Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0878

 

 

   2022            11             25                                      128/ШШ2022/0878

 

                                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, иргэн Б.У***ын нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У***аас тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...хариуцагч Авлигатай тэмцэх газрын дарга нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүллийг дахин хянаж, холбогдох дүгнэлтийг гарган эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Хүсэлтийг минь зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У*** нь тус шүүхэд хандан “Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны даргын сонгон шалгаруулалтад тэнцэж нэр дэвшихдээ Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бөглөснийг шалгасан тухай 2022 оны 8 дугаар сарын 16-ны 05/10346 дугаар захиргааны актыг хүчингүй болгож, дахин акт гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.

Улмаар нэхэмжлэгч Б.У*** нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.У***ын нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.У***аас Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан гаргасан “Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны даргын сонгон шалгаруулалтад тэнцэж нэр дэвшихдээ Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бөглөснийг шалгасан тухай 2022 оны 8 дугаар сарын 16-ны 05/10346 дугаар захиргааны актыг хүчингүй болгож, дахин акт гаргуулах тухай тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

                        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА