнэлсэн. Тэр шөнөдөө Ц эгч та нар насанд хүрээгүй болохоор би айж байна, зүгээр л машины 50,000 төгрөг өгчих гээд найз Өнөрөө бид хоёроос тус бүр 50,000 төгрөг авч байсан. Энэ өдрөөс хойш Г.Ц эгчтэй байнгын холбоотой болж сар гаруй хугацаатай Ц- эгчийн дор түүний түрээсэлж авдаг байсан машинд сууж фэйсбүүкт зар тавьж дуудлагаар биеэ үнэлдэг байсан. Энэ үед Н-тай танилцаж байсан гэхдээ би Н-н дор биеэ үнэлж байгаагүй. Энхтүвшин ах буюу Дөдө нь Ц- эгчийн найз гэж танилцаж байсан ба Ц- эгчийн дор биеэ үнэлдэг байсан М гэгч охинтой Дөдө ах үерхдэг байсан, тийм л танилууд байгаа юм. ...Анх Г.Ц- эгч насанд хүрээгүй хүнтэй орооцолдох дэмий байдаг юм би чамаас айж байна шүү, чи 18 нас хүрээгүй юм байна гэж хэлж байсан, мөн шөнийн цагаар машинаар үйлчилсний төлбөр 50,000 төгрөг авна шүү гэж хэлж байсан ч сүүлдээ хамт зочид буудлаар амьдрах болоод надад мөнгө өгөөгүй. Бид нарын амьдарч байгаа буудал, хоол хүнсэнд хэрэглэгдээд дууссан шүү гэж хэлдэг байсан.
Би 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2 дугаар сарын 28-ний өдрийн хооронд Ц-гийн дор биеэ үнэлж байхдаа ойролцоогоор 1,000,000 төгрөг орчим яг гар дээрээ авч байсан. Өөр мөнгө авч байгаагүй. Би нэг шөнийн хугацаанд 2-4 хүнтэй дуудлагаар очиж бэлгийн харьцаанд орж 500.000 төгрөг орчим дунджаар олдог байсан. ...Хамгийн сүүлд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын ард байдаг “**” зочид буудалд үйлчлүүлэгч авч бэлгийн харьцаанд орж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 59-62 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.У-э дахин өгсөн “...Би 2021 оны 1 дүгээр сард нэг залуутай үерхдэг байж байгаад тухайн үед манай тэр найз залуу барилга дээр ажилладаг байсан бөгөөд А- эгч бас хамт ажилладаг байсан тул А- эгчтэй танилцаж байсан. Тэгээд холбоогүй байж байгаад 2021 оны 7 дугаар сард над руу А- эгч өөрийн фейсбүүк хаягаараа найзын хүсэлт илгээгээд уулзъя гэж хэлсэн бөгөөд би хот руу очиж А- эгчтэй уулзахад эгчид нь ажлын санал байна, манай хүүхдийн бие нь муу байгаа эгчдээ хэд хоног туслаад хамт гараад өгөөч, эрэгтэй хүмүүстэй уулзана за унтаж хэвтэх нь чиний дур, авъяастай бол тэгээд болно гэж хэлсэн бөгөөд би бодож үзье гэж хэлээд холбоогүй алга болсон, тэгсэн чинь 5 хоногийн дараа над руу А- эгч уйлаад залгаад эгчтэйгээ уулзаач уулзах боломж байна уу, эгчийнх нь хүүхдийн бие муу байна, надад туслаач дээ гээд гуйгаад байсан, Эх нялхас дээр очиж хүүхдийг нь харсан хагалгаанд орсон гээд байж байсан, тэгэхээр нь өрөвдөөд би танд хэд хоног туслъя гэж хэлсэн, намайг 2021 оны 7 дугаар сарын эхээр 8 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүрэг Н-н голд нэг хашаа байшин байдаг гэртээ аваачаад А- эгч хуурамч фейсбүүк хаягаар зар тавьж өдөртөө 2-3 хүнтэй намайг уулзуулж бэлгийн харьцаанд оруулсан бөгөөд цагийн 150,000 төгрөгөөр хоногийн 300,000 төгрөгөөр явдаг байсан. Би биеэ үнэлсэн мөнгөө А- эгчийн нөхөр болох Ууганбаяр гэх хүний дансаар шилжүүлдэг байсан бөгөөд надад А- эгч мөнгөө авахдаа гүйлгээний утган дээр нь кузов засвар, засвар, машин засвар гэж хийж байгаарай гэж хэлсэн, тэгээд би тийм утга бичүүлэн хүмүүсээр шилжүүлдэг байсан, ганц нэг удаа үсэг тоо хийсэн байж магадгүй. А- эгч надад миний биеэ үнэлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг өгч байгаагүй, хааяа мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр мөнгө өгдөг байсан, өөрийнхөө данс руу 300,000 төгрөг ганц нэг удаа авч байсан. А- эгч надад өөрөө хувцас авч өгөөд бас хоол унд өгдөг байсан. Орой 21 цагийн үед түрээсийн цагаан өнгийн приус 30 машинтай намайг суулгаад аваад гардаг байсан, өөрөө машинаа барьдаг. Миний олсон мөнгөөр хүүхдүүддээ хувцас хунар авдаг байсан, өөр юунд зарцуулсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 2-ны хавьцаа хичээл орно гээд А- эгчийн гэрээс явсан. А- эгчийн гэрээс явах гэхээр уурлаад гэрийнхэнд чинь хэлнэ гээд сүрдүүлээд байсан бас дахиад хэсэг байж байгаад хичээл сургуульдаа явах мөнгө төгрөг ол, эсвэл машин лизиндэх хэрэгтэй байна, 3 сая төгрөг олоодох гэдэг байсан. Би хичээл орно, найзтайгаа өөр газар амьдарна гээд явсан, явахад маань нэг ч төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Х-ны өгсөн: “...Б.У гэж охинтой би найз нөхдийн харилцаа холбоотой, У-р дамжуулан Ц-тай 2022 оны 1 дүгээр сард танилцаж байсан. Б.У, Ө-, Ц- нар хамт биеэ үнэлдэг байсан юм шиг байна лээ, тэгээд У-той найзалж байх хугацаандаа Ц- эгчтэй танилцсан. Одоо ямар нэг харилцаа холбоо байхгүй. Тухайн үед У- шөнөөр хийх ажил байгаа гээд би тэр үед нь нээх юм бодоогүй явж байгаад Ц-, Б.У-, Ө- нартай хамт 2022 оны 1 дүгээр сараас эхлэн 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, хорооллын тэр хавийн буудлуудаар Г.Ц-гийн байршуулсан зарын дагуу дуудлагаар биеэ үнэлсэн... Б.У-той хань болоод байж байсан, шөнө оройн цагаар дуудлагаар гараад явахад нь би хамт явж байсан бөгөөд Ц-гийн түрээсэлдэг түрээсийн машинаар бид нар явдаг байсан. Олсон мөнгөнөөсөө машины мөнгө гэж 50,000-100,000 мянган төгрөг Г.Ц-д бэлнээр болон дансаар өгдөг байсан. Би биеэ үнэлэхгүй гэж хэлэхээр Ц- манай ах нар байгаа шүү гээд уурлаад, харааж зүхээд байхаар нь биеэ үнэлсэн, тэгээд сүүлдээ ер нь буруу зүйл гэдгийг ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед бид нар эхлээд хорооллын эцсийн буудлаар хамгийн сүүлд 1 дугаар хорооллын “Стелла” буудалд байрлаж байсан. Би биеэ үнэлэхдээ цагийн 150,000 төгрөг, хоногийн 300,000 төгрөгөөр үнэлдэг байсан. Би нийтдээ цагаар 1 удаа, хоногоор 3 удаа биеэ үнэлж 1,050,000 төгрөг олоод тэр мөнгөнөөсөө 400,000 төгрөг Ц-д унааны мөнгө гэж өгсөн. Тэгээд үлдсэн мөнгөөр нь буудалд байрлаж байсан учраас хоол унд, буудлын мөнгө гээд бусад зүйлд зарцуулаад дууссан. ...Г.Ц- намайг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан мөн буудалд найз У- байсан учраас би гараад явч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.С-н өгсөн: “...2018 онд Ц-тай танилцаж байсан. ...Тухайн үеэс хойш Ц-тай утсаар ярьдаг, мэндийн зөрүүтэй байсан. Харин 2022 оны 4 дүгээр сарын эхээр өөрийн найз охин Ц-с салаад Ц-тай тухайн үеэс эхлэн уулзах болсон. Ц- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх зочид буудалд хүрээд ир гэж дуудсан. Тэр буудалд очтол урьд 2019 онд танилцаж байсан Д гэж дуудаг Э, Ш, Х ах, З гэх охин байсан... Би Ц-, З нарыг биеэ үнэлдэг гэдгийг мэднэ. Машиныг З Д ах өөрөө барьж тэр хоёрыг дуудлагаар очно гэсэн газарт нь хүргэж өгч буцаж авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.З-н өгсөн: “... Ц- бид хоёр хамт явдаг байсан ба одоогоос 20 гаруй хоногийн өмнө Хонгороо, Уянгаа нар нэг удаа бидэнтэй хамт явсан. Сүүлд Х гэх охин 10 дугаар хорооллын “***”-д ирсэн... Би С, У- хоёрыг бараг танихгүй, ганц хоёр удаа л уулзаж байсан. Ө-, Х, Х нартай хамт ганц, хоёр удаа хамт гарч үзсэн. Би Э, Ш нарын ярианаас нь болон хүмүүсийн ярианаас тэднийг хар тамхи хэрэглэдэг гэж сонсож байсан. ...Миний зүгээс Х, У-, Хонгороо, Ө-, С нарыг дарамталж хүчээр биеийг нь үнэлүүлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 91-93 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Х-н өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цаг болж байхад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо М овоо *** тоот гэрээсээ шивээс хийлгэх гээд гарч явсан. Намайг манай хуурай дүү С машинтай ирж авсан... Тэгээд бид хоёр Баянгол дүүрэг 28 дугаар байрны аркны тэнд нэг таньдаг дүүгийнхээ шивээсний салонд очсон. Бид хоёрыг очиход Д, Ц-, З гурав 23 цагийн үед шивээс хийлгээд байж байсан мөн шивээс хийдэг Д гэдэг залуу байсан. ...Шивээсний газар байж байгаад шөнө 1 цагийн үед Д, З, Ц-, Д бид 5 гарсан. Намайг гарахад Д чи машин бариад 21 хүргээд өгчих, тэгээд энэ хэдийг эргээд хүргээд өгчих гээд приус-30 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодоод Дөдөг 21-р хорооллын тэнд байрны урд буулгаад Ц-, З, Д бид дөрөв 10 дугаар хорооллын ** буудал руу явцгаасан. Тэгээд буудал руу ороход буудалд Х гэдэг дүү нь ирээд Д буудлаас гараад явсан, хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Тэнд байж байтал СоСдоо над руу залгаад намайг ирээд авчих гээд хорооллын эцсийн Эйм ойлын тэнд Ц-, З, Х дөрөвтэй гарч яваад Х, З хоёр модны хоёрын тэнд байдаг “**” буудалд буусан, тэгээд С Ц- бид хоёр Эйм-Ойлын буудлаас очиж авсан. Орой 4 цаг өнгөрч байхад Ц- 10 дугаар хорооллын АТМ-ээс 300.000 төгрөг аваад Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст З-д өгчихөөд ирье гээд хэлсэн. Тэгээд цагдаагийн газраас З, Х, Ц гурав гарч ирсэн. Би гэртээ хүргүүлэх гээд цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл барьж яваад З, Х, Ц-, С нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо *** тоотод хүргүүлэх гэж очоод цагдаа нарт баригдсан юм... Х, З нар нь дуудлагаар биеэ үнэлээд явж байсан юм шиг байна лээ. Ер нь бол Ц-, З хоёрыг биеэ үнэлдэг гэдгийг нь би мэднэ, Хааг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ш-н өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүх дээр очиж цагаа бүртгүүлчихээд 10 дугаар хорооллын тэнд байдаг дуу бичлэгийн студид очоод дүүтэйгээ уулзахад манай дүү дээр Ц- ирсэн. Студийн хоолой бичдэг залуу архи уусан байсан, тэнд би архи уугаад 2 хоносон. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10-р хорооллын “***”-гийн тэнд шивээс хийлгэх гэж очиход тэр буудалд Ц-, З, шивээс хийдэг залуу Д нар байсан. Би тэр буудалд шивээсээ хийлгэчихээд тэнд байсан Ц-, З, Д, бид хэд хорооллоор шоудсан, бааранд Х, С хоёртой тааралдаад уусан. Би цааш юу болсон талаар санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 98 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-н өгсөн: “...Би Н гэх эмэгтэйг 2021 оны 9 сард анх найзаараа дамжуулж миний элссэн машины VIP zone гэх клубын уулзалтаар танилцсан. Цагаан сарын битүүний өдөр гэнэт над руу залгаад чи таксинд шөнөөр явах уу, би бензиний мөнгөнөөс чинь гадна 1 шөнөд 100.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь Н-н талаар шөнийн цагаар охин зардаг, өөрийнхөө биеийг үнэлдэг гэж ярьж байсан санаанд ороод яах гэж байгааг нь гадарлаж байсан. Би цагаан сар болоод мөнгө төгрөг байгаагүй учраас хамт таксинд явж эхэлсэн. Анх уулзахад Н нь өөрийнхөө дүү гээд З, Ө- гэх охид аваад дэн буудлаас очиж авч байсан. Тухайн үед энэ охид дандаа тэндээс л гарч ирдэг байсан. Тухайн үед Н фэйсбүүкээр биеэ үнэлэх зорилготой зар тавьж З, Ө- нарын биеийг үнэлүүлдэг байсан. Мөн үйлчлүүлэгч нар олон болчихвол өөрийнхөө биеийг бас үнэлдэг байсан. Заримдаа охид үйлчлүүлэгч нараас мурихын тулд Н-г дуудаж насанд хүрээгүй хүүхэд худалдаж авсан байна, төрсөн эгч нь байна гэх мэт хэрүүл хийж охидыг гаргаж ирээд дараагийн үйлчлүүлэгч нар руу авч явдаг байсан. Тухайн охидын биеийг Н үнэлэхдээ миний хажууд үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож байхад нь сонсож байснаар 1 цагийн 150.000 төгрөг, 1 хоногийн 350.000 төгрөгөөр үнэлнэ гэж ярьдаг байсан... Х гээд тарган охиныг Н заримдаа дууддаг байсан. Үйлчүүлэгч нар дуудлага өгөхөөр авхуулж яриулдаг байсан. Надтай хамт явахад буудал руу оруулж биеийг нь үнэлүүлж байгаагүй. Надаас хойш үнэлүүлсэн байж болзошгүй. Ц- буюу Ц гэх охин бас охидын биеийг үнэлүүлдэг. Н, Ц- нар шөнөөр охидын биеийг үнэлүүлж байхад дуудлага их байвал нэг нэгэндээ дуудлагаа өгч үйлчлүүлэгчээ хувааж холбогдоод хамтарч ажиллаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 103-105 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-н өгсөн: “...2021 оны сүүлээр Ц-гийн найз залуу нь над руу мессеж бичээд Ц- тэрнээс болж уурлаад бид 2 анх уулзаад танилцаж байсан. Тэгээд найзалж байгаад бас нэг юунаас билээ муудалцаад харилцахаа больчихсон байж байгаад 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр байх, би Ц-тай уулзах гээд З-тай хамт хорооллын эцсийн “***” гээд буудалд очиход Г.Х, Б.У-, С гэх охидтой байж байсан бөгөөд бөөндөө тэр буудалд амьдарч байгаа талаар хэлсэн бөгөөд Х нь ирж очиж байдаг талаар сонссон. Би угаасаа Ц-г биеэ үнэлдэг талаар мэднэ, тэд нар нийлээд ч биеэ үнэлж байгааг мэдсэн. Яг тэр буудалд очих өдрийн хэдхэн хоногийн өмнө нь би хорооллын Өргөөгийн хойд талын автобусны буудал дээр таараад хамт шорлог идчихээд салсан... Бид нар бүгдээрээ хамт биеэ үнэлдэг байсан, олсон мөнгөө өөр өөрсдөө авдаг хэн нь ч илүү мөнгө төгрөг авдаггүй байсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хугацаанд биеэ хамт үнэлсэн. С гэх охин бол бид нартай хамт явж байгаагүй. Би Х, З нартай хааяа гардаг байсан. 14 хоногт 1-2 удаа гаргадаг байсан ба найз Д-г гуйгаад өөрөөр нь жолоо бариулсан. Бензиний мөнгийг нь бэлнээр байгаа үедээ бэлнээр, дансандаа байгаа үедээ дансаар шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.У-гийн бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч, шулуун гэдэсний амсар, хярзанд гэмтэлгүй, охин хальс нь охин хальс 3.9 цагийн түвшинд суурь хүрсэн хуучин урагдалтай, 4.5.6.7 цагийн түвшинд суурь хүрээгүй төрөлхийн сэтэрхийнүүдтэй, шинэ гэмтлийн өөрчлөлтгүй байна. Батериологийн шинжилгээгээр Б.У- нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчний архаг халдвартай, трихомониазын халдвартай, ДОХ, заг хүйтэн, хламидын халдваргүй байна. Нэмэлт эмнэлгийн материал ирүүлээгүй тул тухайн асуултанд хариулах боломжгүй. Б.У-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 143-145 дахь тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Г.Хы бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч, шулуун гэдэсний амсар, хярзанд гэмтэлгүй, охин хальс нь 9 цагийн түвшинд суурь хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй, цагираг бүтэцтэй, сунамхай тогтоцтой байна. Батериологийн шинжилгээгээр Г.Х нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчний архаг халдвартай, ДОХ, Заг хүйтэн, хламидын халдваргүй, трихомониазын халдвартай байна. Нэмэлт эмнэлгийн материал ирүүлээгүй тул тухайн асуултанд хариулах боломжгүй. Г.Хы биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 152-153 дахь тал/,
Шүүгдэгч Ж.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын дундуур Х гэх биеэ үнэлдэг охин намайг машинаараа ганц нэг таксинд яваад өгөөч гэж хэлэхээр нь би тухайн үедээ гэртээ байсан тул Гандангийнн автобусны буудал дээр очсон. Тэгэхэд Ө- гэх туранхай тайрмал шар үстэй охин зогсож байсан бөгөөд тэр 2 машинд суугаад үүрийн 5 цаг хүртэл тэр хоёрын жолооч хийж явсан. Тэрнээс хойш Ө- над руу 2, 3 хоногийн дараа залгаад Чингис зочид буудлын тэнд байдаг “Эра” гээд зочид буудлаас авахуулсан... Тухайн өдөр Ө- биеэ үнэлээгүй, миний машинд сууж байсан Х бол биеэ үнэлсэн. Хороолол хавиар л явсан, яг ямар буудал эсэхийг мэдэхгүй байна, би Ө-ийг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Ө- таксины мөнгө гэж 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Ө-ийн насыг асуухад 18 нас хүрсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 230-232 дахь тал/,
Шүүгдэгч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 1 дүгээр сараас хойш Ковид цар тахлын улмаас ажил хийх боломжгүй хөл хориотой байсан мөн 4 хүүхэдтэй, нөхөр хөдөө ажлаар явчихсан байсан болохоор би хоол ундны мөнгө олох гэж шагийн архи хорооллын эцсийн “Эрхэс” гээд буудлын хавиар зарж эхэлсэн, тэгээд явж байхдаа 2021 оны 7 дугаар сарын сүүлээр байна уу, 8-р сарын эхээр байх Ө-тэй “Эрхэс” гээд зочид буудлын тэнд миний зүс таних шаг зардаг хүүхний хамт Ө- машинд суусан, тэгээд миний зүс таних хүүхэн буусан бөгөөд Ө- гээд шар өнгийн богинохон үстэй хүүхэн офицерийн тийшээ хүргээд өгчих гээд офицерийн автобусны урд талын буудалд хүргүүлсэн бөгөөд нэг залуу гарч ирээд 20,000 төгрөг өгсөн. Тэгсэн Ө- машинд явж байхдаа гэдсээ гаргаж үзүүлээд би саяхан хагалгаанд орсон, савны гадуурх жирэмслэлт болсон гээд ойр зуурын юм ярьсан, би ч бас өөрийгөө түрээсийн машин барьж байгаа өдөрт 80,000 мянган төгрөг өгдөг, шагийн архиа зараад хажуугаар нь ганц нэг хүн байвал таксинд явдаг талаараа хэлсэн, тэгсэн чинь Ө- би архи пиво хэрэг болбол танд хэлж байя, мөн такси хэрэг болбол хэлж байя гээд миний утасны дугаарыг тэмдэглэж авсан. Энэ өдрөөс 7 хоногийн дараа байна уу, машин түрээслэх хэрэгтэй байна, та машин түрээсийн газраа заагаад өгөөч гэж хэлэхээр нь би тухайн үедээ приус 30 маркийн **-** дугаарын авто машиныг түрээсэлсэн Б гэж хүнээс асуухад машин байхгүй гэж хэлснийг Ө-т хэлсэн. Тэрнээс хойш нэг ч уулзалдаагүй утсаар ч яриагүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 3-ны орой 23 цагийн үед би найзтайгаа биеэ үнэлэх гээд Саппорогоор явж байсан, Ө- залгаад “эгч хаагуур явж байгаа юм” гэж хэлэхээр нь би Саппоро дээр байна гэсэн чинь Ө- Баянхошуунд байна, та хүрээд ир гэж хоорондоо ярилцаад Зурагтын эцэс дээр уулзахаар болсон. Тэгээд би түрээсийн машинтайгаа явж очиход Ө- хар хөх өнгийн приус 20 маркийн авто машинтай найз охин, найз залуу нь гээд гурвуулаа явж байсан. Тэгээд Ө- миний машинд ганцаараа суугаад ярилцсан Ө- тухайн үед хэлэхдээ би биеэ үнэлдэг, надад мөнгөний хэрэг гараад байгаа, өдөрт 100,000 мянган төгрөг танд өгье, та Ц- гэх хүүхнийг таних уу, гадуур явж биеэ үнэлдэг, би тэр эгчтэй гадуур хамт яваад биеэ үнэлсэн чинь олсон мөнгийг маань машины мөнгө гээд авчихаад байна, өглөөдөө хоосон буугаад байна, ээжийн бие муу байгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь эгч нь ийм юманд орооцолдож чадахгүй гэж хэлээд салаад явсан. Энэ өдрөөс хойш нэг ч удаа уулзаагүй, нэг удаа биеийг нь үнэлэхэд нь машин тэргээр зөөсөн асуудал байхгүй.... Насанд хүрээгүй гэдгийг нь ч бас мэдээгүй, надад хүүхэдтэй гээд байсан болохоор насанд хүрсэн юм байх л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 244-246 дахь тал/,
Шүүгдэгч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “...Б.У- гэх охиныг танина, 2021 оны эхээр би нөхөр У- хамт бригад ахлан барилгын ажил хийж байхад манай барилга дээр ажиллаж байсан залуугийн найз охин гээд У- манай гэрт ирээд надтай анх танилцаж байсан бөгөөд найз залуугийнхаа хамт манай гэрт 2, 3 хоносон. У- нь орой гараад л өглөө үүрээр орж ирдэг байсан, тэгээд хаагуур яг юу хийгээд яваа талаар нь асуухаар шоудсан юм гэж хэлдэг байсан. Тэгээд У- гэр мэддэг учраас 2021 оны 7 дугаар сарын эхээр байр олох хүртлээ танай гэрт байж болох уу гээд манай гэрт хүүхдүүдийг маань хараад 2021 оны 8 дугаар сарын 10-н гартал байж байгаад амьдрах газартай болсон гээд явсан. 2021 оны 8 дугаар сарын сүүлээр билүү 9 дүгээр сарын эхээр миний өөрийн эзэмшлийн машин болох приус 20 маркийн машиныг байр руугаа юм зөөх гэсэн юм гээд гуйж авч яваад жолоодох эрхийн үнэмлэхгүй барьж явж байгаад миний машиныг ачуулсан байсан. Би араас нь хөөцөлдөж байгаад уулзаад машинаа цагдаагаас авхуулсан бөгөөд надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд би У-той огт холбоогүй байж байгаад 2022 оны дундуур байна уу, эхээр гадуур Ц-тай биеэ үнэлээд явж байгаа талаар нь сураг сонсоод У-той холбогдоод эмээтэй чинь ярина шүү насанд хүрээгүй юм байж юу хийгээд яваад байгаа юм бэ гэсэн чинь У- би хүнтэй сууж байгаа, жирэмсэн болсон гадуур тэнэхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш огт холбогдоогүй. ...Би Б.У-гийн биеийг үнэлүүлсэн асуудал байхгүй. У-гийн хувьд өөрөө их хөдөлгөөнтэй гадуур дотуур гарч биеэ үнэлдэг байсан, би өөрөө биеэ үнэлдэг байсан учраас мэдээж надад сонссон зүйл байгаа... Би У-той ямар ч хамаатан садангийн харилцаа холбоо байхгүй. ...Би Сонгинохайрхан дүүрэг *** дугаар хороо*** тоот хаягт 2012 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа, 2021 онд манай нөхөр лизингээр авсан Приус 20 маркийн цагаан өнгийн машиныг гэр бүлийнхээ хэрэгцээнд унаж байгаад 2022 оны 1 дүгээр сард зарсан, харин биеэ үнэлэхээр гарахдаа **-** байх цагаан өнгийн Приус 30 маркийн машиныг 10 дугаар хороололд машин түрээсэлдэг Б гэх хүнээс түрээслэн гардаг байсан.
Б.У-гийн хувьд өөрөө биеэ үнэлдэг, би ч бас өөрөө биеэ үнэлдэг байсан тэр хугацаанд олсон мөнгөө нөхрийнхөө данс руу машины засвар, үсэг тоо бичээд шилжүүлдэг байсан. Б.У- хааяа манай нөхрийн данс руу мөнгө шилжүүлдэг, би тэр мөнгөөр нь машиныхаа түрээсийг төлөх ойр зуур хэрэглээд дараа нь өөрийнхөө биеийг үнэлж олсон мөнгөө бэлнээр авч У-д өгдөг байсан.
2021 оны 7 дугаар сарын эхээс 8 дугаар сарын дунд хүртэл хугацаанд У- өөрөө зар тавиад харин би Саппоро, Багшийн дээд орчмоор зогсож байгаад биеэ үнэлж байсан. У- болон Ө- нарыг үйлчлүүлэгчтэй нь хамт буудал руу хүргэж өгөх тохиолдол хэдэн хэдэн удаа гарсан бөгөөд би өөрөө түрээсийн машин ашигладаг учраас түрээсэндээ нэмэрлэх гээд 10,000-50,000 төгрөг авдаг байсан. У-гийн хувьд ихэвчлэн хороолол, Саппоро орчмоор биеэ үнэлдэг байсан бөгөөд хамгийн сүүлд Баянгол дүүрэг Өргөөгийн хойгуур байх буудлаар биеэ үнэлж байсан. ...Ө-ийн хувьд 2021 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл миний цагаан өнгийн приус 30 маркийн түрээсийн машинаар 3,4 удаа биеэ үнэлж байхдаа зөөлгөсөн, машины мөнгө гээд нийтдээ 70,000-80,000 төгрөг л өгсөн. Ө- өөрөө үйлчлүүлэгчээ олоод гадуур явдаг, ихэвчлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хорооллын тэр хавийн буудал руу л хүргүүлдэг байсан, миний машинаар зөөлгөсөн асуудал байгаа. Тэрнээс миний дор явж биеэ үнэлсэн асуудал байхгүй. ...Б.У- ихэвчлэн өөртөө зарцуулдаг байсан, заримдаа надад гэрт маань амьдарч байгаа гээд хоол ундны мөнгөнд нэмэрлээрэй гээд мөнгө бэлнээр өгдөг байсан. Яг нарийн хэдэн төгрөг өгсөн эсэхийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 247-250 дахь тал/,
Шүүгдэгч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 247 дахь тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлхүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 187 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц-н өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ажлаа хийж байгаад орой 17 цаг 5 минутын орчим ариун цэврийн өрөө орж гарахдаа өөрийн эзэмшлийн I phone 11 Pго загварын гар утсаа тавиур дээр мартаад гарсан байсан. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарах үед манай үсчний газар шивээс хийдэг Д-н найз гэх эмэгтэй миний хажуугаар зөрж ариун цэврийн өрөө рүү орсон. Би зааланд орж хүний үс угаагаад зогсож байхад гаднаас захиалга өгсөн хүргэлтийн бараа ирж, бараа авчирсан үл таних эмэгтэй чиний гар утас холбогдохгүй байна гэж хэлсээр орж ирсэн. Тухайн үед цаг харахад 17 цаг 12 минут болсон байсан, тэгээд би ариун цэврийн өрөөнд гар утсаа мартсан гэдгээ санаад нойлын өрөө рүү ороход миний гар утас байхгүй байсан. Намайг нойлын өрөөнөөс гарахад шивээс хийдэг Д-н найз орсон болохоор Д-с асуухад манай найз саяхан ажил гарчихлаа гэж хэлээд гараад явсан, юу болов гэж хэлэхээр нь миний гар утсыг аваад явсан байна, тэр охиноо дууд гэж хэлэхэд Д найз руугаа залгаж 30-40 минутын дараа ирсэн. Тухайн охин ирэхээс өмнө би цагдаад дуудлага өгсөн. Тухайн охин ирээд би гар утсыг чинь аваагүй. Мэдэхгүй гэж хэлсэн... Iphone 11 Рго загварын цайвар ногоон өнгийн гар утас байсан. 2019 оны 12 дугаар сард Тедигээс 2,950,000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоогоор үнэлбэл 2,000,000 төгрөгөөр үнэлнэ... Гомдолтой байгаа өөрт учирсан хохирлоо олж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-н өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 4-ний орой 17 цагийн үед ажил дээрээ Ц-гийн хамт ирээд өөрийн өрөө рүүгээ орох гэж байсан чинь Ц- нойлын хаалга татсан чинь дотор нь эмэгтэй хүн “хүн байна шүү” гэж дуугарсан. Тэгээд Ц- бид хоёр миний өрөө рүү орсон, хэсэг хугацааны дараа Ц- нойл орсон. Нойл орж гарч ирээд Ц- миний өрөө рүү шагайчихаад юм ярилгүй гараад явсан. Би өрөөнөөсөө гарч нойл орж бие засчихаад өрөөндөө сууж байсан чинь үсчин Ц хаалга онгойлгоод саяны охин хаана байна, миний утсыг аваад явсан байна, оруулж ирж өг гэж хэлээрэй гэсэн. Би Ц- руу залгаад чи үсчин эгчийн гар утсыг аваад явсан юм уу гэж асуусан чинь би яахаараа хүний гар утас авдаг юм гээд байхаар нь чи хүрээд ир гэж Ц-д хэлсэн чинь хэсэг хугацааны дараа Ц- хүрч ирсэн. Үсчин эгч Ц-гаас өөрийн гар утсаа нэхсэн чинь тэр аваагүй гээд байсан тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 198-199 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Б-н өгсөн: “...Би Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар байрны хажууд байх үсчний газар 2021 оны 12 дугаар сарын 4-ний орой 17 цагийн үед үсчин Ц-р үсээ угаалгах гэсэн чинь Ц- би нойл орж ирээд таны үсийг угааж өгье гэж хэлээд нойл орсон. Би Ц-ийг хүлээгээд сууж байсан чинь тэр нойлд хүнтэй утсаар ярьж байх нь надад сонсогдсон. Хэсэг хугацааны дараа Ц- нойлоос гарч ирээд миний үсийг угааж өгсөн. Ц- тооцоогоо хийх болоод гар утсаа, ширээн дээрээ, халаасандаа үзээд, өө би нойлд үлдээсэн байна гэж хэлээд нойл руу орсон. Тэгээд гарч ирээд миний утас руу залгаадах гэж хэлэхээр нь утас руу нь залгахад бараа хүргэж ирсэн хүн залгаад таны утас унтарсан байна гэж хэлсэн. Ц- шивээс хийдэг залуугийн өрөөний үүд хэсэг дээр зогсож байгаад шивээс хийдэг залуугаас надтай зөрөөд нойл орсон танай эмэгтэй найз хаана байгаа юм, тэр охин руугаа залга гэж хэлсэн. 30-40 минутын дараа үл таних эмэгтэй ирсэн. Ц- тэр эмэгтэйгээс гар утсаа асуусан чинь би аваагүй гээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М-н өгсөн: “...Би ажил болох Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үсчний газарт 10 цагийн орчимд очсон. Хамт ажилладаг бүсгүй Ц- өөрийн гар утсаараа ярьж байгаад нойлын өрөө орсон. Түүнийг нойлын өрөөнд сууж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирснээ нойлын өрөөнд орох гэсэн боловч Ц- хүн байна гэж хэлэхэд оролгүй байж байгаад Ц-ийг гарсны дараа тухайн эмэгтэй нойлын өрөө рүү зөрж орж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа Ц- гар утсаа хулгайд алчихлаа гэж орилоод байсан... Өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 213-214 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 11 Pro гар утас 1.250.000 төгрөг...” гэх үнэлгээ /3-р хавтаст хэргийн 215-218 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судалалын 194 дугаартай “...Г.Ц- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 202 дахь тал/,
Шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би цахим орчинд зар тавьж түрээсийн машин түрээслэн биеэ үнэлдэг, 2022 онд найзаараа дамжуулан Ө-тэй танилцаж байсан. Ө- 2021 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд надтай хамт биеэ үнэлдэг байсан. Тухайн үед би насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй байсан. 10 дугаар сард Ө-ийн төрсөн өдөр болоход 17 настай гэдгийг нь мэдээд харьцахаа больсон. Тэгээд уулзаагүй байж байгаад 2022 оны 1 дүгээр сард Ө- У- гэх охиныг надад танилцуулсан бөгөөд бас биеэ үнэлдэг байсан. Би У-гоор дамжуулан Х гэх охинтой танилцсан. 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр фэйсбүүкт зар байршуулан дуудлагаар биеэ үнэлэхээр гарсан. У-, Ө-, Х бид дөрөв хамт гараад Х биеэ үнэлээгүй, миний зүгээс хэнийг ч биеэ үнэл гэж шахаж шаардаагүй, би угаасаа машин түрээслээд л биеэ үнэлчихдэг, харин Ө-, У- нар өөрсдөө биеэ үнэлдэг, мөн машин байхгүй, тэгсэн хэрнээ биеэ үнэлж мөнгө олно гээд байдаг. Тэгээд л надтай хамт миний түрээсэлсэн машинд суугаад өөрсдөө зараа байршуулдаг, 50.000 төгрөг өгсөн нь би тэр машиныг түрээсэлдэг, өдөр өдөртөө мөнгийг нь өгдөг тул надад машины түрээсэндээ нэмэрлээрэй гээд нэмээд өгдөг. Тэрнээс биш үйлчлүүлэгч олж өгөөд машинаараа зөөгөөд өөрөө биеэ үнэлэхгүй, тэд нарыг үнэлүүлээд мөнгийг нь хурааж авсан, дарамталсан асуудал байхгүй. ...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг болсон гээд байгаа цаг хугацаанд Д гэх залуугийн ажил болох 10 дугаар хорооллын тэнд шивээс хийлгэхээр очсон. Тэгээд байж байгаад ажил гарсан тул гараад явчихсан. Угаалганд өгсөн хувцасаа авах ёстой байсан. Уг алдагдсан гээд байгаа Айпоне 11 про гар утсыг би огт аваагүй. Ийм гар утас байсан эсэхийг би хараагүй. Энэ газрынх нь нойлын өрөөний цонх онгорхой байсан. Уг цонхоор хүн орж ирээд гар утсыг авчихсан ч юм билүү, би мэдэхгүй... ” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 228 дахь тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хавтаст хэргийн 157-159, 238 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 211, 222 245 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Ж-н Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
И овогт М*-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
Ж овогт Г-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн насанд хүрээгүй хохирогч Х.Ө-, Б.У- нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
Г. Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн субъектив тал буюу гэмт хэрэг үйлдэх санаа зорилгын хувьд хохирогчийн биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгыг агуулан үйлдлээ хэрэгжүүлдэг. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ үйлдлийн гадаад илрэх шинж байдлын хувьд хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг нь далимдуулах зэрэг аргуудаар хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан шинжтэй байхаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хохирогч нарын чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, өөрсдийн болон бусдын эрхшээлд бүрэн оруулж, энэхүү хяналтаас гаргахгүйгээр бэлгийн мөлжлөгт оруулж, биеийг нь үнэлүүлж худалдаалсан байх шинжтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан “бэлгийн мөлжлөг” гэмт хэргийн шинж нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан эсвэл хохирогчийг эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан байхаар заасан.
Тодруулбал, гэмт хэргийн хохирогч нарыг зорчих эрхийг хязгаарладаггүй, эрх чөлөөтэй байдалд бүрэн хяналт тогтоодоггүйгээрээ ялгаатай байна. Дээр дурдсан хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөг гэмт хэргийн хохирогчоор насанд хүрээгүй хүн байж болох бөгөөд гэмт хэргийн шинжийг харгалзан тохирох зүйлчлэлээр зүйлчлэх нь тохиромжтой.
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 1 дүгээр зүйлд 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж заасан. Мөн 34 дүгээр зүйлд “оролцогч улсууд хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ” гээд хүүхдийг бэлгийн хууль бус аливаа ажиллагаанд татан оролцуулах буюу шахалт үзүүлэх, хүүхдийн биеийг үнэлүүлэх буюу бэлгийн хууль бус бусад ажиллагаанд ашиглан мөлжих ... өөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ... бүх арга хэмжээг авна гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бэлгийн мөлжлөгө” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэж урьд нь хүчиндэх бэлгийн дүр хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдож байсан хүн бэлгийн мөжллөг гэмт хэрэг үйлдсэнийг, мөн хоёр буюу түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэж гэмт этгээд хоёр ба түүнээс олон хүний цаг хугацаанд эсхүл тодорхой хугацааны дараа хэрэгжүүлж бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсныг тус тус ойлгоно.
Өөрөөр хэлбэл “Бэлгийн мөлжлөг”-ийн гэмт хэрэг нь “Хүн худалдаалах” гэмт хэргээс зорчих эрхийг хязгаарлаагүй байдлаараа болон нийгмийн аюулын түвшин, цар хүрээ, хор уршгийн шинж чанараараа ялгагдана. Бэлгийн мөлжлөг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг байдал бол хүн худалдаалах гэмт хэрэг нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг байх бөгөөд аюултай үр дагавар бүхий шинж чанараараа илүү хүнд нөхцөлтэй юм.
Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч нарын тогтмол орлогогүй, мөнгө олох зорилго дээр тулгуурлаж, тэдгээрт илүү орлоготой ажиллахын тулд нэмэлт төлбөртэй тусгай үйлчилгээ /бэлгийн харьцаанд орох/ ажлыг санал болгон, садар самуун явдалд хүүхдийг ашиглан, цалин олгох нэрээр бусдад биеийг нь үнэлүүлж, машинаар үйлчлэх, олсон мөнгийг хуваан авах байдлаар ашиглан, мөлжих ажиллагааг байнга тогтвортой зохион байгуулсан, эрх зүйн бүрэн бус чадамжтай байдлыг далимдуулан ажлын байр, орлогын эх үүсгэврээр эрхшээлдээ оруулсан байх тул шүүгдэгч нарын үйлдэл нь бэлгийн мөлжлөгийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Х.Ө-ийг 2021 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор, мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулж **-** улсын дугаартай “Мазда” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн зардалд 50.000 төгрөгийг хөлсөнд авсан,
шүүгдэгч М.А- Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Х.Ө-, Б.У- нарыг 2021 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд фэйсбүүк, цахим сүлжээнд зар байршуулан биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор, мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулж түрээсийн **-** УАВ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн зардалд 100.000 төгрөг эсвэл биеэ үнэлсэн мөнгийг авсан,
шүүгдэгч Г.Ц- Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Х.Ө-, Б.У-, Г.Х нарыг 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд фэйсбүүк, цахим сүлжээнд “санхүү авна” гэж зар байршуулан биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор, мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулан, үйлчлүүлэгч олж, түрээсийн **-** улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн зардалд 50.000 төгрөгийг хөлсөнд авсан болох нь хууль бус үйл ажиллагааны орлого авсан дансны хуулгууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч нар болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ж.Ж, Г.А-, Г.Ц- нар хохирогч Х.Ө-, Б.У-, Г.Х нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж, хохирогч хүүхдүүдийн биеийг үнэлүүлэх хууль бус үйл ажиллагаа явуулж байсан боловч тэдгээрийн зорчих эрх, эрх чөлөөтэй байх эрхийг хязгаарлахгүйгээр биеийг нь үнэлүүлж хууль бусаар ашиг олдог байсан нь насанд хүрээгүй хохирогч Х.Ө-, Б.У-, Г.Х нарын мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В, Б.З, А.Х, Б.Д, Б.Н нарын мэдүүлгээр нотлогдсон.
Насанд хүрээгүй хохирогч Х.Ө- гэмт хэргийн хохирогч болох үед 17 нас 6 сар 11 хоногтой, Б.У- 17 нас 10 сартай, Г.Х 17 нас 9 сар 11 хоногтой байсан нь тэдний нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд хохирогч нар шүүгдэгч Ж.Ж, М.А-, Г.Ц- нарт өөрсдийгөө насанд хүрээгүй талаар хэлж байсан нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Ж.Ж, М.А-, Г.Ц- нар нь “хохирогч нарын насыг мэдээгүй байсан” гэсэн мэдүүлэг, тайлбар нь дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон,
шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт болгон,
шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч “шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч нар анхнаасаа мэдэж байсан тул уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн санал гаргасныг шүүхийн шийдвэрт тусгав.
Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд:
Прокуророос шүүгдэгч Г.Ц-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт буюу 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 10 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газрын ариун цэврийн өрөөнд гээгдүүлсэн Б.Ц-ийн эзэмшлийн “Айфоне 11 про” загварын гар утсыг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...Би тэр эмэгтэйн араас нойл орсон нь үнэн гэхдээ гар утсыг нь аваагүй. Ардаа цонхтой цонхоор нь хүн гараа оруулаад авчих боломжтой байсан...” гэж мэдүүлдэг ба шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Шүүх дараах нотлох баримтаар шүүгдэгч Г.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц-ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ажлаа хийж байгаад орой 17 цаг 5 минутын орчимд ариун цэврийн өрөө орж гарахдаа өөрийн эзэмшлийн I phone 11 Pго загварын гар утсаа тавиур дээр мартаад гарсан байсан. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарах үед манай үсчний газар шивээс хийдэг Д-н найз гэх эмэгтэй миний хажуугаар зөрж ариун цэврийн өрөө рүү орсон... Би ариун цэврийн өрөөнд гар утсаа мартсан гэдгээ санаад нойлын өрөө рүү ороход миний гар утас байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 192-193 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-н өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 4-ний орой 17 цагийн үед ажил дээрээ Ц-гийн хамт ирээд өөрийн ажлын байр дээрээ орж ирээд өрөө рүүгээ орох гэж байсан чинь Ц- нойлын хаалга татсан чинь дотор нь эмэгтэй хүн “хүн байна шүү” гэж дуугарсан. Тэгээд Ц- бид хоёр миний өрөө рүү орсон, хэсэг хугацааны дараа Ц- нойл орсон. Нойл орж гарч ирээд Ц- миний өрөө рүү шагайчихаад юм ярилгүй гараад явсан. Би өрөөнөөсөө гарч нойл орж бие засчихаад өрөөндөө сууж байсан чинь үсчин Ц- хаалга онгойлгоод саяны охин хаана байна миний утсыг аваад явсан байна, оруулж ирж өг гэж хэлээрэй гэсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 198-199 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Б-н өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед үсчин Ц-ээр үсээ угаалгах гэсэн чинь Ц- би нойл орж ирээд таны үсийг угааж өгье гэж хэлээд нойл орсон. Би Ц-ийг хүлээгээд сууж байсан чинь тэр нойлд хүнтэй утсаар яриж байх нь надад сонсогдсон...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 205-206 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М-н өгсөн: “...Хамт ажилладаг бүсгүй Ц- өөерийн гар утсаараа ярьж байгаад нойлын өрөө орсон. Түүнийг нойлын өрөөнд сууж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирснээ нойлын өрөөнд орох гэсэн боловч Ц- хүн байна гэж хэлэхэд оролгүй байж байгаад Ц-ийг гарсны дараа тухайн эмэгтэй нойлын өрөө рүү зөрж орж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа Ц- гар утсаа хулгайд алчихлаа гэж орилоод байсан... Өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 190-192, 3-р хавтаст хэргийн 213-214 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 11 Pro гар утас 1.250.000 төгрөг...” гэх үнэлгээ /3-р хавтаст хэргийн 215-218 дахь тал/ болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Ч.Амаржаргал “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт,
Шүүгдэгч Ж.Жын өмгөөлөгч Г.Чулуунгэрэл “...Хохирогчийн гомдол саналгүй болон миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт,
Шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч П.Ариунболд “...Г.Ц- бага насны 2 хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Ж шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би өсвөр насны 2 охинтой, нөхөр 2020 онд салсан ба охид минь Өмнөговь аймагт айлд амьдарч байгаа юм...” гэв.
Шүүгдэгч М.А- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “...Гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Ц- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “..Би бага насны 2 хүүхэдтэй ба асран хамгаалж байгаа хүн нь өндөр настай тул хүүхдүүддээ санаа зовж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Ж, М.А-, Г.Ц- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял,
шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Ж, М.А-, Г.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Насанд хүрээгүй хохирогч нар мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хэрэгт “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 11 Pro гар утас 1.250.000 төгрөг...” гэх үнэлгээ /3-р хавтаст хэргийн 215-218 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Г.Ц-гаас 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ц-т олгох нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Ж, М.А- нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Ж, М.А- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгч Ж.Ж, М.А-, Г.Ц- нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ж.Ж энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ж, М.А- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос Б овогт Ж-н Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон,
И овогт М-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт болгон,
Ж овогт Г-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Жадамбын Жыг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэргийг хохирогчийг бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулсан,
мөн урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн энэ гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,
Шүүгдэгч И овогт М-н А-г бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэргийг хохирогчийг бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,
Шүүгдэгч Ж овогт Г-н Ц-г бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэргийг хохирогчийг бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,
мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил, 3 /гурван/ сарын хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 3 /гурван/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гийн цагдан хоригдсон нийт 49 /дөчин ес/ хоног, шүүгдэгч Г.Ц-гийн цагдан хоригдсон нийт 205 /хоёр зуун тав/ хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Ж, М.А- нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Ж, М.А- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-гаас нийт 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ц-т олгосугай.
9. Шүүгдэгч Ж.Ж, М.А-, Г.Ц- нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ж.Ж энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ж, М.А- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Ж, М.А-, Г.Ц- нарт авсан цагдан хорх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ
ШҮҮГЧ Н.НЯМДАВА2.32