Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

 Иргэдийн төлөөлөгч С.Бат,

 Улсын яллагч Л.Отгончимэг,

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б,

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,

 Гэрч Д.Э, Ц.Г,

 Шинжээч Б.С /онлайн/,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Б.Амаржаргал,

         Шүүгдэгч П.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  П.Ш-т холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн,

  Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч П.Ш нь Хөвсгөл аймгийн ***сумын төв ***** багийн ********* тоотод 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас марГ.Н зодож, улмаар цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга,  өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн улмаас  хохирогч Ш.М нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:          

              Шүүгдэгч П.Ш нь Хөвсгөл аймгийн ***** сумын төв ***** багийн *********2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж  ялимгүй шалтгааны улмаас марГ.Н зодож, улмаар цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга,  өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн улмаас  хохирогч Ш.М нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Шын өгсөн: “...Би тэр орой нэг 0,5-тай архи уугаад сууж байсан. Ц.Н ах нэг шил архитай гаднаас орж ирсэн. Дөрвүүлээ архиа уусан. Би завилаад суусан байсан. Хоёулаа маргалдаад хальт суугаагаараа заамдалцаад хоймор өөд унасан. Ширээнд ойртоогүй. Үүнийг Ц.Н ах, Д.Т хоёр хоёулаа мэдэж байгаа. Хэлмэгдэж байгаадаа гомдолтой байна. Тэр орой 4, 5 хавирга хугалсан бол өглөө нь архи уугаад, тамхи татаад яаж сууж байх уу. Шөнөжин юу ч дуугараагүй. Би огт цохиогүй. Хамар луу нь ганц цохисон. Хавиргад нь гар хүрээгүй. Өглөө манай банди ирээд намайг аваад явсан. Тэр гурав архи уугаад үлдсэн. Хонон архи уусан гэсэн. Би хүнд байтугай хөнгөн гэмтэл ч учруулаагүй. Би хаана ч хэлнэ. Хоёр хүн харж байсан. Хэлэх байх. Би тэр хүнийг бэртээж, бариагүй. Надад хэцүү байна. Би хийгээгүй хэрэгтээ хэлмэгдээд сууж байгаадаа хэцүү байна. Зодож, цохисон бол үнэнээ хүлээнэ. Тийм зүйл болоогүй. Хамт архи ууж маргалдсан болохоос тэр хүнд гар хүрээгүй. Ширээг би мэдэхгүй байна. Хойморт байсан ширээ. Орны урд талд суугаагаараа барилцаж авсан. Хавирга нь хугарсан бол шөнөдөө өвдөөд ёолоод хононо биз дээ. Тийм зүйл болоогүй. Ц.Н ахтай зүүн талын орон дээрээ бүхлээрээ унтацгаасан. Өглөө босож ирээд дахиад тэр архинд явуулсан. Зүгээр байсан. Би бүхэл бүтэн амьдралаараа хохирмооргүй байна.. гэх мэдүүлэг,

           Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын өгсөн: “...Би гомдлын хувьд аймар гомдолтой байгаа. Нэг, хоёр өдрийн дотор өнгөрнө гэж хэзээ ч төсөөлөөгүй. Зүгээр байж байгаад өнгөрнө гэж байхгүй. Хэргийг нь шүүгээд өгөөч, үнэн зөвийг мэдмээр байна...” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт  шинжээч Б.Сгийн өгсөн: “...Хавирганы хугарал өөр өөр шугамын байрлА.Й хугарсан учир тус тусдаа хүч үйлчилж байж хугарч байгаа. 7, 8 дугаар хавирганы хугарал үүсээд 7 дугаар хавирганы хугарал зөрж гарч ирээд уушги руу хатгасан байсан ... Авдар буюу эд юм руу унахад хавирганы хугарал тус тусдаа үүсэх боломжгүй ... Зүгээр дарахад хугарахгүй. Хүчээр цохих юм уу, өөрөө унахдаа биш хүн дээрээс нь цохиод унахад хугарах боломжтой. Олон хавирганы хугарал зөрөөд уушги руу хатгах хэмжээний хугарал хүн зүгээр дараад унахад үүсэх боломжгүй... Өшиглөхөд үүсэж болно. Нэг өшиглөхөд 4 хавирга хугарна гэж байхгүй. Өшиглөсөн газраа 2, 3 дугаар хавирга нэг, 7, 8 дугаар хувирга нэг хугарч болно гэсэн зүйл байгаа. Тус тусдаа... Клиник эмнэлгүүд архитай холбоотой, архи үнэртүүлсэн байвал спиртийн цочмог хордлого гэх оношийг авах ёстой. Архины цочмог хордлоготой хүн гэдэг нь согтуу хүн байна. Согтолтынхоо улмаас хэл яриа нь ээдрэх, толгой эргэх, тэнцвэр алдагдах, гуйвж, дайвж явах, өвдөлтийн мэдрэхүүн нь багасах шинж тэмдэг илэрч болдог. Хэт их хэмжээний согтолтой байх юм бол маш их өвдөж байсан ч өвдөлтийг мэдрэхгүй яваад байх боломжтой. Согтолттой байсан бол өвдөлтөө мэдрэх нь бага байх боломжтой. Саяны мэдүүлэг дээр хашааны гадна талд байгаа хүн сонсох хэмжээнд хүртэл ёолж байна гэдэг нь маш их хэмжээний өвдөлттэй байсан байна. Хавирганы хугарал нь гүнзгий амьсгаа авахад маш их хэмжээний өвдөлт мэдрэгддэг. 4 хавирга хугараад нэг хавирга нь уушги руу зоогдсон тохиолдолд маш их хэмжээний өвдөлт мэдрэх ёстой. Спиртийн цочмог хордлого гэж оношилсон ч гэсэн маш их хэмжээний өвдөлт явагдаж байгаа... Өвдөлттэй ёолсон байдА.Й байгаад байж болно. Хавирга уушги руу хатгасан ч гэсэн цээжний зүүн хөндийгөөс 15000 мл  шингэж цус гарлаа гэсэн дүгнэлт байгаа. 15000 мл шингэн пал хийтэл асгараад хуралдахгүй. Үүссэн газраас бага багаар нэмэгдсээр байгаад амьсгал гачаадах хам шинжээр нас барж байгаа. Уушги хэвийн үйл ажиллагаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа... 15000 мл үүссэн шингэн цус нь тухайн хүн согтуу, спирт хэрэглэсэн байгаад байвал бүлэгнэх хугацаа уртсана ... Шингэн байна гэдгийг харах боломжтой. Хэмжээ нь хүртэл рентгенд гарах боломжтой. Гэртээ удаан байхгүйгээр маш яарА.Й арга хэмжээ авсан бол амьд явах боломж байсан байх.. гэмтэл авсан даруйдаа ийм зовуурь мэдрэгдэх ёстой. Маш их хэмжээний өвдөлт мэдрэгдээд амьсгал давчдаад гүнзгий амьсгал авч чадахгүй байх боломжтой. .. Ямар нэгэн байдлаар гадна зүйлийн үйлчлэлээр хавирганы хугарал цээжинд гэмтэл үүсэж болно. Жишээ ярьж байна. Гэмтэл үүсэн даруйд тухайн хүнд өвдөлтийн бүх шинж илрэх ёстой. Харин тухайн хүний бие мах бодийн онцлогоос хамаараад тэр хүн  нилээн их хэмжээний согтолттой бол гэмтэл мэдрэхгүй байх боломжтой. Тодорхой хэмжээгээр хүндрүүлээд байж байна. Харин дуу тавьж ёолтол мэдрэхгүй байх боломжтой. Уусан архины хэмжээнээс хамаарна.....” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Д.Эийн өгсөн: “...н.М, П.Ш хоёр маргалдаад, заамдалцаж аваад хамраас нь цус гарсан. Би баруун талын орон дээр хэвтэж байсан.. тухайн үед П.Р ах, дунд нь өнгөрдөг ах, доор нь Ц.Н ах сууж байсан .. Барилцаж аваад хөдлөөгүй. Өглөө босоод ирсэн чинь босож ирж чадахаа байлаа гэсэн. Юм руу унасан юм болов уу гэж байсан. Энэ хоёр л мэднэ шүү дээ .. П.Р, Ц.Н ах хоёр мэднэ... Хавирга өвдөөд байна гэсэн ...Орой нь би очсон. Өнгөрдөг ах намайг ганц юм аваад ир гээд тэгээд П.Ж ах дагаж очсон. Ц.Н ах очсон. Хоёр юм уугаад унтсан... Маргааш өглөө нь босож чадахгүй орон дотроо хэвтэж байсан. .. Яасан ах аа гэсэн хавирга болохоо байлаа.... Урьд өдөр нь очиход хавирга нь өвдөж байна гэж яриагүй. Хурганы арьс элдсэн сууж байсан .... Ганцаараа байсан. Д.Т ахын дүү ганц шил архи аваад ир гээд тэгээд н.Б дэлгүүр орж архи авахад П.Ж ах дагаж очсон .. Г.Н орой нь ирсэн... Бид  дөрвүүлээ хоносон .. Босож чадахаа байлаа гээд байсан. Эгч нь орж ирсэн. Тэгээд түргэн дуудсан... Маргааш нь босож чадахгүй гэртээ байсан .. хамт байсан .. 7 –ны өдөр уугаагүй. 07-ны өдөр хавирга өвдөөд байна гэсэн 6-ны өдөр яриагүй .. Тэгээд Ц.Н ах нэг архитай ирсэн... авдрыг нь уудлаад 40,000 төгрөг байхаар нь 20,000 төгрөгийг нь аваад явсан 7-ны орой архи авч ирээд уухад П.Ж ах байсан. н.А гэх хүнийг ирэх үед гэрт П.Ш банди нь аваад явсан.. П.Ж ах энэ хоёр барилцаж авч байсан. Хамраас нь цус гарч байсан. П.Ж ах наана, Ц.Н ах орон дээр өнгөрдөг ахтай унтаж байсан .. 7, 8 цагийн үед очсон. Тэгээд ахдаа ганц юм аваад ир гэж мөнгө өгч явуулсан ... Унтаж байсан. Энэ хоёр том дуугарахаар сэрсэн. Миний ах нар болохгүй шүү гэсэн. Заамдаж авсан байсан.. Хамраас нь цус гарсан байсан. Зүгээр байсан. Өглөө нь хавирга болохоо байлаа гэсэн.. Дөрвүүлээ хоносон. П.Ж ах газарт хоносон... Босоод ахынх нь хавирга нэг л болохгүй байна гэсэн. Юм руу унасан юм уу гэсэн унаагүй гэсэн. Энэ хоёр ах л заамдалдаж авч байсан... Орон дээр Ц.Н ах хамт унтаж байсан. Тэгээд өглөө нь хавирга болохоо байчхаж гэсэн .. П.Ж ах энэ хоёр заамдалцсан. Эсхүл Ц.Н ах цохисон болов уу гэж би дотроо бодоод байгаа.. 7-ны өдрөөс 8-ны өдөр шилжих шөнө өнгөрдөг ах ам хатаад байна гэсэн...” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Ц.Ггийн өгсөн: “...Босож барилцаж аваагүй. Сууж байгаад барилцаад хойшоо саваад унасан ..Зодоон болоогүй салсан ...Өглөө нь би босоод яваад өгсөн ... Би салгасан. Нэг хий өшиглөөд над руу унасан. Өөр юм болоогүй... Бие өвдөөд байна гэж байсан. Намайг ирэхэд бие өвдөөд байна гэж байсан. Намайг ирэхэд хурганы арьс элдсэн сууж байсан. Хавирга өвдөөд байна. Юм луу унасан гэж байсан. Хавирга өвдөөд байна гээд ёолоод байсан ...Өглөө нь ёолоод байсан. Тэгээд би яваад өгсөн. Дүүгийндээ ороод хүзүү, толгойгоо угаачхаад гараад ирсэн түргэний машин ирсэн аваад явах гэж байсан... Заамдалцаж аваад хойшоо саваад унасан ...Сууж байгаад хоёулаа унасан. Орны урд байсан салгах хугацаа нэг их удаагүй. .. Түр зуур юм болсон. Цэрэгт ийм байсан, чи тийм байсан гэж маргаж заамдалцсан.. 2 дугаар сарын 6-ны өдрөөс 7-ны өдөр шилжих Д.Т бид гурав хоносон байх. Д.Т хоносон өөр хүн хоноогүй... дахиад нэг хонох үед маргаан зодоон болоогүй... Цус гарсан байсан байх... Сууж байгаад хойшоо унасан.. Юмыг амархан мартдаг. Юм санахаа байсан. Хагалгаанд ороод..2021 онд болсон үйл явдлыг мартчихаад байна...” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын өгсөн: “...Тэр өдөр бол аав бие нь эрүүл, саруул архи дарс уугаагүй, хэвийн хөдөлж,  ярьж байсан. Өвдөж зовиурлаж байна гэж  ямар нэгэн зүйл хэлээгүй. Би 2021 оны 0// дугаар сарын ***-ны өдөр  нөхөртэйгээ  хөдөөнөөс  айвынд очиж цагаан сарын юмыг нь бэлдэж өгчихөөд өдөр 16:00-17:00 цагийн хооронд хөдөө буцаж явсан. Тэгэхэд бол аав эрүүл гэртээ ганцаараа үлдсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2021 оны ** дугаар  сарын **-ны өдөр сумын төвд байдаг эгч “аавын чинь бие тааруу  байна” гэхээр нь сумын төвд ороход гэрт нь Шар Т.Ө, А.Г ах 2 цай шөл хийгээд байж байсан. Аав гэрийн зүүн талын орон дээрээ хэвтэж байсан. Аав аахилаад ёолоод нилээн өвдөж зовиурлаж байгаа бололтой байсан. Би юу болсон талаар асуухад “аахилж байх дундаа авдар руу унасан гээд, нэг болохоор тотго руу унасан” гээд хэлж байсан. Би бодохдоо бол  шөнө л орж гарч яваад унаж дээ гэж тухайн үедээ бодож байсан. Бид нар аавыгаа нутаглуулаад 14 хоногийн дараа гэр барааг нь  хураасан. Тэгэхэд манай төрсөн ах Д.Н Шар Т.Р гэж дууддаг ахтай " хоёулахнаа уулзаж ярилцсан. Тэгэхэд шар Т.Ө ах манай ахад М.Тыг хамт архи ууж байсан Б.Р тай орой ноцолдож байсан талаар ярьсан байсан. Гэхдээ би тэр хоёрыг ярьж байхад хажууд нь байгаагүй болохоор шар Т.Ө ах манай ах Д.Мд яг юу гэж ярьсныг тодорхой мэдэхгүй юм. Ерөнхийдөө тийм утгатай зүйл ярьсан гэсэн. Ахаас асуувал яг юу гэж хэлж ярьсанг нь мэдэж байгаа байхаа. Тэр асуудлыг шалгуулмаар байна... Хохиролын талаар надад гаргаж өгөх баримт байхгүй. Би аавыгаа зүй бусаар нас барсанд маш их гомдолтой байна. Би уг хэрэгт  холбогдон шалгагдаж байгаа  гэм буруутай эсэх нь тогтоогдоод шийдвэрлэгдэх юм бол тухайн хүнээс гучин сая төгрөг нэхэмжлэх санА.Й байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн  61, 63 тал/,

       Гэрч  Ш.О 2021 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр өгсөн: “ ..Би өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 10:00 байхад Хөвсгөл аймгийн ***** сумын төвд байдаг төрсөн ах М.Т-ынд шинэ болох гэж байгаа болохоор юмаа бэлдэж байна уу, ер нь юу хийж байна гээд очсон чинь М.Т гэртээ ганцаараа ёолоод хэвтэж байсан. Би “та яасан амьтанд зодуулчихсан юм биш биз” гэж лавлаж асуухад “ах нь шөнө тэмтэрч яваад авдрын булан руугаа уначихсан юм” гэж хэлээд үүдэнд байдаг жижиг улаан авдар  луугаа зааж байсан. Би 11:00 цагийн үед сумын эмнэлэг рүү түргэн дуудаж эмч авч  ирж үзүүлсэн. Эмч үзээд хүнд хүн байна, аймаг руу авч явна. Одоо цайны цаг  болох  гэж байна, яг 14:00 цаг гэхэд авч явна, юмаа бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Би М.Т ахын охин Б.Л руу утсаар залгаж хэлсэн. Б.Лд өмнө нь Гэрэлмаа гэдэг хүн бас аав чинь бие нь тааруу байна гэж хэлсэн л юм лээ.   Тэгээд би гадуур гарч бичиг баримтыг нь хөөцөлдөхөөр болоод гарч яваад гудманд Г.Г ахтай таарсан. Би Г.Г ахад “та очоод ахад хань болоод байж байгаач би гадуур бичиг баримт хөөцөлдөөд ирье, эмч ахыг аймаг авч явна гэж байна гэж хэлсэн. Г.Г ах тэгье гээд явсан. Би сумын Захиргаа орж бичиг баримт эрүүл мэндийн дэвтэр таглуулж хөөцөлдөж яваад Шар Т.Өтэй тааралдаад “ чи ахынд очоод ус аваад цай чанаад байж бай” гэж хэлсэн. Тэгээд буцаад иртэл охин нь ирсэн байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд 14:00 цагийн орчимд сумаас М.Т ахыг аваад Мөрөнгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Охин нь М.Т ахтай хамт  явсан. Би  болохоо байлаа гээд дуудахаар нь араас нь шөнө 23:00 цагийн үед Мөрөнд ирсэн. Ах  маань эмчилгээ хийлгэж байгаад өнөө өглөө үүрээр 04:00 цагт нас барсан. Би мөрөнд ирээд ухаангүй байхад нь л орж харсан. Би уг нь хувцас хунарыг нь сольж  өмсүүлэх гээд тайлахдаа биеийг нь харсан. Хөхөрсөн зулгарсан хавдсан шарх гэмтэл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70  тал/,

         Гэрч  Ш.О 2021 оны 05 дугаар  сарын 21-ний өдөр өгсөн: “..М.Т ах намайг 2021 оны 02 дугаар 08-ны өглөө очиход ёолоод бие нь зовиуртай байгаа боловч эрүүл саруул юм сайн хэлж ярьж байсан. Би М.Т ахыг хүнд зодуулчихсан юм  биш байгаа гэж бодоод хүнд зодуулаа юу, хүнтэй зодолдсон юм уу  гэж лавлаж  асуухад “Үгүй. Хүнтэй зодолдоогүй. Шөнө гарах гэж харанхуйд тэмтэрч яваад авдрын булан руу унасан” гэж хэлээд үүдний хэсэгт зүүн хатавчинд  хана дагуу тогоо тавьдаг жижиг улаан авдар руугаа зааж байсан. Тэр авдар зурган дээрх авдар мөн байна. Тэр авдар барагцаагаар өндөр нь 60 см орчим уртаашаа  70-80 см хэмжээтэй л модон авдар байгаа. Би өмнө нь  мэдүүлэг өгөхдөө Г.Г гэж гэр хүний нэрийг андуурч хэлжээ. Тэр хунийг А.Г гэдэг юм. Манай сумын хүн жаахан архи уугаад явж харагддаг хүн байдаг. Мөн А.Г гэдэг хүнтэй би гудманд тааралдаад очоод хань болоод байж байгаач гэж хэлсэн гэж буруу зөрүү ярьсан байна. Би тэр өглөө М.Т ахынд очиход гэртээ М.Т ах ганцаараа байсан бөгөөд намайг гэрт нь ороод яасан юу болсон гээд асуугаад юм яриад байж байтал гаднаас А.Г түлээ тэвэрчихсэн орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72  тал/,

              Гэрч Д.Эийн 2021 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр өгсөн: “...Би хөдөөнөөс орж ирээд 7-8 хонож байна. Хөдөөнөөс ирээд 2 хоноод мотоциклоо хураалгасан. Тэгээд хагас сайн өдөр М.Т ахынд очиход  хөдөөнөөс охин хүргэн хоёр нь ирсэн байсан. М.Т ах өөрөө гэртээ хурганы арьс элдээд сууж байсан. Тэгэхээр нь би  ангижав Б.Вынд очсон. Тэгээд оройхон буцаж ирэхэд М.Т ах гэртээ ганцаараа байсан. Нилээн халамцуу байсан бөгөөд “Т.Ө ахдаа ганц шил архи аваад ирээч гээд 5000 төгрөг өгөхөөр нь би Сэржим гэдэг нэртэй архи аваад зогсож байтал Б.Р дэлгүүрт орж ирж таарсан. Б.Рыг асуухаар нь би М.Т ах захисан гэж хэлтэл  дагаад явсан. Б.Р өөрөө жаахан архи уучихсан байсан. Б.Р бид 2 М.Т ахынд очоод гурвуулаа нөгөө архиа хувааж уугаад байж байтал Г.Н ах гаднаас  ганцаараа орж ирсэн. Г.Н ах Д.а ээж байхаа 0.75л хэмжээтэй архитай орж ирсэн бөгөөд бид дөрөв тэр архийг хувааж уусан. Тэгээд л орой болсон хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Архи дуусчихаар нь би М.Т ахынд гэрийн баруун талын  орон дээр унтахаар хэвтсэн. Тэгтэл М.Т ах Б.Р хоёр маргалдаад эхэлсэн. Хажууд нь Г.Н ах байсан. Би тэр хоёрыг маргалдаж байхад босож салгах, дундуур нь орох үйлдэл хийгээгүй. Сонсоод л хэвтэж байсан. Ямар ч байсан орон дээрээ хэвтэж байгаад харахад М.Т ахын хамраас цус гоожсон байдА.Й орныхоо хажуу талд сууж байсан. Б.Р Г.Н ах хоёр хажууд нь зэрэгцээд сууж байсан. М.Т ах Б.Р хоёр маргалдаж байхдаа М.Т ах “ Ээрүү Ш.Н М.Тыг барахгүй шүү” гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэр 3 зэрэгцэж сууж байгаад унтсан байхаа би ч хэвтэж байгаад тэр чигээрээ унтсан. Өглөө сэрээд харахад М.Т ах гэрийн зүүн талын орон дээрээ, хажууд нь Г.Н ах унтаж байсан. Б.Р бол гэрийн зүүн хоймор газраар унтаж байсан. Тэгээд М.Т ах бол орноосоо ер босоогүй бөгөөд “гэдийж суух гэхээр өвдөөд байна ёоо үхлээ үхлээ” гэж хэлж байсан. Намайг “хойгуур хөнжил эвээд өг” гэхээр нь би  нуруунд нь хөнжил эвж өгч М.Т ахыг налуулж хэвтүүлсэн. Г.Н ах Б.Р ах  хоёр босчихсон байсан. М.Т ах намайг авдарнаас мөнгө аваад өг гэхээр нь  заасных нь дагуу авдрыг нь уудлаад 40.000 төгрөг байхаар нь 20.000 төгрөгийг авч өөрт нь өгсөн. Тэгтэл намайг энэ мөнгөөр архи аваад ир гэж хэлээд архинд явуулсан. Би архинд яваад нэг том шилтэй архи, хайрцаг тамхи аваад буцаж очоод дөрвүүлээ миний авч очсон архийг хувааж уусан. Тэгтэл Б.Рын банди ирээд Б.Рыг аваад явсан. Б.Р яваад  удаагүй байтал гаднаас А.Й ах орж ирсэн. А.Й ахыг хараад М.Т ах дахиад намайг архинд явуулсан. Би архи аваад буцаж очоод А.Й ах бид дөрөв тэр архийг хувааж ууж байгаад би унтсан байсан. Нэг сэрэхэд А.Й ах байхгүй, М.Т ах орон дээрээ Г.Н ах намд унтсан байсан. Би босоод гарч явтал А.Й ах Номин дэлгүүрийн урд талд гудманд  тасраад унасан байхаар нь би гэрт нь оруулж өгч хоол цай хийж өгсөн. А.Й ахыг гэрт нь унтуулчихаад буцаад М.Т ахынд очиход Г.Н ах  унтжил байсан. М.Т ах ёолоод аахилаад орон дээрээ хэвтэж байсан. Би ч нөгөө талын орон дээр унтаад өгсөн. Тэр шөнө Г.Н ах М.Т ах бид гурав хоносон. Нэг дэх өдрийн өглөө Г.Н ахыг дүү нь ирээд аваад явсан. Би хойшоо Б.Вын очиж  утсаа авчихаад буцаад ирэхэд М.Т ах ёолоод хэвтэж байсан бөгөөд А.Й ах  арын амбаарт түлээ хагалчихсан байж байсан. М.Т ахын дүү О.Г /манай ангижав л даа бас/ ирчихсэн байсан. О.Г эмнэлэг рүү түргэн дуудаад намайг цай чанаж өгөөд байж бай” гэхээр нь цай чанаж өгөөд, М.Т ахад аяга шөл хийж өгсөн чинь уухгүй ёолоод л байсан. Тэгээд охин нь ирсэн, түргэний машин өдөр ирээд Мөрөн рүү аваад явсан. Би ч юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, согтуу хүмүүс согтуурхаж л маргалдсан байх Маргалдаад эхлэх чимээнээр харахад М.Т ах Б.Р хоёр суугаагаараа заамдалцаад авсан байсан. Тэгээд дараа нь М.Т ах хамраас нь цус гоожчихсон сууж байсан. Би ч босож хараагүй болохоор яг хэн нь яасныг сайн нарийн тодорхой хараагүй. Би бас жаахан согтуу байсан. Би маргааш нь М.Т ахыг ёолоод гэдийж сууж чадахгүй байна, хөнжил эвээд өг гээд байхаар  нь би “та яачихсан юм” гэж лавлаж асуухад мэдэхгүй байна юм руу уначихсан юм байгаа биз гэж байсан. Би ч урд орой нь тэгээд унтсан болохоор юм руу унасан уу зодуулсан уу мэдэх юм алга байна. Ямар ч байсан маргалдаад заамдалцаж авсан, дараа нь М.Т ахын хамраас нь цус гарсан байсан нь бол үнэн. Миний харсан зүйл тэр юм. Бүтэн сайн өдөр ер орноосоо босоогүй, надаар архи зөөлгөж уугаад ёолоод архи зөөлгөж уугаад өнжсөн. Архиныхаа халуунд л өвдөлт нь намдаад байсан байх. Надад ууц тасарчих гээд байна гэж хэлж байсан. Нүүр ам нь бол зүгээр л байсан. Тэгэхэд гэрт чийдэнгийн гэрэл асаалттай байсан болохоор би харсан. Намайг нутгийн  хүмүүс шар Төөгөө гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75 тал/,

             Гэрч Д.Эийн 2021 оны 05 дугаар  сарын 20-ны өдөр өгсөн: “...Би асуудал болох үед хөдөөнөөс орж ирээд 2 хоносны дараа Ш.М ахынд ах  2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу хагас сайн өдөр очсон. Би анх очихдоо өдрийн 13.00-14.00 цагийн орчимд эрүүл тэднийд очсон. Би гэрт нь ороход М.Т ах байсан. Охин хүргэн хоёр нь хөдөөнөөс сая орж ирлээ, одоо буцаад гарна гэж ярьж байсан. Ш.М ахыг харахад өвдөж зовиурлаж байгаа гэмээр зүйл огт ажиглагдаагүй, биеийн ил харагдах хэсэг нь зодуулж цохиулсан гэмээр шалбарч халцарсан, хавдсан  зүйл байгаагүй. Өмссөн хувцас нь урагдаж ханзраагүй, цус толбо гэх мэт зүйл болоогүй зүгээр байсан. М.Т нь бие нь өвдөж зовиурлаж байгаа зүйлгүй хэвийн байсан бөгөөд хурганы арьс элдээд сууж байсан. Одоо 2 хурганы арьс  элдээд болоо гэж ярьж байсан. Би тэгээд хойшоо айлд очиж утсаа цэнэглээд орой тэднийд 20:00-21:00 цагийн үед л байх буцаж очсон. Тэгэхэд М.Т байсан бөгөөд хүргэн охин хоёр хөдөө гараад явсан гэж хэлж байсан. Өөрөө жаахан архи уусан байдА.Й сууж байсан, хажууд нь 0.5л хэмжээтэй шим гэдэг архи талаасаа нилээн доошилчихсон байгаа харагдсан. Тэгээд надад халааснаасаа 5000 төгрөг гаргаж өгөөд “намайг ахдаа ганц шил юм аваад ирээч” гэхээр нь би  яваад Б.Ртай таарсан. Үүнээс цааш юу болсон талаараа би өмнөх мэдүүлэгтээ дэлгэрэнгүй хэлж ярьсан байгаа.Тийм зүйл ажиглагдаагүй. Хэвийн хөдөлж ярьж байсан. Надад зовиурлаж байгаа талаараа ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Тэднийд очиход ганцаараа архи уугаад нилээн халчихсан сууж байсан. Надад хүнтэй архи дарс уусан гэж  нэг ч зүйл хэлж яриагүй, гэрт нь намайг очихоос өмнө өөр хүн байсан гэмээр ул мөр ажиглагдаагүй болохоор би тухайн үед ганцаараа ууж суугаа юм байна гэж бодсон. Би ч та хэнтэй ууж байгаа юм энэ тэр гэж асууж шалгаагүй. Би тэр шөнө талийгаач Ш.Мыг босож яваад юм руу унаж бэртэл гэмтэл авсан эсэх талаар мэдэхгүй байна. Ер нь тэр гэрт тэр шөнө намайг унтсанаас хойш юу болсныг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Би архи уусан байсан  болохоор унтсанаасаа хойш орчны үйл ажиллагааг хянах чадваргүй байсан. Гэхдээ унтахаас өмнө Ш.Г Б.Р М.Т ах нар хальт маргалдсаныг бол сонссон. Мөн нүдээр харахад суугаараа тэр хоёр барилцаад авчихсан, Г.Н ах цаад талд нь сууж байсныг харсан. Би М.Т ахыг Ш.Г Б.Р Г.Н ах хоёр цохьсон эсэхийг яг хараагүй. Гэхдээ М.Т ахын хамраас цус гоожсон байсныг харсан. Би Ш.М ахыг яаж гэмтсэн талаар мэдэх зүйл байхгүй. Намайг байхад ямар нэгэн юм руу унаагүй Ш.Б.Раас өөр хүнтэй маргалдаагүй.  Ш.Б.Р тэр хоёрын хооронд болсон зүйлийг би яг харсан сонссоноороо хэлж мэдүүлсэн. Өөр хүнтэй намайг байхад зодолдоогүй. Тэрийг би ёстой мэдэхгүй юм. Г.Н ах хажууд нь сууж байсан харсан юм байлгүй. Би бол ширээ  рүү  зууралдаж унасан энэ тэр асуудлыг  мэдэхгүй юм.  Намайг унтсанаас хойш тийм юм болсон байж болох юм. Би 2021 оны 02 сарын 06-ны орой очиход М.Т ах нилээн халамцуу байсан. Би тэднийд  эрүүл очсон. Тэгээд дэлгүүрээс би 0.5л хэмжээтэй Сэржим архи авч очиход надтай дэлгүүр дотор таарсан Б.Р нилээн халамцуу байсан араас дагаж ирээд тэр Сэржим архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд сууж байтал гаднаас Г.Н ах 0.75л хэмжээтэй архитай орж ирээд тэр архийг мөн бид 4 хувааж уугаад унтацгаасан. Би тэр 3 –аас түрүүлээд унтчихсан юм. А.Й ах бол маргааш өглөө нь эрүүл шахуу гаднаас орж ирсэн бөгөөд би М.Т ахыг 20.000 төгрөг өгөхөөр нь 0,75  л хэмжээтэй ерөөл архи  тамхи авч ирээд  тэрийг бид 5 хувааж ууж байтал Б.Рын хүү ирээд Б.Рыг аваад явсан. Бид дөрөв үлдээд би дахин 0.75 л хэмжээтэй  ерөөл архи авч ирээд дөрвүүлээ хувааж ууж дууссан. Би ч бас согтоод унтчихсан байсан. А.Й ах сэрэхэд байхгүй явчихсан байсан. Би сэрээд А.Й ахыг байхгүй байхаар нь гэртээ харьсан  юм болов уу гэж бодоод гэр рүү явсан чинь гудамжныхаа үзүүрт уначихсан унтаж байхаар нь гэрт нь оруулж өгсөн. Би А.Й ахынд байж байгаад хоол цай хийж өгөөд буцаад 16:00-17:00 цагийн үед М.Т ахынд очсон. Би 2021 оны 2 сарын 06-ны өдөр бол би М.Т ахынд баруун талын орон дээр нь хэвтээд Ш.Б.Р М.Т ах хоёрыг маргалдахыг хальт харж сонсож байгаад унтчихсан байсан. Өглөө л сэрээд сэргэсэн. 2021 оны 02 сарын 07-ны өдөр босоод М.Т ахыг архинд яваад ир гэхээр нь 2 удаа  архинд явж ирээд сүүлийн архийг уугаад унтсан байсан. Тэгээд 13.00 цагийн үед сэрээд А.Й ахын араас явсан. М.Т ах бол 2021 оны 2 сарын 07-ны өдөр орноосоо босоогүй, архи ууж ёолж өнжсөн. Нуруу тасарчих гээд өвдөөд байна гэж байсан бөгөөд шээхдээ босож чадахгүй надаас сав дөхүүлүүлээд  өөрөө хажуулдаж байгаад орон дотроо шээж байсан. Цай энэ тэрийг нь бол би  дөхүүлж өгсөн. А.Й ахынхаас очиход М.Т ах ганцаараа байсан бөгөөд ёолоод зовиуртай бололтой байсан. Би Б.Вынд оччихоод буцаад орой М.Т ахынд очиж хоол цай хийж өгөөд хамт хоносон. М.Т орой угаасаа намайг ирж хоол хийж өгөөрэй гэж байсан. Хоол хийж өгөөд хоол ч нэг их сайн идэхгүй ах ёолоод миний чанаж өгсөн 5 л цайг хажуудаа тавьж уугаад хоносон. Би 2021 оны 2 сарын 07-ны өглөө босоод Б.Вынд очоод буцаад ирэхэд М.Т ахын дүү О.Г байсан. А.Й ах арын амбаарт түлээ хагалчихсан байж байсан. Тэгэхэд бол зүгээр л байсан. Хөдөлгөөн хийхдээ зовиурлахгүй, яриа нь ч хэвийн л ярьж байсан. Зовиуртай зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80 тал/,

              Гэрч Ц.Ггийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 02 сарын 06-ны өдөр хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, үдийн алдад  М.Тынд ганцаараа очсон юм. Тэгэхэд М.Т ганцаараа хурганы арьс элдээд зүв зүгээр сууж байсан. Тэгээд тэднийхээр орчихоод гарч ганцаараа жаахан архи уугаад орой бүрий болж байхад хэд болж байсныг бол сайн мэдэхгүй байна, 18:00-19:00 цагийн үед л байх мөн нэг шил архи аваад ганцаараа очиход гэртээ Б.Р шар Төр хоёртой гурвуулаа жаахан архи уусан байдА.Й сууцгааж байсан. Би авч очсон 0.75л хэмжээтэй  шил архиа задлаад бид дөрөв хувааж уусан. Тэгээд нилээн орой бүрий болоод цаг бол  барагцаагаар 22:00 өнгөрч байсан байхаа архи ч нилээн дундарч М.Т Б.Р хоёр маргалдсан. Тэр хоёр яг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүи юм халамцуу улс болохоор сууцгааж баигаад л гэнэт маргалдаад эхэлсэн. Тэгж маргалдахад би хажууд нь сууж л байсан. Би орны урд талд миний орны урд талд Б.Р, миний чиг урдаас М.Т харсан байрлА.Й сууж байсан. Шар Төр баруун талын орон дээр очоод хэвтчихсэн байсан. Унтсан унтаагүйг нь анзаараагүй.  Тэгтэл Б.Р М.Т хоёр маргалдаад М.Т лав “ээрүү Ш.Н М.Тыг чи барахгүй шүү” гэсэн чинь Б.Р бас нэг барахгүй, цэрэгт атман явсан энэ тэр гэсэн яриа өгүүлэл болоод хоорондоо маргалдаад сууж байснаа гэнэт барилцаад авсан.  Тэгээд тэр хоёр согтуу хүмүүс болохоор ноцолдож барилцаж аваад М.Т Б.Р хоёр М.Тын ар талд байсан жижиг ширээ рүү хамт зууралдсан чигээрээ унахдаа бол М.Т Б.Рын дор орж унасан. Тэр хоёр заамдалцсан байсан.  Би тэр хоёрыг барилцаж аваад уначихаар нь босоод Б.Рыг “боль айлд ирчихээд яах гээд байгаа юм баруун мөрнөөс нь хойш нь татсан чинь Б.Р хойш  болохдоо М.Тыг уначихсан байхад баруун хөлөөрөө өшиглөх гээд надад татагдаад нэг хий өшиглөсөн. Тэгээд намайг татахад Б.Р миний зүүн хацар руу санаандгүй тохойлдчихсон юм. Миний хацар хөхөрч зулгараагүй ч гэсэн одоо жаахан  хүндүүр байгаа нь дарахаар мэдрэгдэж байна. /хацар нь илт харагдах гэмтэлгүй байсан бөгөөд гэрч Ц.Г зүүн хацар дээрээ хуруугаараа дарж  үзүүлж байлаа./ Тэгж ноцолдоод босож ирэхдээ М.Тын хамраас цус гарсан байсан. Тэгээд тэр хоёр дахиж маргалдаж муудалцаагүй. Бид нар ч унтацгаасан. Өглөө сэрэхэд би М.Тын урд талаар унтсан байсан.  Б.Р газраар, баруун талын орон дээр шар Т.Ө унтсан байсан. Маргааш нь буюу 2021 оны 02 сарын 07-ны өглөө М.Т орноосоо босоогүй бөгөөд шар Т.Р хойгуураа хөнжил эвүүлж хагас өндийж суугаад Т.Өг авдар уудал гээд авдраасаа мөнгө авахуулаад архинд явуулсан. Т.Ө архинд явж ирээд тэр архийг нь бид 4 хувааж ууж байгаад Б.Рыг хүү нь ирээд аваад явсан. М.Т орноосоо босож чадахгүи ёолоод хэвтээд баисан. Би тэгж баигаад бас гараад явчихсан юм. Намайг гарахад бол Т.Ө М.Т хоёр үлдсэн. Би гадуур явж байгаад оройхон хонох гээд  очиход М.Т гэртээ ганцаараа орноосоо босоогүй бололтой галч түлээгүй хэвтэж байсан. Ёооё л гээд байсан. Би яасан юм ч гэж асуугаагүй. Архи уугаад шартчихсандаа л ёолоод байгаа юм байх гэж бодсон. Би тэр орой гал түлээд тэднийд хоносон. Намайг орой очоод гал түлээд байж  байтал шар Т.Ө ирж тэднийд хоносон.  Би тэр шөнө баруун талын орон дээр нь шар Т.Ө М.Тын урд талаар орон дээр унтсан. Намайг маргааш нь буюу 2021 оны 02 сарын  08-ны өглөө манай дүү Элбэгдүүрэн очиж аваад тэр өдөр намайг Намнангийн ар руу хөдөө айлын мал харуулахаар явуулсан. Би явахаасаа өмнө хальт М.Тын гадаа очиход  түргэний машин ирчихсэн аймаг руу авч явах гэж байгаа гэж байсан. Охин хүргэн хоёр нь байсан. Тэгээд би шууд хөдөө явсан. Би бол М.Ттай зодолдож маргалдаагүй М.Т Б.Р хоёр л хальт тэгж маргалдсан. Намайг байхад М.Т өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Би яг нарийн сайн хараагүй, яахав барилцаж аваад М.Т дор нь унахаар нь салгах гээд Б.Рыг хойш нь татсан. Тэгээд босож ирэхдээ М.Т хамраас нь цус гарсан байсан. Тэр хоёр ч дахиж барилцаж аваагүй тэгсгээд салсан. Бид нар ч унтацгаасан. Шар Т.Ө маргаанд оролцоогүй. Би тэр хоёрыг салгасны дараа харахад гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Миний урд талаас хараад сууж байсан. Б.Р М.Тын баруун гар талд сууж байгаад барилцаж аваад цаашаа унасан гэхээр зүүн талаараа  унасан. Тэр 2 барилцаж аваад нэг удаа л унасан.  Гэр дотор чийдэнгийн гэрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, ойр тойрны юм харагдаж байсан. М.Т тэр орой орондоо ороод ер босож явахгүй байгааг асуугаагүй.  Шартаад ёолоод байгаа биз гэж бодсон. Нүүр ам нь өглөө зүгээр байсан. Хүн ирээгүй. Намайг байхгүйд л ирээгүй бол өөр хүн ирээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-86 тал/,

       Гэрч Ц.Ггийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Надад хэн нэгэн ямар нэгэн байдлаар нөлөөлсөн асуудал болоогүй. Би өмнө буруу зөрүү зүйл ярьж мэдүүлжээ. Би тухайн үед тэр хоёр ширээ рүү уначихсан юм болов уу гэж бодогдоод тэгээд мэдүүлчихсэн юм. Би бол яг үнэн учраа хэлэхэд тэр үед нилээн согтсон байсан тул бараг юм санахгүй байгаа, юмыг бүдэг  бадаг л санаж байгаа.  Ер нь би орчны үйл явдлыг орон гаран л тогтоож байсан. Нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд бол би өөрөө юмаа сайн санахгүй байгаа болохоороо Ш.Б.Рыг арай ч худлаа хэлээгүй байх гэж бодоод итгэж Ш.Б.Р үнэн ярьж байна гэж хэлсэн юм. Нэг удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьсан зүйлээ санаж байна юу гэж ярьж байснаа бас санаж байна. Би тухайн асуудал болох үед согтсон байсан нь үнэн. Гэхдээ өмнө мэдүүлэг өгөхдөө тухайн орой болсон зүйлийг эргүүлж бодоод, санах гэж оролдоод толгойд тиймэрхүү зүйл болсон юм шиг санагдаад байхаар нь Ш.Б.Р М.Т хоёр барилцаж аваад ширээ рүү унасан гэдэг зүйлийг ярьж мэдүүлсэн. Гэхдээ би бүдэг бадаг санаж байгаа зүйлээ ярьсан  учраас өөртөө итгэлгүй байна. Би эрүүл байсан хүн биш шүү дээ. Тодорхой хэмжээний архи согтууруулах  ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 89 тал/,

            Гэрч Ц.Г, П.Ш нарын  2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нүүрэлдэж өгсөн: “... Би тухайн орой буюу 2021 оны 02 сарын 06-ны орой талийгаач архи ууж сууж байхдаа гэрийн зүүн талын орны урд талд орны толгой талд сууж байсан. Г.Н ах М.Т хоёр зүүн талын орон дээр сууж байсан. Г.Н ах орны хөл тапд сууж байсан. хоймор талд сууж байсан.  Тэгэж сууж байхад М.Т ах бид 2 цэргийн  амьдрал ярьж байгаад маргалдсан. Тэрнээс болоод  М.Т ах орон дээрээсээ босож ирээд намайг замилаад сууж байхад заамдаж дараад хойш нь унагаасан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд зууралдаад хоймор хэвтээгээрээ ноцолдож байгаад би гараараа хамарт нь хальт хүрчихсэн чинь хамраас нь цус гарсан. Тэгээд Г.Н ах  бид хоёрыг салгасан. Бид хоёр эвлэрээд буцаад газар орны урд талд сууцгаасан. Тэрнээс хойш бол ер дахин маргалдаагүй унтацгаасан.  Талийгаач М.Тыг ширээ рүү унагаасан асуудал болоогүй. Гэрч Г.Н: Ш.Б.Р үнэн ярьж байна “М.Т Б.Р хоёр М.Тын ар талд байсан жижиг  ширээ рүү хамт зууралдсан чигээрээ унасан. М.Тыг уначихсан байхад баруун хөлөөрөө өшиглөх гээд ... хий өшиглөсөн  гэж мэдүүлсэн нь худлаа юм. Би Ш.Б.Р  тэр  хоёрыг маргалдаад зууралдаж байхад салгасан нь бол үнэн.  Би тухайн үед зууралдаж байхдаа заамдсан гарыг нь салгах гэж зууралдаж байгаад гараараа санамсаргүй ширвээд хамар руу нь шударчихсан. Тэрнээс биш санаатай ямар нэгэн гэмтээх үйлдэл хийгээгүй.Сонслоо. Ш.Б.Р үнэн ярьж байна.Би бол нилээн согтсон байсан болохоор ямарч байсан  барилцаад авахаар нь салгасан. Ш.Б.Р М.Тыг  зодож цохисон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 92 тал/,

             Гэрч Ц.Ггийн   2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр  өгсөн: “...Тухайн үед намайг өдрийн 12 цагийн үед талийгч М.Тын гэрт очих үед талийгч нь гэртээ ганцаараа хурганы арьс элдсэн сууж байсан. Тэгээд намайг гэрт нь ороод  байж байхад талийгч нь босож надад цай хийж өгч байхдаа ёолоод байсан. Тэгэхээр нь би юу болов гэж асуусан чинь талийгч надад хатгай авсан юм уу эсвэл хавирга бэртсэн юм бол уу гээд энэ лүү өвдөөд байна гээд хавирга луугаа заагаад байсан. Өөр надад нарийн юм хэлээгүй. Би тухайн үед талийгчийн гэрт очих үед эрүүл ганцаараа очиж байсан. Тэгээд би цайгаа уучаад удаачгүй талийгчийн гэрээс гараад төрсөн дүү Э.н гэрт очиж дүүгийндээ өдөржингөө байж орой 16-17 цагийн үед дахиад талийгч М.Т гэрт очсон. Намайг тухайн үед талийгчийн гэрт ороход Ш.Б.Р, Э.Р хоёр талийгчтай хамт гурвуулаа архи уусан бололтой нэлээн халцгаасан сууж байсан. Би тухайн үед талийгчийн гэрт очихдоо ганц шил архи авсан байсан. Тэгээд тэр архиа би задлаад Ш.Б.Р, Э.Р,  талийгчтай нийлээд хувааж уусан. Архиа уугаад байж байхад Ш.Б.Р, талийгч М.Т хоёр цэргийн тухай яриад байсан. Яриаг нь сонсоход би цэрэгт атман явсан гээд бие биенийхээ дээр гарах гээд үзээд байсан. Тэгж байснаа энэ 2 босож ирээд барьцалдаж аваад гэрийн зүүн хойморь өөд унасан. Би тухайн үедээ ширээ рүү унасан үгүйг нь би мэдэхгүй байна тэгэхдээ ширээ энэ хоёрын хажууд байсан. Унахдаа энэ хоёр заамдалдсан байдА.Й унаж байсан. Намайг харж байхад  талийгч М.Т нь доор нь Ш.Б.Р нь талийгчийн дээрээс дараад дарж унасан. Тэгээд энэ хоёрыг унахаар нь би Ш.Б.Рыг талийгчаас салгаж байсан чинь Ш.Б.Р талийгчийг өшиглөх гэж байгаад хий өшиглөж байсан. Энэ үйл  явдлаас хойш энэ хоёр дахиж маргалдаагүй. Ингэж маргалдаж байгаад Ш.Б.Р нь талийгчийн гэрээс гараад яваад өгсөн. Харин Э.Р бид талийгчийн гэрт хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоход талийгч орноосоо ёооё гээд босохгүй байсан. Тэгэхээр нь би ах нь явлаа гэж талийгчид хэлчээд гэрээс нь гараад явж  байсан. Намайг явсан хойгуур ямар хүмүүс орж гарсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд би талийгчийн гэрээс гарч яваад гадуур найз нөхөдтэйгээ уулзаж байгаад орой дахиад талийгчийн гэрт ирсэн. Очихдоо бас ганц шил архитай очиж байсан. Намайг тухайн үед гэрт ороход талийгч бол гэртээ ганцаараа орон дээрээ хэвтэж байсан. Тухайн үед талийгч орноосоо босож суухдаа л ёолж байсан. Бусдаар бол ёолж байгаагүй. Тэгээд бид хоёр миний авчирсан ганц шил архийг уугаад унтаж байсан. Энэ шөнөө харин талийгч ёолж хонож байсан. Маргааш өглөө нь би харих гээд яваад өгсөн. Ноцолдоод газар унахаар нь би мэдээд энэ хоёрыг салгасан. Би тухайн үед нээх их согтоогүй байсан. Миний мэдэхийн энэ хоёр цэрэгт байхдаа атман байсан гээд бие биеийнхээ дээр гарах гээд байсан. Би энийг сайн мэдэхгүй байна. Намайг харж байхад лав Э.Р нь гэрийн орон дээр унтаж байгаа юм уу, хэвтэж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Намайг ингэж тэгж мэдүүлгээ өгөөрэй гэж шахаж шаардсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 115 тал/,

            Гэрч С.А.Гийн  2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “....Би 2021 оны 02 сарын 06-ны өдөр 13:00-14:00 цагийн орчим очсон. Тэгэхэд М.Т, шар Т.Ө, Г.Н гурав байсан бөгөөд М.Т зүв зүгээр байсан. Намайг ороход тэр гурав архи ууж байсан, миний төрсөн өдөр болж байсан болохоор тэр гуравтай хамт архи уугаад сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд гарч  гудманд явж байгаад багийн дарга Т.О тааралдаад гэртээ хүргүүлж унтсан.  Багийн дарга мэдэж байгаа байхаа,  би хэдэн цагийн үед ирснээ мэдэхгүй байна өдөр л байсан. Тэгээд маргааш нь 14:00 цагийн үед дахин М.Тынд очиход Г.Н Б.Р Шар Т.Ө М.Т дөрөв байсан. Тэд нар 0.75 л хэмжээтэй хараа архи уучихсан сууцгааж байсан бөгөөд М.Т орон дээрээ ёолоод хэвтэж Би “яасан миний дүү” гээд асуусан чинь бараг дуугарч чадахгүй шахуу  юм руу уначихсан” гэж. нэг хэлсэн. Г.Н Б.Р шар Т.Ө гурав бол наана нь орны урд талд уугаад сууцгааж байсан, хэрэлдэж маргалдсан гэхээр зүйл ажиглагдаагүй.  Тэр  гурав бол М.Тыг яасан талаар ямар нэг зүйл хэлэхгүй байсан. Би тухайн үед бол М.Тад “яасан юм хавирга чинь хугарчихсан юм биш биз дээ хугарахаар ч ханиалгаж болохгүй хэцүү байдаг юм шүү дээ” гэж хэлж байсан.  Гэхдээ би бол яг хавирга нь хугарсан уу үгүй юу гэдгийг тухайн үедээ мэдэхгүй л  байсан. Тэгээд удаачгүй байж байтал Б.Рыг хүү нь ирээд аваад явсан. Бид 4 үлдээд жаахан үлдсэн байсан архинаас нь хоёр хундага уугаад гарч гэрлүүгээ явсан.  Гэрлүүгээ явах замдаа гудманд согтчихоод сууж байсан юм байна лээ. Тэгэхэд шар Т.Ө намайг гэрт оруулаад хоол хийж өгч унтуулаад явсан. Би 2021 оны 02 сарын 07-ны өдөр Т.Өгөөр хүргүүлж гэртээ унтаж байгаад гайгүй болоод оройхон хэдэн  цаг болж байсныг тодорхой мэдэхгүй байна, бүрий л болж байсан юм, 20 цагийн үед ч байхаа М.Тынд очиход Г.Н М.Т хоёр хоёулахнаа байсан бөгөөд М.Т орон дээрээ босоогүй шинжтэй ёолоод хэвтэж байсан. Тэр хоёр дундаа нэг шил Сэржим архи тавьчихсан уугаад сууж байсан. Би М.Тад цай энэ тэр хийж өгөөд буцаж гэртээ ирж хоносон. Тэгээд 2021 оны 02   сарын 08-ны өглөө 09:30 цагийн үед М.Тынд санаа зовоод очиход ганцаараа байсан бөгөөд бүр хачин болчихсон ёолоод хэвтэж байсан. Би гал түлж өгөөд түлээ хагалаад байж байтал надад М.Т 2600 төгрөг өгөхөөр нь явж өвчин намдаах эм наалт авч өгсөн. Тэгээд байж байтал дүү охин нь гээд нэг эмэгтэй ирсэн. Тэрэнтэйгээ уг нь  яриад байсан. Тэр дүү нь эмнэлэг рүү мэдэгдэж эмч дуудаад хүүхдүүдэд нь мэдэгдсэн. Дараа нь шар Т.Ө ирсэн. Т.Ө бид хоёр хамжиж шөл хийж өгсөн. Эмч ирж үзээд тариа хийж өгөөд явсан. Дараа нь охин нь нөхөртэйгөө хөдөөнөөс ирсэн.  Өдөр эмнэлгийн машин ирээд аймаг руу М.Тыг аваад явсан. Надад хүнтэй маргалдаж зодолдсон талаар ямар нэг зүйл хэлээгүй.  Асуухаар юм руу уначихсан л гэж хэлээд ёолоод байсан. Нүүр амыг нь харахад  хүнтэй зодолдсон гэхээр шарх сорви хөхрөлт энэ тэр байхгүй зүгээр л байсан.  Намайг тэднийд байхад бол М.Т миний нүдэн дээр хүмүүстэй маргалдаж зодолдоогүй. 2021 оны 02 сарын 06-ны өдөр очиход зүв зүгээр байсан 02 сарын 07-ны өдөр очиход л ёолоод орон дээрээ хэвтэж байсан. Орноосоо өглөө босоогүй шинжтэй байсан. Би яг баттай мэдээгүй. Би өмнө өөрөө хавиргаа хугалж байсан болохоор тэр зовлонг мэднэ. Зовиур нь адил санагдаад л тэгж лавлаж асуусан юм...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 94-95 тал/,

            Гэрч Ц.Г-ийн    2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “....2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би ***** суманд байх өөрийн  гэрээсээ гараад танил эгч  Ж.Н гэрт очиж дээлний эмжээр асуухаар явсан. Тэгтэл би замдаа дээлнийхээ материалыг мартсан болохоор буцаад гэр лүүгээ явж байтал нэг гэр дотор хүн ёолоод байсан. Уг айл нь манай гэртээ ойрхон бөгөөд  М.Т гэж айлынх байсан.  Би М.Тын гэр лүү явж ортол М.Т орон дээрээ ёолоод сууж байсан. Би М.Таас яасан бие чинь өвдөө юу гэж асуутал амьсгал авч болохгүй бие өвдөөд байна гэж надад хэлсэн. Би гэр бүлийнхээ хүмүүс рүү залгаж хэлээч гэж М.Тад хэлтэл миний охинд намайг ийм байгааг битгий хэлээрэй гэж гуйсан. Тэгэхээр нь би бие чинь муу байна, эмнэлэг болон гэр бүлийн хүмүүсээ гар утсаараа залгаж дуудаарай гэж хэлээд М.Тын  гэрээс гараад явсан.  Би М.Тын гэрээс гараад шууд гэртээ харьж байж байгаад санаа зовоод дахиад М.Тын гэрт очсон. Тэгтэл М.Т яг хэвэндээ орон дээрээ сууж байсан. Би өөрийнхөө гар утсаар хөдөө байдаг М.Тын охин Б.А луу  залгаж аав чинь бие нь муу байна ирээрэй гэж хэлчихээд би гэртээ харьсан. Би эхэлж М.Тын гэрт ороход М.Таас өөр хүмүүс байгаагүй. Дараа нь би гар утсаа аваад М.Тын гэрт ирэхэд манай сумын А.Й гэж ах байсан. Тэр ах М.Тад эмч дуудаж эм авч өгсөн байх. Өөр хүн байгаагүй. Эрүүл байсан байх. Сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн зүйл яриагүй. Зөвхөн амьсгал авч болохгүй байна л гэж хэлсэн. Тэгээд бас охинд битгий хэлээрэй гээд байсан....” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 98-99 тал/,

            Гэрч П.О  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 25 минутанд  ***** сумын иргэн О.Г  гэх эмэгтэй өөрийн биеэр сумын эрүүл мэндийн төвд  ирж  ***** сумын ***-р  баг Баянгол гэх газар М.Т гэж хүний бүх бие өвдөн явж чадахгүй байна гэж дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу М.Тын гэрт 11 цаг 35 минутын үед очиж М.Тын биед үзлэг хийсэн. Үзлэгээр амин үзүүлэлт хэвийн, цээжээр өвдөлт ихтэй, хоёр талын хавирга хугарсан байх магадлА.Й. Амьсгаадсан байдА.Й байсан. М.Тын биед өвчин намдаах тариа хийж өгч М.Тыг Мөрөн сумын нэгдсэн эмнэлэг рүү бага эмч Ц.Б жолооч С.Л нарын хамтаар явуулсан. М.Таас бие нь яагаад өвдсөн талаар асуухад 3 хоногийн өмнө гэрийнхээ довжоо руу  унасан гэж надад хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Үзлэгийн тэмдэглэл хийгээгүй. Мөн яарА.Й Мөрөн сум руу явуулах  байсан тул 13а маягт бичиж өгөн эмнэлгийн машинтай Мөрөн сум руу явуулсан. М.Тын гэрт очиход би нэрийг нь мэдэхгүй байна. 2 эрэгтэй  хүн байсан. Ямар ч байсан манай хүмүүс байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 102-103 тал/,

           Гэрч П.О 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...М.Т гэх хүнийг огт танихгүй, тухайн үед л харсан. Ш.М эмнэлгээр үзүүлж байсан үгүйг нь мэдэхгүй байна. М.Таас асуумж авахад: юм руу унасан л гэж хэлж байсан. Тэрнээс биш хэн нэгэн хүнд зодуулсан талаар юу ч яриагүй. М.Тын биед нүдэнд ил харагдахаар гэмтэл шарх ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 105 тал/,

             Гэрч С.А    2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  эхнэр Б.Л бид 2  хөдөө гэрээсээ  ***** сумын  төв орсон. Тэгээд хадам аав М.Тын очиход гэртээ ганцаараа эрүүл арьс элдээд сууж байсан. Гаднаас ямар нэгэн хүн ирсэн гэсэн ул  мөр ажиглагдаагүй, өөрөө ч хүн ирсэн энэ тэр гэсэн зүйл хэлж яриагүй. Биеийн   байдал нь хэвийн, өвдөж зовиурлаж байгаа зүйл ажиглагдаагүй. Өөрөө ч бие өвдөж  байна гэж хэлээгүй бөгөөд хэвийн хөдөлж ярьж хөөрч байсан. Эхнэр бид хоёр цагаан  сарын юмыг нь бэлдэж өгөөд буцаад тэр өдрөө 16:00-17:00 цагийн хооронд гарсан. Тэгээд тэрнээс хойш очоогүй, уулзаагүй байж байгаад 2021 оны 02 сарын 08-ны өдөр  суманд байдаг хүн манай эхнэр рүү залгаад “аавын чинь бие тааруу байна” гэж хэлсэн гэхээр нь бид хоёр сумын төв орсон. Тэгэхэд гэртээ шар Т.Ө А.Г  гэдэг хоёр хүнтэй байсан бөгөөд тэр хоёр нь цай чанаж өгөөд байж байсан. Аав Ш.М орон дээрээ нилээн аахилсан, ёолсон байдА.Й байсан бие нь их өвдөж зовиурлаж байгаа шинжтэй байсан. Би аав яасан юм гэж байсан хүнээс нь асуухад “ёстой мэдэхгүй” гэж байсан бөгөөд өөрөөс нь асуухад юм  руу уначихсан” гээд үүдний хаяанд байдаг жижиг улаан авдар руугаа зааж байсан Би  бол тухайн үед ярианаас нь эхнэр бид хоёрыг хөдөөнөөс орж ирээд гарсан оройдоо л тэр авдар руугаа унаж бэртсэн асуудал болсон юм байна гэж ойлгосон. Хажууд нь байгаагүй болохоор тэрийг бол сайн мэдэхгүй. Өөрөөс нь яасан талаар нь асуухад тэр жижиг улаан авдар руугаа унасан гэснээс өөр яриагүй. Тэгэхээр нь би тэр авдар руугаа унаж бэртсэн юм байна даа л гэж бодсон...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 107 тал/,

             Гэрч Ц.Б-ийн   2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  өгсөн: “...Гэхдээ энэ хүнтэй 2021 оны 02 дугаар сарын **-ны өдөр  ***** суманд гэртээ байхад нь очоод Мөрөн сум руу замдаа биеийн байдлыг нь ажиглаж Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Тухайн өдөр манай сумын Эрүүл мэндийн үзлэг хийгээд  Мөрөн рүү авч явах  шаардлагатай болоод намайг ажиглаад хамт яв гэж хэлсэн.  О.Ү эмч ойрын дуудлагатай байсан учраас хамт Мөрөн явж чадаагүй үлдсэн. Би М.Т гэдэг хүнийг өдөр эмнэлгийн машинаар жолооч Л.Н хамт ***** суманд байх гэрээс нь аваад Мөрөн сум руу хамт ажиглаж оруулж ирсэн. Биеийн байдал нь нилээн зовиуртай замдаа ер нь ёолсон байдА.Й явсан. Хамт охин нь явж ирсэн, Би юу болсон талаар асуухад М.Т л өөрөө надад “гэрийнхээ тогтох  руу унасан" гэж хэлсэн. Тэрнээс хүнтэй  маргалдсан гэсэн зүйл хэлж яриагүй. Өөрөө бас зовиур шаналгаа ихтэй болохоор нэг их юм яриагүй. Тэр хүн миний ойлгосноор гэртээ архи ууж байгаад ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авч түүнийгээ эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй 2-3 хоносон юм байна лээ. М.Т гэдэг хүн надад тотго руу унасан гэсэн зүйл өөрөө хэлсэн болохоор би тэгж л ойлгосон. Яг яагаад юунаас болж бэртэж  гэмтсэнийг нь тодорхой сайн мэдэхгүй, хажууд нь байгаагүй учир хараагүй. Би М.Таас  сонссон зүйлээ л хэлж мэдүүлж байгаа юм. Тухайн үед М.Т гэдэг хүнтэй манай жолооч Л.Н нь бид гурав л хамт явж Мөрөнд ирсэн. Охинтойгоо цай ууя ус ууя гэх зуурын юм ярьж байсан. Жолоочтой бол юу ч яриагүй. Би биеийг нь ажиглаж явсан болохоор яаж байна энэ тэр гэх зэрэг зүйл асууж явсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 109 тал/,

             Гэрч М.Д.Мын   2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр  өгсөн: “...Би Ш.М гэдэг хүний төрсөн хүү нь байгаа юм. Би тухайн болох үед би УлаанБ.Р хотод байсан. Дүү Б.Лаас аавын бие  талаар сонсоод ирэхэд Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлийн  улмаас  нас барсан байсан. Би яг юунаас болж гэмтсэн талаар нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэртээ хэдэн хүнтэй архи ууж хоноод гэмтсэн юм байна гэж  ойлгосон.  Т.Ө надад Б.Р гэдэг хүнтэй тэр шөнө архи ууж байгаад маргалдсан гэж  хэлсэн.  Би бүр та яг үнэнээ  хэлчихээч юу болсон  юм гээд  гуйсан юм. Шар Т.Ө гэдэг ахаас Б.Р цохисон юм уу гэж асуухад  тэрийг бол хараагүй мэдэхгүй гэж хэлж байсан. Маргааш өглөө нь босож чадахгүй байсан.  Тэр  өдрөө хэвтэж өнжсөн гэж ярьж байсан. Өөр онцын зүйл хэлж яриагүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 112-113 тал/,

              Гэрч Ш.Т  өгсөн: “...Ш.Б.Р миний төрсөн аав байгаа юм.  Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аавын хамт хөдөөнөөс орж ирээд ойр зуурын юм бэлдэж аваад үдээс хойш хөдөө гарах гэсэн чинь аав нь үлдчихье гээд байхаар нь гэртээ үлдээсэн. Ээж сумын төвд байсан болохоор би ээжийг аваад тэр өдрөө хөдөө гэрлүүгээ явсан. Тэгээд орой нь 21 цагийн үед аав надтай утсаар ярихдаа нилээн уучихсан байсан бөгөөд “аавыгаа орж ирээд авчихаач” гэхээр нь би одоо харанхуй болчихсон байна, би таныг өглөө орж авья гэсэн чинь за тэгвэл өглөө эрт орж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би өглөө 06 цагийн үед босоод ***** сумын төвд 30 минут орчим яваад орсон. Манайх сумын төвөөс 20 км зайтай Ар сайр гэдэг газарт байдаг юм. Аав надад урд орой нь ярихдаа байгаа айлаа зааж өгсөн байсан болохоор би шууд тэр айлд нь очсон. Тэр айлд ороход тэднийд Г.Н ах, манай суманд архи уугаад яваад байдаг жижиг шар ах, аав, гэрийн эзэн ах гээд дөрвөн хүн байсан. Тэр айлд ороход гэрийн эзэн нь зүүн талын орон дээрээ замилаад тамхи татчихсан сууж байсан. Нөгөө гурав нь тэр орлуу харсан байдА.Й тойрог хэлбэр үүсгээд сууцгаах байсан бөгөөд тал шилтэй архи тавьчихсан тойруулаад ууцгааж байсан. Тэр тал шил архины хажуу талд нь бас нэг шилтэй архи байсан. Нэг бүтэн савтай ундаа байсан. Аав намайг орсон чинь аав нь энэ архиа уучхаад гарья гэхээр нь би тэр тал шил архиа ууж дуустал нь хүлээсэн. Тэр тал шил архиа ууж дуусахаар явья гэсэн чинь бүтэн шил архиа уух гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө бүтэн  шил архийг нь булааж аваад гэрээс гарсан. Тэгтэл аав араас гарч ирээд надад өгчих гээд байхаар нь би одоо хөдөө гарья, гарахгүй бол би энийг чинь хагаллаа гээд байж байсан чинь нөгөө орон дээрээ сууж байсан гэрийн эзэн ах гарч ирээд ахдаа архиа өгчих гэхээр нь би аав надтай гарвал би энэ архийг чинь өгөхгүй гарахгүй бол хагаллаа гэсэн чинь аав за за гарья гэсэн. Би тэр ахад архийг нь өгсөн чинь тэр ах архиа аваад буцаад гэрлүүгээ орсон. Аав бид хоёр хашаанаас нь гараад мотоцикпио унаад шууд хөдөө гарсан. Тэр Г.Н, шар жижиг биетэй ах, гэрийн эзэн ах гурав үлдсэн. Тэд нар намайг  ороход онцын зүйл яриагүй, ойр зуурын юм яриад л сууцгааж байсан. Одоо яг гэж ярьж байсанг нь санахгүй байна.Өвдөж зовиурлаж байгаа шинжгүй, архи уугаад л хундагалж архийг ёроолгүй уугаад хундага өгч байсан. Тэр гуравтайгаа юм яриад инээгээд л сууж байсан. Орон дээрээ замилаад сууж байсан. Зогсоо зайгүй тамхи татаж байсан. Намайг орсноос хойш ер нь л нэгийг татаж дуусаад л хэсэг байж байгаад удаа ч үгүй дахиж тамхи асааж татаад л байсан. Тэр ах ороход тэнд аяга байгаа аваад  ир гэхээр нь би аяга аваачиж өгсөн чинь бүтэн ундаанаасаа надад аяганд аягалж өгсөн. Намайг байхад ундаа аягалж өгөхөөр нь  босож ирээд буцаж орон дээрээ суусан. Архийг нь булааж аваад гарсан байхад тэр гэрийн эзэн ах араас гэрийнхээ үүдэнд гарч ирээд архи авч буцаж орсон. Ийм үйлдлүүд хийсэн.  Намайг байхад бол тийм зүйл болоогүй. Ойр зуурын  юм яриад  инээлдээд  сууцгааж  байсан болохоор  би яг  юм гэж  ярьсанг  нь сайн  санахгүй байна. Хоорондоо маргалдаж муудалцаагүй. Тэр гэрийн эзэн  ах аавыг хүүхэд чинь ирчихсэн чи одоо яв яв гэж байсан. Би аавыг хэсэг хүлээгээд тал шил архиа дуусахаар нь одоо явья гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 88-89 тал/,

             Гэрч Ц.Э  өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ***** сумын байж байтал манай нөхөр Ш.Б.Р болон хүү Т.Н нар хөдөөнөөс сумын төв орж ирсэн. Бид нар цагаан сарын юмаа бэлтгээд үдээс хойш хөдөө гарах  болсон чинь Ш.Б.Р архи уучихсан байхаар нь би хөдөө явах замдаа мотоцикль, унаанаасаа гай болж уначих юм болов уу гэж бодоод Ш.Б.Рыг сумын төвд гэртээ үлдчих, маргааш орж ирж авья гэж хэлээд хүү Т.Нгийн хамт хөдөө гарсан. Т.Н бид хоёр тухайн өдөр 17 цаг байхад сумын төвөөс хөдөө гэрлүүгээ яваад хөдөө гэртээ 18 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ харьсан. Тэгсэн чинь 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой 21.00 цагийн үед Ш.Б.Р утсаар “залгаад намайг орж ирээд авчихаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрэлгүй мотоцикльтой болохоор одоо явахад хэцүү, өглөө очиж  авья гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай хүү Т.Н 06 цаг дөнгөж өнгөрч байхад сумын төв рүү Ш.Б.Рыг авч ирэхээр явсан. Ш.Б.Р байгаа айлаас Т.Нд утсаар хэлж өгсөн байсан болохоор тэр айлаас нь шууд аваад ирсэн гэж байсан. Т.Н сумын төв яваад Ш.Б.Рыг авж буцаж хөдөө гэртээ ирэхэд 09 цаг болж байсан. Би тэр хоёрыг буцаж тэжээчхээд хонио гаргаад байж байхад ирсэн болохоор цагаа тодорхой санаж байна. Тэр өглөө Ш.Б.Р хөдөө гэртээ ирээд надад “өчигдөр орой ээжийнхээс гараад явж байтал шар Т.Ө таараад архи байгаа юм уу гэсэн чинь байгаа, М.Т ахынд очих гэж явна гэхээр нь дагаж М.Тынд очоод архи ууж байхад Г.Н орж ирсэн. Тэгээд бид нар М.Т ахынд архи ууж хоносон гэж ярьж байсан. Өөр нарийн ширийн зүйл яриагүй. Надад тухайн үед өглөө хөдөө гэртээ очоод тийм зүйл яриагүй. Хэзээ хойно нь хэрэг асуудалд холбогдоод шалгагдаж байна гэхдээ л юу болсон юм, яасан юм гэсэн чинь М.Т ахынд хонож байхдаа М.Т ахтай маргалдсан юмаа л гэж байсан. Тэрнээс зодоон цохион болсон гэж яриагүй....” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 91-92 тал/,

            Шинжээч эмч Б.Ц өгсөн: “...амь хохирогч Ш.М нь гэмтэл  авсан даруйдаа  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломжтой байсан.  Тухайн хүний цээжний хөндийд шингэн хурсан байдлыг харахад тодорхой хэмжээний тодорхой хэмжээний цаг хугацаанд дээрх шингэн үүсэж  уушгийг шахсанаас болж уушиг агшиж улмаар амьсгал дутагдалд орж энэ үхлийн шалтгаан болсон байсан.  гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэсэн бол бүрэн эдгэх  боломжтой бөгөөд  ийм их шингэн цээжний хөндийд хуралдаж үхэлд хүргэх нөхцөл байдал үүсэхгүй байсан байх боломжтой.  Хавирганы хугаралууд нь өөр өөр газарт үүссэн тул нэг удаагийн гэмтэл гэж үзэхээргүй байсан. Хэд хэдэн удаагийн үйлчлэлээр  тухайлбал мохоо зүйлээр цохигдох, цохих үед үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. 7, 8  дугаар хавирганы хугаралууд нь мохоо зүйл рүү унах үед үүсгэгдэх боломжтой. Харин 2,3-р хавирганы хугарал нь урдуур, дээр байрлА.Й учир уналтаас үүссэн байх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь хавсарсан буюу аль аль нь нөлөөлсний улмаас амь хохирогч нас барсан гэж үзэхээр байна. Яг тэр хугарал нь үхэлд нөлөөлөөгүй гэж ялгаж салгах боломжгүй.. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  цохих,  цохигдох  үүссэн бөгөөд  юм руу унах үед үүссэнийг нарийн тогтоох боломжгүй... 3үүн талын 7, 8-р хавирга нь далны арын шугамаар зөрөөтэй хугарсан тул хугарлын байрлалаас  үзэхэд ямар нэгэн зүйл рүү уналтаас үүссэн байх боломжтой гэж тогтоосон. Харин Зүүн талын 2, 3-р хавирга нь эгэмний дунд шугамаар байрласан тул ямар нэгэн зүйл рүү унасан тохиолдолд ихэвчлэн тухайн зүйлийн гадаргуун хэмжээнээс хамааран эгэм 1-р хавирга давхар гэмтдэг. Талийгаач Ш.Мыг задлан шинжлэхэд эгэм 1-р хавирга гэмтэлгүй байсан байдлыг харгалзан үзэж уналтаас үүсэх боломжгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Талийгаач Ш.М нь ирмэгтэй мохоо зүйл рүү удаа дараа унасан бол дээрх гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Яагаад үгүйсгэхгүй гэж байна вэ гэхээр тухайн үед унахдаа хэрэв ирмэгтэй зүйл рүү таарч унасан бол эгэм 1-р хавирганд уналтын үйлчлэл нөлөөлөөгүй байх боломж байна гэж үзэж болно. Иймд уналтаас эсвэл бусад байдлаар гэмтэл үүссэн эсэхийг дан ганц шинжээч эмчийн дүгнэлтийг барилгүй, давхар мөрдөн шалгах ажиллагаагаар түхайн хүн хэрэв унасан бол ямар гадаргуутай эд зүйл рүү унасанг тогтоож дээрх боломжит магадлалуудыг харьцуулан тодорхойлвол илүү бодитой гэж үзэж байна...2,3 дугаар хавирганы хугарал нь мохоо зүйлийн цохих цохигдох үүссэн бөгөөд  юм руу унах үед үүссэнийг нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 134, 137-138, 142, тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 45 тал/,

             Хэргийн газрын үзлэг хийсэн: .. Хэрэг болсон гэх газарт орчиход Хөвсгөл аймгийн ***** сумын төвд 49 28 28 07  Е100 53 54 4 солбилцолд байрлА.Й ертөнцийн зүгээр урд талдаа зэвэрсэн төмөр хаалгатай 20-5 гэсэн хаягжилттай /20 дугаар гудамж 05 тоот/ банзан хашаа байна. Хашааны хаалгаар дотогш ороход ертөнцийн зүгээр баруун хойд талд жижиг модон амбаарын урд талд  Монгол гэр байна..Гадна болон  дотор хэсэг нилэнхүүдээ сул шороон хөрстэй.  Хашааны дотор талд автомашины төмөр араам налуулан тавьсан байдА.Й. Зүүн урд хэсэгт нойл, баруун урд хэсэгт задгай хог байна. Хоног дотор пивоны лааз, хараа гэсэн бичиглэлтэй архины шил зэрэг эд зүйлс байна. Хашааны дотор ертөнцийн зүгээр баруун хойд талд жижиг модон амбаарын урд талд монгол гэр байна. Гэрт ороход гэрийн баруун, зүүн  хэсэгт төмөр ор, гэрийн хоймор хэсэгт хээтэй модон авдар, гэрийн дунд хэсэгт зуух ширээ сандал, үүдний хажуу талын хаяанд гал тогооны модон тавилга, жижиг улаан авдар, усны сав зэрэг зүйл байна. Гэрт байх модон ширээний өндөр 45 см хэмжээтэй, гал тогооны модон тавилгын хажуу талын улаан модон авдар 55 см өндөр хэмжээтэй байна. Гэрийн дотор харагдаж байгаа эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх   тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 47-50 тал/,

             Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...Гэрч  Г.Н нь  Монгол гэрийн зүүн талын орны урд талд суугаад миний урдхан талд М.Т сууж байсан  гэх газрыг заасныг  А үсгээр  доод талд галын аманд Б.Р сууж байсан гэж хэлээд заасан газрыг Б үсгээр тус тус тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Гэрч Ц.Г шар Т.Ө баруун талын орон дээр хэвтэж байсан гэж ярив. Дараа нь Б.Р, М.Т 2 барилцаж аваад М.Т ширээ рүү .. унасан Б.Р дээрээс нь зууралдаад унасан гэж хэлээд ширээн дээр М.Т биеийн аль хэсгээр яаж унасныг өөрийн биеэр үйлдэл хийж үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.  Дараа нь “М.Т ширээ нь цааш хөдөлсөн чинь намд ингэж унасан” гэж үйлдлээр үзүүлснийг  гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 51-52 тал/,

            Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах прокурорын зөвшөөрөл / 1 хх-ийн 54 тал/,

            Мөрдөгчийн эд зүйл хураан авсан: “...Уг ширээг харахад хөл болон доод суурийг харахад шараар будсан байх ба хажуугийн хэсгүүдийг нь цэнхэр өнгийн будгаар будсан жижиг модон ширээ байв. Уг ширээний урт тавиур нь 67 см, өргөн нь 43.5, өндөр нь 40 см байсныг ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 55-57 тал/,

            Мөрдөгчийн эд зүйлд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 56-57 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдриын 31 дугаартай: “...Ш.Мын биед цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2,3,7,8-р хавирга өвчүүний хугарал зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас  үүссэн гэмтэл байна. Ш.Мын биед үүссэн гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна.  Ш.Мын биед үүссэн гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. Ш.Мын цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Ш.М нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2,3,7,8-р хавирга өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, бүхий шинж тэмдгүүдээр батлагдаж байна. Мөн задлан шинжилгээний явцыг З8 ширхэг фото зургаар баталгаажуулан тайлбарын хамт хавсаргав...” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 117-121 тал/,

            Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаартай: “...Ш.Мын цогцост тогтоогдсон цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цусан хураа, зүүн талын 2, 3, 7 , 8 –р хавирга, өвчүүний хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн няцралт бүхий цээжний битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, хэвлийн баруун зүүн хэсгийн цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, доод уруулын салст баруун нүдний алимны цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 130 тал/,

           Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1006 дугаартай: “..Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №31 дугаартай шинжилгээ болон хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт №232 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгчийн цээжний зүүн хөндий дэх цус хураа, хэвлийн цус хуралт гэмтэл нь 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, Зүүн талын 2,3,7,8-р хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн хугацааг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн, мохоо зүйлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ, нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн байна. Энэ нь гэмтлийн байрлалууд өөр өөр газруудад үүссэн мөн уушгины няцрал нь өөрийн өндрөөс унахад үүсэхгүй. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас цээжний хөндий цус алдах, уушгины гачаалт хам шинжээр хүндэрч нас барсан байна..” дүгнэлт, шүүх эд эсийн шинжилгээний илгээлсэн баримт  /1 хх-ийн 152-158 тал/,

             Шүүх шижилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 195 дугаартай: “..Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №31 дугаартай шинжилгээ болон хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт № 232 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэргийн заалт нь үндэслэлгүй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1006 дугаартай дүгнэлтийн "хоёрдугаар хариултын хэвлийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т хамаарна гэсэн  үндэслэл муутай, бусад  хэсгүүд нь үндэслэлтэй байна.

           Ш.Мын цогцост  цээжний  гялтан хальсны  урагдал, цээжний хөндий дэх  шингэн  цус,  зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга  өвчүүний хугарал  зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн, хэсэг доод  уруулын салстад,  баруун нүдний  алимны  салстад цус хуралт  бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд  нь гэмтлийн  зэрэг тогтоох  журмын  3.1.12-т  зааснаар  гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна. Талийгчид тогтоогдсон гэмтлүүд нь нас барахаас өмнө 1-2 хоногийн дотор учирсан гэмтлүүд нь  ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Талийгчид учирсан гэмтлүүд нь унах үед үүсгэгдэхгүй.Талийгчид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгч нь дээрх гэмтлүүдийн улмаас цээжний хөндийн цус алдалт, уушгины гачаалт  хам шинжээр хүндэрч нас барсан байна. Талийгчийн цогцост тогтоогдсон гэмтлүүдээс цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндийн  цус хураа, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 –т зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийн  баруун, зүүн хэсэг, доод уруулын талстад цус хуралт баруун нүдний  алимын  салстад цус хуралт гэмтлүүд  нь гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 56-61 тал/,

              Мөрдөгчийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57 тал/, 

            Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын баримт бичиг гаргуулах авах прокурорын зөвшөөрөл /1 хх-ийн 162 тал/,

            Амь хохирогч Ш.Мын өвчний түүх /1 хх-ийн 164-173 тал/,

            Шүүгдэгч П.Шын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед  болсон асуудлын тапаар мэдүүлэг өгч байсан. Би бол талийгч М.Ттай тэр орой хальт маргалдсан суугаа байдлаас барилцаж аваад бид  2 жижиг ширээний тийшээ халът унасан үйл явдал л болсон. Тэрнээс  би тэр хүний хавирга энэ тэрийг нь хугартал цохиж зодсон асуудал болоогүй ш дээ. Тэр орой тэднийд байсан хоёр залуу үйл явдлыг мэдэж л байгаа ш дээ. Худлаа тасарчихсан энэ тэр гэж мэдүүлэг өгөөд байх шиг байна. Ийм л үйл явдал болсон.  Би өөрийгөө уг хэргийг үйлдээгүй гэж бодож байгаа болохоор хэлсдүүлж байна гэж бодож байна. Гомдолтой байна. Өглөө өөрөө босож ирээд юм хум уугаад суугаад л байсан ш дээ. Ёо ёолохгүй л байсан ш дээ. Би бол ёстой хавирга энэ тэрийг нь хугалаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 195  тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жижиг модон ширээ 1 ширхгийг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Нотлох баримтын үнэлгээ:

Улсын яллагч  шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

Хавтаст хэргийн 37-60 дугаар хуудсанд 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн мөрдөгч цагдаагийн дэслэгч н.Г “...Нэгдсэн эмнэлгийн 7038103 тоот утаснаас 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 8 цаг 48 минутад гаргасан Хөвсгөл аймгийн ***** сумаас хүргэгдэж ирсэн хүн нас барсан гэх мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгоод ач холбогдол бүхий нөхцөл байдлыг олж тогтоох зорилгоор Хөвсгөл аймгийн ***** сумын нутагт байрлах гэрт хэргийн газрын үзлэг хийсэн байна...” үзлэгт шинжээч н.Б үзлэг хийсэн байна. “...гэрийн гэрийн дотор талын ерөнхийд нь харуулсан фото зураг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширээ, хоёр авдар хоёр талд, хоёр ор, бусад газар нь ямар нэгэн тавилга эд зүйл байхгүй, тогооны шүүгээ буюу гал тогооны хэрэгсэл байрлуулдаг шар өнгөтэй шүүгээ, үүдэнд шүүгээний доод талд улаан өнгөтэй авдар, канистр эд зүйлүүд гэр дотор байрласан байгааг харуулж байгаа гэрэл зургийн үзүүлэлтүүд байна...” хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас гэрч Ц.Ггийн мэдүүлгийг  газар дээр нь шалгасан тэмдэглэл  “...гэрч Ц.Г Монгол гэрийн зүүн талын орны урд талд суугаад миний урдхан талд н.М.Т сууж байсан гэх газрыг заасныг А үсгээ тэмдэглээд доод талд галын аманд П.Р сууж байсан гэж хэлээд заасан Б үсгээр тэмдэглэж  шар П.Т.Ө баруун талын орон дээр хэвтэж байсан гэж ярьсан дараа нь П.Р н.М.Т хоёр барилцаж аваад н.М.Т ширээ рүү ингэж унасан. П.Р дээрээс нь зууралдаад унасан гэж хэлээд  ширээн дээр н.М.Т биеийн аль хэсгээр яаж унасныг өөрийн биеэр үйлдэл гэж үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн, дараа нь н.М.Т ширээний цааш хөдөлгөсөнд чинь хамт унасан гэж үйлдлээр үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Мэдүүлэг шалгах ажиллагааны явцад нийт дөрвөн га кадр гэрэл зургийг бэхжүүлж авсан гэснээр үзлэгийг дуусгасан...” байна. Гэрэл зургийг бэхжүүлсэн А үсгээр н.М.Тын сууж байсан буюу нас барсан хүний сууж байсныг  тэмдэглэсэн. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, гэрч н.О.Гийн, Д.Э, Ц.Г, н.О.Ү, н.Б, н.А.Г, н.Г нарын мэдүүлгийг шинжлэн судалснаар тэмдэглэл тусгуулж байна. Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт хх-ийн 117-121 дүгээр хуудас, “...шинжээч Б.Ц дүгнэлтийг гаргасан. Хүний их эмч мэргэжилтэй мэргэжлээрээ 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч н.Г-ийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай тогтоолыг үндэслээд  М.Тын үхлийн шалтгаан болон дараах асуудлыг тогтоох зорилгоор туслах ажилтан н.А тусалж 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн тогтоолд дурдсанаар Хөвсгөл аймгийн ***** сумаас ирсэн Ш.М 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэлтээр эмчилгээ хийлгээд хийлгэж байгаад нас барсан гэсэн  байна. Шинжээчид асуултууд тавигдсан Үүнд: Ш.Мын биед ямар нэгэн гэмтэл учирсан эсэх, гэмтэл учирсан бол биеийн аль хэсэгт ямар, ямар гэмтэл учирсан бэ, гэмтэл учирсан бол уг гэмтлүүд нас барахын өмнө эсвэл дараа алин болох, ямар цаг хугацаанд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна вэ, Ш.Мын цогцост үүссэн гэмтлүүд нь үхэлд хүрэх үү. Ш.Мын цуснаас архи, согтууруулах ундааны төрлийн зүйл илэрсэн эсэх, архаг хууч өвчтэй эсэх Ш.Мын цогцос үхлийн шалтгаан юу болох, уг шалтгаанаар нас барсан болох нь ямар шинж тэмдгээр батлагдаж байна вэ, гэх асуултад “...цогцсын гадна үзлэгийн үзлэгт 163 сантиметр урттай. биеийн галбир зүү булчин өөхөн биетийн хөгжил дунд зэргийн эрэгтэй хүний цогцос толгойдоо 10 сантиметр урт хар өнгийн өтгөн үстэй. хоёр нүдний зовхи аниатай. нээж шалгахад хүүхэн хараа хоёр талд жигд үрэвссэн эвэрлэг булингартаж эхэлсэн салст хүрэн өнгөтэй хамрын нуруу нь тэмтрэлтээр гэмтэлгүй, ам хаалттай, уруул хөхөлбөр өнгөтэй, доод үүдэн баруун нэг дүгээр шүдгүй, бууль мөлгөр бусад үзэгдэх шүднүүд бүтэн салст хөхөлбөр өнгөтэй, хамраас ягаан өнгийн шингэн гарч хатсан, чих ам өтгөний сүвнээс гарсан зүйлгүй, шингэний сүвнээс шаргал өнгийн шингэн гарна, гадна бэлгэ эрхтнийг хөгжил зөв...” Цогцсын гадна үзлэгээр тогтоосон гэмтэл эмгэг өөрчлөлтүүд содон шинж тэмдэг “...баруун эгмийн урд хэсэгт 0,3х0,2 сантиметр баруун зүүн тохойн хонхор бугуйн сарвууны ар хэсэг гурав баруун шагайнд 0,1х0,1 сантиметр диаметртэй  тариурын зүүний оромтой, зүүн суганы доод хэсэг 6-7 хавирганы завсарт нэгийг 1х0,2 сантиметр нэг ширхэг мэс заслын оёдолд тавигдсан, зүсэгдсэн шархтай, хэвлийн баруун хэсгээр 31х20 сантиметр зүүн талын хэсгээр 7х15 сантиметр доод уруулын зүүн хэсгийн салстад 1х1,5 сантиметр хос хүрэн өнгийн баруун нүдний алимны салстад улаан өнгийн цус хуралттай, эрүүний доод хэсэгт 0,1х0,2 сантиметр, 0,3х0,2 сантиметр, 0,2х0,4 сантиметр хүрэн өнгийн хуучин зулгаралттай, цээж хэвлийн хөндий эрхтнүүдийг нээж шалгахад өөхөн давхарга өвчүүний хэсэгт 1,5 сантиметр хэвлийн хэсэгт 3,6 сантиметр дотор эрхтнүүдийн байрлал гялтан хальс толигор чийглэг, цээжний зүүн хэсгийн гялтан хальсыг хавирган нэвт хатган урагдсан, зүүн хэсгийн гялтан хальсанд их хэмжээний цус хуралттай, цээжний зүүн хөндийд 15000 миллилитр орчим шингэн цустай, цээжний баруун хөндий болон хэвлийн хөндийд агууламжгүй, баруун зүүн жолоо булчинд гэмтэлгүй, гол судас цээжний хэсэгт 5 сантиметр хэвлий хэсэгт 5,5 сантиметр өргөн агшилт 2 сантиметр хулсан шар өнгөтэйтэй дотор гадаргуу барзгар, 0,5х0,9 см олон тооны судасны гадаргуугаас дээш овойж гарсан цайвар өнгийн судас хатуурхлын товруутай хэл зузаан хүрэн өнгийн өнгөртэй угийн хөх хөхлөг тод ховч яс бүтэн...” гээд эд, эрхтнүүдийг дурдсан байна.  Гэмтэлтийн хэсгийг дурдаад явъя “...өвчүүнд их хэмжээний цус хуралттай, дунд хэсгээрээ хөндлөн зөрөөгүй, хугарсан зүүн талын хоёр гуравдугаар хавирга хавирга эгмийн дунд шугамаар долоо наймдугаар хавирга далны арын шугамаар зөрүүтэй хугарсан долоодугаар хавирга сэлтэрхий үүсгэн цээжний гялтан хатгах хальсыг нэвт хатгасан, хоёр гуравдугаар хавирга эгмийн дунд шугамаар долоо наймдугаар хавирга далны арын шугамаар зөрүүтэй, долоодугаар хавирга сэлтэрхий үүсгэж цээжний цөсний хальсыг нэвт хатгасан...” нэмэлт шинжилгээнд авсан материалыг шүүхийн тусламж үйлчилгээнд дотор эрхтнээс авч илгээсэн байна. Шүүх химийн шинжилгээнд 5 миллилитр цус авч илгээсэн байна. Шүүх химийн шинжилгээнд таван миллилитр спиртийн зүйл илрэхгүй, илрэх эсэх гэдэг илрээгүй шүүх шинжилгээний албаны шинжээчийн цагдаагийн дэслэгч Б.Ц гэсэн байна. Задлан шинжилгээний онош нь цээжний хөндий битүү гэмтэл, цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын хоёр, гурав, долоо наймдугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цус хуралт, дотор эрхтний цус эргэлтийн цочмог дутагдал, тархи уушгины хаван, уушги зудны гадаргуу дахь бэхчилсэн цус харвалт, дотор эрхтний цус дүүрэлт, Дүгнэлт нь: “...н.М.Тын биед цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын хоёр, гурав, долоо, наймдугаар хавирга өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун хэсэг доод уруулын салстад баруун нүдний алимын салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байна. Ш.Мын цуснаас спиртийн агууламж илрээгүй. Үхэлд хүрэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй, Ш.М нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан энэ нь цээжний гялтан хальсны урагдал цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын хоёр, гурав, долоо, наймдугаар хавирга өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал бүхий шинж тэмдгүүдээр батлагдаж байна..” задлан шинжилгээний явцыг 48 ширхэг фото зургаар баталгаажууллаа гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 232 дугаартай нэмэлт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлт хэсэгт нь цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цусан хураа, зүүн талын хоёр, гурав, долоо, наймдугаар хавирга өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал бүхий цээжний битүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, хэвлийн баруун, зүүн хэсгийн тус хуралд гэмтлүүдийн дутагдА.Й гэмтлийн хөнгөн зэрэг, уруулын доод салст нүдний  алимыг тус хуралт гэмтэл нь тусдаа нийлмэл дүнгээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн нэмэлт дүгнэлт гарсан. Нэмэлт дүгнэлтийн хуудасны дугаар нь 130 хуудсанд авагдсан.  Шинжээч эмч Б.Цгоос мэдүүлэг авсан тэмдэглэл хавтаст хэргийн 137-138 хуудсанд авагдсан 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр  Б.Ц-ийн 1992 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, хүний эмч мэргэжилтэй, дүрс оношилгооны үндсэн нарийн мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчээр ажилладаг, эрх, үүргийг тайлбарлаж асуух холбоотой тодруулах зүйл байна уу гэсэн байхгүй гэсэн байна. Мэдүүлэгтэй “...долоо, наймдугаар хавирганы хугарлууд нь мохоо зүйлийн унах үед үүсэх боломжтой, харин хоёр, гуравдугаар хугарал нь урдуур  байрлА.Й учраас уналтаас үүссэн байх боломжгүй...” дээрх гэмтлүүдэд учирсан байдлыг ямар шинж байдлаар нь тогтоож байгаа вэ, дээрх тухайн гэмтлүүд нь авдар, ширээ рүү унах үед үүсэх боломжтой юу гэсэн асуултад “...зүүн талын долоо, наймдугаар хавирга нь далны арын шугамаар зөрүүтэй хугарсан тул хугарлын байдлаас үзэхэд ямар нэгэн зүйл рүү уналтаас үүссэн байх боломжтой гэж тогтоосон. Харин зүүн талын хоёр, гуравдугаар хавирга нь эгмийн дунд шугамаар байрласан тул хэрэв ямар нэгэн зүйл рүү унасан тохиолдолд ихэвчлэн тухайн зүйлийн гадаргууд хэмжээнээс хамааран эгэм нэгдүгээр хавирга давхар гэмтдэг. Талийгаач Ш.Мын цогцсыг задалж үзэхэд эгэм нэгдүгээр хавирга гэмтэлгүй байсан байдлыг харгалзаж уналтаас үүсэх боломжгүй гэдэг дүгнэлт өгсөн. Ш.М нь ирмэгтэй мохоо зүйл рүү удаа дараа унасан болон унасан бол дээрх гэмтэл үүссэн байх үгүйсгэхгүй. Яагаад үүсэхгүй байна вэ гэхээр тухайн үед унахдаа хэрэв ирмэгтэй зүйл рүү таарч унасан бол эгэм нэгдүгээр хавирганд уналтын үйлчлэл нөлөөлөхгүй боломж байна гэж үзэж болно. Иймд уналтаас эсвэл бусад байдлаар гэмтэл үүссэн эсэхийг дан ганц шинжээч эмчийн дүгнэлтийг барилгүй давхар мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн хүний ямар гадаргуутай эд зүйл рүү унасныг тогтоож дээрх боломжит магадлалуудыг харьцуулсан тодорхойлбол илүү бодитой гэж үзэж байна...”  гэсэн мэдүүлгийг өгсөн. Шинжээчээс дахин 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин мэдүүлэг авсан. Үүнд: өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна уу гэсэн “байхгүй”. Шинжилгээний байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ гэхэд “шүүх шинжилгээний байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байгаа” та өмнө өгсөн мэдүүлэгтээ хоёр, гуравдугаар хавирганы хурал нь урдуур дээд байдА.Й учраас уналтаас үүсэх боломжгүй гэж тайлбарласан тэрхүү гэмтлийг ямар нөхцөл байдлын улмаас авч болох вэ гэхэд “дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих цохигдох үүссэн бөгөөд юм руу унах үед үүссэнийг нарийн тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14 дугаартай тогтоолоор дахин шинжилгээ хийлгэсэн. Дахин шинжилгээний шинжилгээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г, н.С, Н.О нар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийг танилцуулъя “...цогцост хийсэн шүүх эмнэлгийн 31г дугаартай шинжилгээ болон хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 232 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” “... талийгаачид цээжний зүүн хөндий дэх цусан хураалт хэвлийн тус хуралд гэмтэл нь 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн талын хоёр, гурав, долоо, наймдугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал, уушгины доод дэлбэнгийн няцрал гэмтэл нь 2.3.1- зааснаар эрүүл мэндийн хугацааг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэрт зэрэгт, доод уруулын салст баруун нүдний алимын салстад цус хуралт гэмтэл нь 2.6 заасан гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн мохоо зүйлээр цохих үйлдлээр нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Талийгаач тогтоосон гэмтлүүд нь олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн. Энэ нь гэмтлийн байрлалууд өөр өөр газруудад үүссэн. Мөн уушгины няцрал нь өөрийн өндрөөс унахад үүсэхгүй. Талийгаач дээрх гэмтлийн улмаас цээжний хөндийн цус алдах уушгины гачаал хам шинжээр хүндэрч нас барсан байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан. Талийгаач Ш.Мын өвчний түүхийн хуулбар хавтаст хэргийн 164-173 дугаар хуудсанд авагдсан шинжлэн судалснаар тэмдэглэлд тусгуулж байна. Эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлуулж байна гэв.

Амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

2 дугаар хх-ийн 56 дугаар хуудас Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 195 дугаартай шинжээчийн дүгнэлт, улсын яллагчийн өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримтыг эдгээрийг шинжлэн судалснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

Нэгдүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай тогтоол уг тогтоолыг шинжлэн судлуулахаар шүүх хурлын тэмдэглэлийг тусгуулъя. Хавтаст хэргийн 10 дугаар хуудас хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 172 дугаартай тогтоол, хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд уг тогтоолын тогтоох хэсгийн нэгдүгээр заалтад “...хэрэг бүртгэлийн ****дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай...” гэсэн Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хуульд заасан бүгд зөвлөх н.Н гэсэн баримт,  хавтаст хэргийн 156 дугаар хуудас эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “...амь хохирогч н.М.Тын унаж нас барсан гэх ширээнд үзлэг хийлээ. Үзлэг хийхэд мэргэжилтэн н.Э оролцуулсан болно. Уг ширээг харахад дөрвөн хөлтэй болон доод суурийг нь шараар будсан байх ба дээд хэсгүүдийг нь хөхөөр, цэнхэр өнгөөр өнгийн будгаар будсан жижиг модон ширээ байна. Уг ширээний тавцан хэсгийг  хулдаасаар бүрсэн байв. Уг ширээний урт 67 сантиметр, өргөн 43,5 сантиметр өндөр нь 40 сантиметр...” байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Нэгдүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр “...гэрт байх модон ширээний өндөр 45 сантиметрийн хэмжээтэй, гал тогооны модон тавилгын хажуу талын улаан модон авдар 55 сантиметр өндөр хэмжээтэй байна...” гэсэн уг баримтыг шинжлэн судлуулахаас тэмдэглэлд тусгуулъя. Хавтаст хэргийн 49 дүгээр хавтасны гэрийн гадна талд болон довжоо хэсгийг харуулсан гэрэл зураг, гэрэл зургийн үзүүлэлт 3, гэрэл зургийн үзүүлэлт 4, гэрэл зургийн үзүүлэлт 18 эдгээрийг шинжлэн судлуулахаар тэмдэглэл тусгуулъя, 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 11 цаг 45 минутад үзлэгийг эхлүүлсэн баримт, хавтаст хэргийн 61 дүгээр хуудас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 2-ны өдөр  өгсөн “...аав гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Аав аахилаад ёолоод нилээн зовуурилж байгаа бололтой байсан. Би юу болсон талаараа асуухад аахилж байх дундаа авдар луу унасан гээд нэг болохоор тотго руу унасан гээд хэлж байсан. Би бодохдоо  шөнө нь орж, гарч яваад унаж дээ гэж тухайн үед бодож байсан. Бид нар аавыгаа нутаглуулаад 14 хоногийн дараа гэр, бараа хураасан. Тэгэхэд манай төрсөн ах М.Д.М шар Д.Т гэж дууддаг ахтай хоёулхнаа уулзаж ярилцсан. Тэгэхдээ шар Д.Т ах манай ах манай аав н.М.Ттай хамт архи ууж байсан. П.Ртай орой ноцолдож байсан талаар ярьсан. Тэхдээ би тэр хоёрыг яг ярьж байхад хажууд нь байгаагүй болохоор шар Д.Т манайд ахад яг юу гэж ярьсныг тодорхой мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,  хавтаст хэргийн 65 дугаар хуудаст амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын мэдүүлэг “...***** суманд аавынд очиход гэрт нь н.Г.Г гэдэг ах цай чанаад байж байсан. н.Т.Ө гэдэг ах мах хөшиглөөд шөл хийж суусан. Тэр хоёр хоёулаа эрүүл байсан. Аав өөрөө аахилчихсан ёолоод орон дээрээ хэвтэж байсан. Юу болсон талаар асуухаар шар н.Т.Ө болон н.Г.Г ах бид хоёр орж ирсэн чинь аахилчихсан ам нь хатчихсан хэвтэж байна. Бид хоёр юу болсон талаар сайн мэдэхгүй  байна. Ямар ч байсан цай чанаад шөл хийж өгөхөөр сууж байна гэж хэлсэн. Намайг очиход өмнө нь манай аавын төрсөн дүү н.О.Г гэдэг эгч очоод түргэн дуудсан байсан. Намайг очоод байж байтал 14 цагт түргэний машин ирээд ***** сумаас Мөрөн сум руу орж ирсэн. Би анх гэрт очихдоо ааваас юу болсон талаар асуухад надад аав согтуу гэртээ орж яваад авдар луу уначихсан юм аа. Ёооё үхлээ, үхлээ гээд аахилаад зүрхэнд тушаа дараад байсан. Би н.Г.Г гэдэг ахаас та хоёр аавынд хэзээ ирсэн юм. Энэ хүн хэзээнээс ийм болчхов гэж асуухад бүтэн сайн өдөр ирэхэд жаахан аахилж байсан өнөө өглөө ирэхэд бүүр их аахилчихсан босож чадахгүй хэвтэж байсан гэсэн. Би ааваас хүнтэй зодолдсон юм уу гэж зөндөө асуусан. Эмнэлэг дээр эмчилгээ хийлгээд арай гайгүй болохоор нь хүртэл лавлаж асуусан. Аав үгүй согтуудаа юм руу уначихсан гээд байсан. Би хүнтэй зодолдсон юм болов уу гэж сэжиглээд эмнэлэгт хэвтэж байхад нь биеийг нь эргүүлж тойруулж үзсэн. Ямар нэгэн хөхрөлт, зулгаралт, хавдсан гэх мэт хүнтэй зодоон, цохион хийсэн гэмээр зүйл ажиглагдаагүй. Шинэ шарх гэмтэл ажиглагдаагүй. Аав ганцаараа байдаг. Аавынхаар нутгийн ганц нэг хүмүүс орж гардаг л байх...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 69 дүгээр хуудас гэрч н.О.Гийн “...2021 оны 2 дугаар сарын 8-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймаг ***** суманд төрсөн ахыгаа гэрт сар шинэ болох гэж байгаа болохоор юмаа бэлдэж байна уу ер нь юу хийж байна гээд очсон. н.М.Т ах гэртээ ганцаараа ёолоод хэвтэж байсан. Та яасан юм хүн амьтанд зодуулчихсан юм биш биз гэж лавлаж асуухад, ах нь шөнө тэмтэрч яваад авдрын булан руугаа уначихсан юм гэж хэлээд үүдэнд байдаг жижиг улаан авдар луугаа зааж байсан...” гэх мэдүүлэг,  хавтаст хэргийн 72 дугаар хуудас н.О.Гийн дахин өгсөн “...н.М.Т ах намайг 2 дугаар сарын 8-ны өглөө очиход ёолоод бие нь зовуурьтай байгаа боловч эрүүл саруул юм сайн хэлж ярьж байсан. н.М.Т ахыг хүнд зодуулчихсан юм биш байгаа гэж бодоод хүн зодуулаа юу, хүнтэй зодолдсон юм уу гэж лавлаж шалгааж асуухад, үгүй хүнтэй зодолдоогүй шөнө гарах гэж харанхуйд тэмтэрч яваа тэр алдрын булан руугаа унасан хэлээд үүдний хэсэгт зүүн та хавтавчинд ханан дагуу байдаг тогоо тавьдаг жижиг улаан авдар луугаа зааж байсан. Тэр авдар надад үзүүлж байгаа зурган дээрх авдар мөн. Тэр авдар барагцаагаар өндөр нь 60 сантиметр орчим уртаашаа 70-80 сантиметрийн хэмжээтэй модон авдар байгаа. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө н.Г.Г гэж хүний нэрийг андуурч хэлжээ н.А.Г гэдэг хүн юм. Би тэр өглөө н.М.Т ахынд очиход гэртээ н.М.Т ах ганцаараа байсан бөгөөд намайг гэрт нь ороод яасан юу болсон гээд асуугаад ярьж байтал гаднаас н.А.Г түлээ тэвэрчихсэн орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эийн мэдүүлэг хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас,  хавтаст хэргийн 79 дүгээр хуудас гэрч Д.Эийн дахин өгсөн “...тэгэхдээ унтахаас өмнө н.Ш.Б.Р, н.М.Т ах нар хальт маргалдсаныг бол сонссон. Мөн нүдээр харахад суугаагаараа тэр хоёр барилцаад авчихсан Ц.Н ах цаад талд нь сууж байсныг харсан. Би н.М.Т ахыг П.Ш, Ц.Н ах хоёр цохисон эсэхийг яг хараагүй. Гэхдээ н.М.Т ахын хамраас цус гоожсон байхыг харсан. Би харсан санасан зүйлээ гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй гэж ярьсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 85 дугаар хуудас П.Шын гэрчээр өгсөн “... 2 дугаар сарын 6-ны орой 18-19 цагийн орчим дэлгүүрт шар н.Т.Ө гэдэг залуутай тааралдсан. Д.Тг дагаж н.М.Тынд очсон. Очиход н.М.Т ганцаараа байсан. Нилээн халамцуу гэртээ сууж байсан. Би бас жаахан юм уучихсан байсан. Бид гурав шар Д.Тгийн аваачсан архийг уугаад сууж байтал гаднаас Ц.Н ах орж ирсэн. Ц.Н ах нэг шил архитай орж ирснийг нь бид 4 хувааж уусан. Тэр архиа ууж байхдаа н.М.Т гэдэг хүнтэй би цэргийн атаман энэ тэр гэж маргалдсан. Тэрнээс болоод би н.М.Тыг баруун гарынхаа ар талаар ширвээд цохичихсон чинь хамраас нь жаахан цус гарсан. н.М.Т ах хальт миний баруун мөр лүү цохисон. Тэгээд бид хоёр за за больё гээд маргалдахаа больцгоосон. Тэгэхэд Ц.Н ах хажууд сууж байсан. н.Т.Ө ч хажууд сууж байсан. Тэгээд бид нар архи уугаад 23 цагийн орчим унтацгаасан. Би хойморт нь газар унтсан. н.Т.Ө баруун талын орон дээр унтсан. Ц.Н ах н.М.Т хоёр зүүн талын орон дээр унтсан. Өглөө сэрээд харахад тийм л байдА.Й унтаж байсан. Бид нар өглөө сэрээд ярьж хөөрцгөөгөөд зүгээр  байсан. н.М.Т ах орон дээрээ өндийж суугаад тамхи татаад архи уугаад байж байсан. н.М.Т ах шар н.Т.Өд орныхоо араас мөнгө авч өгөөд архинд явуулсан. Тэр авчирсан архийг нь бид нар уугаад сууж байхад манай банди хөдөөгөөс ирээд намайг авч явсан. Тэгээд би шууд хөдөө гарсан. Тэрнээс хойш дахиж тэнд очоогүй. Би хамар луу нь гараараа ширгэж хоёр удаа ширгэж цохисноос өөрөөр өшиглөж цохисон асуудал болоогүй. н.М.Т ах болон тэднийд хоносон бусад хүмүүс шөнө босож гарч ороогүй. Яг баттай сайн мэдэхгүй байна. Архи уугаад унтсан байсан болохоор өглөө сэрээд харахад Д.Т баруун орон дээр н.М.Т, Ц.Н ах хоёр зүүн талын орон дээр унтаж байсан. Надаас өөр хүнтэй н.М.Т ах маргалдаагүй...” гэх мэдүүлэг,  хавтаст хэргийн 85-86, 89-90 дугаар хуудсанд гэрч Ц.Ггийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас гэрч нарын нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг, гэрч н.А.Гийн “...н.М.Т орон дээрээ ёолоод хэвтэж байсан. Би яасан миний дүү гээд асуусан чинь бараг дуугарч чадахгүй шахуу юм руу уначихсан гэж нэг хэлсэн. Ц.Н, П.Р, шар н.Т.Ө гурав наана нь орны урд талд уугаад сууцгааж байсан. Хэрэлдэж маргалдсан гэхээр зүйл ажиглагдаагүй..”, “...надад хүнтэй маргалдаж зодсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Асуухаар юм руу уначихсан гэж хэлээд ёолоод байсан. Нүүр амыг нь харахад хүнтэй зодолдсон гэхээр шарх, сорви, хөхрөл энэ тэр байхгүй зүгээр байсан. Намайг тэднийд байхад н.М.Т миний нүдэн дээр хүмүүстэй маргалдаж зодолдоогүй. 2021 оны 2 дугаар сарын  6-ны өдөр очиход зүв зүгээр байсан. 2 дугаар сарын 7-ны өдөр очиход ёолоод орон дээрээ хэвтэж байсан. Орноосоо өглөө босоогүй шинжтэй байсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 98-99 дүгээр гэрч н.Г.Н “...***** сумд байх өөрийн гэрээсээ гараад танил эгч н.Ж гэрт очиж дээлний эмжээр асуухаар явсан. Тэгтэл би замдаа дээлийнхээ материалыг мартсан болохоор буцаад гэр лүүгээ явж байтал нэг гэр дотор хүн ёолоод байсан. Уг айл нь манай гэртэй ойрхон бөгөөд н.М.Т гэж айлынх байсан. Би н.М.Т ахын гэр лүү явж ортол н.М.Т орон дээрээ ёолоод сууж байсан. Би н.М.Таас яасан бэ, бие хаа чинь өвдөө юу гэж асуутал амьсгал авч болохгүй. Би өвдөөд байна гэж надад хэлсэн. Би гэр бүлийнх нь хүмүүс рүүгээ гар утсаар залгаж хэлээч гэх гэж н.М.Тад хэлэхэд миний охинд намайг ийм байгааг битгий хэлээрэй гэж гуйсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас гэрч н.О.Үгийн “... Уг дуудлагын дагуу н.М.Тын гэрт 11 цаг 35 минутын үед очиж н.М.Тын биед үзлэг хийсэн. Үзлэгээр амин үзүүлэлт хэвийн цээжээр өвдөлт ихтэй хоёр талын хавирга хугарсан байх магадлА.Й байсан. Та юунаас болж н.М.Тын бие өвдсөн талаар асуусан уу гэдэг асуултад. Би н.М.Таас бие нь яагаад өвдсөн талаар асуухад 3 хоногийн өмнө гэрийнхээ довжоо руу унасан гэж надад хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас гэрч н.О.Үгийн дахин өгсөн зуун зургаадугаар “...би өвчтөн н.М.Таас асуумж авахад юм руу унасан  гэж хэлж байсан. Тэрнээс биш хэн нэгэн хүнд зодуулсан талаар юу ч яриагүй. н.М.Тын биед нүдэнд ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг,  хавтаст хэргийн 107 дугаар хуудас гэрч н.Алтангэрэлийн “...хадам аав н.М.Т орон дээрээ нилээн аахилсан ёолсон байдА.Й байсан бөгөөд бие нь их өвдөж зовуурилж байгаа шинжтэй байсан. Би аав яасан юм бэ гэж тэр хоёр байсан хүнээс асуухад ёстой мэдэхгүй гэж байсан бөгөөд өөрөөс нь асуухад юм руу уначихсан гээд үүдний хаяанд байдаг жижиг улаан авдар луугаа заагаад байсан. Би бол тухайн үед ярианаас нь эхнэр бид хоёрыг хөдөөнөөс орж ирээд гарсны оройдоо тэр авдар луугаа унаж бэртсэн асуудал болсон юм байна гэж ойлгосон. Хажууд байгаагүй болохоор тэрийг сайн мэдэхгүй байна. Өөрөөс нь яасан талаар асуухад тэр жижиг улаан авдар луугаа унасан гэснээр өөр зүйл хэлж яриагүй. Тэгэхээр нь тэр авдар луугаа унаж бэртсэн юм байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 109 дүгээр хуудас гэрч н.Б.Н  “...Би н.М.Т гэдэг хүнийг өдөр эмнэлгийн машинаар жолооч н.Л хамт очиж ***** суманд байх гэрээс нь аваад Мөрөн сум руу хамт ажиглаж яваад оруулж ирсэн. Биеийн байдал нэлээн зовуурьтай замдаа ер нь ёолчихсон байдА.Й байсан. Би юу болсон талаар асуухад н.М.Т гэдэг хүн өөрөө надад гэрийнхээ тотго руу унасан гэж хэлсэн. Тэрнээс хүнтэй зодолдож маргалдсан гэсэн зүйл хэлж яриагүй. Өөрөө бас зовуурь шаналгаа ихтэй байсан болохоор нэг их юм яриагүй. Жолоочтой бол юу ч яриагүй. Биеийн байдлыг нь ажиглаж явсан болохоор яаж байна энэ тэр гэх зүйлийг асууж явсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 113 дугаар хуудас н.Д.Мын мэдүүлэг, хавтаст хэргийн 115 дугаар хуудас Ц.Ггийн өгсөн мэдүүлэг,  хавтаст хэргийн 164 дүгээр хуудас өвчтөний түүх нээсэн огноо 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 16 цаг 12 минутад өвчтөний түүх нээсэн.  М.Т орох хоног нэг хоног арван цаг эмнэлэгт байсан талаар тэмдэглэсэн тэмдэглэл,  хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудсанд авагдсан клиник оношны үндэслэл үндсэн онош нь архины цочмог, хордлого зүүн талын долоо наймдугаар хавирганы хугарал, зүүн талын цээжний хөндийн хий шингэн хурах, зүүн талын уушгины соргогол хатгалгаа үгүйсгэхгүй гэсэн ийм онош, хавтаст хэргийн 176 дугаар хуудсанд шинжээч эмч Б.Цгийн “...хавирганы хугарлууд нь өөр өөр газар үүссэн тул нэг удаагийн үйлдлээр үүссэн гэдгийг үзэхээргүй байна. Хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал мохоо зүйлээр цохих цохигдох үед үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой байна. Долоо наймдугаар хавирганы хугарлууд нь мохоо зүйл рүү унах үед үүсгэгдэх боломжтой. Харин хоёр, гуравдугаар хавирганы хугарал нь урдуур дээр байдлыг байдА.Й учир уналтаас үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 178 дугаар хуудаст эмч Б.Цгоос дахин өгсөн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлд цохих, цохигдох үед үүссэн бөгөөд юм руу унах үед үүссэнийг нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 174 дүгээр хуудас “...нэгдүгээр хавирганд уналтын үйлчлэл нөлөөлөхгүй байх боломж байна гэж үзэж байна. Иймд уналтаас эсвэл бусад байдлаар гэмтэл үүссэн эсэхийг дан ганц шинжээч эмчийн дүгнэлтийг барилгүй давхар мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн хүн хэр унасан бол ямар гадаргуутай эд зүйл рүү унасныг тогтоох дээрх боломжит магадлалуудыг харьцуулан тодорхойлбол илүү бодитой гэж үзэж байна...” гэсэн шинжээч эмчийн тайлбар, хавтаст хэргийн 203 дугаар хуудас ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, хоёрдугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас гэрч н.Т.Ний мэдүүлэг, хоёрдугаар хавтаст хэргийн  90 дүгээр хуудас гэрч н.Э мэдүүлэг, хоёрдугаар хавтаст хэргийн 93 дугаар хуудас н.Т.Ний “...өвдөж зовуурилж байгаа шинжгүй архи уугаад хундагалж өгсөн. Архийг ёроолгүй уугаад хундага өгч байсан. Тэр гуравтайгаа юм яриад инээгээд  сууж байсан. Орон дээрээ завилаад сууж байсан. Зогсоо зайгүй тамхи татаж байсан. Намайг орсноос хойш ер нь л нэгийг татаж дуусаад нэг дуусаад хэсэг байж байгаад удаа ч үгүй дахиж тамхи асааж татаад байсан. Тэр ах ороход тэнд аяга байгаа аваад ир гэхээр би аяга аваачиж өгсөн бүтэн ундаанаас надад аяганд ундаа аягалж өгсөн. Намайг байхад ундаа аягалж өгөхөөр нэг босож ирээд буцаж араас орон дээрээ суусан. Архийг нь булааж аваад гарсан байхад тэр гэрийн эзэн араас гэрийнхээ үүдэнд гарч ирээд архи авч буцаж орсон ийм үйлдлүүд хийсэн. Намайг байхад тийм зүйл болоогүй. Ойр зуурын юм яриад инээлдээд сууцгааж байсан болохоор би яг юу гэж ярьсныг сайн мэдэхгүй байна. Хоорондоо маргалдаж муудалцаагүй тэр гэрийн эзэн ах аавыг одоо чи хүүхэд чинь ирчихсэн юм чинь яв яв гэж хэлж байсан. Нөгөө хоёр ах нь ч гэсэн аавыг чи одоо яв яв гэж байсан. Би аавыг хэсэг хүлээгээд тал шил архиа дуусахаар нь одоо яв гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч н.Э “...маргааш өглөө манай хүү н.Т.Н 6 цаг өнгөрч байхад сумын төв рүү П.Шыг авч ирэх гээд явсан. П.Ш байгаа айлаа н.Т.Нд утсаар хэлж өгсөн байсан болохоор тэр айлаас нь шууд очиж аваад ирсэн гэж байсан. н.Т.Н сумын төвд яваад П.Шыг авч буцаж хөдөө гэртээ ирэхэд 09 цаг болж байсан. Тэр хоёрыг буцаж ирэхэд хонио тэжээчхээд гаргаад байж байхад ирсэн болохоор цагаа тодорхой санаж байна. Тэр өглөө П.Ш хөдөө гэртээ ирээд надад өчигдөр орой ээжийнхээс гараад явж байтал шар Д.Т тараад архи байгаа юм уу гэсэн чинь байгаа н.М.Т ахынд очиж очих гэж явна гэхээр нь дагаж н.М.Т ахынд очоод архи ууж байхад Ц.Н орж ирсэн тэгээд бид нар н.М.Т ахынд архи ууж хоносон гэж ярьсан. Өөр нарийн ширийн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг эдгээр нотлох баримтын шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя гэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамаарА.Й, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Санал дүгнэлт:

Улсын яллагч  Л.Отгончимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэг болоод мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэсэн ийм дүгнэлтэд хүрч байна. Бид нас нас барсан үйл баримтыг сэргээн дүрслэх ёстой. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад үйл баримтыг сэргээн дүрслэхэд амь хохирогч н.М.Т шүүгдэгч П.Ш, гэрч Д.Э, гэрч Ц.Г нар 2021 оны 02 дугаар сарын 6-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хамтарч ууж хэрэглэж эхэлсэн байна. Энэ үйл баримт ямар нэгэн маргаангүй эргэлзээгүйгээр тогтоогдож байна. Цаг хугацаанд юу болсон бэ гэхээр энэ цаг хугацаанд 2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 22 цагаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач н.М.Т, П.Штай маргалдаж улмаар бие биеийгээ заамдалцаж аваад заамдалцсаныхаа улмаас түлхэж хоёулаа давхаралдаж унасан ийм үйл баримт тогтоогдож байна гэж харагдаж байна. Уг үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Гэрчүүдийн мэдүүлэг дээр түлхэж унагаагаагүй. П.Ш хамрыг нь шүргэсэн гэж байгаа юм. Энэ мэдүүлгийг нотолж байгаа баримт байхгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийн тоо ширхэг шинж байдлынхаа хувьд гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. П.Шын идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан болох нь хоорондоо шалтгаант холбоотой байгаа учраас хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг П.Ш учруулсан байна гэж дүгнэлт хангалттай үндэслэлтэй байна. Мөн энэ үйл баримт хохирол, хор уршиг яаж холбогдоод байна вэ гэхээр цаг хугацааны хувьд холбогдож болохоор байгаа юм. 2024 оны 2 дугаар сарын 6-ны шөнийн болсон үйл явдлыг 7-ны өглөө гэрчүүд болоод шүүгдэгч мэдүүлэгтээ өглөө 8 цаг гэхэд босоцгоосон. Энэ цаг үеэс эхлээд хохирогч биедээ гэмтэл авсан зовуурь үүсэж эхэлсэн, ёолсон талаараа  хамт байсан хүмүүстээ хэлж ярьж байсан. Энэ гэмтлүүд биед нь зовуурь өвчин шаналал үүсэж эхэлсэн ийм байдал тогтоогдож байгаа учраас цаг хугацааны хувьд шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр П.Шын идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч н.М.Т биедээ гэмтэл авсан байна. Хавтаст хэрэгт авагдсан эдгээр үйл баримт нотлогдож байгаа учраас  П.Шын идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учирсан юм байна гэдэг нь тогтоогдож байна. Харин хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч нь өөрөө юм руу унасан байсан юм гэдэг мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь дамжмал нотлох баримт бөгөөд яг унасан гэх үйл баримт тогтоогдоогүй. 6-ны өдрөөс хойш хамт байсан гэрч Д.Эийн мэдүүлгээр унасан гэх үйл баримт мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж ингэж харж байна. Дээрээс нь гэрч Д.Э, Ц.Г нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг цаг хугацааны хувьд мартаж, санаж байгаа гэдгээ мэдүүлж байгаа боловч ерөнхий агуулгаараа П.Ш хохирогч хоёр барилцаж авч давхарлаж унасан түүний дараа хохирогчийн хамраас нь цус гарсан гэдэг үйл баримт дээр ямар нэгэн маргаан эргэлзээ үүсээгүй. Харин хохирогчийн хэлээд байгаа улаан авдар луугаа унасан гэж ярьдаг мөн тотго руу унасан ч гэж ярьсан. Гэмтэл авсныхаа дараа тэр их өвдөлтийг мэдэрч байх үедээ ямар учир шалтгаантай ингэж хэлсэн болох нь нэгэнт тогтоогдоогүй. Харин тэр унасан гэж хэлээд байгаа тэр унасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болоод гэрэл зургийн үзүүлэлтийг шинжлэн судалсан. Шинжлэн судлаад эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг өмгөөлөгч шинжлэн судалж байсан. Шинжээчийн дүгнэлт дээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хаана, яаж учирсан, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэдэг талаар тодорхой дурдсан. Дээрээс нь өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжээч ороод тэр талаар нилээн сайн тодруулж мэдүүлэг өгчихсөн. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Олон удаагийн цохих юм уу, өшиглөх үйлдлээс үүсэх боломжтой байна гэх мэдүүлгийг өгсөн. Унасан гэдгийг үгүйсгэх ямар үйл баримт байна вэ гэхээр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. Унасан гээд байгаа тэр улаан авдрыг үзлэг хийгээд ямар хэмжээ хэлбэртэй юм байсан юм бэ гэдэгт мөрдөгч тэмдэглэл үйлдчихсэн байгаа юм. Хэргийн газрын үзлэгээр гэрийн зүүн талд ор байсан доод талд нь нөгөө гал тогооны хэрэгсэл, аяга, тогоо шанага хийдэг эргэнэг, түүний доод талд, улаан авдар тэрнээс доошоо ус зөөдөг хоёр канистр байгаа ийм байдА.Й харагдаж байсан. Тэгэхээр энэ авдрын өндөр 55 сантиметр гээд дээр тэмдэглэл дээр тусгагдчихсан байж байгаа. Амь хохирогч 168 сантиметр өндөртэй  хүн байсан. Энэ шинжээчийн дүгнэлттэй харьцуулаад харахаар цээжний хөндий дэх зүүн талын 2, 3, 7, 8 хавирга өвчүүний хугарал, уушгины дэлбэнгийн няцрал унах үед үүсэх боломжгүй гэдгийг шинжээчид тайлбарлачихсан. 2, 3, 7, 8 дугаар хавирга нь хугарсан хугарал нь шугам нь  өөр байгаа учраас нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй гэдгийг тайлбарлаад хэлээд өгчихсөн. 7, 8 дугаар хавирганы хугарал мохоо зүүл рүү унах үед үүсэх боломжтой. Харин 2, 3 дугаар хавирганы хугарал нь урдуур дээр байрлА.Й байгаа учраас уналтаас үүссэн байх боломжгүй гэдэг ийм дүгнэлтийг хийчхээд байгаа юм. Тэгэхээр 168 сантиметр өндөртэй хүн, 155 сантиметр өндөртэй юм руу унасан гэж тооцоолоод гэрийн байрлалыг хараад үзэхэд ямар ч хавиргаараа юм уу, гэмтэл учирсан гэх газраараа ингээд унасан байх боломжгүй харагдаж байгаа юм. Улаан авдар луу унасан гэдэг юм энэ нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна гэж харж байна. Тийм учраас шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  хохиролд 30,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгсөн. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна ...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруутайд тооцуулах саналын тухайд шүүгдэгч П.Ш нь 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 7-ны өдөр шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас марГ.Н зодолдсоны улмаас шүүгдэгч П.Ш нь амь хохирогчид гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад бүх баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Жишээлбэл н.А.Гийн тухайд 6-ны өдрөөс 7-ны өдөр шилжих шөнө байгаагүй мөртөө 7-ны өдөр ирсэн хүн байгаа. н.А.Г гэх хүн ирэхэд тэр дөрөв маань дөрвүүлээ байсан байдаг. Тэгэхээр энэ хүн ирээд дүүгээ өвдсөн болохыг мэдэж байсан гэдэг үүднээс болохоор тухайн үйл явдал маань 6-ны өдрөөс 7-ны өдөр шилжиж шөнө болсон байна. Зөвхөн П.Шын маргалдсан үйл баримтыг гэрчүүд ярьдаг. Өөр ямар нэгэн маргаан болсон гэдгийг ярьдаггүй. Тэгэхээр энэ байдлуудаараа шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт шинжээч эмч нарын өгсөн мэдүүлэг зэргээр бусад баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Дээрх нотлох баримтууд нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан. Иймд П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар гэм буруутайд тооцуулах санА.Й байна. Хохирол хор уршгийн тухайд миний үйлчлүүлэгч өнөөдрийн шүүх хуралдаанд оршуулгын зардалд болох 8,000,000 төгрөг гарсан байдаг. Үүнээс өнөөдрийн шүүх хуралдаанд 1,650,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Өөрөө сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байдаг тийм учраас гаргуулан шийдвэрлэж өгөх санА.Й байна...” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Улсын яллагчийн дүгнэлт хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Улсын яллагч гэрчүүдийн мэдүүлэг зөрөөгүй гэж мөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж гэм буруутайд тооцоод байх шиг байна. Миний зүгээс гэрчүүдийн мэдүүлэг эрс зөрүүтэй. Мөрдөн шалгах шатанд ч зөрүүтэй байсан Анхан шатны шүүх хурал дээр гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар даалгасан байдаг. Энэ зөрүүг арилгаагүй. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг гэвч мөрдөгч, прокурор нь энэ байдлыг тогтоож чадсангүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Сая гэрийн байрлалыг шинжлэн судлахтай холбоотойгоор прокурор дүгнэлт хийгээд байх шиг байна. Улаан авдар 55 сантиметрийн өндөртэй тухайн амь хохирогч нь 160 сантиметрийн өндөртэй. Тиймээс 2, 3 дугаар хавир хавирганы хугарал уналтаас үүсээгүй гэж үзээд байх шиг байна. 160 сантиметрийн өндөртэй хүн 55 сантиметрийн авдарт унах процессорыг яаж тогтоосон юм. Тэрийг тогтоогоогүй байгаа. 7, 8 дугаар хурал нэг удаагийн үйлчлэлээр үүслээ үүсэх боломжтой. Энэ уналтаас үүсэх боломжтой. 2, 3 дугаар хавирганы хугарал нь уналтаас үүсэх боломжгүй, олон удаагийн давтамжаар үүссэн цохилт гэж үзээд байгаа. Тэгвэл энэ цохилтыг гэрчийн мэдүүлэг дээр Ц.Г, Д.Э хоёр мэдүүлэг хийдэг. Энэ хоёр зүгээр сууж байгаад  барьцалдаж авсан гэж мэдүүлдэг. Ямар цохилт үүсээд байна. Хэрвээ тэнд чинь олон удаагийн үйлчлэлээр цохисон байх юм бол яагаад энэ хоёрыг салгаагүй юм. Тэгж их олон удаагийн цохилт үүсгээд байгаа юм бол үүний шалтгааныг бол тогтоогүй. Тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Ийм эргэлзээтэй мэдүүлгүүд гараад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ бас зөрүүтэй өгч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл буюу хэргийг тал бүрээс нь бодит байдлыг тогтоож чадаагүй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д шүүгдэгчийн ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна. Гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн саналыг бол оруулж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1-т заасан үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс түүнийг гэм буруугүйг тооцуулах, хэрэгт авагдсан нотлох баримт буюу өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан учруулж амь насыг хохироосон үйлдэлд гэм буруутайд тооцуулах гэж оруулаад байгаа санал дүгнэлтийг эсэргүүцэж мөн хэрэгсэхгүй болгох дараах үйл баримтаар үгүйсгэж  няцаалт хийнэ гэж санал дүгнэлт гаргаж байна.

Улсын яллагч үйл баримтыг сэргээн дүрслэлээ. Дахиад дүрсэлье.  2021 оны 2 дугаар сарын 6-ны орой 19 цагийн орчим миний үйлчлүүлэгч амь хохирогч н.М.Тын захиалгаар дэлгүүрээс архи авах үед цаг хугацаанд таарч гэрт нь архи уух зорилгоор очсон. Тухайн цаг хугацаанд архиа ууж цаг үеийн үйл явдлыг ярьж сууцгаасан байдаг. Энэ цаг хугацаанд Ц.Г 0,75 архи барьж орж ирж дөрвүүлээ архи уусан. Архи ууж байгаад 22 цагийн орчимд маргаан үүссэн. Маргаан нь тухайн эрчүүд цаг хугацааны явцад туулж өнгөрүүлсэн амьдралынхаа түүхийг өгүүлж цэрэгт байсан талаарх үйл баримттай ярьж хоорондоо маргалдсан байдаг. Энэ үл ялих зүйл дээр тодорхой хэмжээгээр би ийм байсан, тийм байсан гэдэг байдлаар хоорондоо ярилцаж эрчүүдийн хооронд бие биедээ онгирох гэсэн тийм зүйлийг ярьж өгүүлсэн байна. Энэ цаг хугацаанд мөн суугаагаараа зүүн талын ор буюу амь хохирогч н.М.Тын унтдаг байсан зүүн талын орны урд газар урд урдаасаа хараад суучихсан архиа уугаад сууж байсан. Гэвч маргалдаж суугаагаар заамдалцаж амь хохирогчийн тал руу  дарж унаж ийм үйлдэл гарсан. Үүнийг Ц.Г таслан зогсоож айлд ирчхээд юу хийгээд байгаа юм боль гэдэг байдлаар таслан зогсоож түүнийг төлөөлөөд эргээд архиа ууж дуусаад 23 цагийн орчимд унтацгаасан гэдгийг гэрч Д.Э, Ц.Г мөн П.Шын зүгээс анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө болон яллагдагч, сэжигтнээр татагдаж мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлж тайлбарладаг. Ийм л үйл явдал болсон. Амь хохирогчийн хувьд 2021 оныг 2 дугаар сарын 9-ний үүрээр 04 цаг 15 минутад нас барсан. Нас барахаас өмнө уг гэмтлийг хэзээ, яаж авсан юм бэ гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, тодорхойлсон. Тухайн гэмтлийг нас барахаас өмнөх 1-2 хоногийн хугацааны гэмтлийг авсан байна гэдгийг тогтоосон. 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн өглөөний үүрийн 04 цаг 15 минутаас урагш нь тоолоход 2021 оны 2 дугаар сарын 7-ны өглөө үүрээр 4-5 цагийн хооронд уг гэмтлийг авснаас хойш  цээжин хэсэгт үүсээд байгаа цусан хураа, гэмтлүүдээс үүсээд байгаа энэ цус хуралт алдалт, шингэн хуралт цээжинд үүсэж бий болоод эхэлсэн. П.Ш амь хохирогч хоёрын хооронд 2021 оны 2 дугаар сарын 6-ны шөнө 22 цагийн орчимд ийм маргаан болсон. Тэгтэл нас барсан цагаас тухайн гэмтэл авсан цаг хугацааг тогтоох гэсэн шинжээчийн дүгнэлт болон тайлбаруудаар бол энэ хүн тухайн гэмтлийг нас барахаас өмнөх 1-2 хоногийн хугацаанд авсан байна гэдгийг тогтоогоод өгчихсөн. Энэ үйл баримтаар миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс болоод хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан уу гээд үзэхээр цаг хугацааны хувьд тохирохгүй. Түүнээс хойш үйл баримт цаг хугацаанд үүсгэгдэж бий болсон гэмтэл байна гэж тогтоогдож байгаа. Суугаагаа заамдалцаж аваад тухайн хавирганы олон хугарал, өвчүүний хугарал, гялтан хальсны хугарал мөн уушгины няцрал гэмтлийг үүсгэх боломжтой юу гэдгийг шинжээчээсээ удаа дараа асуугаад тайлбарлуулчихсан. Боломжгүй гэдгийг тогтоогоод өгчихсөн. Мөн өнөөдрийн улсын яллагчийн гаргаад байгаа санал, дүгнэлтийг үгүйсгэгдэж няцаагдаж байгаа нөхцөл байдлыг тодорхой болгож өгч байгаа юм. Энэ олон гэмтлийг мишок цохиж байгаа юм шиг ийм аймаар олон удаагийн үйлдлээр энэ гэмтэл үүсгэгдэнэ гэдгийг шинжээч тодорхойлоод өгөн. Зүгээр заамдалцаж аваад өнхөрч унаж байгаа энэ үйл баримтаас энэ гэмтэл үүсэхгүй гэдгийг үгүйсгэчихсэн. Гэрчийн мэдүүлгүүд маргааш өглөө нь буюу 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлээд амь хохирогч маш их өвдөлт зовуурьтай байсан гэж мэдүүлээд байгаа. Тэрнээс өмнө буюу 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хурганы арьс элдээд сууж байхад нь Ц.Гг гэрт ороход би хатгаа авчихсан уу, эсвэл нуруу унаснаас болсон уу миний цээж өвдөөд байна. Өвчин зовуурьтай байна гэдгийг илэрхийлж байсныг Ц.Ггийн өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт тусгагдсан байгаа. Тэгэхлээр энэ үйл баримтаас харахад амь хохирогч яагаад тухайн цаг хугацаанд хурганы арьс элдэж байх явцдаа өмнөх архиа ууж дуусаагүй байж дахиад яагаад архи захиалж уугаад байгаа юм бол. Энэ архи хэтрүүлэн уугаад байгаа нөхцөл байдал ч гэсэн тухайн цаг хугацаанаас өмнө тухайн хүний биед гэмтэл учирсан байсан юм биш биз дээ гэдэг таамаглал буюу эргэлзээ бас төрүүлж байгаа. Мөн түүнийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өвчтөн хүлээж авах мэдүүлгийн хуудас маягтууд дээр олон хавирганы хугарал, архины цочмог хордлого гэдэг оношоор хүлээж авч эмчилсэн байна. Уг баримтаас харахад ч гэсэндээ тухайн амь хохирогчийн эрүүл мэндэд учраад байгаа гэмтэл өөрөө хатгалгаа байсныг ч үгүйсгэхгүй. Уушгины хатгалгаа гэдгийг бас тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхлээр уг цаг хугацаанд уушгины хатгалгаанаас үүдэлтэйгээр тухайн хүнд  2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлээд энэ хүнд өвчин зовуурь илэрчихсэн байсныг 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн бие нь өвдөөд өглөө нь босож ирээд ингээд архи хэтрүүлж уугаад дахиад тамхи байнгын тогтмол татаад өнжөөд байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б ч гэсэн тайлбарлаж байна. Намайг хөдөөгөөс дуудагдаад гэрийн гадаа ирэхэд аавын дууг би хашааны гадаа сонсогдож байсан. 8-ны өглөө үүрээр эмжээр мартаад тухайн гудамжны айлын хүн гадаа явж байхад хүний ёолох чимээ сонсогдсон. Өнөөдрийн шинжээч эмчийн дүгнэлт, тайлбараар ийм олон тооны хугарал, уушги руу зоогдоод орчихсон хавирганы хугарал гялтан хальсны урагдал, уушгины няцрал нь өөрөө маш их өвдөлтийг үүсгэж бий болгоно гэдгийг тогтоогоод өгчихлөө. 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлээд тэр хүн архи уугаад гэртээ байгаад унтаад байгаад байгаа юм. 8-ны өглөө амь тэмцсэн байдлаар орилоод гадаа гудамжинд явж байгаа хүн сонсогдох хэмжээнд хүртэл яагаад орилоод зовуурь өгөөд бачуураад байгаа юм. Архи уугаад архинаасаа болоод өвчин зовуурь мэдрээгүй байна гэж тайлбарлаж болох юм. Хэдийгээр архи уусан ч гэсэндээ яагаад шөнө нь хоол идээд архи уугаад хэвийн байгаад байгаа юм бэ. Амь тэмцэх хэмжээний зовуурь шаналал яагаад тухайн 7-ны өдөр архи уугаад байгаа хүмүүст яагаад илрэхгүй байгаа юм бэ. н.А.Г ахын дүү хүнд зодуулчихсан юм биш биз дээ, яагаад өвдөөд байгаа юм бэ гэж асуудаг. н.А.Гт би юм руу унасан гэдгийг хэлсэн байна. Гэрч М.Б, н.О.Г сумын дуудлагаар очсон эмч н.О.Ү, н.Б. гээд энэ хүмүүс ч гэсэндээ хүнд зодуулчихсан юм биш биз дээ гэдэг байдлаар удаа дараа асуухад амь хохирогч амьд сэрүүн байхдаа тайлбарласан тайлбар мэдүүлэг, эмчээс ирж байгаа асуумжид хүртэл хариулахдаа би улаан авдрын булан руу уначихсан юм, довжоо руугаа уначихсан юм гэдгийг тогтвортой тайлбарлаж байсан. Өнөөдөр улсын яллагч н.Б.Н, н.О.Ү дуудлагаар очсон жолооч болон н.О.Г, М.Б нарын мэдүүлгийг дамжмал нотлох баримт гэж тайлбарлаж байна. Энэ чинь өөрөө дамжмал нотлох баримт биш. Харин  хохирогч амьд сэрүүн байхдаа хэлээд байгаа юм. Эх сурвалж нь тодорхой мэдүүлэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар 3-т заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Тухайн мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй гээд тодорхойлж өгсөн. Амь хохирогч амь сэрүүн байхдаа мэдүүлээд байгаа эмнэлгийн байгууллагад бүхэл бүтэн нэг хоног арван цаг эмчилгээ хийлгэж үйлчилгээ авахдаа үүнийг тогтвортой мэдүүлж гэж тайлбарласаар байгаа үйл баримтад яаж дүгнэлт хийх вэ. Энэ өөрөө эх сурвалжийн тодорхой мэдүүлэг тайлбар. Анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлэхдээ авч байгаа асуумжид хүртэл яг тодорхой зааж өгнө. Шинжээчийг дүгнэлт гаргасантай нь холбоотойгоор олон талаас нь асуудаг. Хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шинжээч эмч н.Ц тайлбар өгдөг. Эгмийн хоёр гуравдугаар хавирга хугараад байгаа нь ямар шалтгаантай юм бэ, гэдгийг тодруулах зорилгоор асуудаг. Нэгдүгээр хавирга нь хугараагүй мөртөө 2, 3 дугаар хавирга нь яагаад хугарчихсан юм бэ. Энэ ямар нэгэн байдлаар унах эсвэл ямар тохиолдолд энэ гэмтэл үүсэх юм бэ, гэдгийг тодруулж өгсөн. Энэ гэмтэл унах, цохигдох, цохиулах нөхцөл байдлын улмаас бол үүснэ. 1 дүгээр хавиргад уналтын үйлчлэл нөлөөлөөгүй байгаа тохиолдолд уналтаас эсвэл бусад байдлаар гэмтэл үүссэн эсэхийг дан ганц шинжээч эмчийн дүгнэлтийг барилгүйгээр давхар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн хүн хэрэв унасан бол ямар гадаргуутай эзлэх зүйл рүү унасныг нь тогтоож дээрх боломжит магадлалуудыг харьцуулан тодорхойлбол илүү бодитой үр дүн гарч үзэх боломж үүснэ гэж шинжээч тодорхойлсон. Тэгэхлээр мөрдөн байцаалтын явцад цуглуулж, бэхжүүлээд байгаа 55 см өндөртэй улаан авдар мөн хүргэн н.А ч тэр авдар луу унасан, эмч н.О.Үг дуудлагаараа очиход тэр авдар луу унасан, охиндоо ч гэсэндээ авдар луу унасан, довжоо руу бүдэрч унасан гэдгээ удаа дараа тогтвортой хэлээд байгаа энэ мэдүүлгийн эх сурвалж нь өөрөө харин нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ийм ач холбогдолтой мэдүүлгүүд байгаа гэдгийг улсын яллагчийн зүгээс энийг үгүйсгээд байгаа нь үндэслэлгүй. Харин эх сурвалж нь тодорхой энэ мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа учраас шүүх бүрэлдэхүүн энэ мэдүүлгүүдээр тулгуурлаж хэргийг шийдвэрлүүлэх саналыг оруулж байна. Унасан хууль баримт тогтоогдоогүй гэж улсын яллагчийн зүгээс тайлбарладаг. Хохирогч өөрөө тогтвортойгоор унаснаа тайлбарлаад мэдүүлээд байгаа энэ нөхцөл байдал бол тогтоогдож байна гэж үзэхээс өөр аргагүй. Өнөөдөр миний үйлчлүүлэгч П.Шыг 2021 оны 2 дугаар сарын 6-ны хорин 22-23 цагийн орчимд суугаагаараа заамдалцаж яваад өнгөрч унасан үйл баримтыг л гэрч Ц.Г, Д.Э тайлбарлаж байгаа. Миний үйлчлүүлэгч тэрийгээ үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлдэг. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл буюу хууль бус үйлдэл нь хохирогчийн үхлийн хоорондын шалтгаантай шууд холбогдох ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шинжээчийн дүгнэлт, тайлбаруудаар үгүйсгэгдээд байгаа юм. П.Шын суугаагаараа заамдалцаад өнхрөөд байгаа үйлдэл нь түүний цээжний олон битүү гэмтлүүд уушгины няцрал, гялтан хальсны няцрал, өвчүүний хугарал үүсгэх хэмжээний хүчтэй үйлчлэл үүсгэгдэх боломжгүй гэдгийг шинжээч өнөөдөр үгүйсгээд тайлбарлаад өгчихлөө. Энэ нөхцөл байдлаас харахад П.Шын тэр заамдалцаж аваад өнхрөөд байгаа үйлдэл нь хохирогчийн үхлийн шалтгаантай хоорондоо холбогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл суугаагаараа давхралдаж унах үйлдэл нь үхэлд хүргэсэн дөрвөн хавирга өвчүүний болон уушгины няцрал үүсгэх ийм боломжгүй гэдгийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд, өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  шинжээчийн тайлбар хэрэгт авагдсан шинжлэн судалсан нотлох баримтуудаар үхлийн шалтгаан болон гэм буруугийн үйлдэл хоёрын хооронд шалтгаан холбоо тогтоогдохгүй байгаа. Үхэлд хүргэсэн бодит боломж бий болоогүй байгааг анхаараасай. Миний үйлчлүүлэгчийг амь хохирогчийн амь насанд хүнд гэмтэл санаатай учруулсан гээд байгаа субъектив талын шинжээс тодорхойлоод харах гээд үзэхэд санаатай гэм буруугийн хэлбэртэй шууд болон шууд бус санаатай шинжээр тодорхойлогддог. Тухайн этгээд бусад этгээдийн эрүүл мэндэд аюул аюултай үйлдэл хийж байгаа гэдгээ ухамсарлаж түүний эрүүл мэнд бие махбодод хүнд гэмтэл учрах боломж зайлшгүй байдал зэргийг урьдчилан харах эсвэл түүнийг хүсэж зориудаар хохирсон үр дагаварт хайхрамжгүй хандсан ийм үйлдлээр илэрдэг. Тухайн цаг хугацаанд үнэхээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх гэмтлийг П.Шын зүгээс гаргаагүй үйлдэл хийгээгүй гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлон тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдал нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллах ийм хуулиар олгогдсон эрхтэй. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох энэ үүрэг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй. Гэм буруу хохирогчийн амь нас хохирсон гэмтлийн шалтгаан П.Шын зүгээс  үзүүлээд байгаа үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж бий болгож байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх хэрэгт хамаарА.Й бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч ашигтайгаар шийдвэрлэх боломжийг хуульд тодорхойлж өгсөн. Эргэлзээтэй байгаа ийм нөхцөл байдал үүсэж би болж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм бурууг хангалттай нотолж тогтоож оруулж ирж чадаагүй байна. Ийм болохоор хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх санал дүгнэлттэй байна... “   гэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч С.Бат гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Ш нь гэм буруугүй...” гэх дүгнэлтийг  тус тус гаргасан.

Улсын яллагч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч  П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал дүгнэлтийг, иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бол шүүгдэгч П.Ш нь “би огт цохиогүй. Хамар луу нь ганц цохисон. Хавиргад нь гар хүрээгүй..” гэж,  шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоож чадаагүй” гэсэн санал дүгнэлтийг гаргаж,  хохирогчийн амь нас хохирсон гэмтлийн шалтгаан  шүүгдэгчийн зүгээс үзүүлээд байгаа үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй эргэлзээтэй, хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж  гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч, шинжээч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мэтгэлцсэн байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэг нь бүрэн няцаагдаж байна.

Шүүгдэгч  П.Ш нь  Хөвсгөл аймгийн ***** сумын төв ***** багийн *********2021 оны 02 дугаар сарын ***-наас**-нд шилжих шөнө Ш.М.тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж  ялимгүй зүйлийн улмаас марГ.Н  зодож,  Ш.Мын биед цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга,  өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нь 2021 оны 02 дугаар сарын ***-ны өдөр  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна. Тодруулбал:

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 195 дугаартай: “..Цогцост хийсэн шүүх эмнэлгийн № 31 дугаартай шинжилгээ болон хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт № 232 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэргийн заалт нь үндэслэлгүй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1006 дугаартай дүгнэлтийн "хоёрдугаар хариултын хэвлийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т хамаарна гэсэн  үндэслэл муутай, бусад  хэсгүүд нь үндэслэлтэй байна.. гэх дүгнэлт,  

           Талийгчид тогтоогдсон гэмтлүүд нь нас барахаас өмнө 1-2 хоногийн дотор учирсан гэмтлүүд нь  ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Талийгчид учирсан гэмтлүүд нь унах үед үүсгэгдэхгүй. Талийгчид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгч нь дээрх гэмтлүүдийн улмаас цээжний хөндийн цус алдалт, уушгины гачаалт  хам шинжээр хүндэрч нас барсан байна. Талийгчийн цогцост тогтоогдсон гэмтлүүдээс цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндийн  цус хураа, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 –т зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт,

           Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын өгсөн: “...Тэр өдөр бол аав бие нь эрүүл, саруул архи дарс уугаагүй, хэвийн хөдөлж,  ярьж байсан. Өвдөж зовиурлаж байна гэж  ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг,

           Гэрч Ц.Г, П.Ш нарын  2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нүүрэлдэж өгсөн: “...Тэгэж сууж байхад М.Т ах бид 2 цэргийн  амьдрал ярьж байгаад маргалдсан. Тэрнээс болоод  М.Т ах орон дээрээсээ босож ирээд намайг замилаад сууж байхад заамдаж дараад хойш нь унагаасан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд зууралдаад хоймор хэвтээгээрээ ноцолдож байгаад би гараараа хамарт нь хальт хүрчихсэн чинь хамраас нь цус гарсан... гэх мэдүүлэг,

          Гэрч Ц.Ггийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “....   Тэгээд нилээн орой бүрий болоод цаг бол  барагцаагаар 22:00 өнгөрч байсан байхаа архи ч нилээн дундарч М.Т Б.Р хоёр маргалдсан. Тэр хоёр яг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүи юм халамцуу улс болохоор сууцгааж байгаад л гэнэт маргалдаад эхэлсэн. Тэгж маргалдахад би хажууд нь сууж л байсан. Би орны урд талд миний орны урд талд Б.Р, миний чиг урдаас М.Т харсан байрлА.Й сууж байсан. Шар Төр баруун талын орон дээр очоод хэвтчихсэн байсан. Унтсан унтаагүйг нь анзаараагүй.  Тэгтэл Б.Р М.Т хоёр маргалдаад М.Т лав “ээрүү Шаравын М.Тыг чи барахгүй шүү” гэсэн чинь Б.Р бас нэг барахгүй, цэрэгт атман явсан энэ тэр гэсэн яриа өгүүлэл болоод хоорондоо маргалдаад сууж байснаа гэнэт барилцаад авсан.  ..Тэр хоёр заамдалцсан байсан.  Би тэр хоёрыг барилцаж аваад уначихаар нь босоод Б.Рыг “боль айлд ирчихээд яах гээд байгаа юм баруун мөрнөөс нь хойш нь татсан чинь Б.Р хойш  болохдоо М.Тыг уначихсан байхад баруун хөлөөрөө өшиглөх гээд надад татагдаад нэг хий өшиглөсөн. Тэгээд намайг татахад Б.Р миний зүүн хацар руу санаандгүй тохойлдчихсон юм. Миний хацар хөхөрч зулгараагүй ч гэсэн одоо жаахан  хүндүүр байгаа нь дарахаар мэдрэгдэж байна. /хацар нь илт харагдах гэмтэлгүй байсан бөгөөд гэрч Ц.Г зүүн хацар дээрээ хуруугаараа дарж  үзүүлж байлаа./ Тэгж ноцолдоод босож ирэхдээ М.Тын хамраас цус гарсан байсан... Маргааш нь буюу 2021 оны 02 сарын 07-ны өглөө М.Т орноосоо босоогүй бөгөөд шар Т.Өгөөр хойгуураа хөнжил эвүүлж хагас өндийж суугаад Т.Өг авдар уудал гээд авдраасаа мөнгө авахуулаад архинд явуулсан. Т.Ө архинд явж ирээд тэр архийг нь бид 4 хувааж ууж байгаад Б.Рыг хүү нь ирээд аваад явсан. М.Т орноосоо босож чадахгүй ёолоод хэвтээд баисан. Би тэгж баигаад бас гараад явчихсан юм... гэх мэдүүлэг,

           Гэрч Д.Эийн 2021 оны 05 дугаар  сарын 20-ны өдөр өгсөн: “...Охин хүргэн хоёр нь хөдөөнөөс сая орж ирлээ, одоо буцаад гарна гэж ярьж байсан. Ш.М ахыг харахад өвдөж зовиурлаж байгаа гэмээр зүйл огт ажиглагдаагүй, биеийн ил харагдах хэсэг нь зодуулж цохиулсан гэмээр шалбарч халцарсан, хавдсан  зүйл байгаагүй. Өмссөн хувцас нь урагдаж ханзраагүй, цус толбо гэх мэт зүйл болоогүй зүгээр байсан. М.Т нь бие нь өвдөж зовиурлаж байгаа зүйлгүй хэвийн байсан бөгөөд хурганы арьс элдээд сууж байсан. Одоо 2 хурганы арьс  элдээд болоо гэж ярьж байсан..  Гэхдээ унтахаас өмнө Ш.Б.Р М.Т ах нар хальт маргалдсаныг бол сонссон. Мөн нүдээр харахад суугаараа тэр хоёр барилцаад авчихсан, Г.Н ах цаад талд нь сууж байсныг харсан. Би М.Т ахыг Ш.Б.Р Г.Н ах хоёр цохьсон эсэхийг яг хараагүй. Гэхээ М.Т ахын хамраас цус гоожсон байсныг харсан. Би Ш.М ахыг яаж гэмтсэн талаар мэдэх зүйл байхгүй.Намайг байхад ямар нэгэн юм руу унаагүй Ш.Б.Раас өөр хүнтэй маргалдаагүй.. Би 2021 оны 2 сарын 06-ны өдөр бол би М.Т ахынд баруун талын орон дээр нь хэвтээд Ш.Б.Р М.Т ах хоёрыг маргалдахыг хальт харж сонсож байгаад унтчихсан байсан. Өглөө л сэрээд  сэргэсэн. 2021 оны 02 сарын 07-ны өдөр босоод М.Т ахыг архинд  яваад ир гэхээр нь 2 удаа  архинд явж ирээд сүүлийн архийг уугаад унтсан байсан. Тэгээд 13.00 цагийн үед сэрээд А.Й ахын араас явсан. М.Т ах бол 2021 оны 2 сарын 07-ны өдөр орноосоо босоогүй, архи ууж ёолж өнжсөн. Нуруу тасарчих гээд өвдөөд байна гэж байсан бөгөөд шээхдээ босож чадахгүй надаас сав дөхүүлүүлээд  өөрөө хажуулдаж байгаад орон дотроо шээж байсан...гэх мэдүүлэг,

          Гэрч Д.Эийн 2021 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр өгсөн:“....Архи дуусчихаар нь би М.Т ахынд гэрийн баруун талын  орон дээр унтахаар хэвтсэн. Тэгтэл М.Т ах Б.Р хоёр маргалдаад эхэлсэн. Хажууд нь Г.Н ах байсан. Би тэр хоёрыг маргалдаж байхад босож салгах, дундаар нь орох үйлдэл хийгээгүй. Сонсоод л хэвтэж байсан. Ямарч байсан орон дээрээ хэвтэж байгаад харахад М.Т ахын хамраас цус гоожсон байдА.Й орныхоо хажуу талд сууж байсан. Б.Р Г.Н ах хоёр хажууд нь зэрэгцээд сууж байсан. М.Т ах Б.Р хоёр маргалдаж байхдаа М.Т ах “ Ээрүү Ш М.Тыг барахгүй шүү” гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэр 3 зэрэгцэж сууж байгаад унтсан байхаа би ч хэвтэж байгаад тэр чигээрээ унтсан. Өглөө сэрээд харахад М.Т ах гэрийн зүүн талын орон дээрээ, хажууд нь Г.Н ах унтаж байсан. Б.Р бол гэрийн зүүн хоймор газраар унтаж байсан. Тэгээд М.Т ах бол орноосоо ер босоогүй бөгөөд “гэдийж суух гэхээр өвдөөд байна ёоо үхлээ үхлээ” гэж хэлж байсан. Намайг “хойгуур хөнжил эвээд өг” гэхээр нь би  нуруунд нь хөнжил эвж өгч М.Т ахыг налуулж хэвтүүлсэн. Г.Н ах Б.Р ах  хоёр босчихсон байсан.. гэх мэдүүлэг,

           Амь хохирогч Ш.Мын Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...Дараа нь Б.Р, М.Т 2 барилцаж аваад М.Т ширээ рүү .. унасан Б.Р дээрээс нь зууралдаад унасан гэж хэлээд ширээн дээр М.Т биеийн аль хэсгээр яаж унсаныг өөрийн биеэр үйлдэл хийж үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.  Дараа нь “М.Т ширээ нь цааш хөдөлсөн чинь намд ингэж унасан” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,

          Шинжээч эмч П.Ц “Хэд хэдэн удаагийн үйлчлэлээр  тухайлбал мохоо зүйлээр цохигдох, цохих үед үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. 7, 8  дугаар хавирганы хугаралууд нь мохоо зүйл рүү унах үед үүсгэгдэх боломжтой... гэх  мэдүүлэг,

            Гэрч Ц.Э: “Тэгсэн чинь 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой 21.00 цагийн үед Ш.Б.Р утсаар “залгаад намайг орж ирээд авчихаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрэлгүй мотоцикльтой болохоор одоо явахад хэцүү, өглөө очиж  авья гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай хүү Т.Н 06 цаг дөнгөж байхад сумын төв рүү Ш.Б.Р-ыг авч ирэхээр явсан. Ш.Б.Р байлаа Т.Нд утсаар хэлж өгсөн байсан болохоор тэр айлаас нь шууд аваад ирсэн гэж байсан. Т.Н сумын төв яваад Ш.Б.Рыг авж буцаж хөдөө гэртээ ирэхэд 09 цаг болж байсан.. гэх мэдүүлэг,

           Гэрч Ш.Т.Нгийн өгсөн: “Тэгээд орой нь 21 цагийн үед аав надтай утсаар ярихдаа нилээн уучихсан байсан бөгөөд “аавыгаа орж ирээд авчихаач” гэхээр нь би одоо харанхуй болчихсон байна, би таныг өглөө орж авья гэсэн чинь за тэгвэл өглөө эрт орж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би өглөө 06 цагийн үед босоод ***** сумын төвд 30 минут орчим яваад орсон. Манайх сумын төвөөс 20км зайтай Ар сайр гэдэг газарт байдаг юм. Аав надад урд орой нь ярихдаа байлаа айлаа зааж өгсөн байсан болохоор би шууд тэр айлд нь очсон. Тэр айлд ороход тэднийд Г.Н ах, манай суманд архи уугаад яваад байдаг жижиг шар ах, аав, гэрийн эзэн ах гээд дөрвөн хүн байсан. Тэр айлд орохсд гэрийн эзэн нь зүүн талын орон дээрээ замилаад тамхи татчихсан сууж байсан..” гэх мэдүүлэг,

          Гэрч М.Д.Мын: “Ямар ч байсан гэртээ хэдэн хүнтэй архи ууж хоноод гэмтсэн юм байна гэж  ойлгосон. Шар Т.Ө надад Б.Р гэдэг хүнтэй тэр шөнө архи ууж байгаад маргалдсан гэж  хэлсэн.  ...Маргааш өглөө нь босож чадахгүй байсан.  Тэр  өдрөө хэвтэж өнжсөн гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг,

          Гэрч Ц.Б:  “Тэр хүн миний ойлгосноор гэртээ архи ууж байгаад ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авч түүнийгээ эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй 2-3 хоносон юм байна лээ” гэх мэдүүлэг,

          Гэрч С.А: 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  эхнэр Б.Л бид 2  хөдөө гэрээсээ  ***** сумын  төв орсон Тэгээд хадам аав М.Тын очиход гэртээ ганцаараа эрүүл арьс элдээд сууж байсан. Гаднаас ямар нэгэн хүн ирсэн гэсэн ул  мөр ажиглагдаагүй, өөрөө ч хүн ирсэн энэ тэр гэсэн зүйл хэлж яриагүй. Биеийн байдал нь хэвийн, өвдөж зовиурлаж байгаа зүйл ажиглагдаагүй. Өөрөө ч бие өвдөж  байна гэж хэлээгүй бөгөөд хэвийн хөдөлж ярьж хөөрч байсан..” гэх мэдүүлэг,

           Гэрч С.А.Гийн: “2021 оны 02 сарын 06-ны өдөр 13:00-14:00 цагийн орчим очсон. Тэгэхэд М.Т, шар Т.Ө, Г.Н гурав байсан бөгөөд М.Т зүв зүгээр байсан. Намайг ороход тэр гурав архи ууж байсан  ..Тэгээд маргааш нь 14:00 цагийн үед дахин М.Тынд очиход Г.Н Б.Р Шар Т.Ө М.Т дөрөв байсан. Тэд нар 0.75л хэмжээтэй хараа архи уучихсан сууцгааж байсан бөгөөд М.Т орон дээрээ ёолоод хэвтэж байсан. Би “яасан миний дүү” гээд асуусан чинь бараг дуугарч чадахгүй шахуу  юм руу уначихсан” гэж... нэг хэлсэн. Г.Н Б.Р шар Т.Ө гурав бол наана нь орны урд талд уугаад сууцгааж байсан, хэрэлдэж маргалдсан гэхээр зүйл ажиглагдаагүй... 2021 оны 02 сарын 06-ны өдөр очиход зүв зүгээр байсан 02 сарын 07-ны өдөр очиход л ёолоод орон дээрээ хэвтэж байсан. Орноосоо өглөө босоогүй шинжтэй байсан..” гэх мэдүүлэг  зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

            Түүнчлэн: Амь хохирогч Ш.М шүүгдэгч П.Ш, гэрч Д.Э, гэрч Ц.Г нар нь 2021 оны 02 дугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд  архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн байх ба энэ үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Ш.М  П.Ш нар нь  ялимгүй шалтгааны улмаас   маргалдаж харилцан бие биедээ халдсан улмаар шүүгдэгч П.Ш нь амь хохирогч Ш.Мыг биед халдсан байх бөгөөд түүнийг харж байсан гэрч Ц.Г дундуур нь орж таслан зогсоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Ггийн: ... Ш.М П.Ш нар заамдалцаж аваад хойшоо саваад унасан ...Сууж байгаад хоёулаа унасан. Орны урд байсан салгах хугацаа нэг их удаагүй.. Түр зуур юм болсон. Цэрэгт ийм байсан, чи тийм байсан гэж маргаж заамдалцсан... гэх мэдүүлэг,  тухайн цаг үед болсон үйл баримтыг сонсож байсан гэрч Д.Эийн: “...н.М, П.Ш хоёр маргалдаад, заамдалцаж аваад хамраас нь цус гарсан ... П.Ж ах энэ хоёр барилцаж авч байсан. Хамраас нь цус гарч байсан. ...Унтаж байсан. Энэ хоёр том дуугарахаар сэрсэн. Миний ах нар болохгүй шүү гэсэн. Заамдаж авсан байсан.. Хамраас нь цус гарсан байсан. ..Өглөө нь хавирга болохоо байлаа гэсэн.. Дөрвүүлээ хоносон. ..Босоод ахынх нь хавирга нэг л болохгүй байна гэсэн. Юм руу унасан юм уу гэсэн унаагүй гэсэн. Энэ хоёр ах л заамдалдаж авч байсан... Эсхүл Ц.Н ах цохисон болов уу гэж би дотроо бодоод байгаа.. гэх мэдүүлэг зэргээс тогтоогдож байх ба улмаар шүүгдэгч П.Ш нь Ш.Мыг  2021 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө зодсоны улмаас биедээ хүнд гэмтэл авч хамраас нь цус гарсан нь Ц.Ггийн  үйлдлээр таслан  зогсоосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “Би тэр хоёрыг барилцаж аваад уначихаар нь босоод Б.Рыг “боль айлд ирчихээд яах гээд байгаа юм баруун мөрнөөс нь хойш нь татсан чинь Б.Р хойш  болохдоо М.Тыг уначихсан байхад баруун хөлөөрөө өшиглөх гээд надад татагдаад нэг хий өшиглөсөн. Тэгээд намайг татахад Б.Р миний зүүн хацар руу санаандгүй тохойлдчихсон юм. Миний хацар хөхөрч зулгараагүй ч гэсэн одоо жаахан  хүндүүр байгаа нь дарахаар мэдрэгдэж байна. /хацар нь илт харагдах гэмтэлгүй байсан бөгөөд гэрч Ц.Г зүүн хацар дээрээ хуруугаараа дарж  үзүүлж байлаа./...  мэдүүлгээр  нотлогдон тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөөнөөс  Ш.М нь  биедээ хүнд гэмтэл авсаны улмаас өвчиндөө зовиурлаж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эмнэлэгт хүргэгдсэн  үйл баримт нь  гэрч Д.Эийн “Тэгээд М.Т ах бол орноосоо ер босоогүй бөгөөд “гэдийж суух гэхээр өвдөөд байна ёоо үхлээ үхлээ” гэж хэлж байсан. Намайг “хойгуур хөнжил эвээд өг” гэхээр нь би  нуруунд нь хөнжил эвж өгч М.Т ахыг налуулж хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ггийн “Маргааш нь буюу 2021 оны 02 сарын 07-ны өглөө М.Т орноосоо босоогүй бөгөөд шар Т.Өгөөр хойгуураа хөнжил эвүүлж хагас өндийж суугаад Т.Өг авдар уудал гээд авдраасаа мөнгө авахуулаад архинд явуулсан. ..Би гадуур явж байгаад оройхон хонох гээд  очиход М.Т гэртээ ганцаараа орноосоо босоогүй бололтой галч түлээгүй хэвтэж байсан. Ёооё л гээд байсан..гэх мэдүүлэг, гэрч С.А.Гийн  “2021 оны 02 сарын 06-ны өдөр 13:00-14:00 цагийн орчим очсон. Тэгэхэд М.Т, шар Т.Ө, Г.Н гурав байсан бөгөөд М.Т зүв зүгээр байсан. Намайг ороход тэр гурав архи ууж байсан  ..Тэгээд маргааш нь 14:00 цагийн үед дахин М.Тынд очиход Г.Н Б.Р Шар Т.Ө М.Т дөрөв байсан. Тэд нар 0.75л хэмжээтэй хараа архи уучихсан сууцгааж байсан бөгөөд М.Т орон дээрээ ёолоод хэвтэж байсан. Би “яасан миний дүү” гээд асуусан чинь бараг дуугарч чадахгүй шахуу  юм руу уначихсан” гэж... нэг хэлсэн.... 2021 оны 02 сарын 06-ны өдөр очиход зүв зүгээр байсан 02 сарын 07-ны өдөр очиход л ёолоод орон дээрээ хэвтэж байсан. Орноосоо өглөө босоогүй шинжтэй байсан.. гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө шүүгдэгч П.Шын идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан болох нь хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн биед учирсан  цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндийн  цус хураа, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн  баруун, зүүн хэсэг, доод уруулын талстад цус хуралт баруун нүдний  алимын  салстад цус хуралт гэмтлүүдийг шүүгдэгч П.Шыг учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.  

          Харин хэрэгт авагдсан гэрч С.А.Г, П.О, С.А, Ц.Б нарын мэдүүлэгт  “өөрөө юм руу унасан” гэж хэлсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан  “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өвчтөн хүлээж авах мэдүүлгийн хуудас маягтууд дээр олон хавирганы хугарал, архины цочмог хордлого гэдэг оношоор хүлээж авч эмчилсэн байна. Уг баримтаас харахад ч гэсэндээ тухайн амь хохирогчийн эрүүл мэндэд учраад байгаа гэмтэл өөрөө хатгалгаа байсныг ч үгүйсгэхгүй... Архи уугаад архинаасаа болоод өвчин зовуурь мэдрээгүй байна гэж тайлбарлаж болох юм. ...амь хохирогч амьд сэрүүн байхдаа тайлбарласан тайлбар мэдүүлэг, эмчээс ирж байгаа асуумжид хүртэл хариулахдаа би улаан авдрын булан руу уначихсан юм, довжоо руугаа уначихсан юм гэдгийг тогтвортой тайлбарлаж байсан... Харин  хохирогч амьд сэрүүн байхдаа хэлээд байгаа юм. Эх сурвалж нь тодорхой мэдүүлэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Тухайн мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй гээд тодорхойлж өгсөн. Амь хохирогч амь сэрүүн байхдаа мэдүүлээд байгаа эмнэлгийн байгууллагад бүхэл бүтэн нэг хоног арван цаг эмчилгээ хийлгэж үйлчилгээ авахдаа үүнийг тогтвортой мэдүүлж гэж тайлбарласаар байгаа үйл баримтад яаж дүгнэлт хийх вэ. Энэ өөрөө эх сурвалжийн тодорхой мэдүүлэг тайлбар юм...” гэсэн санал дүгнэлтийг  гаргаж байх боловч  амь хохирогчийг ямар нэгэн зүйл рүү унасан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй шинжээч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь “авдар буюу эд юм руу унахад хавирганы хугарал тус тусдаа үүсэх боломжгүй ... Зүгээр дарахад хугарахгүй. Хүчээр цохих юм уу, өөрөө унахдаа биш хүн дээрээс нь цохиод унахад хугарах боломжтой. Олон хавирганы хугарал зөрөөд уушги руу хатгах хэмжээний хугарал хүн зүгээр дараад унахад үүсэх боломжгүй..” гэх мэдүүлэг,  шинжээч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ..Тухайн хүний цээжний хөндийд шингэн хурсан байдлыг харахад тодорхой хэмжээний тодорхой хэмжээний цаг хугацаанд дээрх шингэн үүсэж  уушгийг шахсанаас болж уушиг агшиж улмаар амьсгал дутагдалд орж энэ үхлийн шалтгаан болсон байсан.  гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэсэн бол бүрэн эдгэх  боломжтой бөгөөд  ийм их шингэн цээжний хөндийд хуралдаж үхэлд хүргэх нөхцөл байдал үүсэхгүй байсан байх боломжтой.  Хавирганы хугаралууд нь өөр өөр газарт үүссэн тул нэг удаагийн гэмтэл гэж үзэхээргүй байсан. Хэд хэдэн удаагийн үйлчлэлээр  тухайлбал мохоо зүйлээр цохигдох, цохих үед үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. 7, 8  дугаар хавирганы хугаралууд нь мохоо зүйл рүү унах үед үүсгэгдэх боломжтой. Харин 2,3-р хавирганы хугарал нь урдуур, дээр байрлА.Й учир уналтаас үүссэн байх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь хавсарсан буюу аль аль нь нөлөөлсний улмаас амь хохирогч нас барсан гэж үзэхээр байна.. гэх мэдүүлэг, гэрч Ц.Г, Д.Э нарын мэдүүлэгт тухайн шөнө амь хохирогчийг авдар руу унасан гэх талаар дурдагдаагүй,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 195 дугаартай: “..Талийгчид учирсан гэмтлүүд нь унах үед үүсгэгдэхгүй. Талийгчид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ... гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай: “...Дээрх гэмтэл нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас  үүссэн гэмтэл байна. Ш.Мын биед үүссэн гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна.  Ш.Мын биед үүссэн гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. Ш.Мын цуснаас спиртийн агууламж илрээгүй байна...” гэх дүгнэлт,   Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1006 дугаартай: “.. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн, мохоо зүйлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ, нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн байна. Энэ нь гэмтлийн байрлалууд өөр өөр газруудад үүссэн мөн уушгины няцрал нь өөрийн өндрөөс унахад үүсэхгүй... гэх дүгнэлт,  мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА.Й, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, шинжээч нарын мэдүүлгээр  2021 оны 02 дугаар сарын **-нд шилжих шөнө хохирогч Ш.М нь шүүгдэгч П.Шт зодуулсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай байсан бөгөөд шинжээчийн дүгнэлт болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмчийн тайлбараар дээрх гэмтлийг авсан хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол  эрүүл хүн мэт үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой талаар шинжээч эмч нар тайлбар, дүгнэлтдээ дурдсан, хохирогч Ш.М  нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өглөө бие нь зовиурлаж байсан, энэ зовиураа дарахын тулд  архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэж улмаар үйлдэл хөдөлгөөн хийж байсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосон, амь хохирогч Ш.Мын биед шүүгдэгч П.Шаас өөр хүн халдаж зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал: гэрч С. өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  эхнэр Б.Л бид 2  хөдөө гэрээсээ  ***** сумын  төв орсон Тэгээд хадам аав М.Тын очиход гэртээ ганцаараа эрүүл арьс элдээд сууж байсан. Гаднаас ямар нэгэн хүн ирсэн гэсэн ул  мөр ажиглагдаагүй, өөрөө ч хүн ирсэн энэ тэр гэсэн зүйл хэлж яриагүй. Биеийн   байдал нь хэвийн, өвдөж зовиурлаж байгаа зүйл ажиглагдаагүй. Өөрөө ч бие өвдөж  байна гэж хэлээгүй бөгөөд хэвийн хөдөлж ярьж хөөрч байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Б өгсөн: “...Охинтойгоо цай ууя ус ууя гэх зуурын юм ярьж байсан. Жолоочтой бол юу ч яриагүй. Би биеийг нь ажиглаж явсан болохоор яаж байна энэ тэр гэх зэрэг зүйл асууж явсан..” гэх мэдүүлэг,

Гэрч нь М.Бын өгсөн: “Аав аахилаад ёолоод нилээн өвдөж зовиурлаж байгаа бололтой байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Э өгсөн: “... Тэгээд М.Т ах бол орноосоо ер босоогүй бөгөөд “гэдийж суух гэхээр өвдөөд байна ёоо үхлээ үхлээ” гэж хэлж байсан. Намайг “хойгуур хөнжил эвээд өг” гэхээр нь би  нуруунд нь хөнжил эвж өгч М.Т ахыг налуулж хэвтүүлсэн. Г.Н ах Б.Р ах  хоёр босчихсон байсан. М.Т ах намайг авдарнаас мөнгө аваад өг гэхээр нь  заасных нь дагуу авдрыг нь уудлаад 40.000 төгрөг байхаар нь 20.000 төгрөгийг авч өөрт нь өгсөн. Тэгтэл намайг энэ мөнгөөр архи аваад ир гэж хэлээд архинд явуулсан...” гэх мэдүүлэг,

Д.Э-ийн өгсөн: “...М.Т ах бол 2021 оны 2 сарын 07-ны өдөр орноосоо босоогүй, архи ууж ёолж өнжсөн. Нуруу тасарчих гээд өвдөөд байна гэж байсан бөгөөд шээхдээ босож чадахгүй надаас сав дөхүүлүүлээд  өөрөө хажуулдаж байгаад орон дотроо шээж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Г-гийн өгсөн: “...Би гадуур явж байгаад оройхон хонох гээд  очиход М.Т гэртээ ганцаараа орноосоо босоогүй бололтой галч түлээгүй хэвтэж байсан. Ёооё л гээд байсан. Би яасан юм ч гэж асуугаагүй. Архи уугаад шартчихсандаа л ёолоод байгаа юм байх гэж бодсон. Би тэр орой гал түлээд тэднийд хоносон...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг. Харин хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдана. Шүүгдэгч П.Шын амь хохирогчтой марГ.Н, түүнийг зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч хохирогчийг амиа алдахад зориуд хүргэх зорилготой байсан гэж дүгнэх нөхцөл байдал буюу хүнийг алах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч П.Ш нь амь хохирогч  Ш.Мын эсрэг идэвхтэй үйлдэл үзүүлж 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь “цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга,  өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт” бүхий  хүнд хохирол учруулж, улмаар дээрх гэмтлүүдийн улмаас Ш.М нь цээжний хөндий цус алдах, уушгины гачаалт хам шинжээр хүндэрч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг болон энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, гэрч  Ш.О.Г, Д.Э,  Ц.Г,  С.А.Г, Ц.Г, П.О.Ү, С.А, Ц.Б, М.Д.М, шинжээч эмч Б.Ц нарын мэдүүлэг, мөрдөгчийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1006 дугаартай дүгнэлт, Шүүх шижилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 195 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогч Ш.Мын өвчний түүх хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч П.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ***** сумын төв ***** багийн *********2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж  ялимгүй шалтгааны улмаас марГ.Н зодож, улмаар цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга,  өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмтлийн улмаас Ш.М нас барсан  нь болох нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг зодож амь насанд аюултай хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.  Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Ш нь  амь хохирогчийг зодож биед нь цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндийн  цус хураа, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн  баруун, зүүн хэсэг, доод уруулын талстад цус хуралт баруун нүдний  алимын  салстад цус хуралт  бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдлийн улмаас  Ш.М нас барсан гэмт хэргийг үйлдсэн байна.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан“хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

              Шүүгдэгч  П.Шын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Мын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба  амь хохирогчийн  хууль  ёсны төлөөлөгч М.Б нь гэм хорын хохиролд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 30.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт хөшөөний чулуу гэх утга бүхий 400.000 төгрөгийн зарлагын баримт, буяны зан үйлд ном айлдуулсан гэх утга бүхий 1.238.000 төгрөгийн  баримтыг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэл гаргаж баримтыг гаргаж өгч байх бөгөөд Иргэний хуулийн  508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн  гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын 1.638.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамаарА.Й байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр амь хохирогчийн оршуулгын  зардлаас 400.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч  П.Шаас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын нэхэмжилсэн буяны зан үйлд ном айлдуулсан гэх утгатай гар бичвэр бүхий  1.238.000   төгрөгийн баримтын дэлгэрэнгүй задаргаа буюу е баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүхээс үзлээ.

           Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Шаас 400,000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь үлдэх 29,600,000 төгрөгийн хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Шаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь я  л оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч шүүгдэгч П.Ш нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бд 400.000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн, хохирогч  М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт  400.000 төгрөг авсан гэх  тайлбар өгч байх тул  шүүгдэгч  П.Шыг энэ шийтгэх тогтоолоор  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бд  төлөх төлбөргүй гэж үзлээ.  

              Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Шыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Шыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Л.Отгончимэг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Шүүгдэгч П.Шт холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг гаръя. Шүүгдэгч П.Шт шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санА.Й байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэгч эрхийг нээлттэй үлдээж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох санА.Й байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох тухай шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт хураагдсан эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй..” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 зааснаар эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэсэн зарчмыг хангасан байх ёстой. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаж оролцдог. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгөөч гэсэн санА.Й байна...” гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн  гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Б.Амаржаргал өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгчийн хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж ял оногдуулах байх..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын санал тавихгүй. Хүн бүр өөрт холбогдох хэргийг шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Шүүхэд гэм буруутай байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой тогтоогдож байгаа дээр гэм буруу дээр маргаж оролцсоныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд оруулж дүгнэлт хийх нь Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь халдаж дүгнэлт хийх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл мөн 6.1 дүгээр зүйлийн 1-т, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж шийдвэрлэнэ үү.. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг асуудал дээр ял хөнгөрүүлж шийдэх боломжгүй гэж улсын яллагч байна. ..  Хүн бүр өөрт оногдох эрхээ эдэлснийхээ төлөө ялыг хүндрүүлж халдаах нь Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөнө. .. Хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтын талаар сонсгол хийгдсэний төлөө хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж болохгүй.” гэв.

           Шүүгдэгч П.Шын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын зүгээс “.. Шүүхэд гэм буруутай байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой тогтоогдож байгаа дээр гэм буруу дээр маргаж оролцсоныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд оруулж дүгнэлт хийх нь Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь халдаж дүгнэлт хийх боломжгүй. ..  Хүн бүр өөрт оногдох эрхээ эдэлснийхээ төлөө ялыг хүндрүүлж халдаах нь Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөнө. .. Хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтын талаар сонсгол хийгдсэний төлөө хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж болохгүй”  гэж  мэтгэлцжээ.

   Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар хүсэл зоригоо илэрхийлдэг бөгөөд үүнийг дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцдог.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ. Гэтэл шүүгдэгч П.Шын хувьд гэм буруугаа хүлээж буй байдалд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуульд заасан ялын шударга байх зарчим  ялын тогтолцоо  төрөл ял оногдуулах, эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх  тухай хэм хэмжээнд  хамаарч байдаг.  Нэг буюу төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн  хүмүүст  тодруулбал гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа  хүлээн зөвшөөрөөгүй  хүмүүст  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг журамлан  ял оногдуулах нь  шударга  ёсны зарчимд  харш юм.

 Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч  болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс  гэм буруу дээр  маргаж  оролцдог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд  хүлээлгэх  Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар тусгаж заасан бөгөөд  шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч  нар нь гэм буруу дээр  маргаж  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг хэрэглэх  боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

            Шүүгдэгч П.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь  түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Шын цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт шүүгдэгч П.Ш нь 4 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн жижиг модон ширээ 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

  Эрүүгийн **** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  П.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч   П.Ш-ыг 6 (зургаа)  жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пушкагийн П.Ш-т оногдуулсан 6 (зургаа) жилийн   хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-ын цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 29,600,000 (хорин есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Шаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй жижиг модон ширээ 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн   эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

          7. Энэ  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

          8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Шт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

          9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН

 

                                       ШҮҮГЧИД                         Т.ХҮРЭЛБААТАР

 

                                                                            Г.ДАВААХҮҮ