Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Н.Зулаа,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414005380046 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******той тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө цохих зэргээр биед халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөнБи тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн......Тухай өдөр би эхнэр ******* өөрийн 3 хүүхэд, ахын 2 хүүхэдтэй бид нар Баянхонгор аймаг ороод эргээд ******* сумын төв рүү орж ирээд найз ******* руу машины сэлбэг асуух гэж утас руу нь залгаад манай найз ******* намайг сумаас машины сэлбэг аваад шартсан байна нэг пиво аваад хүрээд ир би зам дээр чинь жижиг гэрээ бариад байж байя гэж хэлсэн. Би нэг пиво аваад очсон чинь *******, нар монгол нэрмэл архи уугаад шар тайлагдлаа гээд 1 литр нэрмэл архитай сууж байсан. Тэгээд намайг архи уу гээд шахаад байсан.Тэгээд бид 3 үлдсэн монгол архи хувааж нь үлдсэн монгол архиа хувааж уучхаад намайг шар тайлах юм авч ирсэн юм уу гэхээр нь би 1 ширхэг 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво гаргаж өгөөд бид 3 хувааж уусан. Тэгээд ******* дахин 2 литртэй монгол архи гаргаж ирээд бид нар уусан. Манай хүүхдүүд гэр рүүгээ явъя гээд байхаар нь явах гээд машин дотроо ороод суухад ******* машины түлхүүр булааж гүйгээд байсан. Би гэр рүүгээ явах гэсэн чинь ******* явуулаагүй гол үертэй байна гэхээр нь би зүгээр ингээд явна гэхэд тийм юм байхгүй найздаа пиво авч өгнө гэж хэлээд ******* сумын төв рүү хүн рүү залгаж пиво захисан. Тэгээд Хоролоо гэх хүнээс шөнө 4 ширхэг “Сэрүүн” нэртэй пиво авсан 2 литртэй пиво хувааж ууж дуусаад надаас өвөлжөө хаваржааны талаар яриад хэрүүл нэхээд байсан. Тэгээд тэрнээс болоод намайг гараараа хоёр удаа цохисон, нэг удаа гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өөр зүйл санахгүй байна ухаан алдсан нэг сэрсэн Баянхонгор аймгийн ******* сумын эмнэлэгт ухаан орсон. Маргааш өглөө миний биеийн толгойн зүүн хэсэг мэдээ байхгүй шилэн хүзүү хөшиж өвдөөд,  миний зүүн талын дээд 4-6 шүд хөдөлгөөн ороод өвдөөд байгаа,... ******* сумын төвд ухаангүй эмнэлэгт ирж хоноод маргааш өдөр нь 2024 оны 08 дугаар сарын 24-нд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу *******, *******, миний бие эхнэр *******, эгч хүргэн ах бид нар замын унаагаар явсан 1 дүгээр эмнэлэгт очсон. 2024 оны 09 дүгээр сарын 03-нд хэвтээд 05-ны өдөр мэс засалд орсон энэ талаар яг нарийн сайн санахгүй байна миний хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн тооцоо төлбөрийг ******* өгсөн. Энэ хэрэг болсон өдрөөс хойш миний нүүрний хэвийн хэлбэр алдагдсан толгойн зүүн тал чинэрч өвдөөд даараад шөнө унтаж болохгүй байна. Би 2 давхар малгай өмсөж явдаг,  2 чих дүлийрээд зарим юмыг сонсохгүй ухаан санаа балартаад хүний ярьсан зүйлийг сайн ойлгохгүй миний хамар мурийлттай хот руу явж мэс засалд ор гэсэн эмчийн заалттай мөн эмчийн хяналтад ор гэсэн мөн явсан зардлуудаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 108, 109-111, 108/,,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 4,563,298 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Тухайн өдөр ******* манай гэрт гэр барилцаад өгөөч гэж хэлж ирсэн.Би ганцаараа байна гэж хэлсэн. Би очих үед ******* ганцаараа жижиг гэрээ ачаад хүрээд ирсэн байсан. Бид 2 гэр барилцсан аймгаас буюу ******* аймаг ороод ирлээ гэж хэлээд *******од ойрд найзтайгаа уулзсангүй гэж хэлээд нэг ногоон савтай пиво байсан. Тэр хоёр пиво хувааж уусан гэсэн би уугаагүй. *******, ******* хоёр пиво ууж дуусгаад ойрд найзтайгаа уулзаагүй гэж хэлээд найздаа өгч байна гээд 2 литр монгол архи *******од өгсөн. Мөн тэр 2 хувааж уусан тэгээд хоорондоо муудалцаад байсан . ******* нь *******оос хэрүүл гуйгаад байсан. Тэгээд барилцаад авахаар нь та 2 зүгээр бай гэж хэлсэн. Тэгсэн ******* миний үгэнд ороод ухраад тэгсэн ******* чи намайг цохилоо гээд орилоод дайраад чи цохиж чадах уу гээд байсан. Тэгсэн удалгүй *******, *******ыг баруун гарынхаа араар нэг удаа цохисон. ******* газар унасан. Тэгээд ******* ухаан орохгүй байсан. Би *******ын эхнэртэй цуг *******ыг сэрээх гэсэн ухаан орохгүй байхаар нь сумын эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26/,

Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...******* манай нөхрөөс хэрүүл гуйгаад байсан. Танай аавын нэр дээр байдаг өвөлжөөндөө намайг өнгөрсөн жил буулгаагүй, ын цагаанд чи одоо л цадчихаж гээд хоёр пиво хувааж уугаад босоод ирсэн. Тэгээд манай нөхөр *******ыг босох хооронд нь нүүр лүү нь гуталтай баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд явъя гээд машиндаа сууж байхад татаж буулгаж ирээд нүүрэн хэсэгт нь баруун гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон манай нөхөр ухаан алдаад хамар амнаас цус гараад байсан. Тэгсэн ******* үхчихлээ, үхчихлээ наадахаа хая гээд орилоод байсан. Тэгээд манай жоохон хүүхэд уйлаад байсан, манай нөхөр сэрэхгүй байхаар нь нэлээн удаж байгаад ******* сумын төв рүү түргэн дуудсан удалгүй түргэн ирээд бид нар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн хэргийн 29-30/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн.

1...*******ын биед зүүн хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 80-81/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 94-98/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-46, 48-76, 135-136/, шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 138/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139/, мал тооллогын лавлагаа /хх-ийн 141/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 142/, шүүгдэгч *******ын депозит дансны хуулга /хх-ийн 143-147/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсанн үедээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******той тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө цохих зэргээр биед халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын…Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,

Хохирогч *******ын.. гараараа хоёр удаа цохисон, нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн,...ухаан алдсан нэг сэрсэн Баянхонгор аймгийн ******* сумын эмнэлэгт ухаан орсон, .. маргааш өглөө миний биеийн толгойн зүүн хэсэг мэдээ байхгүй шилэн хүзүү хөшиж өвдөөд мөн миний зүүн талын дээд 4-6 шүд хөдөлгөөн ороод өвдөөд байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 108, 109-111, 108/,,

Иргэний нэхэмжлэгч ын..******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 4,563,298 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч ийн...******* нь *******ыг баруун гарынхаа араар нэг удаа цохисон  газар унасан,  ухаан орохгүй байсан. Би *******ын эхнэртэй цуг *******ыг сэрээх гэсэн ухаан орохгүй байхаар нь сумын эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26/,

Гэрч Д.*******ын.. манай нөхөр *******ыг босох хооронд нь нүүр лүү нь гуталтай баруун хөлөөрөө өшиглөсөн, ... машиндаа сууж байхад татаж буулгаж ирээд нүүрэн хэсэгт нь баруун гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон,  ухаан алдаад хамар амнаас цус гараад байсан....гэх мэдүүлэг /хх-ийн хэргийн 29-30/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн..*******ын биед зүүн хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо...хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт /хх-ийн 80-81/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ын нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн болно.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Э.Эрбоолд  нь хохирогч *******ын биед халдаж цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогч нарын халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед зүүн хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь /хх-ийн 80-81/, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч *******, хохирогч *******  нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн  зүй бус үйлдэл, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний болон бусад зардалд  нийт 1033700 төгрөгийг төлж барагдуулжээ. / хх-ийн 127-134/ 

Харин хохирогч *******оос шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор нэмж гаргасан эмчилгээний төлбөр болох нэхэмжлэлийн шаардлага нийт 1650000 төгрөгийн нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас нийт  1380000 төгрөгийг /шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлтээ гаргаж өгсөн/ төлж барагдуулсан байна.  

Шүүгдэгч ******* шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгч *******оос эмчилгээний зардлын дутуу болох 270000  төгрөгийг /хохирлын мөнгө төлсөн тухай/ төлж барагдуулсан ба хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч *******  нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 4563298 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 4563298 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай.... тогтоол гаргасан бөгөөд .... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар хавсралтын...3.6-д ... шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1/ ........гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг ...тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл..ээр хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.

Хохирогч ******* нь хагалгаанд орсон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүний биед учирсан гэмтэл үр дагавар  сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргийг харгалзан  сэтгэцэд учирсан хор уршгийн Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын нэгдүгээр зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3293400 төгрөгөөр тогтоож,  шүүгдэгч *******оос 3293400 төгрөгийг гаргуулж, хохирогч *******од олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч.... шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... дүгнэлтийг гаргажээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээгээс эрүүгийн хариуцлагад дүгнэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч  ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “…Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж  заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу  хохирогчийн хохирлын нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал  буюу малчин, 141 толгой малтай гэж боловч шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эмчилгээний зардалтой холбоотойгоор малчны зээл авсан, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ХААН банкинд 10,558,905 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй,  шүүхээс шүүгдэгч *******од эдийн засгийн дарамт учруулахгүй нь үүднээс, мөн шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлтийн хүрээнд  оногдуулсан ялыг эдлүүлэх боломжгүй буюу шүүгдэгч ******* нь сумын төвөөс зайдуу амьдардаг, тухайн оршин суух газар үүрэн телефоны сүлжээ барьдаггүй, түүнчлэн уг ялыг эдлүүлэхэд саад учрах нөхцөл байдал үүсэх зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******од шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ыг шүүхээс оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 4563298 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,293,400 төгрөгөөр тогтоосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,293,400 төгрөгийг гаргуулж, хохирогч *******од  олгосугай.

8. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА