Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/00880

 

 

 

 

2022 04 20 181/ШШ2022/00880

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У

Хариуцагч: 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 462 м.кв эзэмшлийн газар дээр орж баригдсан Н.Баяржаргалын байшинг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий,

Хариуцагч Н.Баяржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Баярхүү нь хариуцагч Н.Баяржаргалаас Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 462 м.кв өөрийн эзэмшлийн газар дээр орж баригдсан Н.Баяржаргалын байшинг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Я.Баярхүү нь Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 000086478 дугаарын Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 462 м.кв газрын хууль ёсны эзэмшигч юм. Уг эзэмшлийн газар руу маань иргэн Н.Баяржаргал нь хашаа байшингаа дур мэдэн оруулж барьсан болох нь газрын кадастрын зураг болон шинээр эргэлтийн цэгийг эрх бүхий компаниар тогтоолгосон акт, egazar.gov.mn газрын нэгдсэн системийн бүртгэлийн баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд Я.Баярхүүгийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 462 м.кв газар дээр орж баригдсан Н.Баяржаргалын байшинг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н.Баяржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаан байхгүй гол нь Я.Баярхүүгийн эзэмшлийн ямар хэмжээний газар руу манай байшин орж баригдсан талаар хэмжээг нь би бол 0.50 гэж үзэж байгаа, гэтэл нэхэмжлэгч 0,95 гэж байгаа дээрээ л тодорхойгүй байгаа тул шүүхээр баримтыг үндэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Түүнээс биш эдний газар руу нь оруулж манайх байшингаа бариагүй гэх маргаан байхгүй. Шүүхийн шийдвэр гарчихвал би байшингаа шилжүүлэхэд татгалзахгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021-11-16-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Иргэний газар эзэмших эрхийн 000086478 дугаартай гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас олгосон газрын байршлын зураг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.11.09-ний өдрийн 14/2465 тоот албан бичгээр иргэн Я.Баярхүүд өгсөн хариу, Нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай акт, Я.Баярхүүгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн. /хх-ийн 2-8 дахь талд/

Хариуцагчаас Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000560982 дугаар гэрчилгээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас олгосон газрын байршлын зураг зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна./хх-ийн 29-31 дэх талд/

 

ҮНДЭСЛЭХ нь:

ариуцагчийн хүсэлтээ

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч Я.Баярхүү нь хариуцагч Н.Баяржаргалд холбогдуулан өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 462 м.кв газар руу нь орж баригдсан Н.Баяржаргалын байшинг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байна. гэж тодорхойлсон.

Хариуцагч нь Я.Баярхүүгийн нэхэмжилж буй түүний эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 462 м.кв газар руу байшингаа оруулж барьсан нь үнэн, уг байшингаа буулгаж, түүний газрыг чөлөөлөхийг зөвшөөрч байгаа боловч ямар хэмжээний газар дээр нь байшин баригдсан талаархи хэмжээг нь мэдэхгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний газар эзэмших эрхийн 000086478 дугаартай гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас олгосон газрын байршлын зураг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.11.09-ний өдрийн 14/2465 тоот албан бичгээр иргэн Я.Баярхүүд өгсөн хариу, Нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай акт, Я.Баярхүүгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/36 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байрлах, нэгж талбарын 1461801410 дугаар бүхий 462 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай иргэн Ядамсүрэнгийн Баярхүү /рд:ЧЕ58103106/-д эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2203005995 дугаарт бүртгэж Иргэний газар эзэмших эрхийн 000086478 дугаар гэрчилгээ нэхэмжлэгчид олгогдсон байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байрлах, нэгж талбарын 1461801410 дугаар бүхий 462 м.кв газрын байршлын зургийг масштаблан олгожээ./хх-ийн 4-5 дахь талд/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба 2021.11.09-ний өдрийн 14/2465 тоот албан бичгээр иргэн Я.Баярхүүд Тус дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 18 дугаар гудамжны 27б тоот нэгж талбарын 1461801357 дугаартай газар эзэмшигч иргэн Н.Баяржагал нь таны эзэмшиж буй газарруу зөвшөөрөлгүй хашаа сунгаж, үл хөдлөх хөрөнгө барьсан байна. Иймд газрын маргаантай холбоотой асуудлыг шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн байна./хх-ийн 6 дахь талд/

Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Я.Баярхүүгийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 462 м.кв газар руу ямар хэмжээгээр ...27б тоот хаягт байршилтай газрын эзэмшигч хариуцагч Н.Баяржаргалын байшин орж баригдсан болох нь тодорхойгүй гэж хариуцагч тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, мөн хуулийн 23.3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн... байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох-оор тус тус заасны дагуу нэхэмжлэгч Я.Баярхүүд Дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/36 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байрлах, нэгж талбарын 1461801410 дугаар бүхий 462 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч Я.Баярхүү тул хариуцагч Н.Баяржаргалаас эзэмшлийн газар дээр нь орж баригдсан байшинг нүүлгэн шилжүүлж, уг газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ.

Хэргийн 7-8 дахь талд авагдсан Тост элс ХХК-ийн 2021-10-29-ний өдөр Нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай акт, Я.Баярхүүгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэргээр нэхэмжлэгч Я.Баярхүүгийн эзэмшлийн газрын 0,91 х 0,86 метрт хариуцагч Н.Баяржаргалын байшин баригдсан болох нь тогтоогдож байх бөгөөд уг баримттай хариуцагч маргаагүй тул тус баримтыг үнэн зөв гэж үнэлж, хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс, нэхэмжлэгч Я.Баярхүүгийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай 462 м.кв газар руу нь орж баригдсан хариуцагч Н.Баяржаргалын байшинг нүүлгэн шилжүүлж, уг газрыг чөлөөлж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Баярхүүгээс 2021-11-16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяржаргалаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Баярхүүд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж, Я.Баярхүүгийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 28а тоот хаягт байршилтай нэгж талбарын 1461801410 дугаар бүхий 462 м.кв газрын 0,91х0,86 метр газар дээр баригдсан Н.Баяржаргалын байшинг нүүлгэн шилжүүлж, уг газрыг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяржаргалаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Баярхүүд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ