| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/41 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,, улсаас авсан гавьяа шагналгүй,, овогтой ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0,80%) үедээ өөрийн эзэмшлийн 37-18 ДУЭ улсын дугаартай "Toyota prius 20" /Тоёота Приус-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 01 дүгээр 10-ны өдөр сум 6 дугаар баг Боржигоны 10-5 тоотод байх өөрийн гэртээ найз болох тай /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ Сэнгүр нэртэй 2.4 литртэй 2 ширхэг том пиво хувааж ууж дуусаад 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэл болох 37-18 ДУЭ улсын дугаартай "Тoyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслээ би жолоодож аймгийн сумын 6-р баг Боржигоны 10-5 тоотоос найз болох гэрт нь хүргэж өгөх гээд ийн хамт аймгийн сумын 7 дугаар баг Залуус хороолол орох гээд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт явж байхад цагдаа нар зогсоож шалгасан. Тэгээд цагдаа нарын хамт Цагдаагийн газарт ирж драгерь багаж үлээхэд 0,80%-ийн согтолттой гарсан тул миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулж байсан. 37-18 ДУЭ улсын дугаартай "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Хэргийн улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/
- Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сум 6-р баг Боржигоны 10-5 тоотод гэртээ байж байхад манай нөхөр найз болох (бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна) гэх хүн манайд Сэнгүр нэртэй 2.4 литрийн 2 ширхэг том пиво аваад ирсэн. , гэх найзын хамт нөгөө 2 ширхэг том пиво хувааж уусан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00 цаг дөнгөж өнгөрч байхад сумын 7 дугаар баг Залуус хороолол орж гэрт хүргэж өгнө гээд өөрийн тээврийн хэрэгсэл болох 37-18 ДУЭ улсын дугаартай "Toyota prius 20" маркийн тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07-р хуудас/
- Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуваарийн дагуу аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж тээврийн хэрэгсэл шалгаж байгаад 37-18 ДУЭ улсын дугаартай "Toyota prius-20" маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. Тэгээд Цагдаагийн газарт авчирч ийг драйгер багажаар согтуурлын зэргийг тогтоох зорилгоор үлээлгэхэд 0,80%-ийн согтолттой байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд байрлуулан өөрийг нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/
- Шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаархи лавлагаа, /хх-ийн 10-р хуудас/
- // тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хасагдсан талаархи аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/103 дугаартай шийтгэврийн хуулбар, /хх-ийн 12-14-р хуудас/ зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхад буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0,80%) үедээ өөрийн эзэмшлийн 37-18 ДУЭ улсын дугаартай "Toyota prius 20" /Тоёота Приус-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолооджээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,
мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД