Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/141

 

 

 

 

 

 

  2025       05        01                                          2025/ШЦТ/141

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,     

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б********,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С********ын А********т холбогдох эрүүгийн 233********* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Г.Д*******аас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөгийг, нийт 18,000,000 төгрөгийг, иргэн Б.Б********оос 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг, нийт 15,000,000 төгрөгийг, иргэн Ч.М******гөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг, иргэн Ж.Э*********ээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг, нийт 20,000,000 төгрөгийг “өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 590******* дугаарын дансанд нэр бүхий 4 хохирогчоос нийт 58,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************** нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Г.Д*******аас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөгийг, нийт 18,000,000 төгрөгийг, иргэн Б.Б********оос 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг, нийт 15,000,000 төгрөгийг, иргэн Ч.М******гөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг, иргэн Ж.Э*********ээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг, нийт 20,000,000 төгрөгийг “өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 590******* дугаарын дансанд нэр бүхий 4 хохирогчоос нийт 58,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 233********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Э*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Тэгээд уулзтал Г****** надад А******** бид хоёр хүмүүсээс мөнгө аваад өсгөж өгч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун мөнгө юм бэ, би мөнгө өгөхгүй гэж хэлсэн чинь санаа зоволтгүй 14 хоногийн дотор 20 хувиар өсгөж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд А********ын данс руу 15 сая төгрөгийг тэр өдрөө хийсэн. Тухайн үед А******** надад найдвартай 14 хоногийн дотор 20 хувиар өсгөнө 18 сая төгрөг болгож өгнө гэж надад хэлж байсан. Ингээд энэ өдрөө гэрээ байгуулаад би Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ гэсэн цаас авсан. Мөнгө авчаад 2022 оны 06 сарын 21-нд А******** над руу залгаад би таны мөнгийг өгч чадахгүй болчихлоо. Та дахиад 5 сая төгрөг өгчих гэхээр нь итгээд дахиад А********ын данс руу 5 сая төгрөг хийсэн. Тэгээд дахиад мөнгө надаас аваад байхаар нь чи яаж мөнгө олдог юм бэ гэхэд койноор мөнгө олж арилжаа хийдэг гэсэн. Харахад баахан тоон дээр дараад л яваад юм байна лээ. Би тэр талаар сайн мэдэхгүй. Ингэж надаас мөнгө аваад надтай холбогдоогүй миний мөнгийг буцааж өгөөгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-62-р хуудас),

Хохирогч Г.Д*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2023 оны 04 дүгээр сард Г****** надад хэлэхдээ “А******** гэдэг залуу мөнгө өсгөж өгч байгаа, та мөнгөө өгөөч” гэж хэлэхээр нь би А********тай уулзаж үзэхэд “би арилжаа хийдэг залуу байна, олон хүний мөнгийг өсгөж өгч байгаа, намайг Г****** гэдэг залуу чинь мэдэж байгаа” гэхээр нь гайгүй юм байна гэж бодоод нийт 18,000,000 төгрөг хийсэн. Тэгэхдээ надад ***************аас 6,100,000 төгрөг өгсөн. Гомдолтой байна. 11,900,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-р хуудас),

Хохирогч Б.Б********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би энэ хүмүүсийг бүгдийг нь мэднэ. Тухайн үед би А********т мөнгө өгөөд дараа нь энэ гүйлгээний утга дээр байгаа хүмүүст мөнгө өсгүүлэх талаар хэлсэн. Тэгсэн чинь эдгээр хүмүүс над руу мөнгөө шилжүүлээд А********ын данс руу явуулж байсан юм. Г****** гэдэг хүн нь тэр А********тай хамт явж байсан хүн байгаа юм. Тэгээд над руу мөнгө шилжүүлж А******** руу шилжүүлж байсан. Харин 932******* гэдэг нь миний дугаар байгаа юм. Би өөрийнхөө дугаарыг бичээд явуулж байсан. Энэ хүний мөнгө ч байж болно, миний мөнгө ч байж болно. Лонжид гэдэг хүнийг бас танина. У*******ын найз байгаа юм. У******* гэдэг хүнийг харин би танина. Би ***************т эхний удаа 10,000,000 төгрөг дараа нь 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг шилжүүлээд авч чадаагүй байгаа. Энэ мөнгөө би 2022 оны 05 сарын сүүлээр 06 сарын эхээр өөрийнхөө данснаас явуулж байсан. Буцааж мөнгө төгрөг аваагүй байгаа. Гомдолтой байна. Би 15,000,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-р хуудас),

Хохирогч Ч.М******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2022 оны зун байсан шиг санагдаж байна. Яг хэдэн сар байсан гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Манай нэг найз Н******* надад мөнгө хэрэг болчихлоо 10,000,000 төгрөг өгчих, 14 хоногийн дараа буцаагаад өгнө” гэхээр нь би яах гэж байгаа юм гэсэн чинь А******** гэдэг залуу мөнгө өсгөж өгч байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ миний дансанд байсан 5,000,000 төгрөгийг авч Н*******той хамт А******** гэдэг залуутай уулзаж би өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг А******** гэдэг залууд өгсөн. Тэр А******** гэдэг залуу 14 хоногийн дараа мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлээд алга болсон. ...Гомдолтой байна. 5,000,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 129, 132-р хуудас),

Гэрч Л.Г******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн “...2022 оны 4-5 сард шиг санагдаж байна. Намайг Хаан банкны АТМ-д ажиллаж байх үед гаднаас нэг залуу орж ирээд өөрийгөө А******** гэж танилцуулж байсан. Тэгээд надад “мөнгө өсгөж өгч байгаа койн шиг юм байгаа шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үнэн юм уу” гэж хэлэхэд “үнэн үнэн” гэж хэлсэн. Тэгээд би энэ залууд итгээд 1,000,000 төгрөг өгөөд 7 хоногийн дараа 1,400,000 төгрөг болгож авч байсан. Надад мөнгийг маань өсгөж өгсөн болохоор би найдвартай юм байна гэж бодсон. Тэгээд А******** бас надад “өсгүүлэх мөнгөтэй хүн байвал хэлээрэй цалинжуулна” гэж хэлж байсан. Ингэж хэлэхээр нь би Хаан банканд ажилладаг байсан ажлаасаа гарсан Э********* эгчтэй А********ыг уулзуулсан. Тухайн үед бид нар Шинэ м****** зах дээр уулзсан. Э********* эгч өөрөө тухайн үед “наад хүнээ аваад хүрээд ир би уулзмаар байна” гэж байсан. Тэгээд А********, Э********* хоёр уулзаад гэрээ байгуулаад гарын үсгээ зурж байсан. Миний мэдэхээр лав А******** нь Э********* эгчээс 15,000,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 74-р хуудас),

Гэрч Д.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн “...Би нийт *************** гэдэг хүнд 20,000,000 төгрөгийг дансаар, 5,000,000 төгрөгийг нь бэлнээр өгч байсан. Тэгээд тухайн үедээ бид хоёр гэрээ байгуулаад 15 хоногийн дараа мөнгө өсгөж өгөх ёстой байсан. Тухайн үед А******** гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлж мөнгөө өгөхгүй байхаар нь хэл ам хийж байгаад өгсөн мөнгөө буцааж авсан мөнгө байна. Би А********аас увуулж цувуулж авсаар байгаад мөнгөө буцаагаад авсан. Надад одоо гомдол санал байхгүй. Би яагаад ноолуур гэж утгатай хийсэн гэдгийг нь мэдэхгүй байна, өөрөө ингэж бичээд л явуулсан байсан. Надад анх А******** хэлэхдээ арилжаа хийнэ гэж хэлээд мөнгө авч байсан. Тухайн үед гэрээ байгуулаад байхаар нь гайгүй юм байна гэж бодоод би мөнгөө өгсөн. Сүүлдээ ***************аас би мөнгөө авах гээд хөөцөлдөж байхдаа тоглоом тоглодог хүн байна гэдгийг нь мэдсэн. Нэг хүнээс мөнгө аваад л нөгөөд өгдөг хүн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 80-р хуудас), 

Гэрч Б.М******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн “...Би бет тавьж тоглодог хүмүүсийн хэрэглэгчийн хаягийг нь шилжүүлж өгсөн мөнгөн дүнгээр цэнэглэж өгдөг байсан. Тоглодог хүмүүс нь өөрсдөө цэнэглэх гэхээр олон улсын карт бас гүйлгээний шимтгэл зэрэг төлдөг учраас өөрийнхөө хаягийг цэнэглэж чаддаггүй хүмүүсийн хаягийг цэнэглэж өгдөг байсан. Тухайн үед би бет тоглодог хүмүүсийн группт “аккаунт цэнэглэнэ, бас таталт хийнэ” гэсэн зар оруулаад энэ хүн надаар аккаунтаа цэнэглүүлж байсан байх. Энэ 376802001 гэдэг тоо нь хэрэглэгчийн хаягийн дугаар нь байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 82-р хуудас),

Гэрч Г.Н*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ц***** эмнэлэг дээр 2022 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Би нэг цай шөл аваачиж байсан юм аа. Тэр үеэрээ энэ А******** гэдэг залуутай таараад танилцсан юм. Бүүр 2-3 удаа ч тааралдсан нэг юм яриад л байдаг байсан. Тэгээд нэг удаа цай шөл аваачиж өгөөд байж байхад А******** миний хажууд ирж суучхаад “мөнгөний хэрэгтэй байна. Баахан аппликэйшн гаргаж ирээд х******гийн бирж дээр Хонконгод л гэж санаад байна. Х******гийн бирж дээр ингэж мөнгө өсгөдөг юм. Одоо нөгөө Бэлтэс М******гийнхөн ингэж явдаг юм. Би бүгдийг нь мэдэж байгаа хүмүүс зөндөө мөнгө өсгөж өгсөн. Дал билүү 100 сая ч билүү мөнгө 14 хоногт авчихдаг юм. Хэдэн төгрөг дутаад байна, та хэдэн төгрөг өгөөч” гэхээр нь би байхгүй ээ гэж хэлж байсан. Би тийм юманд чадахгүй гэсэн чинь ядахдаа тийм мөнгөтэй хүн олоод өг. Би учир явдлаа хэлж байгаад ингээд мөнгө авчхаад дор нь өсгөөд өгье 14 ч хонохгүй шүү дээ. Одоо энэ хугацаа нь болчхоод байгаа юм гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь би энэ М****** ах руу дагуулаад оччихсон байхгүй юу. Тэгээд л баахан юм ярьж, ярьж ингэдэг, ингэдэг бас л нөгөө юмаа ярьж аппликэйшн гаргаж ирж байгаад л нэг цаасан дээр гарын үсэг зураад л М****** ахаас 5,000,000 төгрөг авсан юм. Тухайн үед М****** ах цөөхөн хэдэн бэлэн мөнгө өгөөд бусдыг нь картаас аваад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 134-135-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 19-р хуудас),

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хаан банкны 590******* тоот дансны хуулга (хх-ийн 23-44-р хуудас),

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны албан бичиг, хавсралт (хх-ийн 50-53-р хуудас),

***************, Ж.Э********* нарын байгуулсан Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ (хх-ийн 90-92-р хуудас),

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 591****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 94-95-р хуудас),

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны 590******* тоот дансны хуулга (хх-ийн 110-115-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 122-123-р хуудас),

***************, Ч.М****** нарын байгуулсан Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ (хх-ийн 124-126-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 85-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 86-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 40-р хуудас), үл хөдлөх эд Хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 87-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 233********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *************** нь  бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол буюу 58,000,000 төгрөгийн хохирол учруулж уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд учирсан хохирлоо төлж барагдуулсан...” гэв.

Шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.  

Шүүгдэгч *************** нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Г.Д*******аас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөгийг, нийт 18,000,000 төгрөгийг, иргэн Б.Б********оос 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг, нийт 15,000,000 төгрөгийг, иргэн Ч.М******гөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг, иргэн Ж.Э*********ээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг, нийт 20,000,000 төгрөгийг “өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 590******* дугаарын дансанд нэр бүхий 4 хохирогчоос нийт 58,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Э*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 60-62-р хуудас), хохирогч Г.Д*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 66-р хуудас), хохирогч Б.Б********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 70-р хуудас), хохирогч Ч.М******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 129, 132-р хуудас), гэрч Л.Г******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 74-р хуудас), гэрч Д.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн мэдүүлэг (хх-ийн 80-р хуудас), гэрч Б.М******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн мэдүүлэг (хх-ийн 82-р хуудас), гэрч Г.Н*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн мэдүүлэг (хх-ийн 134-135-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 19-р хуудас), 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хаан банкны 590******* тоот дансны хуулга (хх-ийн 23-44-р хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны албан бичиг, хавсралт (хх-ийн 50-53-р хуудас), ***************, Ж.Э********* нарын байгуулсан Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ (хх-ийн 90-92-р хуудас), 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 591****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 94-95-р хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны 590******* тоот дансны хуулга (хх-ийн 110-115-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 122-123-р хуудас), ***************, Ч.М****** нарын байгуулсан Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ (хх-ийн 124-126-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.  

Шүүгдэгч *************** нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхийн 4 хохирогчийг залилсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ***************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд х******гийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч *************** нь хохирогч Г.Д*******ад 18,000,000 төгрөгийн, хохирогч Б.Б********ид 15,000,000 төгрөгийн, хохирогч Ч.М******д 5,000,000 төгрөгийн, хохирогч Ж.Э*********т 20,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч Г.Д******* нь 18,000,000 төгрөгийн,  хохирогч Ч.М****** нь 5,000,000 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч нь нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд хохирогч Б.Б******** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч ***************ыг хохирогч Г.Д*******, Ч.М******, Б.Б******** нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ж.Э********* нь шүүгдэгчээс 20,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчид 13,770,000 төгрөгийн хохирлыг төлсөн ба үлдэх 6,230,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч ***************аас 6,230,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э*********т олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн эцэг нь өвчний улмаас нас барсан бөгөөд өрх толгойлж яваа айлын ууган хүү юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд тухайн зүйл ангид оногдуулахаар заасан торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88-р хуудас)-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч *************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ***************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 233********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд Хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Д*******, Ч.М******, Б.Б******** нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н********* овогт С********ын А********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С********ын А********ыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***************аас 6,230,000 (зургаан сая хоёр зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч  Ж.Э*********т олгосугай.

6. Эрүүгийн 233********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд Хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Д*******, Ч.М******, Б.Б******** нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР