Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01885

 


 

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр

           Дугаар 183/ШШ2021/01885

                           Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, А.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А  овогтой, Х.Б холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагч Х.Б, нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.С миний бие 2013 онд Х.Б-тэй танилцаж, 2014 оноос хамтран амьдарч, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Б төрсөн бөгөөд би охин Т.С-г төрүүлээд 6 настай байхад нь Х.Б-тэйгэрлэсэн. Тухайн үед Х.Б нь охин Т.С-ыг минь өөрийн хүүхэд шиг хайрлаж өсгөнө гэж амласан. Ингээд Х.Б бид нар аз жаргалтай амьдарч байсан боловч үзэл бодол таарахгүй олон асуудлууд гарч байснаас болж байнга зөрчилдөж, улмаар бид 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Хойшид Х.Б бид хоёр хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Т.С, хүү Б.Б нарыг миний асрамжид үлдээж, хоёр хүүхдэд эцэг Х.Б-ээс тэтгэлэг тогтоож өгнө үү.

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж,*** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 71.82 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг банкны зээлээр 122.094.000 төгрөгөөр худалдан авсан, мөн Лексус Эн Экс 250 маркийн **** УНГ улсын дугаартай автомашиныг 17.000.000 төгрөгөөр худалдан авсан тул дээрх орон сууц, автомашиныг А.С, охин Т.С, хүү Б.Б нар өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууц, автомашины нийт үнэ 139.094.000 төгрөгөөс А.С болон охин Т.С, хүү Б.Б нарт ногдох хувь 104.320.500 төгрөгийг хариуцагч Х.Б-ээс гаргуулж өгнө үү. Хэрэв уг орон сууцыг хүүхдүүд бид нарын өмчлөлд шилжүүлэн өгвөл би орон сууцны үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 6 дугаар сарын 29-ны өдөр А.С-тэй танилцаж, түүнээс хойш бид хамтран амьдарч байгаад гэрлэлтээ батлуулсан. А.С нь 2018 оны 9 дүгээр сард гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс үүдэж, бид тусдаа амьдрах болсон. Иймээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин А.С нь тодорхой эрхэлсэн ажилгүй, санхүүгийн тодорхой орлогогүй, хүүхдээ халамж тавьдаггүй бөгөөд өсгөн хүмүүжүүлж чадахгүй тул миний бие хүү Б.Б-ийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаснаа дэмжиж байгаа. Эд хөрөнгийн маргааны хувьд автомашиныг тухайн үед зээлээр авсан бөгөөд бусдад 10 сая төгрөгөөр худалдаж зээлийг нь төлсөн байгаа, мөн орон сууц нь банкны зээлийн барьцаанд байгаа. Иймээс 104.320.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.С-ийн  нэхэмжлэлтэй, Х.Б-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Б овогтой, А.С, А овогтой, Х.Б нар 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн лавлагаагаар нотлогджээ.

 

Гэрлэгчид “...бид хойшид хамт амьдрах боломжгүй, 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа...” гэсэн тайлбар, мөн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/0 дүгээр захирамжаар “...гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан” хэдий боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар тэмдэглэлээр тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан А.С, Х.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Гэрлэгчдийн дундаас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Алаг-Адуу овогтой, Б-ийн Б төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн  дугаар гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Б овогтой, Т.С нь эх А.С-ийн асрамжид байдаг гэр бүлийн гишүүн “дагавар хүүхэд” болох талаар талууд маргаагүй болно.

 

Хүү Б.Б, охин Т.С нар эрүүл бойжиж байгаа, эх А.С-ийн хамт амьдардаг болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, шинжээчийн дүгнэлтээр то гтоогджээ.

 

Гэрлэгчид хэн аль нь хүү Б.Б-ийг өөрийн асрамжид үлдээх талаар маргадаг бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “...хүү Б.Б.ий асран хамгаалагчаар А.С-ийг тогтоох нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байна” гэснийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Т.С нарыг эх А.С асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Бийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Т.С-ыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Б-ээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байх тул хариуцагчийн “...хүүхдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчийн “...хүү Б.Б-ийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох тул мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, шүүхээс хүлээн авч, үндсэн нэхэмжлэлтэй хамт хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

3. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж,*** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 71.82 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц нь Х.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *дүгээр гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд уг орон сууц нь “Т.С-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/RСС*-1 дүгээр “Орон сууцны зээлийн гэрээ”-ний барьцаанд байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4-т зааснаар “гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө” гэж үзэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоов.

 

Нэхэмжлэгчийн “...хүү Б.Б, охин Т.С бид гурав орон сууц хөлслөн амьдарч байгаа, хэрэв Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж,*** дугаар байр, *** тоот орон сууцыг бид гурвын өмчлөлд шилжүүлбэл уг орон сууцны зээлийг үргэлжлүүлэн би төлөх боломжтой” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийг хэсгийг тодорхойлоход хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ”, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “...гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно”, 1*** дугаар зүйлийн 1***.1-д “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрхтэй...” гэж заасны дагуу А.С, Б.Б, Т.С нарыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж,*** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 71.82 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Х.Б-ийн өмчлөх эрхийг хасаж, уг орон сууцны эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг А.С, Б.Б, Т.С нарт шилжүүлэхийг Х.Б-т даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж,*** дугаар байр, *** тоот орон сууцыг 122.094.000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилан 62.094.000 төгрөгийг төлж, үлдэх 60.000.000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК болон А.С, Х.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/RСС*-1 дүгээр “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу зээлж төлсөн, уг зээлийн төлбөрт 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээл, хүүд нийт 12.320.244 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, банкны тодорхойлолт болон нэхэмжлэгчийн “...уг орон сууцыг 122.094.000 төгрөгөөр худалдан авахад урьдчилгаа 62.094.000 төгрөгийг төлж, банкнаас 60.000.000 төгрөгийг зээлж төлсөн” гэсэн тайлбар, хариуцагч талын “...орон сууцыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахдаа 60.000.000 төгрөгийн зээлийг банкнаас авч төлсөн” гэсэн тайлбараар нотлогджээ.

 

            Иймд уг орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг А.С, Б.Б, Т.С нарт шилжүүлсэнтэй холбогдуулан Иргэний хуулийн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасны дагуу орон сууцны төлбөрт төлсөн “урьдчилан төлсөн 62.094.000 төгрөг дээр зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 12.320.244 төгрөгийг нэмж” нийт 74.414.244 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, Х.Б-т ногдох 18.603.561 төгрөгийг нэхэмжлэгч А.Сэс гаргуулан хариуцагч Х.Б-т олгох нь зүйтэй болно.

 

            Мөн хариуцагч Х.Б нь “Лексус Эйч Эс 250 маркийн **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөгөөр худалдан авахдаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Капитрон банкнаас 10.000.000 төгрөгийг зээлж төлсөн, мөн уг автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр бусдад 10.000.000 төгрөгөөр худалдсан” гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2,4, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Лексус Эйч Эс 250 маркийн **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан үнэ болох 10.000.000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, А.С, хүү Б.Б, охин Т.С нарт ногдох хэсэг 7.500.000 төгрөгийг хариуцагч Х.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгох нь зүйтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр А.С, Х.Б нарын гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Б, охин Т.С нарыг эх А.С-ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг сар бүр эцэг Х.Б-ээс гаргуулж, хариуцагчийн “...хүүхдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж,*** дугаар байр, *** тоот орон сууцны өмчлөгчөөр хүү Б.Б, охин Т.С эх А.С нарыг тогтоож, Х.Б-ийн өмчлөх эрхийг хасаж, уг орон сууцны эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг А.С, Б.Б, Т.С нарт шилжүүлэхийг Х.Б-т даалгаж, орон сууцнаас Х.Б-т ногдох хэсэг болох 18.603.561 төгрөгийг нэхэмжлэгч А.Сэс гаргуулан хариуцагч Х.Б-т олгож, Лексус Эйч Эс 250 маркийн **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн А.С, хүү Б.Б, охин Т.С нарт ногдох хэсэг 7.500.000 төгрөгийг хариуцагч Х.Б-ээс гаргуулан нэх1эмжлэгч А.Сд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96.820.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 14.3-т заасныг баримтлан Боржигон овогтой, Алтанхутагийн С, Алаг адуу овогтой, Хашбатын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Т.С нарыг эх А.С-ийн асрамжид үлдээж, хариуцагчийн “...хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Т.С тус бүрт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Б-ээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан А.С, Х.Б нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 1*** дугаар зүйлийн 1***.1, 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж,*** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 71.82 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр А.С, Б.Б, Т.С нарыг тогтоож, Х.Б-ийн өмчлөх эрхийг хасаж, уг орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг А.С, Б.Б, Т.С нарт шилжүүлэхийг хариуцагч Х.Б-т даалгаж, нэхэмжлэгч А.С-ээс орон сууцнаас Х.Б-т ногдох хэсэг болох 18.603.561 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Б-т олгосугай.

 

            6.  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан Лексус Эйч Эс 250 маркийн **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн А.С, хүү Б.Б, охин Т.С нарт ногдох хэсэг болох 7.500.000 төгрөгийг хариуцагч Х.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч А.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96.820.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгсугай

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Сэс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 621.600 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 52.000 төгрөгийг, хариуцагч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 205.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД