Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

  2025         02            14                                              2025/ШЦТ/74

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүгдэгч П.У, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.П.Ухолбогдох эрүүгийн 2434006260524 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй үүнд:

1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ....................... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 04-ний ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тогтоолоор оногдуулсан 8 жил 1 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 9 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр тогтоосон,

3.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ....................дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт тус тус зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний эдлэх ялыг 10 жил 10 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан тогтоолоор оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 14 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 11 жил 10 хоногийн хорих ялыг онцгой дэглэмэтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон,

4.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ..................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Б.П.У, 000000000000 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.У нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1-р багийн марз гэх газар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хохирогч ............... урьдын харилцаанаас болж маргалдан түүний зүүн хацрыг хазаж, толгой тус газар нь баруун гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 00000000000000000 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Ч.Т-н өгсөн: “Би Төв аймгийн Д сумын Д 2 дугаар багт амьдардаг. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байж байгаад 2022 оноос хоёр тийшээ болж салсан. Гэхдээ албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй. Саяхнаас буюу 2024 оны 10-р сараас эхнэр бид хоёр харилцаагаа сайжруулах, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдрах шийдвэр гаргаж холбоогоо сэргээсэн юм. Тэгээд манай эхнэр тухайн 2024 оны 10-р сарын 12-ны өдөр над дээр ирж "Хүүхдүүдээ аваад ирлээ гэрээр нь оруулаад хувцас хунарыг нь аваад Багахангайд очиж амьдаръя" гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн хамтаар Д 2-р багийн нутаг дэвсгэр "Х" гэх газарт гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт 5-уулаа ирсэн. Манай эхнэр хүүхдүүдийнхээ хувцсыг болон өөрийнхөө хувцсыг аваад их гэр буюу манай эхнэрийн төрсөн эцэг болох П гэх айл руу явлаа гээд хүүхдүүдээ орхиод явсан. Би эхнэртээ тухайн өдөр хүүхдүүддээ хоол болгож "хонь аваад яваарай" гэж хэлж байсан. Манай эхнэр "хувцас хунараа аваад их гэр лүүгээ явчхаад буцаж ирээд хонио авъя" гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдрийн орой 17 цагийн ойролцоо манай эхнэр өөрийн эзэмшлийн Aqua маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн төрсөн ах У, өөрийн төрсөн дүү Н, Ч гэх хүний эхнэр Б гэх хүмүүсийн хамтаар 4 лээ ирсэн. Тухайн хүмүүс манай гэрт ирэхэд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн болов уу гэлтэй дуу нь чангарчихсан, халамцуу ирсэн. Тэгээд манай гэрт тухайн хүмүүс айраг уугаад дэмбээдээд байж байсан. Н "Танай айраг сайхан байдаг, манай хүү Н уул нь ирнэ гэсэн багтсангүй" гэж хэлсэн. Тэгж хэлсний дараагаар би өөрийн том охиндоо хандан "Миний охин нэг сав айраг хийгээд Н ахдаа хийгээд өг" гэж хэлсэн манай охин ч айраг хийгээд Н өгсөн. Тэгээд надаар тухайн хонийг бариулж Aqua маркийн тээврийн хэрэгслийн арын тээшинд хийлгэчхээд сумаар ороод дэлгүүрээс юм авчхаад цаашаа их гэр рүүгээ харина гэж хэлсэн. Сүүлд эхнэрээс сонсох нээ байдаг мөнгөө У өгчихсөн. Тухайн 2024 оны 10-р дугаар сарын 12-ны өдөр манай эхнэрийн ах нь "маргааш өгчихье пиво авна" гээд манай эхнэрээс мөнгө авсан байсан. Тухайн хүмүүс явахын өмнө манай эхнэр надад хандаж "хонио очоод хийгээд өгвөл зүгээр байна шүү, орой зав чинь гарвал очоод хонь хийгээд өгөөрэй" гэж хэлсэн. Тэгээд би орой 22 цагийн орчим эхнэр рүүгээ очих санаатай өөрийн мотоциклтой очсон. Их гэр гээд байгаа нь манай хадмын гэр бөгөөд хадмын гэр Д гэж манай эхнэрийн ахын гэр хооронд 200 метр зайтай байдаг. Би хамгийн түрүүнд хадмын гэр рүү очтол тухайн гэрт манай хоёр хадам, Нын эхнэр Г нар байсан. Би эхнэрээ асуутал манай эхнэрийн ээж нь "Чамайг охинтойгоо эргэж суулгахгүй шүү гэж хэлж байсан" харин манай хадам болох П гуай "хойно Д байгаа" гэж хэлсэн. Тэгээд би Дэмбэрэлгомбийнд очтол тухайн гэрт хотоос хүмүүс ирчихсэн байсан. Ширээн дээр 1 ширхэг 2 литрийн Нийслэл пиво байсан 2-3 ширхэг уучихсан бололтой пивоны сав газраар байж байсан. Мөн ширээн дээр Х нэртэй 0.5 (нэрийг нь сайн мэдэхгүй байна) архи нь талдаа орчихсон байж байсан. Тэгтэл У надад хандан "манай дүүд чи айраг хийж өгчхөөд надад яагаад адилхан саванд айраг хийж өгчихдөггүй юм" гэж хэлсэн. Нэг ёсондоо ялгалаа гэж надад уурласан. Тэгээд надад уурлаад агсраад байхаар нь манай эхнэр толгойгоороо "гарья" гэж дохиод би эхнэрийн хамт гэрээс гарсан. Гэрээс гараад манай эхнэр надад хандан "аавын гэр рүү очъё" гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр өөрийн машинаа унаад, би араас нь мотоциклоо унаад явсан. Тэгээд хадмын гэрийн гадаа очоод эхнэрийн машин дотор арын суудалд сууж байтал удалгүй 10 минут орчмын дараагаар У хүрч ирээд арын суудалд намайг сууж байхад хаалга онгойлгоод "чи муу пиздаг ална" гээд намайг буулгаад шууд толгой руу баруун гараараа 3-4 удаа цохисон, баруун шанаа руу 2 удаа цохисон, миний дээлийн захаар хоолой боосон чигээрээ дээшээ харуулж унагасан. Би газарт унасны дараагаар миний зүүн шанаанаас хазсан. Хазсан чигээрээ байгаад байхад нь би салгатал дахин зүүн шанаанаас хазсан. Тэгээд би "тавиачээ" гэж хэлтэл хазсан чигээр байгаад л байсан. Тэгээд нэг л мэдэхэд ухаан балартаад, У салах гээд тийчилж байтал манай хадам П миний баруун шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд сайн хартал П гуай баруун гарандаа том балиус хутга барьчихсан зогсож байсан. У бид хоёр Aqua машины урд талын гэрлийн үзүүрт га газарт байсан бөгөөд тухайн П гуай хутга барьсан байсныг би гэрэлд сайн харсан. Тэгээд би хутга байхыг анзаараад намайг алах нь гэж бодоод Уг хажуу тийш нь түлхээд боссон. Тэгээд бостол манай эхнэр тухайн хүмүүст хандаж "Та нар яаж байгаа юм бэ наад хүнийгээ ирэх болгонд нь зодож байх юм" гэж хэлсэн. Тэгээд би машиныг тойроод зугтааж байгаад эргээд хартал У манай эхнэрийг баруун шанаа руу нь хоёр удаа цохиж байгаа харагдсан. Намайг зугтаж байхад П гуай миний араас хутга шидсэн. Харин нуруун дээр унахдаа иш талаараа оносон бөгөөд ойгоод унаж байхыг би харсан. Мөн миний араас том том чулуу шидсэн. Шидсэн чулууны аль нэг нь миний баруун тохойг оносон. Би хөвөнтэй дээлтэй байсан тулдаа тухайн чулуу миний биед зулгаралт үүсгээгүй. Сүүлд хөндүүртэй болсон байсан. Тэгээд би П гуайн хонины хашааг тойроод зугтаж байтал хонины хашааны зүүн талаас нь У угтаад гүйгээд баруун талаас нь П гуай хөөгөөд чулуу шидээд байсан. Тэгээд манай эхнэр машинтайгаа бүүр цаагуур нь машинтайгаа ирээд "наад хэд чинь чамайг алах нь байна шдээ" гэж хэлсэн. Би явдал дунд нь бараг машинд суусан. Яг намайг машинд суухад П араас "Чамайг буудна" гэх мэтээр хэлж хашхирч байсан. Тэгээд төд удалгүй араас нэг машины гэрэл гараад хөөгөөд байсан. Тэгээд хар хурдаараа гэр рүү гээ эхнэр бид хоёр машинтайгаа явж ирээд хүүхдүүдээ сэрээгээд Төв аймгийн Зуунмод руу явсан. Маргааш өглөө нь цагдаад очиж гомдол гаргасан. Би өөрийн мотоциклоо тухайн шөнөдөө П гуайн гадаа хаяад зугтаагаад явсан. Манай төрсөн дүү О нь манай гэртэй ойрхон байдаг. Би дүүгийндээ ортол манай дүү унтаж байсан. Тэгээд би мотоциклийн түлхүүрээ үлдээх гээд сэрээх гэтэл манай дүү сэрэхгүй унтаад байсан. Тэгээд эхнэр хүүхдүүдээ аваад сумын төв рүү орж ирээд эхнэртээ хандан "Эргэж харьж хоночхоод өглөө эрт явбал яасан юм" гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр "Цаад хэд чинь араас ирээд алчихна" гэж хэлсэн. Би мотоциклийн түлхүүрээ айлын хашаанаас зүүгээд орхисон. Тэгээд тухайн шөнөдөө шууд хот руу гарсан. Би гомдол гаргадаг өдөр буюу 2024 оны 10-р сарын 13-ний өдөр өөрийн төрсөн дүү болох О рүү залгаж "мотоциклийн түлхүүр суманд айлын хашаан дээр зүүгээд орхичихсон шүү миний мотоциклийг очиж аваарай" гэж хэлсэн. Тэгээд манай дүү тухайн өдөр мотоцикл авах гэж очсон гэсэн. Очоод хартал "мотоциклийн банкийг эвдээд, бензинийг авчихсан, монтаж утаснуудыг нь тасдаад хаячихсан байна шүү дээ" гэж хэлсэн. Манай эхнэр рүү ээж нь залгаж ярихдаа "Т мотоциклийг У шатаана гээд бүр түрээд явсан гэсэн" гэж ээж нь манай эхнэртэй утсаар спикер дээрээ тавьчихсан ярьж байхыг би сонссон. Миний биед  халдсан хүн манай эхнэрийн төрсөн ах У гэх хүн байгаа. Мөн эхнэрийн төрсөн эцэг болох П гэх хүмүүс байгаа. Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны шөнө эхнэр дээрээ очиж, хонь гаргах туслах бодолтой очсон. Өмнө нь маргалдсан асуудал байгаа. 2016 онд согтуурсан үедээ П гуай намайг хүрзээр цохих гээд хөөж байсан. Би зүүн гараараа хаах гэж байгаад зүүн гарын алгаа хүрзээр зүсүүлж байсан. У нь харин утсаар намайг "ална" гэж дарамтлаад байдаг байсан. Дүү охин буюу манай эхнэр Золзаяа бид хоёр тийш болсон асуудлаас болж байгаа болов уу гэж би бодож байна. Тухайн өдөр У П хоёроос өөр миний биед халдсан хүн байхгүй. У нь миний толгой руу баруун гараараа 3-4 удаа цохисон. Баруун шанаа руу 2 удаа цохисон. Миний дээлийн захаар хоолой боосон чигээрээ дээшээ харуулж би газарт унасны дараагаар миний зүүн шанаанаас хазсан, хазсан чигээрээ байгаад байхад нь би салгатал дахин зүүн шанаанаас хазсан. Харин зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Харин П гуай баруун гартаа хутга барьсан байсныг би харсан. Миний араас хөөж байгаад хутгаа шидсэн боловч иш талаараа миний нурууг онож ойгоод унаж байхыг би харсан. Мөн П гуай араас чулуу шидэж миний баруун тохойг онож гэмтэл учруулсан. 2019 оны өвөл 01-р сарын 01-ний шөнө Д, Н нар нь намайг элбэж зодоод нүүр амийг минь болон миний хоёр хавиргыг хугалж байсан. Намайг очиход П гуай халамцуу бололтой байсан. Мөн Д ортол У нь согтуу, архи пиво уугаад сууж байсан. Мөн хамгийн анх манай эхнэртэй хонь авахаар ирэхдээ У нь халамцуу байсан. Урьд өмнөх өс хонзон болон тэр "айраг өгсөнгүй" гэх шалтгаанаар У намайг зодож, гэмтээсэн гэж ойлгож байна. Харин П гуай яагаад надад халдах болсон талаар сайн мэдэх зүйл байхгүй байна. Миний бодож байгаагаар урьдын өс хонзонгийн байдлаар надад юм санасандаа тэгсэн байх гэж бодож байна. Би тухайн шөнөдөө эмнэлгийн байгууллагад хандаагүй. Миний бие сууж байгаад босохоор нүд эрээлжлээд толгой өвдөөд, газар шаргалтаад манараад байгаа юм шиг болоод байгаа. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгоно. Би одоогоор өөрч учирсан хохирлоо барагдуулж аваагүй. Би  гомдолтой байна. Би өөрийн мотоцикль болон эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна. Би шүүх  хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11, 13/,

Гэрч П.З-гийн өгсөн: “Би гэрчийн эрх үүргийг ойлгосон надад асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Т гэх хүнтэй гэр бүл болж байсан. Албан ёсоор гэр бүл цуцлалт хийлгээгүй. У гэх хүн нь манай төрсөн ах байгаа. 2024 оны 10-р сарын 12-ны өдөр надтай хамт Н, У, Б, Нийн хүүхэд Н нарын хамт хонь авахаар Тгийн гэр лүү явсан нь үнэн. Намайг тухайн 2024 оны 10-р сарын 12-ны өдөр хонь авахаар очход Тгийн нүүр хэсэгт ил харагдах шарх, сорви, зулгаралт, гэмтэл бэртэл харагдаагүй. Бид нарыг очиход ямар нэгэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй. Тухайн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Т манай гэрээс очиж хонь аваад яваарай гэж хэлж байсан. Би тухайн өдөр У, Н, Нийн хүүхэд Намнандорж, Б нарын хамтаар Т-гийн гэр рүү хонь авахаар очсон. Тэдний гэрт байж байгаад сумын төв рүү бид нар явхаар болж сумын төв рүү орж дэлгүүрээс У ах 1 том савтай пиво дэлгүүрээс худалдаж аваад бид нар цаашаагаа Д ахын гэр лүү очсон. Д ахын гэрийн гадаа очсоны дараагаар Н өөрөө мотоциклоо унаад гэр лүүгээ яваад өгсөн. Бид нарыг очход Д ахын гэрт хотоос хүмүүс ирчихсэн хоол унд идэцгээгээд сууцгааж байсан. Д гэр рүү би Б, У бид нар ороод сууцгааж байгаад дэлгүүрээс авсан 1 савтай пивийг ууцгааж байтал гаднаас Т нь нэлээн согтуу мотоциклтой ирсэн. Би тэр хэдтэй гэр дотор сууж байгаад пивоноос нь уулгүй гадагшаа гарч машин дотроо сууж байсан. Машин дотроо нэлээн сууж утсаа оролдож байгаад гэр рүү буцаж ортол У, Т хоёр нь маргалдаад нэгэндээ үг хаяад сууж байсан. Тэгэхээр нь би У ахыг явъя гэж хэлээд гэрээс гарган машиндаа суулгаад аав Пийн гэрийн гадаа очтол удалгүй Тайвандаа нь мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд манай ах У машинаас буугаад тэр хоёр дахин муудалцаж эхэлсэн. Тэр хоёр муудалцаад ноцолдоод эхэлсэн. Т, У-г багалзуурдаад газар унасны дараагаар У нь Тгийн гарыг тавиулах гээд хазсан үнэн. Манай ах У, Т нар нь муудалцаж байх үед манай аав буюу П болон манай ээж тэр гэрийн хүмүүс бид нарыг очхоос өмнө унтчихсан байсан. Тэгээд би тэр хоёрт боль гэж хэлээд Тд би хүүхдүүдээ аваад хот руу буцлаа чи сууж явах юм уу гэж асуутал Уг тавиад надад хандан би мотоциклоо энд үлдээгээд суугаад явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинд суугаад яваад өгсөн. Д гэрт анх ирэхдээ нэлээн согтолттой байсан. Би У, Т нар нь муудалцаад ноцолдож эхлэх үед хажууд нь байсан. У, Т-г хазаж эхлэх үед харж байсан нь үнэн. Би Т-тай хэрэг болох үед муудалцаж маргалдсан асуудал байхгүй. Тэр 2024 оны 10-р сарын 12-ны өдөр бид хоёр огт муудалцаж маргалдаагүй. Урьд өмнө би Ттай гэр бүлийн харилцаатай байхдаа надад дандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болохоор манай ах У намайг өмөөрч тухайн хэрэг болдог шөнө Т-тай маргалдсан гэж би ойлгож байгаа. Учир нь өмнө надад олон удаа гар хүрч миний биед халдаж байх үед би гэр бүлийнхэндээ уг нь хэлдэг байсан боловч тодорхой арга хэмжээ авдаггүй намайг хайхардаггүй байсан. Би тухайн хүнээс албан ёсоор биш ч харилцаагаа тасалсан. Тухайн асуудлуудаас болж манай ах Ттай муудалцаж маргалдсан байх. Манай хамгийн том ах болох У гэх хүн нь Тгийн хацрыг нь хазсан нь үнэн. Өмнө болж байсан асуудлуудаас үндэслэж, намайг өмөөрч Ттай асуудал үүсгэж, тэр хоёр муудалцаж, ноцолдсоны улмаас Т Уг багалзуурдаад тэгээд манай ах тэрийг салгах гэж оролдоод болохгүй байхаар нь хацарыг нь хазсан байх. Т нь намайг байнга занаад байж байдаг гэсэн. Ер нь хувийн зан араншин байгаа байдал нь зэрлэг, надтай хамт амьдарч байх үед л намайг зодож, элдэв үгээр хэлж доромжилдог байнга л гар хүрч зоддог байсан. Тухайн хүн юу гэж ч хэлж байж магадгүй, хувь хүн талаасаа ер нь л онцгүй хүн. Иймд би тухайн хүнээс харилцаагаа тасалж 4 хүүхдээ өөр дээрээ аваад Багахангай дүүрэгт тусдаа амьдарч байгаа нь энэ юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,

Гэрч С.Б-гийн өгсөн: “Бичиг үсэг мэдэхгүй. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. У нь манай төрсөн дүү болох Г нөхөр Н-ийн төрсөн ах нь байгаа юм. Харин Т нь Угийн төрсөн дүү Золзаяатай гэр бүлийн харилцаатай хүн байгаа. Т гэх хүний гэр рүү хонь авахаар явсан нь үнэн. Надтай хамт Золзаяа, Н, У бид 4 явсан нь үнэн. Бид 4 Тгийн гэр рүү очхоос өмнө У нь ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх тал дээр надад мэдэх зүйл байхгүй байна. Харин Тгийн гэрт очоод айраг уугаад дэмбээдсэн нь үнэн. Би У, Н, Золзаяа нарын хамтаар Тгийн гэрт очоод хонь авчхаад, орж айраг уугаад П гуайн гэр рүү явсан нь үнэн. Бид нарыг очсоны дараагаар Н нь З-р гэр рүүгээ хүргүүлсэн. Тэгээд би тухайн хэрэг болдог шөнө П уайн гэрт байсан. Тухайн гэрт манай дүү Ганцэцэг, П, П гуайн эхнэр, миний бие 4 хүн байсан. Тэдний гэрт байж байхад 2 цаг орчмын дараагаар П гуайн гэрийн гадаа хүмүүс ноцолдоод байгаа чимээ гарсан. Тэгээд юун хүмүүс юм бол гээд чимээг нь чих тавиад сонсоод байтал У, Т хоёр муудалцаад ноцолдоод байгаа сонсогдсон. Би гэрээс гарах гэтэл Пгуайн эхнэр, манай дүү Ганцэцэг нар нь гэрээс гарч яах гээд байгаа юм нялх нойтон хүүхэдтэй байж гээд гэрээс гаргаагүй. П гуай тухайн гэрээс гараагүй эхнэр нь гаргахгүй байсан. П гуайн гэрийн гадаа У, Т нар ноцолдоод байгаа сонсогдож байсан ба мөн Золзаяагийн " Боль оо" гэх чимээ сонсогдож байсан. П гуайн гэрийн гадаа У, Т, Золзаяа нар нь байсан. Ттай У нь зодолдоод байгаа чимээ надад сонсогдсон. У нь Тгийн биед халдсан байх гэж би бодож байна.” гэх мэлүүлэг /хх-ийн29-30/,

Гэрч Г.П-ын өгсөн: “Би Төв аймгийн Дэлгэрхаан сум Тарган 1-р баг "Марз" гэх газар эхнэрийн хамтаар гэртээ орондоо орчихсон 2лаа байж байсан. Тухайн 2024 оны 10 сарын 12-ны шөнө 22-23 цагийн хооронд Ч. Т нь манай гэрт орж ирээд манай охин Золзаяаг сурагласан. Би Тд Д З байгаа гэж хэлсэн. Тэгээд Т гэрээс гараад Д гэр лүү явсан. Т манай гэрт анх орж ирэхдээ халамцуу орж ирж байсан. Тэгээд гэртээ байж байтал манай гэрийн гадаа хүмүүс шуугилдаад ноцолдоод байгаа сонсогдсон. Би гэрээс гарах гэтэл манай эмгэн намайг гаргаагүй. Тухайн гэрийн гадаа ноцолдоод зодолдоод байсан хүмүүс нь Т болон У нар байсан юм байна лээ. Төд удалгүй машины дуу гараад яваад өгтөл араас нь мотоциклийн дуу гарсан сонсогдсон миний бодлоор тухайн мотоцикл унаж явсан хүн нь У байх гэж бодож байна. Тэгээд гэрээс баруун зүг рүү 100 метр газар миний мотоциклийг орхисон байсныг нь би маргааш очиж авсан. Тэр унаж явсан мотоцикл нь миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. Харин манай гэрийн гадаа зүүн талд Т-гийн мотоцикл байсан. У нь гэрээс 50 орчим метр зайтай газар Тгийн мотоциклийг түрж аваачаад банкны тагийг нь ховхлоод эвдчихсэн байсан талаар маргааш нь мэдсэн ба би өөрийн нүдээр тухайн мотоциклийг харсан. Тэгээд би хэрэг болдог шөнийн маргааш нь У руу залгаж яагаад "Чи яагаад энэ Тгийн мотоциклийн тагийг хэмхлээд эвдээд хаясан юм" гэж загнатал У надад хандан "Дүүг дээрэлхээд байхаар нь би Тг зодсон бас мотоциклийн тагийг хэмхэлж эвдсэн гэж хэлсэн. Бас У дүү болох З алгадсан талаар З надад хэлсэн. Учир нь: З-г Т-г хамгаалж У ахыгаа цааш түлхэж салгах гэтэл алгадсан юм байна лээ. Энэ үйл явдал нь 2024 оны 10-р сарын 12-ны шөнө 22 цагаас 23 цагийн хооронд болсон үйл явдал байгаа юм. Манай охинтой сууж байх үед нь олон удаа муудалцаж, олон удаа сумын цагдаад мэдэгдэж байсан. Ихэнхдээ гэр бүлийн хүчирхийллээр цагдаад ханддаг байсан. Харин У Т-тай гэрийн гадаа муудалцаад байгаа сонсогдсон. У архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Д хүмүүс пиво уугаад байна гэж манай охин Золзаяа манай гэрт нэг орж ирэхдээ хэлж байсан. Т манай гэрт ирсний дараагаар Д гэр рүү явсан. Тухайн гэрт ороод архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх талаар мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан Д хотоос хүмүүс ирчихсэн согтууруулах төрлийн зүйл хэрэглэж байна гэж З хэлж байсан. Надад хутга болон буу байдаггүй. Би Тгийн биед халдсан зүйл байхгүй. Би гэрээс ерөөсөө гараагүй бөгөөд чулуу шидээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч П.Н-ын өгсөн: “Би Ч.Тг танина, манай эгч З-тай гэр бүл болж байсан хүмүүс байгаа юм. Би тэднийд манай эгч З Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон нь үнэн. Би айраг ууж байхдаа “танай айраг сайхан, манай хүү Н ирнэ гэсэн багтсангүй” тэгж хэлсэн нь үнэн. Тэгж хэлсний дараaraap Т нь охиндоо хандан айраг хийж өг гэж хэлсэн бөгөөд 2 литр 500гр айраг хийж өгөөд хүүдээ аваачиж өгөөрэй гэж хэлсэн нь үнэн. Айраг л ууж байгаад бид нар очсон. Бид нарыг Тгийн гэрт байхад Т-тай манай ах У нь муудалцаж маргалдсан зүйл надад лав ажиглагдаагүй. Бид нар Т-гийн гэрээс хонь авчхаад аав буюу Пын гадаа аваачиж уячхаад би цаашаа гэр рүүгээ Золоо эгчээр хүргүүлсэн. Намайг тэндээс явахад Баясаа манай эхнэр Ганцэцэг, У нар нь үлдсэн. Хотоос Д ахын гэрт хүмүүс ирсэн бололтой байсан. Би тухайн Д ахын гэр рүү ороогүй болохоор архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байсан эсэх талаар мэдэх зүйл алга байна. У Т нар нь урьд өмнө муудалцаж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Яллагдагч П.У-гийн өгсөн: ”Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед төрсөн дүү Д гэрт байж байхад гаднаас хүргэн дүү Т ганцаараа нилээн халамцуу орж ирсэн. Тэгээд хүргэн дүү Т нь дүү Дэмбэрэлгомбийнд байсан хүмүүстэй ярилцаж архи, пиво хуваалцаж уусан. Тэгээд би бага зэрэг согтоод дүүгийнхээсээ гараад аав П-ын гэрт очиж унтахаар явсан. Тэгээд би аавын гэрт ороод ор засаад байж байтал гэрийн гадаа нь машин, мотоциклын дуу гарсан. Тэгтэл төрсөн дүү Золзаяа болон хүргэн дүү Т нар хоорондоо хэрэлдэж байгаа дуу сонсогдсон. Тэгээд би аавын гэрээс гараад хартал дүү Золзаяа нь машин дотроо цонхоо доошлуулсан байдалтай машиныхан хажууд хүргэн дүү Т зогсоод хоорондоо чанга дуугаар хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би хүргэн дүү Тд хандаж "Т чи яагаад байна" гэхэд "Чамд ямар хамаатай юм" гэж хариулсан. Тэгээд би эмэгтэй дүү З-г өмөөрөөд Тгийн нүүр рүү 2-3 удаа баруун гараараа цохисон. Тэгтэл Т нь зөрүүлээд намайг 2 удаа гараараа нүүр рүү цохих үед би газар унасан. Тэгээд миний дээр гараад цамцаар хоолой боосон. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд толгойг нь татаад шанаа хэсгээс нь шүдээрээ хазсан нь үнэн. Тэгтэл дүү З машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд хүргэн дүү Т согтуу мотоциклоо унана гээд байхаар нь би Тд хандаж "Чи согтуу мотоцикл унаж болохгүй" гээд мотоциклыг нь түрээд аавын гэрийн баруун талд гаргаад 2 хянахын утсыг нь таслаад мөн банкны тагыг нь эвдлээд орхисон. Тэгтэл З эрүүл байсан болохоор жолоогоо бариад хажуу талдаа Тг суулгаад хөдлөөд цааш явсан. Би өөрийн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор хүргэн дүү Тд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Гэхдээ хохирлоо төлж барагдуулаад хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 84/,

2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №587 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ч.Т-гийн биед тархи доргилт, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №06/235 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, боловсруулалт хийж Ч.Т-гийн өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийн хохирлын үнэлгээ нь 2024 оны 10-р сарын 12-ны өдрийн байдлаар 280 000 /хоёр зуун наян мянга / төгрөг гэж тус тус дүгнэлээ.” гэх дүгнэлт /хх-ийн 48/,

П.У-гийн “Миний биед гэмтэл бэртэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 44/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон НЛ83111371 /регистрийн дугаар/ Ч овогтой Т-н сэтгэцэд учирсан хор уршгийн Хоёрдугаар /үсгээр/ зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн.” гэх /хх-ийн 73/,

Хохирогч Ч.Т-гийн үзлэгийн хуудас, төлбөрийн баримт /хх-ийн 87/,

2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №283 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 101-102/,

2005 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №137 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 105-107/,

2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №13 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 109-111/,

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №91 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 112-121/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.У-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Шүүгдэгч П.У нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1-р багийн Марз гэх газар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хохирогч Ч.Т-тай урьдын харилцаанаас болж маргалдан түүний зүүн хацрыг хазаж, толгой тус газар нь баруун гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч П.У-д дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Хохирогч Ч.Т нь гэм хорын хохиролд баримтаар 300 000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд түүний сэтгэцэд учирсан хохирлыг /хх 73/ Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах журмын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч "Шүүгдэгч П.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850 000 төгрөгөөр торгох ял оногдуулах",

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь "Шүүхээс гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага заавал биелэгдэх ёстой. Ийм учраас 450 000 төгрөгөөр торгож өгнө үү",

            Шүүгдэгч П.У нь “хохиролоо төлнө." гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ........................................... Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосон талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа, тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар /хх 98-122/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч П.У-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өөрт ногдох хөрөнгө байхгүй, тогтсон орлого байхгүй, хохирол нөхөн төлөөгүй/ зэргийг харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.П.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-г 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.Шүүгдэгч П.У-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.     

 

 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-гаас 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Дэлгэрхаан сум Дуут-Хуримт 2 дугаар багийны “Хийзэнгийн ар завсар” гэх оршин суух хохирогч Х.Ч.Т /РД:000000000000/-д олгосугай.

 

  7.Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ