Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Н.Зулаа

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2514000470073 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн ******* тоот хашаанд иргэн *******тай маргалдаж гараараа түлхэж унагаасны улмаас биед зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Хохирогчийн хохирлыг барагдуулсан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогчийн өөрийн нэхэмжилсэн 2000000 төгрөгийг өгсөн. Би хүлээн зөвшөөрч байна. Гаргасан алдаандаа харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  найз *******ийн гэрт ******* бид нар 5 ширхэг 2,5 литр пиво уугаад хөзөр тоглоод байж байсан чинь ******* надаас хэрүүл нэхээд би чиний гүрээг чинь ханаад, хоолойг чинь хэрчинэ гээд байхаар нь би гэрээс гарч бие засаад байж байсан чинь миний толгой руу тас гээд л явсан. Би толгойгоо бариад манарч байгаад хартал *******, ******* нар зогсож байсан. Тэгээд бид нар гэр рүү орсон чинь миний толгойноос цус гоожоод байсан чинь ******* миний толгой руу шороо хийгээд цусыг нь зогсоох гээд байсан. Би өглөө толгой өвдөөд байхаар нь 103 дээр ганцаараа очоод толгойгоо үзүүлсэн чинь миний толгойг эмч үзээд шороо болсон байна гээд цэвэрлээд оёдол тавьсан. Би толгойн хэсэгт юмаар цохиулсан, би айлд гурвуулаа таван “сэнгүр” нэртэй 2,5 литр пиво уусан. Цуг айлд ууж байсан ******* гэдэг хүнийг сэжиглэж байна. Тус айлд намайг гүрээг чинь ханаж хоолойг чинь хэрчинэ гэж хэрүүл өдөөд байсан болохоор, гомдол, санал нэхэмжлэх зүйл байна...гэх мэдүүлэг/хх-ийн 9-10/,

Гэрч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...

...найз *******, нарын хамт хөзөр тоглож 5 ширхэг “Сэнгүр” нэртэй 2,5 литр пиво манай хоёр найз ууж сууж байгаад мөрийнийхөө мөнгөнөөс болоод хоорондоо муудалцаж байгаад ******* бал бариад г чи хүн дээрэлхээд сурсан юм уу ална шүү гээд хоорондоо муудалцаад нэг нэг рүүгээ дайраад байхаар нь би *******г барьж үлдээд г яв гээд гэрээс гаргасан. гэрийн гадаа нойлын хажууд шээж байхдаа *******г ишиг минь чи бол борлон таталгүй банди минь гээд орилоод байхаар нь ******* гэрээс гараад яваад өгөхөөр нь би араас нь гарсан чинь ******* нь гийн хажууд зогсоод чи юу гээд байгаа юм гэж хэлсэн чинь шээж дуусаад эргэж хараад *******гийн цамцны захаас нь нэг гараараа барьсан байсан. ******* хойш ухраад заамдсан 2 гараагаа сугсраад татаад унагаасан унахдаа манай том хаалганы зүүн хаалганы хацрын босоо төмрийн доод ирмэг хэсгийг мөргөсөн байсан. Би г уначихаар нь гүйж очоод хартал толгойноос нь цус гарсан байхаар нь гэр рүүгээ авч ороод цусыг тогтоох гээд шөрмөсөн чулууг цус гарч байгаа хэсэг рүү хийсэн. Би гэртээ унтаж байсан чинь өглөө 07 цагийн үед утас дуугараад байхаар нь авсан чинь би 103 дээр ирсэн байна гэхээр нь би *******гийн утас руу нь залгаад чи хаана байна 103 дээр байна гэнэ цуг очъё гэж хэлээд  бид хоёр очоод уулзсан. Бид гурав уулзаад одоо хэдүүлээ яах уу гээд ярьж байх хугацаанд ******* д намайг уучлаарай эмчилгээний зардал мөнгө өгье гээд ярилцсан. Би ******* нь гийн заамдсан гарыг нь сугсраад унагаж байхыг харсан. Өөр хүн биед нь халдаж цохисон зүйл байхгүй. ******* бид 3 байсан. ******* тэр 2 маргалдаж байгаад г унагааж байгаа харагдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14, 44-46/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...өглөө ажил дээрээ жижүүртэй өрөөндөө байж байсан чинь манай сувилагч Энхтуяа намайг дуудаад хүн үзүүлэх гээд ирсэн байна гэж хэлхээр нь би өрөөнөөсөө гарч харсан чинь сувилагч толгой хэсэгтээ ил шархтай хүн ажилбарын өрөөнд байгаа,  даралт ихэссэн хүн байна гэхээр нь тэр хүнийг үзэж байх хугацаанд манай сувилагч толгойдоо ил шархтай хүнтэй ажилбарын өрөөнд байсан. Би тухайн хүнээ үзээд дууссан чинь толгойдоо ил оёдол тавиулаад боолгосон хүн гарч ирэхээр нь би биеийн байдлын үзээд эрэмбэ хуудас бичээд тус хүнийг явуулсан. Сувилагч надад хэлсэн, толгойдоо ил шархтай хүн ирсэн гэж хэлсэн. Манай сувилагч цэвэрлэсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... өглөө ажил дээрээ байж байсан толгой хэсэгтээ ил шархтай хүн орж ирэхээр нь ажилбарын өрөөнд оруулаад шархыг цэвэрлээд мэс заслын эмчийн дуудсан шархыг цэвэрлэх хугацаанд тус шарх нь шороо болсон байхаар нь уусмалаар цэвэрлэсэн. Тус шарх нь хэмжээний хувьд урт өнгөцхөн байсан. Би эмч ирэхээс өмнө тус шархыг цэвэрлэсэн шархны шороог уусмалаар угаасан...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 32 дугаартай

1.*******гийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоо журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3-04/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-05/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 20-25/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 69-72/, яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 32-35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-87/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100-101/, депозит дансны хуулгууд /хх-ийн 92-99/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-103/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн ******* тоот хашаанд иргэн *******тай маргалдаж гараараа түлхэж унагаасны улмаас биед зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч *******гийн.. би гэрээс гарч бие засаад байж байсан чинь миний толгой руу тас гээд л явсан. Би толгойгоо бариад манарч байгаад хартал *******, ******* нар зогсож байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 9-10/,

Гэрч А.*******ийн.. ******* нь  том хаалганы зүүн хаалганы хацрын босоо төмрийн доод ирмэг хэсгийг мөргөсөн, би  уначихаар нь очоод хартал толгойноос нь цус гарсан байхаар нь гэр рүүгээ авч ороод цусыг тогтоох гээд шөрмөсөн чулууг цус гарч байгаа хэсэг рүү хийсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 13-14, 44-46/,

Гэрч ийн... сувилагч толгойдоо ил шархтай хүнтэй ажилбарын өрөөнд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Гэрч гийн“...өглөө ажил дээрээ байж байсан толгой хэсэгтээ ил шархтай хүн орж ирэхээр нь ажилбарын өрөөнд оруулаад шархыг цэвэрлээд мэс заслын эмчийн дуудсан шархыг цэвэрлэх хугацаанд тус шарх нь шороо болсон байхаар нь уусмалаар цэвэрлэсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 32 дугаартай..*******гийнн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо,... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед зулайд шарх гэмт тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* , хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ******* нь бусдын үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь шүүгдэгч  анхаарах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогч *******д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 2000000 төгрөгийг / дансаар хх-ийн 80-81/ / өгч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 -т зааснаар шүүгдэгч *******д 370 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.. дүгнэлтийг

Шүүгдэгч Д.Мөндалай... хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй, би ажил хийдэг, ажлаасаа халагдах гээд байна, торгох шийтгэл оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.   

  Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж  заасныг баримтлан шүүгдэгч *******  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал / ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор  аймгийн сумын -д ажилладаг, сарын 3400000 төгрөгийн цалинтай/, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал буюу түүний ажил хийх боломжоор хангах, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар /хх-ийн 80-81/ илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт  прокурор болон шүүгдэгч нарын гаргасан  дүгнэлт, түүнчлэн улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан ялыг эдлүүлэх нь шүүгдэгчийн цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгох,  ар гэрт хүндрэл учруулахгүй байх үүднээс, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой нөхцөл байдал зэргээр тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/293 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс  2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 5 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон тав хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75,000 төгрөгөөр  тооцож  эдлэх ялаас хасаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс  2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тав хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75,000 төгрөгөөр  тооцож эдлэх ялаас хассугай.

5.Шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Ч.БАЙГАЛМАА