Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/101

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам

Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414006060109 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Юу Жи” баарны гадна иргэн *******тэй маргалдаж, улмаар түүний биед халдаж цохисны улмаас биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод ювхи, хамарт цус хуралт баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, хацар, эрүү, тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч Б.Даваадагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой доод захын “Юу жи‘ гэх газар ажлын хүмүүс болон найзуудын хамт ороод тэнд бага зэрэг юм уугаад согтчихсон байсан. Тэгээд дотор юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Хамт явсан хүмүүсийн ихэнх нь яваад манай ажлын *******,******* нар надтай хамт үлдсэн. Би гадаа ганцаараа зогсож байсан чинь нэг хүн хажуугаас нөгөө пизда чинь энэ байна гээд хажуугаас цохисон би газар унах үед нэг хүн миний нүүр лүү өшиглөсөн. *******,******* нар намайг салгаад тэгээд би цагдаа руу залгаад дуудлага өгчхөөд байж байтал цагдаа ирээгүй. Тэгээд би тэнд сууж байгаад хажуугаар явсан хүний утаснаас эхнэр лүү залгаад эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед ******* гэдэг хүнтэй баарны гадаа зодолдоод байж байсан чинь хамгаалагч гэх залуу гарч ирээд бид хоёрыг салгах гээд ирсэн. Бид хоёр ноцолдож байгаад би унасан чинь ******* намайг өшиглөөд авах шиг болсон . Тэгээд манай найз болон нөгөө талаас хүмүүс ирээд салгасан,... ******* гэх залуутай л зодолдсон тэрнээс өөр хэн нэгэн хүн гар хүрээгүй. Тухайн үед би архи согтууруулах ундаа их хэмжээгээр уусан байсан болохоор ******* гэх залуу намайг зодчихоод буцаад баарны өмнө ирээд *******тай адилхан хүн байхаар нь би нөгөө залууг цохих гэсэн чинь нөгөө залуу бултаад би газар унасан чинь ******* гэх залуу намайг дахиад цохиод авах шиг болсон . Би нүдний шилээ нойл ороод бие засаад гарч ирээд баарны ширээн дээр тавьсан байсныг зодоон болоод дууссаны дараа тухайн баар луу ороод нүдний шилээ авсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 25-26, 29-30/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр багт байрлах “ Юу жи “ бааранд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  оройн 23 цагийн орчим нөхөр *******, найз , нартай ороод үйлчлүүлээд сууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглээд байж байсан чинь үл таних нэг залуу манай найз бид хоёртой хамт бүжиглэх гээд байхаар нь та цаашаа бүжиглээрэй гээд хэлсэн чинь ерөөсөө сонсохгүй байсан. Тэгээд нөхөр ******* ирээд нөгөө залууг холдуулсан бид хэд үргэлжлүүлээд баарандаа сууж байгаад 01 цагийн орчим нөхөр гараад явсан байсан. Би гараад очсон чинь нөгөө залуутай заамдалцаад зогсож байхаар нь очоод*******дагвыг салгаад гэр лүү нь аваад явсан. ******* болон нөгөө маргалдсан залуу, Төрбат нар л байх шиг байсан. гийн хамраас цус гарсан. ******* сайн харагдаагүй. Тухайн үед намайг гарахад нүдний шилгүй байсан. Намайг гарахад зодоон болоод дууссан байдалтай Төрбат салгаад байж байхаар нь би*******дагвыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... “Юу жи”  бааранд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн оройн 22 цагийн орчим , ******* нарын хамт ороод бид 2 тус бүр 2 ширхэг пиво захиалаад ууж сууж байгаад бүжиглээд тамхи татъя гээд баарны гадаа гараад би тамхиа мартсан гээд эргээд баар руу ороод тамхиа аваад гараад ирсэн чинь би хүнд цохиулчихлаа гээд баруун нүдний дээд талаас цус гоожсон байсан. Би ямар хүн цохив гээд асуусан чинь намайг цохисон хүн яваад өгсөн би цагдаа дуудсан байна гээд хэлсэн. Тэгээд намайг чи одоо гэр рүүгээ яв гэхээр нь би гэр лүүгээ явсан. *******, 2 байсан. нүдний шил зүүдэг. Тухайн бааранд ороход нүдний шилтэй байсан харин зодуулсных нь дараа нүдний шилийг нь хайгаад олоогүй. Дотор бол үнэндээ хүнтэй муудалцсан асуудал байхгүй. Харин гадаа юу болсон талаар мэдэх зүйл алга гараад очсон чинь хүнд цохиулчихлаа гээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Тэр орой багш нарын баяр болж байсан. Намайг найз Урангоо дуудахаар нь доод захад байрлалтай “Юу жи” гэдэг бааранд очсон. Би тэр зодооны талаар мэдэхгүй. Тухайн үед би найз Урангоотой дотор сууж байсан явах гэж байхад Урангоогийн нөхөр ******* нь нүдэн дээрээ жин тавьсан уруулаас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Би тэр орой багш нарын баяр болж байсан. Манай эхнэр г*******дагвын эхнэр дуудсан. Тэгээд би эхнэрийн хамт доод захад байрлалтай “Юу жи” гэдэг бааранд ороод хэдэн залуучууд гарч байсан. Би тамхи татах гэж араас нь гарсан тэгэхэд зодоон болсон байдалтай байсан баарны хоёр хамгаалагч салгасан байсан. ******* нүд хөхөрсөн нүдэндээ жин тавиад байсан мөн уруул нь хагарсан бололтой цус гарсан байсан хэн гэдэг хүнтэй зодоон хийснийг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор сум Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Юу жи гэх нэртэй бааранд хөгжим тавиад байж байсан чинь манай найз*******дагвын эхнэр лүү нэг залуу бүжгийн талбай дээр бүжиглүүлэхгүй байгаад байсан. Тэр үед ******* тухайн үед ирээд нөгөө залууг баарнаас гаргасан. Тэгээд хэсэг хугацааны дараа баарнаас гарсан чинь *******тай нэг залуу буюу Жижгээ гээд залуугаас болоод маргалдаад зогсож байснаа*******дагвыг нөгөө залуу цохиод авах шиг болсон тэгсэн өөдөөс нь ******* нөгөө залууг цохиод авах шиг харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр хоёрын дундуур ороод салгаад байж байсан. Тэгээд баарны гадаа алхаад ирсэн чинь нөгөө залуу над руу дайрахаар нь би бултсан чинь нөгөө залуутай хамт явсан хүн бариад авсан. Тэгээд бид хэд салаад явсан. *******тай муудалцсан өөр хэн нэгэнтэй муудалцаж гар хүрсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн өгсөн

...Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 99,649 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 541 дугаартай

1. 2. *******гийн биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, хацар, эрүү, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нийтдээ хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4 .Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-63/,

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяалалын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 01-02/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 4/, эрх бүхийн албан тушаалтны тэмдэглэл / хх-ийн 09-10/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 109-112/, шүүгдэгч Б.Даваадагвын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71-72/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72-73/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 73-74/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 75-76/, депозит дансны хуулгууд /хх-ийн 76-93/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Юу Жи” баарны гадна иргэн *******тэй маргалдаж, улмаар түүний биед халдаж цохисны улмаас биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, хацар, эрүү, тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Даваадагвын...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Хохирогч *******гийн...Би гадаа ганцаараа зогсож байсан чинь нэг хүн хажуугаас нөгөө пизда чинь энэ байна гээд хажуугаас цохисо  би газар унах үед нэг хүн миний нүүр лүү өшиглөсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 25-26, 29-30/,

Гэрч гийнби гараад очсон чинь нөгөө залуутай заамдалцаад зогсож байхаар нь очоод*******дагвыг салгаад гэр лүү нь аваад явсан. ******* болон нөгөө маргалдсан залуу, Төрбат нар байсан,... гийн хамраас цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч ын.. би тамхиа мартсан гээд эргээд баар руу ороод тамхиа аваад гараад ирсэн чинь би хүнд цохиулчихлаа гээд баруун нүдний дээд талаас цус гоожсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /

Гэрч Д.гийн...Урангоогийн нөхөр ******* нь нүдэн дээрээ жин тавьсан уруулаас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч Ч.ын...Би тамхи татах гэж араас нь гарсан тэгэхэд зодоон болсон байдалтай байсан баарны хоёр хамгаалагч салгасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Гэрч ын...Даваадагвыг нөгөө залуу цохиход нь өөдөөс нь ******* нөгөө залууг цохиод авах шиг харагдсан,.. би гүйж очоод тэр хоёрын дундуур ороод салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Иргэний нэхэмжлэгч ын...Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 99,649 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 541 дугаартай...*******гийн биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, хацар, эрүү, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 61-63/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Даваадагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Даваадагвыг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч *******гийн нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, хацар, эрүү, тохойд зулгаралт гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 61-63/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нүүр хэсэгт гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч  нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогч  *******д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 1300000 төгрөгийг  дансаар 2 удаа шилжүүлж өгч  хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн хаатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 99649 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас 99649 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял  оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Даваадагвын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлыг нөхөн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал /зураг зурах, гар урлал хийх, хотхонд студи ажиллуулдаг, өөрийн сарын орлого 3000000 төгрөг /  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Даваадагвыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн*******дагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Даваадагвыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас 99,649 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА