| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
2025 04 28 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга, шүүгдэгч Б.*******, Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2536000000096 дугаартай, 319/2025/0093/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10 мянгатын 3-9 тоотод оршин суудаг, урьд ******* аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. ******* ургийн овогт *******гийн *******,
Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, Полтехник коллежийн оюутан, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, ор овогт *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 02-12 тоотод хашааны гадна архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.ийн нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 02-12 тоотод хашааны гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа буюу “Эгчийг нь зодсон” гэх шалтгааны улмаас 37-73 (42-38 ХОЕ) ХОА улсын дугаартай Тоёота пилдер маркийн тээврийн хэрэгслээр Б.*******ыг мөргөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас),
1.2.Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-14 дүгээр хуудас),
1.3.Тоёота пилдер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 15-19 дүгээр хуудас),
1.4.Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед нөхөр болох М.аас машин авахаар ******* аймгийн Жаргалант сумын Тахилт багт очиход нөхөр М. түүний найз Б.******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь машин аваад явах гэсэн чинь Б.******* надтай маргалдсан маргаад намайг түлхэд цохиод байхаар нь би хариу цохисон тэгтэл Б.******* нүд хэсэг рүү цохисон тэр үед манай дүү Л.******* ирж салгаад бид хоёр машинд суугаад хөдлөх гэхэд Б.******* машины хамар дээр хэвтээд буухгүй байхаар нь хөдлөөд доош, болон дээш явсан тэгээд буухгүй болохоор нь торомз гишгэсэн чинь Б.******* бөгсөөрөө унаад өгсөн. Тэгээд би цагдаа дуудсан миний нүд ийм болгочхоод хаашаа явдаг юм бэ? чи гээд хэлсэн чинь ёо ёо миний гар хөл өвдөөд байна миний дал мөр хугарчихлаа гээд газар дээр босохгүй байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),
5.Хохирогч Л.ийн 2 дахь удаагаа өгсөн: “...Би эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Б.*******ад гомдол санал алга байна. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 95 дугаар хуудас),
6.Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.ын эхнэр Л.тэй маргалдсан Л. намайг хэл амаар доромжпоод бас намайг нөхрийг нь архи уулгасан гэж дайраад намайг явуулахгүй гээд зуураад байхаар нь би Л.ээс салах гэж байгаад гараа савсан чинь нүдэнд нь цохисон байсан. Би энэ талаараа мэдээгүй байсан. Би хашааны хаалгаар гараад 5м орчим газар явсан чинь араас цэнхэр өнгийн машин ирээд намайг мөргөсөн. Би хамар дээр нь унаад шил арчигчийг нь зуураад 200м орчим газар машины хамар дээр явсан. Хүзүү, толгой, мөр хэсэгт гэмтэл учирсан. Одоо жаахан зовуурьтай байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас),
1.7.Хохирогч Б.*******ын 2 дахь удаагаа өгсөн: “...Би эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн бас эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн. Л.******* миний хохирлыг барагдуулсан. Миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Би гомдол саналгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 139 дүгээр хуудас),
1.8.Иргэний нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...42-38 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байхгүй тийм болохоор шинжээч томилуулахгүй бас техникийн шинжээч томилуулахгүй. Надад ямар нэгэн гомдол санал алга байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас),
1.9.Э.Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Л. ирээд Б.*******тай маргалдаж эхэлсэн. Б.******* манай эхнэрийн зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл манай эхнэрийн дүү Л.******* манай эгчийг цохилоо гээд уурлаж байсан нэг харсан Л.*******гийн авсан шинэ машины хамар дээр Б.******* гарсан явж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас),
1.10.Ю.Гэрч Б.Цолмонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л. ирсэн ирээд хэрүүл марган үүсгээд гудамжинд гарсан гараад Б.*******ыг явуулахгүй маргалдаад цагдаа дуудсан гээд байж байсан. Тэгэхээр нь би Б.******* болон Л. хоёрыг салгасан. Би буцаад хашаа руугаа орох үед Л. орилох чимээ сонсогдохоор нь эргээд гараад очтол намайг цохичихлоо гээд уйлж байсан. Тэгтэл хажуугаар нь дүү Л.******* нь орж ирээд Б.*******ын цээж хэсэгт чулуу атгаад цохиж байгаа харагдсан. Би чулууг нь булааж аваад боль гээд салгасан чинь буцаж явах үедээ “пиздааг дайраад алчихъя” гээд гүйгээд машиндаа сууж байхаар нь би очоод ахын дүү яах гэж байна хүн дайрч алаад шоронд орох гээ юу болохгүй шүү болиорой ахдаа гэж хэлсэн. Гэнэт хаалгаа хаагаад машин хөдөлгөөд Б.*******ын зүг хөдөлсөн. Машин тойрч ирэх үед тухайн машины копутан дээр зүүгдсэн явж байгаа харагдсан. Б.*******ын байсан газарт огцом торомз гишгэсэн. Б.******* газар бөгсөөрөө унасан унах үед хоёр хөл нь даваад унасан. Яг унангуут дарж эргэх үедээ гүпрээрээ мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас),
1.11.И.Гэрч Д.Гантогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.ын эхнэр ирсэн Б.*******тай хэрэлдэж байсан. Тэгээд би гэртээ байж байгаад гараад ирсэн чинь тухайн Л.ийн дүү гэх залуу машин асаагаад хөдлөөд Б.*******ыг чиглээд явсан. Тэгээд буцаад эргэх үед Б.******* машины хамар дээр тээгдсэн явж байсан. Тэрнээс өөр зүйлийг би хараагүй. Б.*******ыг машинаар мөргөсөн зүйл байгаа. ийн дүү гээд байсан залуу мөргөсөн. Санаатай санаандгүйг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас),
1.12.******* аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар 07-ны өдрийн ХОВ0725/238 дугаартай “Б.*******ын биед гэмтэл учирсан байна. Б.*******ын тархи доргилт, зүүн хацар, баруун өвдөгт тус бүр өнгөц зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөрний үе, 2 далны дунд, зүүн гуяны хэсгүүдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-50 дугаар хуудас),
1.13.******* аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээчийн 2025 оны 02 дугаар 12-ны өдрийн ХОВ0725/241 дугаартай “Л.ийн биед гэмтэл учирсан байна. Л.ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэг, хамрын уг, баруун нүдний дээд доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Л.ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Л.ийн биед учирсан дээрх гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Л.ийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Л.ийн биед учирсан зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэг, хамрын уг, баруун нүдний дээд доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 56- 58 дугаар хуудас),
1.14.Иргэний нэхэмжлэгч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага хуулийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1.398.142 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 99-100 дугаар хуудас),
1.15.******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25/18 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 118-119 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 02-12 тоотод хашааны гадна Л.тэй “архи ууллаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Л.******* Б.*******тай зүй бус харилцаж түүний г суудлын автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч М.Баярдбадрахын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь хүний биед нь халдаж гараараа цохих болон машинаар мөргөх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.
2.3.Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй бус харьцаж, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчдийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн байна гэж үзлээ.
2.4. Иймд шүүгдэгч Б.******* Л.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч Б.******* Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэх тайлбар өгсөн.
Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хохирол төлсөн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан.
3.4.Шүүгдэгч Б.******* хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 102,105 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа,оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас),
Шүүгдэгч Л.******* хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 141 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа,оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас), зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирол төлбөргүй гэх, шүүгдэгч Л.******* нь аав, ээж дүүгийн хамт амьдардаг, коллежийн оюутан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн гэх хувийн байдлууд тус тус тогтоогдлоо.
3.5. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй гэх санал, дүгнэлт
3.7. Хохирогч Б.******* нь хохирол хор уршиг нэхэмжлээгүй, Иргэний нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч М.гийн нэхэмжилсэн 1,398,142 төгрөгийг нөхөн төлсөн баримт ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
3.8. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна1. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.9.Шүүгдэгч нарт улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.10.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт *******гийн ******* нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Л.******* нарт оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Л.******* нарт мэдэгдсүгэй.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******, Л.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
6.Шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС