Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагчаар Э.Ууганцэцэг,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ц.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Эт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн ... сумын Төхөм багийн Монголын хорооллын 10-1 тоот хашааны гадаа ...улсын дугаартай “Приус-41” маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Бг “согтуу машин барьж ирлээ” гэж уурласан шалтгаанаар дугуйн дорцов шидэж, нүүрэн тус газарт нь оносны улмаас хохирогч М.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун нүдний дээд зовхины зах хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн ... сумын Төхөм багийн Монголын хорооллын 10-1 тоот хашааны гадаа ...улсын дугаартай "Приус-41" маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Бг "согтуу машин барьж ирлээ" гэж уурласан шалтгаанаар дугуйн дорцов шидэж, нүүрэн тус газарт нь оносны улмаас хохирогч М.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун нүдний дээд зовхины зах хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн ... сумын Төхөм багийн нутагт худгаас ундны ус авсны дараа үерийн далангийн хойд талд А, Галбадрах нартай 2 ширхэг 05 литрийн хараа нэртэй архийг хувааж уусан. Архи ууж дуусаад Төв аймгийн ... сумын Төхөм багийн Монголын хороололын 10-1 тоот гэртээ ирсэн. Би өөрийн 9090 ТӨН улсын дугаартай приус 41 маркийн машинтайгаа А, Галбадрах нарыг хүргэж өгөхөөр явж байхад замд эхнэр Байгальмаа таарч машины түлхүүр булааж авсан. Эхнэр машины арын суудалд суух үед гэр рүү явсан. Гэрийн гадаа ирсэний дараа эхнэр М.Б намайг усанд явж ирээд согтуу машин барьж ирлээ гэж хэлсэн. Би уурлаад дугуйн дорцовыг эхнэр М.Б руу шидсэн. Намайг М.Б толгой хагалчихлаа гэж хэлсэн Эхнэрийн толгойгоос цус гараад байсан. Гэрээс охин Э.Б, Э.Б нар гарч ирсэн. Удалгүй сумын цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, 

 

Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Л.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагийн үед ...улсын дугаартай "Приус 41" маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр ундны усанд явж ирэхэд согтуу байсан. Нөхөр Л.Э согтуу байсан тул машины түлхүүр өг битгий машин жолоод гэж хэлсэн. Би машины арын суудал дээр сууж байсан нөхөр Л.Э жолооны ард сууж байсан. Дугуйн дорцовоор миний баруун хөмсөгний доод хэсэг рүү шидсэн. Миний хөмсөгний доод хэсгээс цус гарч байсан. Энэ үйл явдлыг охин Э.Б, Э.Б нар харсан. Би Л.Эыг машины түлхүүр өг гэж хэлэхэд өгөхгүй машин жолоодоод хөдлөх гэж байсан тул би нэг удаа нүүр рүү нь цохисон. Энэ явдлын дараа миний нүүр рүү дугуйн дорцов шидсэн. ...Би сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Э нь миний аав, М.Б нь миний ээж. Төв аймгийн ... сумын Төхөм багийн нутаг Монголын хорооллын 10-1 тоот гэрт би 14 настай, дүү Э.Бгийн хамт байхад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 20 минутын орчимд ээж М.Б нь миний 85521126 дугаар руу 94463618 дугаараас залгаж, гэрийн гадаа байна миний толгой хагарсан юм шиг байна их цус гараад байна гэж надад хэлсэн. Би гэрийн гадаа дүү Э.Бгийн хамт очсон. Ээж Э.Байгальмаа надад хэлэхдээ аав Л.Э машин дотор сууж байхдаа ээжийн толгой руу дугуйн дорцов шидсэн тухай хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төв аймгийн Бұрэн сумын Төхөм багийн Монголын хорооллын 7 гудамжны 115 тоот гэртээ байхад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагийн орчимд Л.Э приус 41 маркийн ...улсын дугаартай машинтайгаа ирээд худаг руу усанд явъя гэж хэлэхэд хамт усанд явсан Дэлгэрийн энгэрт очиж ус аваад танд Л.Э, А бид гурав хараа нэртэй 075 литрийн архийг хувааж уусан. Л.Э нь машинаа жолоодоод ... сумын Төхөм багийн нутаг Хангай дэлгүүрийн баруун талд явж байхад М.Б таарч машины түлхүүрийг П.Эавсан. Л.Э машинтай гэрийнхээ гадаа очиж зогсоход М.Б тэр хоёр хэрэлдээд байсан тул А бид хоёр машинаас буугаад явсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0725/124 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1 дүгээр асуултад: М.Бгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун нүдний дээд зовхины зах хэсэгт хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4 дүгээр асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн ... сумын Төхөм багийн Монголын хорооллын 10-1 тоот хашааны гадаа ...улсын дугаартай “Приус-41” маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Бг “согтуу машин барьж ирлээ” гэж уурласан шалтгаанаар дугуйн дорцов шидэж, нүүрэн тус газарт нь оносны улмаас хохирогч М.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун нүдний дээд зовхины зах хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг ... хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шүүх шийдвэрлэв.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4. Шүүгдэгч Л.Эт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг ... эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН